• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Авто худалдааны цогцолбор руу нүүлгэнэ, нүүхгүй

Эсрэг тэсрэг байр суурь

Ц.ГҮРБАДАМ: ШИНЭ АВТО ЦОГЦОЛБОР НЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ УЛАМ ӨРГӨЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА

/“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дэд дарга /

-Зам Тээврийн Хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан ажлын хэсгийн чиг үүргийн дагуу Нийслэлийн газрын албанаас зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй цэгүүдэд үйл ажиллагаагаа хаах мэдэгдэл өгсөн байгаа.

Хотын төвийн зургаан дүүрэгт автомашины худалдаа, эрхэлдэг есөн зах, 102 цэгүүд байдаг бөгөөд эдгээр нь газраа зориулалтын бусаар ашигладаг нэгдсэн зохион байгуулалт байхгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Нөгөөтэйгүүр, Авто Тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг цогцолборт шилжүүлж, импортын машины бүртгэлийг зөвхөн авто худалдааны цогцолбор дээр бүртгэхээр шийдвэр гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, автомашины худалдааг дагасан бүх үйлчилгээ тэнд цогцоороо бүрдэнэ гэсэн үг.

Шинэ авто цогцолбор нь бүтээн байгуулалтыг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, замын хөдөлгөөний ачаалал, агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулан, нийслэл хотдоо иргэд таатай нөхцөлд тайван амгалан ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд  чухал хувь нэмэр оруулах юм. Авто Худалдааны Цогцолбор дээр 6375 авто зогсоол байдаг.

Сул чөлөөтэй байгаа 5000  авто зогсоол дээр эхэлж ирсэн нь эхэлж байршлаа сонгох зарчмаар захиалга авч байна. Зогсоол түрээслэгчдэд 2017 оны аравсарын 01-ийг хүртэл авто зогсоолын түрээсийн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй.   Нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Авто машины цогцолбор”-ын чиглэлд автобус явуулж өгөх боломжтой гэсэн хариуг бидэнд өгсөн байгаа.  Одоогийн байдлаар 1300 гаруй автомашин худалдаалагчид ирчихсэн байна.

Ц.ЦЭНДСҮРЭН:  БИД ТӨР ЗАСГИЙНХНЫ ТОГЛООМ БОЛМООРГҮЙ БАЙНА

/Автомашин сэлбэгийн бизнес эрхлэгчдийн ҮЭХ-ны дарга/

-Өнөөдөр “Да хүрээ” захад автомашин борлуулж байгаа 30 гаруй мянган иргэн аж ахуй нэгжийг түшиглээд  Баянзүрх дүүргийн 3,4 хорооны иргэд амьдралаа залгуулж байна. Автомашины чиглэлээр үйл ажиллагаа явуулж, дугуй, кузов засвар ажиллуулж байгаа. Зах дээр хоол хийж зараад, хэдэн төгрөг олчихож байна. Тэнд байгаа хүмүүс төрөөс юу ч гуйхгүйгээр амьдралаа залгуулж байгаа шүү дээ. Гэтэл “Да хүрээ” захыг нүүлгэчихвэл тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүс яах юм.

Ядуучуудын эгнээнд шилжинэ биз дээ. Ажлын байрыг аваад явчихаж байгаа юм чинь яах билээ. Энэ мэтчилэн маш олон асуудал байгаа. Сүүлийн үед “Да хүрээ” зах нүүчихлээ. Автомашины захууд цогцолбор руу нүүчихлээ. Цогцолбор сайхан ажиллаж байгаа гэж мэдээлэл гаргаад байх шиг байна. Авто цогцолбор үйл ажиллагаа явуулж байгаа юу гэвэл тийм. Гэхдээ тэнд цэгцэрсэн юм алга. Зүгээр л шороо асгаад, дээрээс нь цементлээд л хаячихсан.

Хэдэн чингэлэг аваачиж тавьсан байх. Өөр юу ч байхгүй шүү дээ. Тийм болохоор бид нүүхгүй. Яаж ч байсан нүүхгүй. Яагаад нүүхгүй вэ гэдэг шийдвэрийг бид гурван жилийн өмнөөс л тайлбарласан. Авто цогцолбор барьсан газар нь маш хүйтэн. Өвөлдөө -50 хэм хүрч хөрсөн дээрээ хүйтэрдэг гэж байгаа. Тийм газар машин тавихаар чинь хөлдөөд, асахгүй хэцүү биз дээ. Бид гэр орноо барьцаанд тавин байж зээл аваад, гаднаас машин оруулж ирдэг.

Хил, гааль дээр нь зохих татвараа төлж байгаа. Оруулж ирсэн машин чинь зарагдахгүй долоо, найм, цаашлаад 10, 20 ч хонож магадгүй. Хүйтэн газар тавиад эвдэрчихвэл хэн хариуцлагыг нь хүлээх юм. Мөн Авто цогцолбороо цэвэрлэх байгууламжийн салхин дор барьчихсан. Хотын удирдлагууд нээлтийг нь хийх гээд очихдоо бүгд амны хаалттай байсан шүү дээ. Тийм газар яаж хүмүүсийг дасан зохиц гэж байгаа юм. Тэгээд тийшээ явах замыг нь шийдэж, өргөжүүлж, урсгалыг нэмнэ гээд байсан яасан бэ.

Юу ч өөрчлөгдөөгүй байгаа.  Та нар 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, авто цогцолбор барьчихаад байхад нүүсэнгүй гээд байдаг. Тэгвэл автомашины бизнес эрхэлж байгаа 8000 гаруй иргэд, цаашлаад Баянзүрх дүүргийн 3, 4 хорооны иргэд тэр мөнгийг нөхөж өгөхийн тулд тийшээ нүүх болж байна уу. Тийм юм байхгүй. Бид одоо байгаа нөхцөлдөө орчноо сайжруулаад ажиллаж болно. Одоо болтол автомашины захуудыг нүүлгэх асуудал шүүхээр яригдаж байна. Эцэслэн шийдэгдээгүй байна. Ийм үед бид нүүхгүй ээ. Дээрээс нь бид төр засгийнхны тоглоом болмооргүй байна.

Өнөөдөр “Драгон” авто вокзалын түгжрэл ямар байгаа билээ. Энэ авто тээврийн төвийг хотын гадна гарга л даа, тэгвэл. “Өгөөмөр” зах дээр орон нутгийн ачаа ачих гээд л том том машинууд ирээд, зам түгжрүүлдэг биз дээ. Тэр захыг гаргаач. Яагаад автомашин борлуулж байгаа иргэдийг ад үзээд байгаа юм. Би эцэст нь нэг зүйлийг хэлье. Тэр авто цогцолбор нь яг зураг төслийнхөө дагуу баригдаад, бүх шийдэх асуудал нь шийдэгдчихвэл нүүхэд хамаа алга. Тэр зураг төслийг нь та бүхэн хараарай. Зураг төсөл дээрээ олон сайхан барилгатай, дундаа нууртай, тэнд нь усны шувуу ирж буух маягтай л байсан биз дээ. Гэтэл одоо ямар байна. Тэнд юу ч алга. Хөлдүү, цэвдэгтэй газар л байгаа шүү дээ.

Сэтгүүлчийн дүгнэлт

АВТО ЦОГЦОЛБОРОО ОЛИГТОЙХОН БАРЬЧИХ, ДАРАА НЬ “ХӨӨ”

Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийг гурван жилийн өмнөөс л “ад үзэж” байгаа. Хотын зах руу гаргаж, нийслэлийн түгжрэлийг бууруулж, замын ачааллыг багасгах зорилготой л доо, уг нь. Тэгээд хотын баруун талд Авто худалдааны цогцолбор гээчийг барихаар болсон. Зураг төслийг нь харвал үлгэрийн ордон мэт харагдана.

Дундаа нууртэй, эргэн тойрных нь талбай гял цал. Автомашины бизнес эрхлэгчид нүүгээд очвол бизнес нь цэцэглэж, сайн сайхан болохоор л харагддаг гэж байгаа юм. Тиймдээ ч хүн бүр л ам сайтай байж, автомашин импортлогчдыг хотоос гарах нь гэж найдсан байх. Гэтэл начир дээрээ юу болов. Авто цогцолбор гэдэг нь ердөө л нэг цементлэсэн талбай. Хэдэн чингэлэг. Бие засах газар гэхэд л төмөр чингэлэг байх жишээтэй.

Тийм юм хийчихээд автомашин импортлогчдыг албадан нүүлгэх юм гэнэ лээ. 2015 оны намар, хүйтэн орох цагаар албадан нүүлгэх асуудлыг хөндөж байлаа. Уг нь автомашины захуудыг хотоос гаргах нь зөв. Ер нь авто машины зах гэлтгүй л хотоос гаргах зүйл маш их байна. Барилгын материалын зах, их, дээд сургуулиуд гээд л. Гэхдээ эхлээд авто захуудыг гаргахаар шийдээд, тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийгээд, талбай ч болов засчихсан юм чинь ажлаа гүйцээчих л хэрэгтэй юм.

Зураг төсөлд үзүүлсэн шигээ л цогцолбор барьчих хэрэгтэй. Мөн баруун тийшээ явах замыг түгжрэл багатай болгох талаас нь ч ажлаа хийх л хэрэгтэй юм. Тиймгүй байж, хэдэн чингэлэг цэвдэгтэй газар аваачиж тавьчихаад машин зарж байгаа иргэдийг “хөөнө” гэвэл хэцүү л дээ. Албаны хүмүүс нийслэлд машин зарахыг зөвшөөрсөн нэг ч газар байхгүй гээд л яриад байна.

Тийм л байх. Ер нь бол авто захыг хотоос гадагш нь гаргах, нүүлгэх, нийслэлийн ачааллыг багасгахыг хоёр гараа өргөн дэмжих хүн олон байгаа гэдгийг дахиад хэлье. Гэхдээ өөрийнхөө хөдөлмөрөөр амьдраад, улсад өч төчнөөн тэрбум төгрөгийн татварын орлого оруулж байгаа иргэдээ ингэж “хүчиндэж” болох уу.

“Би чамд гэр өгнө” гэж амалчихаад, бүрээсгүй шалдан мод барьж өгөөд, энд амьдар гээд байгаатай ялгаа юу байна. Асуудлын гол үүнд л байна. Дээрээс нь авто худалдаа эрхлэгчдийг хотоос гаргах асуудал одоо Захиргааны хэргийн шүүхээр хянагдаж байгаа юм билээ.  Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд л нүүх эсэх нь шийдэгдэнэ. Ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байхад нүүх мэдэгдэл тараагаад байгаа нь албаны хүмүүс хууль зөрчиж байна гэсэн үг.

Тийм болохоор энэ жилдээ лав машин импортлогчид, ченжүүд хотоос гарахгүй нь. “Да хүрээ” ч нүүчихгүй нь тодорхой байна. Ер нь бол Авто худалдааны цогцолбор байгуулна гэж цементэн талбай засаж, хэдэн чингэлэг байрлуулахад улсаас 24 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Тэр мөнгөө л нөхөх гээд байгаа нь үнэний ортой юм биш үү. Нөгөө талаар худалдаа эрхлэгчдээс мөнгө босгоод, түүгээрээ зураг төсөл дээрх шиг цогцолбор бий болгох төлөвлөгөөтэй талаар ч ярьж буй. Хэчнээн ч жилийн дараа тэр нь босох юм. Тэр хооронд авто худалдаа эрхлэгчид нь яах болж байна. Ингэж хүчиндэж болохгүй ээ. Эхлээд бүх зүйлээ ном журмаар нь хийчих. Барилга байшингаа барь. Замынхаа асуудлыг шийд.

Тэгээд дараа нь захаа хотоос гарга. Энэ төсөл анх яригдаж байхад хятадууд авто худалдааны цогцолборыг чинь бариад өгье гэсэн санал тавьж байсан талаар зарим хүмүүс ярьдаг. Хоосон талбай руу бизнес эрхлэгчдээ хөөж байхаар гадаадаас зээл, тусламж аваад, асуудлаа нэг мөр шийдчихээд, эргээд орж ирэх мөнгөөр нь төлөх хувилбар, боломж байгааг судалж болдоггүй юм уу.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Нийтийн эзэмшлийн талбай хэсэг...
Герман дахин нэг хожил авахад...

Авто худалдааны цогцолбор руу нүүлгэнэ, нүүхгүй

Kuzmo 2017-09-05

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах