• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ши Жиньпиний нутгаар...

Дэлхийд дөрөвт бичигддэг усан боомт Нинбо хотын бахархал. Ханжоу хотоос автобусаар  гурван цаг давхиад л хүрнэ. Цэлийсэн талд бэлчих бог,  бод малын аль нь  ч зам зуурт тааралдаагүй. Шавар тагзны суурин дээр шинээр сүндэрлэж буй орчин цагийн барилга байшин, давхар зам, хаа нэг цагаан будааны талбай л нүдний үзүүрт жирэлзэн өнгөрнө.

Хараа цуцам энгүй уудам тал, гадныхны нүдийг хужирлах таван хошуу мал  зөвхөн миний Монголд л байдаг аж.  Ийн бодож, унтаа сэрүүний хооронд зүүрмэглэж явсаар нэг л мэдэхэд  Нинбо хотод хүрсэн байлаа. Далайн эргийн хот болоод тэрүү  халуун орны бүгчим агаар, тогтмол усны эхүүн үнэр хуурай газрын  бидэнд  содон байлгүй яав гэж. 

Төд удалгүй замаг үнэртсэн   орчинд  дасч орхисон. Тэнд бол амьдраад л байх юм билээ. Хөгжил дэвшлээрээ Ханжоу хотоос ялгагдах зүйл алга. Шил даран сүндэрлэсэн орчин цагийн барилга, цэцэг навч гээд  орчин цагийн хотод байх ёстой бүх зүйл тэнд  буй болжээ.  Цагаан будаа тариалдаг байсан жижигхэн хот байсан гэхэд явуулын бид бүү хэл XX  зууны төгсгөлөөр төрсөн залуучууд нь ч үнэмшихгүй болсон гэж дуулдсан.   Гудамжаар нь дэлхийн брэнд болсон тээврийн хэрэгсэл,  мотоцикл хоёр сүлжилдээд л. Нөгөөтэйгүүр, Ханжоу, Нинбо хотын охид бүсгүйчүүд  цаанаа л царайлаг. 

Далайн зөөлөн уур амьсгалтай болоод тэр  байх.  Монголын сэтгүүлчид хотоос хот, хүндлэлээс хүндлэл дамжин явсаар дээр цухас дурдсан дэлхийд алдартай усан боомтын захиргаан дээр ирэв.  Ганцхан компани үйл ажиллагаагаа явуулдаг гэхэд үнэмшил муутай санагдам  58 давхар шилэн байшинд төвхнөжээ, усан боомтын захиргаа.   Гэхдээ дэлхийн 250 гаруй улс орны 600 гаруй  усан боомттой  усан замаар холбогдож, тэдний ачаа барааг нааш цааш зөөдөг гэхээр хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.  Биднийг тосч уулзсан  боомтын дэд ерөнхийлөгч  Жиан Вэй “Манай боомт эртнийх. Тодруулбал, 1685 онд  Чин улсын үед  байгуулагдсан түүхтэй.  

Гэхдээ байгууллагынхаа түүхийг 1973 оноос бичиж эхэлсэн.  БНХАУ-ын дэд дарга 1973 онд энд ирж, нүүрсний гармыг нээж байсан бол 1975 оноос дотооддоо усан замын тээвэрлэлт хийж эхэлсэн байдаг. Ингэж явсаар дөрвөн жилийн дараа буюу 1979 оноос олон улсын ачаа тээвэрлэх болсон. Саяхныг хүртэл манай боомт дэлхийд сайн танигдаагүй байсан.  Тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг дөрвөн жижиг боомт  байсныг нэгтгэж,  төрийн өмчит хувьцаат компани болгосон юм. “Нэг бүс- нэг зам “ бодлого ч энэ хүрээнд хэрэгжих учиртай. Дөрвөн өөр ашиг сонирхол бүхий дөрвөн компани нэг бүст багтаж, нэг замаар явна гэдэг амаргүй зүйл.    Ингэж нэгдэж чадсаны хүчинд нэг замаар явж байгаагийн үр дүнд  бид  Хятад улсдаа  тэргүүлж, дэлхийд дөрөвт бичигдэх  болсон. 

Бид дэлхийг холбодог гэдгээрээ бахархдаг. Канад, Өмнөд Ази, Европын ихэнх оронд хүрч үйлчилдэг. Сард 220 удаа замд гардаг. Энэ нь жилд гурван сая 600 мянган тонн ачаа тээвэрлэдэг гэсэн үг ” хэмээн боомтынхоо үйл ажиллагааг ерөнхийд нь танилцуулсан. Дашрамд өгүүлэхэд, тэрбээр биднийг Монголоос ирсэн гэж дуулаад “Манай боомтын даргаар Өвөрмонгол хүн ажиллаж байлаа. Баянчулуун гэж дарга байсан. Түүний ажиллаж байсан үеийн зураг бий шүү” гээд   2004 онд  шинэ боомтын нээлтийн үеийн  түүхэн гэрэл зургийг үзэж сонирхохыг хүссэн.  

Нинбо боомт Хятадын усан тээврийн  маш том коридор бөгөөд “Далайн торгоны зам”-ын дорнод бүсийн төв  юм билээ.  Тус боомтын бэлэг тэмдэг  дөрвөлжин, гурвалжин хосолсон дүрс байх агаад энэ нь тэнгэр бол бөөрөнхий газар бол дөрвөлжин гэсэн утгыг агуулсан санаа юмсанж.  

Эднийх 2008 онд  төрийн өмчит аж ахуйн нэгж болсон  бөгөөд  2010 онд олон улсын биржид хувьцаагаа гаргажээ. Номхон далайн бүс нутгийн ачаа тээврийн 80 хувийг  дангаараа гүйцэтгэдэг аж. Уншигч танд сонирхуулахад, дэлхийд дөрөвт ордог гэхээр хүчин чадлын хувьд ямар нь ойлгомжтой.  Ганцхан жишээ хэлэхэд, 15 секунт тутамд нэг чингэлэг хаа нэг тийш ачигдах эсвэл боомт дээр бууж байдаг гээд төсөөл дөө. Сард 21 сая чингэлэг Нинбо  боомтоор дамждаг байна.   Хятад улсад алдартай 100 мянган тонн жинтэй усан онгоц   Нинбогоор овоглогддог.

Ачаа  тээвэрлэлтийн  60 хувийг нефтийн бүтээгдэхүүн дангаараа  эзэлдэг нь дэлхийд энэ үзүүлэлтээрээ тэргүүлдэг гэсэн үг.  Нефтийн хамгийн том усан онгоц мөн л эднийх. Өнгөрсөн 2015 онд 71,545 тонн-ын жинтэй 15 давхар иргэний зориулалтын  усан онгоц үйлдвэрлэн далайд гаргасан тухай мэдээллийг сонссоны дараа боомтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан.  Хуйлран хүрхрэх  далайн шар ус монголчуудыг ч дэлхийтэй холбодгийг сонсч зогсох  сайхан байлаа. Боомтын усан зогсоол дээр хэдэн зуун мянгаараа давхарлаастай байх чингэлгүүд дотор Тяньжин боомтоор дамжин Улаанбаатар руу ачигдах ачаа байж л  байгаа даа.   

Хөгжлийн хурдад тань атаархах юм аа

Монголын сэтгүүлчдийг нутаг буцах болсонтой холбогдуулан Нинбо хотын удирдлагууд төр, захиргааныхаа ордонд хүлээн авч уулзав. Далайн эргийн жижигхэн хотын  захиргааны байр G-20 уулзалт болсон ордноос тохижилт энэ тэрээрээ ялгагдах юм алга. Хэмжээ нь л жижиг болохоос биш.

Хотын орлогч дарга МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй Монголын сэтгүүлчид   Нинбо хотод хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд хотынхоо талаар мэдээлэл өгсөн юм. Тэд 20 гаруй хоногийн өмнө  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын зхирагч С.Батболдын урилгаар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийгээд ирсэн тухайгаа уулзалтын эхэнд онцолж байв. Хөх мөрний гурвалжин бүсэд багтах энэ хот долоон сая 800 мянган хүн амтай гэнэ.  Эдийн засгийн хувьд  улсдаа дээгүүрт бичигддэг гэдгээрээ тэрбээр бахархаж,  Нинбогийн брэнд болсон усан боомт дэлхийд дөрөвт  эрэмбэлэгдэж байгааг  дахин, дахин онцолсон. 

Тэрбээр цааш нь Нинбо хот  хурдацтайгаар хөгжиж байгаа нууцыг  төмөр зам, усан замын тээвэрлэлтийг эдийн засгийн эргэлтэд бүрэн дүүрэн оруулж чадсан явдал гэж тодорхойлно лээ.  Өөрөөр хэлбэл, Хөх мөрний урсацыг усан боомт руу татаж чадсанаар дэлхийн олон оронтой усан замаар холбогдоод зогсохгүй тэдний ачааг хүссэн газарт хүргэж өгч  байгаагийн буян гэж хэлж болох   аж. Хотын орлогч дарга “буян” гэж монгол ухаанаар  хэлээгүй ч утга нь тийм байсан.  

Үнэхээр ч Нинбо хотыг олон улсын худалдаа, аж үйлдвэрийн томоохон бүсийн хэмжээнд хөгжүүлж чадсан  Бээжингийн бодлогыг магтахгүй гээд яалтай.  Үүрч дүүрээд эх оронд авч ирж болдог чингэлэгтэй  ачаа бол монгол хүний 13 мэхийг хэрэглээд талыг нь ч атугай тэгнээд ирэх байлаа.

“ Цагаан хэрэм”-ийн цаана шинэ цагийн Хятад улс дэлхийг хөгжлөөрөө тэргүүлэх  аянд “морджээ”. Түүнийгээ “ Нэг зам- Нэг бүс” нутаг цаашлаад бизнесийн хөгжил буюу инноваци  хэмээн тодорхойлсон нь ийм учиртай юм байна.   Хоёр мянган бээрээс ганзаглаж ирсэн аяны богцоо задаллаа. Уншигч та нэгийг бодож, хоёрыг эрэгцүүлсэн гэдэгт найднам. Та ч бас бидний араас Ши Жиньпиний нутгаар явж, торгоны замыг дэлхийд  дахин сануулсан инновацийн хөгжилтэй танилцаад ирээрэй.

Ханжоу- Нинбо-Бээжин.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
ХУРААХ
Зуслангийн замд хурд хэмжигч...
Шаолины лам усан дээгүүр 125 метр...

Ши Жиньпиний нутгаар...

Чулуунцэцэг 2017-06-14

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

15 цагийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

15 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

15 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

15 цагийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

15 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

15 цагийн өмнө өмнө

Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

15 цагийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

15 цагийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

15 цагийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

15 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

1 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

1 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

1 өдрийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-01 өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах