• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Архины шил түймэр болдгийг мэдэх үү

Онцгой байдлын газрын алба хаагчид  Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан  суманд гарсан түймрүүдийг бүрэн унтрааж,  орон нутгийн удирдлагуудад хүлээлгэж өгсөн байна. Одоогоор улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  нэг түймэр асч, гурван түймэр  цурманд орсон байдалтай байгаа аж. Тодруулбал, Булган аймгийн  Тэшиг сумаас 70 км-т Хужирт багийн Эг Тарвагатайн бэлчирт гарсан ойн түймрийг унтраахаар Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 50, Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас 63 алба хаагч, орон нутгаас 29 иргэн, нийт 142 хүн 11 автомашин, 21 морьтойгоор ажиллаж байгаа  талаар Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн  мэдээлэлд дурдагджээ. Эдгээр түймрийн хэд  нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс болж гарсан бол.  

Дархан цаазат Богд ууланд байсхийгээд л  их бага хэмжээгээр түймрийн гал  улалзаж,  хар модны  гашуун хар  утаа хоолой ам хорсгодог байдал энэ жил ч давтагдав.

Гэм буруутай этгээд нь мэдээж самар хийгээд халиар  түүгчид. Булган, Сэлэнгэ, Хөвсгөлийн уулархаг нутагт гарсан түймэр ч  тэднээс үүдэлтэй. Самарчид  эдүгээ ч уулнаас буугаагүй, самраа түүсэн хэвээр. Аягүй бол  шинэ самартай залгах биз. Тэднийг байсхийгээд уулнаас албан хүчээр буулгах авч маргааш өглөө нь хөнжил, гудсаа үүрсэн самарчид хүний хөл хүрэхгүй, цагдаагийн машин явж чадахгүй аглаг тайгыг зорьж оддог.  Амьдрал ядуугийн гай хэмээн тэднийг  өршөөж болох ч  эх орноо түймэрдсэн самарчдыг өршөөж үл болно. 

Хэдхэн өдрийн дараа сонгууль өндөрлөн, ялагдсан, ялсан улс төрийн хүчнүүд баярлах нь баярлаж, ялагдсан нь  гунигаа тайлж байна гээд хаа нэг  тийш архидахаар одох нь мэдээж. Үүнтэй зэрэгцээд аймаг, сумын наадам эхэлнэ. Улсын их баяр наадам ч  залгана.  Монголчууд  намрын эхэн сарыг найрлаж өнгөрөөдөг заншлаараа  нутаг ус, ижий аав гээд байгалийн үзэсгэлэнт газрыг зорих нь бий. Бас нэг хэсэг нь  аялж таарна.

Шулуухан хэлэхэд, та бид бүтэн сарын турш  наргиж цэнгэнэ. Тийн аялахдаа нэг л зүйлийг анхаарна уу гэх байна.Тодруулж хэлбэл, та амарч зугаалахдаа  байгаль орчинд эхийн сэтгэлээр хандаач гэх гэсэн юм.Авдар авдраар ачиж явсан хоол хүнснийхээ сав суулгыг буцаагаад машиндаа яагаад ачиж болохгүй гэж.  Уугаад хаясан  шар айраг, ундаа, сокны  шил  хуурайшилттай үед түймэр болдгийг  мэдэх үү. 

Ингэж хэлэхээр  гайхах нэгэн таарч мэдэх л юм. Та  бид хүүхэд байхдаа физикийн хичээлд үзсэнээ туршин  нарны туяа ашиглан шилний хагархайгаар хуурай өвс ноцоодог байснаа санаж байна уу. Томруулдаг шилээр л гал гаргадаг бус уу гэж бүү эгдүүцээрэй.  Шил бол  шил шүү дээ.  Гуу жалга, ойн цоорхой, голын эрэг дагуу хэдэн арваар нь хаяж орхисон архи, шар айраг, компот, сокны шил  их үдийн наранд халахдаа дээр дурдсанчлан ойн түймэр гарах нөхцөл болдог байна. Ядаж байх нь ээ, энэ зун хур бороо ховор,  хуурайшилт ихтэй байдаг. Ийм нөхцөлд ой хээрийн түймэр гарах магадлал хамгийн өндөр.  

Байгаль дэлхий ангаж цанган  хуурайшиж хатаж буй энэ цагт амралт зугаалгаар явахдаа уусан ундаа, амссан сархдынхаа шилийг аваад явах сэтгэлтэй байгаарай. Мөн дүрсгүй бяцхан үрсдээ энд тэнд, модны дор  хаяж орхисон архины шилийг хагалж зугаацахгүй байхыг сануулах ч илүүдэхгүй биз.

Нийслэлийн иргэдийн явган аялал хийдэг хамгийн ойрын маршрут нь Богд Дүнжингарав. Даанч “алтыг нь аваад авдрыг нь хаях” атгаг хорон санаа хүний үрээс л гарах юм даа. Амьдарч буй орчноо аятай тааэтай байлгаж чадаагүйгээсээ болоод “боож үхэх”-дээ тулсан Улаанбаатарчууд хүчилтөрөгч хайж, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх нь холгүй уул өөд мацаж байгаагаа маргаж мэлзэж чадахгүй биз. Ингэхдээ зүгээр явж чадахгүй уулын зам, ойн жим дагуулаад уусан ундааны сав, амссан сархдын шилээ хээв нэг шидэж байгаа харагддаг.  Уг нь хэдхэн алхмын цаана байх хогийн  сав руу түүнийгээ хийчихэд л  болох юм.  Сүүлийн үед  “Би байгальд хог хаядаггүй” ч гэх балай балай чэйлэнж хийх болсон байна лээ.  Хамгийн гол нь үг, үйлдэл хоёр чинь яв цав таардаг, зөв хүн байгаасай, залуус аа.         

Үүнээс гадна уул ус тахих нэрээр лус савдаг хилэгнүүлдэг лам, бөө гэх мэт нөхдүүдэд зориудаар сануулах хэрэгтэй юм байна. Сан тавьж, арц уугиулахдаа анхаарал болгоомжтой байгаарай. Өнгөрсөн хавар, зуны заагаар гарсан түймрийн нэг нь иймэрхүү явдалаас улбаатай байсан шүү.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Гагарины цомын шилдэг 10 гоолууд...
Л.Дүгэржав: Антарктидад “Уяхан...

Архины шил түймэр болдгийг мэдэх үү

Ганчимэг 2017-06-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Архины шил түймэр болдгийг мэдэх үү

Онцгой байдлын газрын алба хаагчид  Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан  суманд гарсан түймрүүдийг бүрэн унтрааж,  орон нутгийн удирдлагуудад хүлээлгэж өгсөн байна. Одоогоор улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  нэг түймэр асч, гурван түймэр  цурманд орсон байдалтай байгаа аж. Тодруулбал, Булган аймгийн  Тэшиг сумаас 70 км-т Хужирт багийн Эг Тарвагатайн бэлчирт гарсан ойн түймрийг унтраахаар Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 50, Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас 63 алба хаагч, орон нутгаас 29 иргэн, нийт 142 хүн 11 автомашин, 21 морьтойгоор ажиллаж байгаа  талаар Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн  мэдээлэлд дурдагджээ. Эдгээр түймрийн хэд  нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс болж гарсан бол.  

Дархан цаазат Богд ууланд байсхийгээд л  их бага хэмжээгээр түймрийн гал  улалзаж,  хар модны  гашуун хар  утаа хоолой ам хорсгодог байдал энэ жил ч давтагдав.

Гэм буруутай этгээд нь мэдээж самар хийгээд халиар  түүгчид. Булган, Сэлэнгэ, Хөвсгөлийн уулархаг нутагт гарсан түймэр ч  тэднээс үүдэлтэй. Самарчид  эдүгээ ч уулнаас буугаагүй, самраа түүсэн хэвээр. Аягүй бол  шинэ самартай залгах биз. Тэднийг байсхийгээд уулнаас албан хүчээр буулгах авч маргааш өглөө нь хөнжил, гудсаа үүрсэн самарчид хүний хөл хүрэхгүй, цагдаагийн машин явж чадахгүй аглаг тайгыг зорьж оддог.  Амьдрал ядуугийн гай хэмээн тэднийг  өршөөж болох ч  эх орноо түймэрдсэн самарчдыг өршөөж үл болно. 

Хэдхэн өдрийн дараа сонгууль өндөрлөн, ялагдсан, ялсан улс төрийн хүчнүүд баярлах нь баярлаж, ялагдсан нь  гунигаа тайлж байна гээд хаа нэг  тийш архидахаар одох нь мэдээж. Үүнтэй зэрэгцээд аймаг, сумын наадам эхэлнэ. Улсын их баяр наадам ч  залгана.  Монголчууд  намрын эхэн сарыг найрлаж өнгөрөөдөг заншлаараа  нутаг ус, ижий аав гээд байгалийн үзэсгэлэнт газрыг зорих нь бий. Бас нэг хэсэг нь  аялж таарна.

Шулуухан хэлэхэд, та бид бүтэн сарын турш  наргиж цэнгэнэ. Тийн аялахдаа нэг л зүйлийг анхаарна уу гэх байна.Тодруулж хэлбэл, та амарч зугаалахдаа  байгаль орчинд эхийн сэтгэлээр хандаач гэх гэсэн юм.Авдар авдраар ачиж явсан хоол хүнснийхээ сав суулгыг буцаагаад машиндаа яагаад ачиж болохгүй гэж.  Уугаад хаясан  шар айраг, ундаа, сокны  шил  хуурайшилттай үед түймэр болдгийг  мэдэх үү. 

Ингэж хэлэхээр  гайхах нэгэн таарч мэдэх л юм. Та  бид хүүхэд байхдаа физикийн хичээлд үзсэнээ туршин  нарны туяа ашиглан шилний хагархайгаар хуурай өвс ноцоодог байснаа санаж байна уу. Томруулдаг шилээр л гал гаргадаг бус уу гэж бүү эгдүүцээрэй.  Шил бол  шил шүү дээ.  Гуу жалга, ойн цоорхой, голын эрэг дагуу хэдэн арваар нь хаяж орхисон архи, шар айраг, компот, сокны шил  их үдийн наранд халахдаа дээр дурдсанчлан ойн түймэр гарах нөхцөл болдог байна. Ядаж байх нь ээ, энэ зун хур бороо ховор,  хуурайшилт ихтэй байдаг. Ийм нөхцөлд ой хээрийн түймэр гарах магадлал хамгийн өндөр.  

Байгаль дэлхий ангаж цанган  хуурайшиж хатаж буй энэ цагт амралт зугаалгаар явахдаа уусан ундаа, амссан сархдынхаа шилийг аваад явах сэтгэлтэй байгаарай. Мөн дүрсгүй бяцхан үрсдээ энд тэнд, модны дор  хаяж орхисон архины шилийг хагалж зугаацахгүй байхыг сануулах ч илүүдэхгүй биз.

Нийслэлийн иргэдийн явган аялал хийдэг хамгийн ойрын маршрут нь Богд Дүнжингарав. Даанч “алтыг нь аваад авдрыг нь хаях” атгаг хорон санаа хүний үрээс л гарах юм даа. Амьдарч буй орчноо аятай тааэтай байлгаж чадаагүйгээсээ болоод “боож үхэх”-дээ тулсан Улаанбаатарчууд хүчилтөрөгч хайж, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх нь холгүй уул өөд мацаж байгаагаа маргаж мэлзэж чадахгүй биз. Ингэхдээ зүгээр явж чадахгүй уулын зам, ойн жим дагуулаад уусан ундааны сав, амссан сархдын шилээ хээв нэг шидэж байгаа харагддаг.  Уг нь хэдхэн алхмын цаана байх хогийн  сав руу түүнийгээ хийчихэд л  болох юм.  Сүүлийн үед  “Би байгальд хог хаядаггүй” ч гэх балай балай чэйлэнж хийх болсон байна лээ.  Хамгийн гол нь үг, үйлдэл хоёр чинь яв цав таардаг, зөв хүн байгаасай, залуус аа.         

Үүнээс гадна уул ус тахих нэрээр лус савдаг хилэгнүүлдэг лам, бөө гэх мэт нөхдүүдэд зориудаар сануулах хэрэгтэй юм байна. Сан тавьж, арц уугиулахдаа анхаарал болгоомжтой байгаарай. Өнгөрсөн хавар, зуны заагаар гарсан түймрийн нэг нь иймэрхүү явдалаас улбаатай байсан шүү.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах