• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нийтийн эзэмшлийн талбай хэсэг бүлгийн эзэмшил биш байлтай

Хэзээ, хэн углаж байсан нь мэдэгдэхгүй майжийж, хоншоор нь эргэсэн хуучин гуталнууд,  хэн тоглож байсан юм бол гэмээр халтар хүүхэлдэй, ноорхой чихмэл, одон медаль, тогооны таг, сэтэрхий шаазан аяга, будаа агшаагчны сав гээд ёстой л нөгөө “Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байна” гэдэг шиг зүсэн зүйлийн хог новш “Хархорин” захын автобусны буудалтай хаяа дэрлэн хөглөрнө. Гэхдээ тэр бүх зүйл хог биш, хэрд таарсан үнээр худалдаалдаг “бараа” юм.

Автомашины хүнгэнэх чимээ, микро автобусны кондукторын орилох дуу, хоорондоо чанга ярилцах хүмүүс гээд хонь хурга нийлсэн мэт шаагилдана. Басхүү хаанаас хэн түүж ирсэн, хэр удаан хадгалсан нь мэдэгдэхгүй төрөл бүрийн жимсийг цаасан хайрцаг дээр уутлан зарах аж.

“Ажлын байр”-ндаа тамхи баагиулж,  хагархай хэнгэрэг шиг зогсоо  зайгүй утсаар ярих эмэгтэй. Нэгнийхээ наймаанд саад боллоо гэх шалтгаанаар амаа урах шахан хэрэлдэх эр, эм. Уусан сархаддаа хөлчүүрхэн төмөр хашаа руу сэжим ч үгүй “сарих” согтуу эр. Баригдаж буй барилгаас тусгаарлах төмөр хашааны ёроол нус, цэр, бөөлжис, тамхины иш, хогоор дүүрч, зөрж өнгөрөх хүмүүсээс хир даг, архины эхүүн үнэр ханхлах нь цөөнгүй. Хаа нэг салхи сэвэлзэхэд  шээс, шивтэрийн үнэр сэн хийж, хамар цоргино. Энэ бол “Хархорин” захын хойд талын нийтийн эзэмшлийн явган хүний замын нийтлэг нэгэн төрх. Угтаа энд жижиглэнгийн худалдаа эрхлэхийг хориглодог юм билээ. Гэвч, нийтийн эрх ашгаас өөрийнхөө эрх ашиг, өнөөдрийн ашгаа илүүд үзсэн худалдаачид хувьдаа эзэмшин худалдаа эрхэлнэ.

Ил задгай худалдаа эрхлэгчдийн цар хүрээ БГД-ийн 20 дугаар хороо, “Барс 2” худалдааны төвөөс зүүн тийш Хархорин хороолол хүртэл, төв замын хойд хэсэг буюу СХД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны урд талын автобусны буудлын ойр орчмыг хамрах аж. Байдал өнөөдрийг хүртэл ийм байв. Тэгвэл эдүгээ байдал өөрчлөгджээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер  наймдугаар сарын 25-ны өдөр А/134 тоот тушаал гаргаж, гар дээрээс худалдаа эрхлэгчдийн лангууг албадан буулгаж, чөлөөлөх ажлыг тухайн дүүрэг бүрт нь хариуцуулсан байна. Ингэснээр нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлөх ажлыг дүүргийн цагдаагийн алба хаагчид, нийслэлийн мэргэжлийн хяналтынхан болон ТҮК-ийнхан хариуцан ажиллаж эхэлсэн байдаг.

Ерөнхий менежерийн тушаал ёсоор Хархорин захын орчмын задгай худалдаа эрхлэгчдийн лангууг Баянгол дүүргийн холбогдох албаныхан албадан буулгаж эхэлжээ. Мөн III, IV хорооллын 1000, 10000 нэрийн барааны дэлгүүр, Москва их дэлгүүр орчмын гар дээрээс бараа бүтээгдэхүүн борлуулах худалдаачдад үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох мэдэгдэл хүргүүлж, шаардлагыг үл биелүүлэн хууль зөрчсөн худалдааг албадан зогсоох арга хэмжээг авч буй аж.

Хууль зөрчигчид төрийн шийдвэрийг уландаа гишгэсээр байх уу

Өнөөдрийн байдлаар Хархорин зах, Хорооллын нийтийн эзэмшлийн явган хүний зам талбай чөлөөлөгджээ. Манай сурвалжлах хэсэг өчигдөр дээрх хоёр талбайг зорьсон юм. Юун түрүүнд Хархорин захыг зорилоо. Өмнө нь ажиглагддаг өнөөх хог новш энэ удаад ор мөргүй алга болжээ. Гэхдээ талбайн хэд хэдэн хэсэгт хуучин гутал, хувцас, самар худалдаалж буйтай таарлаа. Гар дээрх худалдаа эрхлэгчдээр дүүрч байсан талбай чөлөөлөгдөн цэлийж байв. Захын ойролцоо “Эрин” хороололд амьдардаг 30 гаруй насны болов уу гэмээр бүсгүйг Ц.Маргад гэдэг. Тэрбээр энд нүүж ирээд жил гаруй болж буй аж. Ц.Маргад “Энэ хавиар явахад хэцүү байдаг байсан. Согтуу, хөлчүү хүмүүс ихтэй. Би явган хүний замаар явж чаддаггүй , шороон замаар явбал амар байдаг. Манай хорооллын булан тохой, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт ойр орчимд архи ууж, ил задгай бие засаад сууж байгаа хүмүүс мэр, сэр харагддаг. Зам чөлөөлөгдсөн чинь амар байна. Гэхдээ өнөөдөр даваа гараг учраас задгай худалдаа эрхлэгчид цөөрсөн байх. Маргаашнаас эхлээд дахиад л гараад ирэх вий дээ. Төр, засгаас нэгэнт нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байгаа бол чөлөөлсөн шиг чөлөөлөх хэрэгтэй болов уу” гэлээ.

III, IV дүгээр хорооллын явган хүний замын ил задгай худалдаа эрхлэгчид ч цөөрчээ. Өмнө нь харж байгаагүй мэт цэцгийн мандал, явган хүний сандал тэнд ярайж бай­лаа. Худалдаа эрх­лэг­чид ир­гэ­дийн хөлөө амраах сандал, цэцгийн мандлыг эзэлдэг байсан учраас тэнд ямар бүтээн бай­гуулалт хийгд­сэнийг ч иргэд мартах дөхсөн байж.

Хэдий жижиг­лэнгийн худалдаа эрхлэхийг хориглосон ч тэнд хэд хэдэн цэгт хүмүүс ирж, лангуугаа засч харагдсан юм. Тэдний зарж буй бараа Хархорингийн өмнөх худалдаачдыг бодвол шинэ юм билээ. Тэдгээр худалдаа эрхлэгчид улсын төсөвт татвар, аль нэг байгууллагад түрээс төлдөггүй. Дээр нь ойролцоох худалдааны төвд лангуу түрээслэх иргэдийн "орлогыг хаадаг" байна. Тиймдээ ч өөрсдөө ажлын байр гэж нэрлэсэн нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх хүсэл тэдэнд үгүй. Гэтэл лангуу түрээслэн худалдаа эрхлэх иргэд ч гэсэн ардаа амьдралтай. Тийм атал задгай худалдаа эрхлэгчид нийтэд зориулагдсан талбайг үнэ төлбөргүйгээр хувьдаа ашиглан, басхүү төрийн шийдвэрийг үл ойшоох аж. 

Учир юу вэ гэвэл, өөрийн бизнесийг нь хориглосон гэх шалтгаанаар III, IV дүгээр хо­рооллын орчимд жижиглэнгийн худалдаа эрхлэх иргэд, Хархорин захын автобусны буудалд ил задгай худалдаа эрхлэгчид Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар руу дайран оржээ.

Басхүү гадаах талбайд нь өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө эсэргүүцлийн жагсаал хийж байлаа. “Газар бол ард түмний өмч”, “Баривчилдаг цаг 1930-аад он биш” гэх мэт үгсийг бичсэн уриа лоозон барьж, чанга яригч барин хашгирч байв. Цагдаа нар, албаныхан тэдэнтэй уулзахад үл ойшоон, шүгэл үлээн шуугилдана.

Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын өрөөний хаалгыг эвдэнэ хэмээн танхайрч, биднийг гадна талбайд худалдаа хийлгэ хэмээн эрээ цээргүй аашлав. Тэд хэнийг ч үл сонсоно.

Чухам ямар учраас ийн аашилж буйг нь асуухад “амьдрал хүнд байна” гэх ганц хариултаар ам таглаж байсан юм. Хархорин захын гадна худалдаа эрхлэгч Сонгинохайрхан дүүргийн иргэн Б “Бид Хархорин захын гадна худалдаа эрхэлдэг. Биднийг хөөж, туугаад зогсоохгүй учраас дүүрэг дээрээ ирээд жагсаал хийж тэмцэж байна. Үр хүүхдээ тэжээмээр байна. Улс орон ажил өгөхгүй байна. Маш хэцүү байна. 10-аад хоногийн өмнөөс лангуунуудыг буулгаад, худалдаа эрхлэгчдийг хөөж, тууж эхэлсэн. Ер нь бол байдал хэцүү байна. Бүх хүмүүс л банк, өдрийн зээлтэй. Би гутал пүүз зардаг. Хархорин захын орчимд 120 орчим хүн гадаа жижиглэнгийн бараа зардаг. Түрээслэх байр, лангуу алга. Байсан ч түрээс нь өндөр. Эргэлтийн хөрөнгө бага учраас тэр бүр түрээс төлж чаддаггүй” гэж ярилаа. Түүнтэй цөөн хором ярилцахад Засаг даргын Тамгын газрын үүдэнд цугласан 40 гаруй эмэгтэйчүүд голдуу худалдаа эрхлэгчид юу хэлж буй нь үл мэдэгдэм ам амандаа хашгиралдаж байсан юм. Харин зарим нь учир утгагүй шүгэл үлээж байлаа.

Тиймээс үүссэн нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансараас дараах тодруулгыг авлаа.

Э.Сансар: Төрийн албан хаагчийн биед дур зоргоороо халдаж байна

/Баянгол дүүргийн Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга/

-Нийслэлийн Ерөнхий менежерийн захирамжийн дагуу ил задгай худалдаа эрхлэгчдийн лангууг албадан буулгаж эхэлсэн. Энэ үеэр маргаан, үймээн болсон гэсэн мэдээлэл байгаа. Тэнд ажиллаж байсан хүний хувьд та нөхцөл байдал ямар байсан талаар тодруулахгүй юу?

-III, IV дүгээр хорооллын орчмын худалдаа эрхлэгчдийн хувьд эсэргүүцэл үзүүлээгүй. Дийлэнх нь ойролцоох томоохон дэлгүүрээс бараагаа татдаг учраас дэлгүүр онгойхоор бараагаа зөөнө гэдгээ илэрхийлсэн. “Ямар ч байсан лангуугаа хураа” гэсэн шаардлага тавьсан, хураасан. Эргэн тойронд цөөн тооны зөвшөөрөлгүй ТҮЦ байсан. Эздийг нь дуудаж,  шаардлага тавихад өөрсдөө ачаад явсан. Нэг л хэсэгт маргаан үүссэн юм. Тэр нь Д.Цэцгээгийн хариуцдаг том цагаан асар. Асрын түрээслэгчид нь нийтдээ 30 орчим хүн байна билээ. Тэд “Бид Д.Цэцгээд сарын 300-500 мянган төгрөгийн түрээс төлдөг. Түрээсийнхээ мөнгийг төлчихсөн атлаа үйл ажиллагаагаа зогсоож чадахгүй” гэдгээ бидэнд хэлж байсан. Харин иргэн Д.Цэцгээгийн тухайд өмнө нь манай дүүргийн Засаг даргатай ч уулзаж байсан хүн. Түүнд, өмнө нь хэд хэдэн удаа нийтийн эзэмшлийн талбайд худалдаа эрхэлж болохгүй, таслан зогсоо гэсэн шаардлага тавьж байв. Тэр бүрт “Өөрөө асраа буулгачихья, хүмүүсээ дуудаад бараагаа хураана” гэж хэлдэг байсан ч маргаан үүсэх үед дотор нь ажиллаж байсан хүмүүсээ турхирч эхэлсэн. Түүнээс болоод төрийн албан хаагчид,  хууль хяналтын байгууллагынхан болон тус асарт түрээс төлж  худалдаа эрхэлж байсан иргэдийн хооронд маргаан үүслээ. Нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч Э.Батбилэг ажиллаж байгаа. Би ажил үүргийнхээ хүрээнд тэнд ажиллаж байсан хэрэг. Гэтэл гэнэт л худалдаа эрхлэгчид бослого гаргаж, учир зүггүй бүгд  дайрч эхэлсэн. Бүгд л над руу “асуудал шийдэж өг” хэмээн дайрч, түлхэх нэг нь түлхэж, чимхэж байлаа. Тэр бүх үйл явцыг цагдаа нар камерт бичиж авсан. Нийслэлийн ерөнхий менежерийн тушаалыг аль нэг дүүргийн хэлтсийн дарга зогсоох, түдгэлзүүлэх эрхзүйн үндэс байхгүй шүү дээ. Миний хэр хэмжээнээс хэтэрсэн шаардлага тавьж байгааг нь тэдэнд учирласан ч, ойлгоогүй.
Тэр үйл явцын өмнөхөн Хархорин захын ил задгай худалдаа эрхлэгчид хороололд ирсэн юм. Дүүрэгт удирдлагууд байдаг гэдэг утгаар. Тэгээд биднээс  нийслэлийн Ерөнхий менежерийн тушаалыг аваад явсан. Гэтэл III, IV дүгээр хорооллынхон бидний ажлыг ойлгохгүй, бас намайг явуулахгүй “Эндээ байж байгаад бидний асуудлыг шийд” гэх шаардлага тавьж байсан.

-Түр хугацаанд газар чөлөөлөлтийг зогсоосон гэсэн. Үймээнээс болсон хэрэг үү?

-Тэр үймээний дараа ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа Э.Батбилэг дарга худалдаа эрхлэгчдийн зүгээс тавьсан есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл худалдаа эрхлэе гэсэн хүсэлтийг хүлээж авсан юм. Тэгээд газар чөлөөлөх ажиллагааг хоёр өдрөөр сунгасан хэрэг. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ өглөө 08:30 цагт миний ажлын өрөө рүү III, IV дүгээр хорооллын 20 гаруй худалдаа эрхлэгч дайрч орж ирсэн.

Миний хувьд “Та нар албан ёсоор уулзах хүсэлт гаргавал хурлын танхим бэлдэж, холбогдох удирдлагатай уулзуулна  шүү дээ” гэж хэлсэн боловч, огт тоогоогүй. Тэнд үнэндээ учир зүйгээ ололцоё, шийдье гэсэн хүн байхгүй юм шиг байсан. Бүгд л өрөөнд дайрч орж ирээд зэрэг орилчихсон. Миний хоолой тэдний дууг давахгүй юм билээ. Манай Захиргаа, хуулийн хэлтсийн албаны дарга тайлбар хийсэн ч тоогоогүй. Тамгын газрын дарга хүртэл үүссэн асуудлыг зохицуулахыг хичээсэн боловч, бүгд л учир зүггүй дайрч, цохихоор гараа далайж байсан. Аргагүйн эрхэнд цагдаа нар ирж, асуудлыг зохицууллаа. Тэд төрийн албан хаагчдад дур зоргоороо халдаж байна.

-Нийтийн эзэмшлийн газар чөлөөлөлтийг оршин суугчид яаж хүлээж авч байгаа бол?

-Оршин суугчид талархлаа илэрхийлж байгаа. Өнөөдөр гэхэд III, IV хорооллын томоохон худалдааны төвийн төлөөлөл гээд 4-5 хүн ирсэн. Дүүргээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил хийж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ил, задгай худалдаа эрхлэгчдийг холдуулчихвал өөрсдийн байгууллагаас 50 метр хүртэлх зай талбайг өөрсдийнхөө хөрөнгөөр тохижуулья, ногоон байгууламж тарья гээд зураг төслөө хүртэл гаргасан байсан.  Нийслэл даяар ийм арга хэмжээ авч байгаа. Бусад дүүргүүдийн тухайд асуудлаа шийдчихсэн. Манай дээр л ийм асуудал үүсээд байна.

Оршин суугчдаас байнга гомдол ирдэг. Тэр орчмын оршин суугчид нь албадан лангуунуудыг буулгаж эхэлсний дараа дүүрэг дээр ирж талархал илэрхийлсэн. Яагаад зогсоочихов үргэлжлүүлээч гэсэн хүсэлт тавьж байсан. Чиг үүргийнхээ хүрээнд цагдаагийн хэлтэс хяналт тавьж ажиллана.

-Хархорин захын худалдаа эрхлэгчид эсэргүүцлийн жагсаал хийж байна. Тэр хавийн лангууг хэзээ буулгасан бэ?

-Наймдугаар сарын 2-нд дүүргийн Засаг даргын ил задгай худалдааг цэгцлэх захирамж гарсны дагуу ажлын хэсэг гарсан юм. Эхэндээ  Хар хорин захын худалдаа эрхлэгчид зөвшөөрөлгүй ТҮЦ, контейнрээ холдуулчихвал өөрсдөө буучихья гэсэн шаардлага тавьж байсан юм. Тэр шаардлагыг биелүүлэхэд тодорхой хэмжээний зардал гарахаар байсан. Улмаар дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шаардагдах хөрөнгийг шийдэж, зөвшөөрөлгүй байрлуулсан 16 контейнр, хоёр шавар байшинг албадан буулгаж газрыг чөлөөлсөн. Тэгээд эргэн тойрных нь хогийг цэвэрлэхэд зөвхөн тэр орчмоос 3.5 тонн хог хаягдал гарсан. Хогийг нь цэвэрлэж, газрыг цэгцэлснийхээ дараа “Одоо та нар үйл ажиллагаагаа зогсооно уу”  гэсэн ч, тэд үгүй гэсэн. Ерөнхийдөө газар чөлөөлөлт эхлэхээс өмнө Хархорин захын 40-50 иргэнийг  дүүргийн Засаг дарга хүлээж авч уулзсан юм.

Тэр уулзалтын үеэр “үйл ажиллагаагаа үргэлжлүүлье” гэсэн хүсэлт тавьж байлаа. Бидний тухайд ямар ч боломжгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. Сүүдрэвчтэй худалдаа гэж манайд байхгүй. Ямар нэг худалдааны төв байгуулагдлаа гэхэд, заавал нийслэлийн Засаг даргын захирамжтай газарт байгуулах ёстой. Стандартын шаардлага хангасан бараа таваарыг хадгалах шаардлага хангасан орчинтой байх ёстой шүү дээ. Тэгээд боломжтой газруудад зуучилья. Түрээсийн асуудал хүнд байгаа нэг, хоёр сарын түрээсийг нь хөнгөлөх талаас нь ярья гэж хэлсэн. Ингээд бүртгүүлчих гэхэд бүгд бүртгүүлэхгүй гээд гарсан.

-Биднийг ирэхэд хэсэг хүмүүс Засаг даргын өрөө рүү хүч түрэн орж байсан. Тэд ч бас худалдаа эрхлэгчид хэрэг үү?

-Тийм ээ. Тэд чөлөөлсөн нийтийн эзэмшлийн талбайг бидэнд олго. Бид тэнд сүүдрэвч бариад худалдаагаа хийе гэсэн санал тавьж, гадаа жагсаал хийж байгаа. Тэр хүсэлтийг нь хүлээж авах эрхзүйн үндэслэл байхгүй. Дүүрэг жижиг, дунд худалдаа эрхлэгчдийг дэмжинэ. Гэхдээ хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй худалдаа эрхлэгчдийг л дэмжинэ. Үүнийг тайлбарлаж хэлсэн ч, өнөөдөр /өчигдөр/ манай байрны гадна жагсаал хийж байна. Үдээс хойш 13:00 цагийн үед биднийг зөвлөлийн хурал хийж байхад 20-30 хүмүүс хүч түрж орж ирсэн. Үүдэнд байсан туслах ажилтныг түлхэж унагаагаад үүд хаалга саваад дайрч орж ирнэ лээ. Одоогоор лоозонгоо бариад л зогсож байна. Энэ бол 10-20 хүний л асуудал. Хархорин зах хоёр, гурван мянган түрээслэгчтэй. Тэр түрээслэгчид зохих татвараа төлөөд, нийгмийн өмнө хариуцлага хүлээгээд ажиллаж байгаа. Тэр хүмүүс эднээс болоод орлогоо алдсан. Бидэнд байнга гомдол гаргадаг. Оршин суугчид нь байнга гомдол гаргадаг. Хороололд ч гэсэн мөн л 20, 30 хүний асуудал байгаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна
Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •Улсын Онцгой Комисс
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Ярилцлага
ХУРААХ
Цацраг идэвхит туяа...
Авто худалдааны цогцолбор руу...

Нийтийн эзэмшлийн талбай хэсэг бүлгийн эзэмшил биш байлтай

Даваахүү 2017-09-05

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна
Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
22 цагийн өмнө өмнө

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно

22 цагийн өмнө өмнө

179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ

22 цагийн өмнө өмнө

“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

22 цагийн өмнө өмнө

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

22 цагийн өмнө өмнө

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

1 өдрийн өмнө өмнө

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

KHARKHORUM BAZAAR - Яруу найргийн үдэш

2 өдрийн өмнө өмнө

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

2 өдрийн өмнө өмнө

Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Гүүрэн байгууламжийн ажлын явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй болголоо

2 өдрийн өмнө өмнө

"KHARKHORUM BAZAAR" VIII өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль сэргээгдэх эрчим хүч рүү бүрэн шилжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн газрын бодлогыг хэлэлцэх манлайллын төв болов

2 өдрийн өмнө өмнө

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Шатахууны түгээлтэд хойрго хандаж байгаа ААН-үүдэд хариуцлага тооцно

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын ШТС-уудын 90 хувийг шатахуунаар хангаад байна

2 өдрийн өмнө өмнө

Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна

2026-08-17 өмнө

“COP 17” бага хурлын үеэр машин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2026-08-17 өмнө

Б.Пүрэвдагва: Уур амьсгалын өөрчлөлт бол Монгол Улсын асуудал бус дэлхийн бүх улсын асуудал юм

2026-08-17 өмнө

“Тавантолгой түлш” ХХК нийт 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр бэлтгэл горимд шилжээд байна

САНАЛ БОЛГОХ
2026-08-13 өмнө

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

2026-08-13 өмнө

The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтод хожлоо

2026-08-14 өмнө

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

2026-08-14 өмнө

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

2026-08-13 өмнө

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

2026-08-14 өмнө

Г.Дамдинням: Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна

2026-08-15 өмнө

Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

2026-08-14 өмнө

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

2026-08-15 өмнө

Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө

2026-08-15 өмнө

"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

2026-08-13 өмнө

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-14 өмнө

Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

2026-08-13 өмнө

Хөгжим, цирк, энтертайнмент, залуус. “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

2026-08-15 өмнө

Fried peanuts давсгүй, хуурсан газрын самрыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

2 өдрийн өмнө өмнө

Шатахууны түгээлтэд хойрго хандаж байгаа ААН-үүдэд хариуцлага тооцно

2026-08-13 өмнө

C919 агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын тогтмол нислэгээ эхлүүллээ

2026-08-15 өмнө

The MongolZ баг өнөөдөр NaVi багтай тоглоно

2026-08-15 өмнө

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ

2026-08-13 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно

2026-08-14 өмнө

"KHARKHORUM BAZAAR" IV өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

2026-08-14 өмнө

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

2026-08-15 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа

2026-08-17 өмнө

“COP 17” бага хурлын үеэр машин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2026-08-13 өмнө

Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

2026-08-14 өмнө

Ачит Ихт ХХК нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэлийн хэрэглээний 50% хангахаар зорьж байна

2026-08-17 өмнө

Н.УЧРАЛ:Амлалтыг үр дүнтэй болгох орчныг хамтдаа бүрдүүлцгээе

2026-08-14 өмнө

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

2026-08-15 өмнө

Өнөөдөр “Kharkhorum BAZAAR”-т Diamond Circus-тэй

2026-08-15 өмнө

Өдөртөө 21-23 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах