• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн сонорт байлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн  сонгууль болж, монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө өчигдөр сонголоо. Чингис хааны төрсөн нутаг гэдгээрээ дэлхий дахинаа танигдаж, байгалийн баялгын арвин нөөцөөрөө гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль ч олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байв. Тэр дундаа Японы томоохон хэвлэлүүд манай улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг анхааралтай ажиглаж, өөр өөрийн өнцгөөс мэдээллийг хүргэж байсан билээ. Ингээд бид “Монгол дэлхийн хэвлэлд” буландаа гадны хэвлэлүүдэд сонгуулийн талаарх мэдээлэл хэрхэн нийтлэгдсэнийг уншигчиддаа хүргэж байна.

NHK: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн 27-ны өглөө гарч магадгүй

Японы “NHK” агентлагийн цахим хуудаст Монгол Улсын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлж байна. Түүнд “Монгол Улсад энэ сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд хөрш зэргэлдээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсан, ашигт малтмалын үнэ унасны улмаас эдийн засаг нь хямарч, санхүү, эдийн засгаа дахин сэргээхээр ажиллаж байгаа.

Хоёр удаа сонгогдож, нийтдээ найман жил төрийн тэргүүнээр ажилласан өнөөгийн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусч буйтай холбогдуулан явуулж буй Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга М.Энхболд Монгол ардын намаас нэр дэвшиж буй бол Засгийн газрын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга хамгийн том сөрөг хүчин Ардчилсан намаас, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар МАХН-аас тус тус нэр дэвшиж байна.

Нүүрс, зэс гэх мэт байгалийн арвин их баялагтай Монгол улс БНХАУ руу хийх экспортынхоо хэмжээг нэмэгдүүлж, 2011 оноос хойш гурван жил дараалан эдийн засгаа хоёр оронтой тоонд хүртэл нь өсгөж чадсан юм. Гэвч, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, уул уурхайн түүхий эдийн үнэ буурсны нөлөөгөөр Монголын эдийн засаг хямарч, өнгөрсөн жилийн байдлаар эдийн засгийн өсөлт нь 1 хувь хүртлээ буурсан юм.

Тиймээс сонгуулийн өрсөлдөөнд  эдийн засгийг дахин сэргээх асуудал голлох байр суурийг эзэлж буй бөгөөд эрх баригч МАН-ын нэр дэвшигч М.Энхболд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаадаас хөрөнгө оруулалт татахаа амласан. Харин сөрөг хүчний нэр дэвшигч Х.Баттулга байгалийн баялгын зөв зохистой ашиглалтад Засгийн газрын оролцоог бэхжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ гэдгээ амлаж байгаа бол МАХН-ны нэр дэвшигч С.Ганбаатар хөдөө аж ахуй, мал аж ахуйг сайжруулж, ажилгүйдлийн эсрэг бодлого явуулна гэдгээ амлаж байна.

Санал хураалт өнөөдөр өглөө 08:00 цагаас оройн 23:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн эртдээ гэхэд энэ сарын 27-ны өглөө гэхэд үр дүн нь олон нийтэд ил болох төлөвтэй байна.

asahi.com: Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ард түмний тавих дүн болох юм

Японы алдартай өдөр тутмын сонин “Асахи”-гийн цахим хуудаст “Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд болно” гэсэн гарчиг бүхий мэдээлэл нийтлэгдсэн байлаа. Энэхүү мэдээнд “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд болно. Эрх баригч МАН-аас УИХ-ын дарга 52 настай М.Энхболд, АН-аас Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан 54 настай Х.Баттулга, МАХН-аас 46 настай С.Ганбаатар нарын гурван эрхэм нэр дэвшиж байгаа ч, М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд голлох өрсөлдөөн явагдаж байна. Улмаар энэ сарын 27-ны үүрээр гэхэд санал тооллогын дүн гарч магадгүй байна.

Монгол Улсын голлох салбар болох уул уурхайн салбар уналтад орж, өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт нь нэг хувь хүртлээ буурсан. Тиймээс нэр дэвшигчдийн гол амлалт нь санхүү эдийн засгийн байдлыг сэргээх, ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэх асуудал болж байна. МАН өнгөрсөн жилийн зургадугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар парламентын 80 гаруй суудлыг авч, үнэмлэхүй олонхи болсон. Гэвч түүнээс хойш санхүүгийн хэмнэлтийн бодлого баримтлах болсон нь ард түмний дургүйцлийг төрүүлсэнээс гадна нэр дэвшигч М.Энхболдын талаарх авлигын  дуулиан дэгдсэн юм. Харин эсрэгээр  бизнесийн байгууллагад туршлага хуримтлуулсан Х.Баттулгын рейтинг өсөх хандлагатай болсон.

Монгол Улс нь парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалтай орон  бөгөөд улс төр дэх Ерөнхийлөгчийн эрх мэдэл бага.  Тиймээс энэ удаагийн сонгууль нэг талаар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт тавих ард түмний дүн болох  юм” гэжээ.

Nikkei: Шийдвэрлэх шатны сонгууль явагдах болзошгүй

Эдийн засгийн “nikkei.com” сайтад Японы сэтгүүлч Шюнсүкэ Табэтагийн бичсэн сонгуулийн үр дүн, цаашид гарах үр дагаврын тухай сонирхолтой нийтлэл цацагдсан байлаа. Тэрхүү мэдээлэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь удаагийн бүрэн эрхийн хугацаа ирэх сард дуусч байгаа. Үүнтэй холбогдуулан даваа гарагт монголчууд гурван нэр дэвшигчдээс сонголтоо хийн, дараагийн шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.

Сонгуулийн өрсөлдөөнийг өнөөгийн УИХ-ын дарга, эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд тэргүүлж байна. Түүнчлэн тэрбээр дэмжигчдийнхээ тоог улам ахиулахыг хичээж байгаа бол  өрсөлдөгч АН-ын нэр дэвшигч Х.Баттулга эх оронч залуусын дэмжлэгийг авахыг зорьж байна.  Тодруулбал, Монголын жүдогийн холбооны Ерөнхийлөгч  Х.Баттулга өнгөрөгч пүрэв гарагт хийсэн уулзалтынхаа үеэр “Би Монголын баялгийг гурван сая ард түмэндээ эргүүлэн авчрах болно” гэж хэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний дээд командлагчийн үүрэг гүйцэтгэхээс гадна УИХ-аас гаргасан шийдвэрт хориг тавих эрхтэй. Өнгөрсөн жилийн парламентын сонгуульд МАН ялалт байгуулсны  дараа нэр дэвшигч М.Энхболд Ерөнхий сайд болох ёстой байсан юм. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд төсвийн шинэчлэлийн төлөөх  “Эв нэгдэл”-ийг онцолж, гадны хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинэчлэлтийн талаарх бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн юм.

Эхэндээ тэрбээр сонгуульд ялах нь бараг тодорхой байсан. Гэвч, нийслэлийн албан тушаалыг үнэлэн наймаалцсан гэх авлигын дуулиан гарснаар дэмжигчдийнх нь тоо буурсан билээ. Саяхны олон нийтийн дунд явуулсан  санал асуулгын дүнгээс үзвэл М.Энхболд, Х.Баттулга нарын аль аль нь 30 гаруй хувийн санал авсан бол түүний араас С.Ганбаатар 10-20 хувийн санал авахаар байв.  М.Энхболдыг ихэвчлэн ахмадууд дэмжих хандлагатай байна. Түүнчлэн, нэр дэвшигч С.Ганбаатар ч,  гадаадын байгууллагаас хандив авч буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбоотойгоор “үүлэн дээрээс унасан” юм.  Ингэснээр бизнесийн туршлагатай Х.Баттулгыг дэмжигчид нэмэгдсэн. Гэхдээ АН-ын нэр дэвшигч ч цэвэр байсангүй. Түүний талаар ОХУ-тай гүн харилцаатай, хилийн чанадад 898 сая ам.доллар нуусан гэх зэрэг мэдээлэл  гарсан.  Ямартай ч, даваа гарагийн сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийн санал авч чадаагүй тохиолдолд, хамгийн олон хувийн дэмжлэг авсан хоёр нэр дэвшигчийн хооронд шийдвэрлэх шатны санал хураалт болно. Ингэснээр 1993 онд анхны Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш анх удаагаа  тус улсад шийдвэрлэх шатны сонгууль болох юм” гэсэн байв.  

Xinhua: Шинэ Ерөнхийлөгч 5.5 тэрбум долларын зарцуулалтад хяналт тавина

Манай урд хөршийн төрийн мэдээллийн “Шинхуа” агентлагийн сайтад “Гурван сая хүн амтай, далайд гарцгүй Монгол Улсын ард иргэд өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН болон МАХН гэсэн тус улсын гурван гол намаас нэр дэвшигчдийн төлөө 1.978.298 сая сонгогч саналаа өгнө. Сонгуулийн санал хураалт орон даяар өглөөний 7:00 цаг эхэлсэн бөгөөд оройн 10:00 цагт дуусна. Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөж буй гурван нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улс орныхоо өрийн дарамтыг багасгах харилцан адилгүй арга хэмжээнүүдийг санал болгож байв. Эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд болон сөрөг хүчний АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нь Монголын эдийн засгийг тогтвортой болгох зорилгоор ОУВС тэргүүтэй олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон хандивлагч орнуудаас олгохоор болсон 5.5 тэрбум долларын зарцуулалтад хяналт тавих юм” гэх мэдээлэл нийтлэгдсэн байлаа.

Reuters: Зарим сонгогчид хоосон хуудас уншуулж байв

Ройтерс агентлагийн сэтгүүлч Терренс Эдвард, Иосеф Кампбелл нар доорх нийтлэлийг бичжээ. “Монголчууд даваа гарагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Засгийн газраас дэвшүүлсэн эдийн засгийг сэргээх төлөвлөгөө, БНХАУ-ын улс оронд нөлөөлөх нөлөөллийн төлөө саналаа өглөө. Харин зарим нь эсэргүүцлээ илэрхийлж хоосон саналын хуудас уншуулж байсан юм. Чингис хааны төрсөн нутаг гэдгээрээ танигдсан байгалийн баялаг ихтэй Монгол улсын Ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөж буй гурван нэр дэвшигч гурвуулаа сонгуулийн үеэр авлигын хэрэгт нэр холбогдсон. Нийслэл Улаанбаатар хотын санал авах хэсгийн хороонд очин,  хоосон хуудас уншуулаад гарч ирсэн 22 настай орчуулагч Хишигжаргал “Би үнэхээр сонгуульдаа оролцон саналаа өгөхийг хүсч байна. Гэхдээ эдгээр гурван нэр дэвшигчийг алиныг нь ч дэмжмээргүй байна. Эцэст нь хэлэхэд, хэрэв хангалттай олон хүн хоосон хуудас уншуулбал, өөр сонууль болох боломжтой” гэж Ройтерс агентлагт ярьжээ. Гэхдээ ихэнх сонгогчид эрх баригч МАН-ын нэр дэвшигч, хөрөнгө оруулалтад ээлтэй улстөрч  М.Энхболд, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн болно гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хангалттай санал авч чадсан тохиолдолд,  хоёр долоо хоногийн дараа шийдвэрлэх шатны санал хураалт болох юм. Улаанбаатар хотын зах хэсгийн сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгсөн 66 настай малчин Осоржамын Эрдэнэтүвшин “Миний хувьд хамгийн чухал нь агаарын бохирдол, улс орон, ард түмний амьдралын хөгжил, цэцэглэлт” гэж ярьжээ. Монгол Улс парламентын ардчилалтай. Өнгөрсөн жил шинэ Засгийн газар байгуулагдсан юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчдын санал эдийн засгийн хямралаас улс орноо гэтэлгэх эрх баригч МАН-д тавих ард түмний дүнгийн  чухал барометрын үүрэг гүйцэтгэх билээ” гэсэн байв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Боловсрол
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Ярилцлага
  • •Сонгууль
  • •Яам, Агентлаг
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
Д.Баярмаа: Шинэчилсэн журмаар...
Тоглоом нь шоглоом бологсод

Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн сонорт байлаа

Даваахүү 2017-06-27

Сэдвүүд : #Сонгууль   #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

4 цагийн өмнө өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

10 цагийн өмнө өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

12 цагийн өмнө өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

12 цагийн өмнө өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

13 цагийн өмнө өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

14 цагийн өмнө өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

14 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

1 өдрийн өмнө өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

1 өдрийн өмнө өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

1 өдрийн өмнө өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

1 өдрийн өмнө өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2 өдрийн өмнө өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2 өдрийн өмнө өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2 өдрийн өмнө өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-09-05 өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

2026-09-04 өмнө

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

2026-09-04 өмнө

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2026-09-07 өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2026-09-07 өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2026-09-04 өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

2026-09-07 өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

2026-09-04 өмнө

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

2026-09-07 өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

2026-09-07 өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2026-09-06 өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

2026-09-04 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-05 өмнө

Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

2026-09-04 өмнө

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

2026-09-04 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-06 өмнө

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

2026-09-06 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2 өдрийн өмнө өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

1 өдрийн өмнө өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-04 өмнө

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буйд талархал илэрхийллээ

2026-09-04 өмнө

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-05 өмнө

Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах