• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Миний хүүхдэд идэх хоол алга

Би Монголын нийгмийн дийлэнх хувийг бүрдүүлж буй дундаж амьдралтай иргэдийн нэг. Ажлын таван өдөр борви бохисхийлгүй ажиллаж, амралтын хоёр өдрийг гэр бүлдээ зарцуулдаг жирийн л олон мянган гэр бүлийн нэг нь манайх. Мэдээж амралтын хоёр өдрөө гэр бүлдээ зарцуулахын тулд хааяа гадуур хооллох, кино үзвэр үзэх зэргээр аль болох цагийг зөв боловсон өнгөрүүлэх хэрэг гарна. Тэр болгонд зорьж очдог газар маань ч гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Баячуудын зиндаанд хүрэхгүй хойно нийслэлийнхээ дундаж үнэтэй ресторан, хоолны газраар гэр бүлээрээ үйлчлүүлэхийг хүсдэг ч харамсалтай нь манай нийслэлд гэр бүлийн ресторан миний мэдэхээр маш цөөхөн байх юм.

Солонгос, Япон, Энэтхэг зэрэг рестораны тухай ярих ч хэрэггүй. Тэнд хүүхэд идчихээр хоол бараг л байхгүй учраас монгол хоолтой ресторанаа сонгож хооллохыг чухалчилдаг юм. Гэтэл тэнд хүүхдэд зориулсан хоолны цэс бараг л алга. Хаа нэгхэн сүлжээ ресторанд хүүхдийн хоолны цэс харагддаг ч тэр нь шаржигнуур тахиа, тефтель, бантан гэх мэт тун цөөхөн хоолны сонголттой. Мэдээж таваас дээш насны хүүхэд бол энэ хоолыг идчихэж болно.

Гэтэл хоёроос доош настай хүүхэдтэй гэр бүлийн тухайд гэртээ хүүхэддээ хоол хийж өгөх, эс бөгөөс томчуудын хоолны цэснээс аль нэгийг нь сонгож, бантан зэргээр аргалахаас өөр аргагүй байдгийг өөрийн биеэр мэдэрсэн учраас бичиж сууна. Миний үеийн залуу гэр бүлүүдэд энэ асуудал нийтлэг байдаг биз. Монголын нийгмийн талаас илүү хувь нь залуучууд.

Тэд бүгд л гэр бүл зохиочихсон, 0-2 насны хүүхдүүдтэй. Томчуудын иддэг хоол, эсвэл багачуудын дурладаг шаржигнуур тахиа зэргийг идэх болоогүй насны хүүхэдтэй гэр бүлүүд хангалттай олон бий. 0-2 насныхан бантан, каш, ногооны нухаш, шөл зэргийг л арайхийн иддэг. Суух сандал ч тэдэнд тусдаа зориулагдсан байх учиртай.

Гэтэл энэ бүхнийг бүрдүүлсэн газар манайд гарын таван хуруунд л багтахаар цөөхөн байдгийг хөндөж бичихийг хүссэн хэрэг. Бүрдүүлсэн газрууд нь ч хангалттай биш. Хүүхдийн суух сандал ганц нэгхэн байвал их юм. Хоолны цэсэндээ хүүхдийг мартаж орхисон тэдэнтэй суух сандлын талаар маргах нь илүүц биз. Ерөөс чөлөөт цагаа гадуур гарч өнгөрөөхийг хүсвэл хүүхдээ орхих сонголт л эцэг эхчүүдийн өмнө хүссэн ч эс хүссэн ч тулгарч байна.

Тэр ч байтугай Монголдоо ганцхан байгаа хүүхдийн тоглоомын төв нь үүдэндээ түргэн хоолны цэг ажиллуулж байгааг худлаа гэж хэлэхгүй биз ээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд очсон эцэг, эхчүүд хүүхдээ өлсгөхгүйн тулд бургер авч өгөхөөс өөр сонголтгүй болдог. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулж буй газруудад ч хүүхэд идчихээр хоол байхгүй.

Дандаа түргэн хоол. Хэдэн ч удаа хэрэглэсэн нь үл мэдэгдэх тосонд хайрсан хуушуур, шарсан зайдас, бургер гэх мэтээр хоолны цэс нь дуусна. Хүүхдэд зориулсан хоолтой, тоглоомын төвтэй ганц газар нь KFC. Тахиа л болохоос мөн л түргэн хоолны сүлжээ гэхэд хэтийдэхгүй.

Энэ мэтээр манай нийгэмд хүүхэд үндсэндээ орхигдчихсон. Хүүхэд залуусын амарч аялах газар байтугай, аятайхан идчих хоол ч байхгүй байгаа нь нийтлэг төрх гэхээс өөр яалтай. Уг нь Монгол Улс хөгжиж буй орнуудын жишигтэй хөл нийлүүлэн алхаж буйгаа сайрхан ярьдаг. Шөнийн гэрэлт гудамж хүртэл байгуулж залууст ээлтэй хот гэдгээ батлахыг хүсдэг. Гэтэл байшин болгоны буланд байрлах ресторан, зоогийн газрууд нь багачуудыг хүний тооноос хасчихаад сууж байна.

Мэдээж хэн нэг байцаагч очоод танайх хүүхдийн хоол хий, суух сандал тавь гэж тулган шаардах боломжгүй. Тийм хууль ч байхгүй биз. Гэхдээ мэдрэмжтэй, үйлчлүүлэгч татахыг хичээдэг газрууд хүүхдийн хоолны цэс, суух сандал гаргаж тавиад манайх гэр бүлийн ресторан хэмээн сурталчилгаа хийвэл мөн ч их ашиг олох байх даа. Суух сандал нь биш юм гэхэд ногооны зутан, каш зэрэг хэдхэн хоолыг цэсэндээ нэмчихэд буруудах зүйл байхгүй шүү дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
ХУРААХ
Х.Баттулга: Миний мөрөөдөл...
Чуулган бичлэг (2017.09.08)

Миний хүүхдэд идэх хоол алга

Өнөртогтох 2017-09-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Миний хүүхдэд идэх хоол алга

Би Монголын нийгмийн дийлэнх хувийг бүрдүүлж буй дундаж амьдралтай иргэдийн нэг. Ажлын таван өдөр борви бохисхийлгүй ажиллаж, амралтын хоёр өдрийг гэр бүлдээ зарцуулдаг жирийн л олон мянган гэр бүлийн нэг нь манайх. Мэдээж амралтын хоёр өдрөө гэр бүлдээ зарцуулахын тулд хааяа гадуур хооллох, кино үзвэр үзэх зэргээр аль болох цагийг зөв боловсон өнгөрүүлэх хэрэг гарна. Тэр болгонд зорьж очдог газар маань ч гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Баячуудын зиндаанд хүрэхгүй хойно нийслэлийнхээ дундаж үнэтэй ресторан, хоолны газраар гэр бүлээрээ үйлчлүүлэхийг хүсдэг ч харамсалтай нь манай нийслэлд гэр бүлийн ресторан миний мэдэхээр маш цөөхөн байх юм.

Солонгос, Япон, Энэтхэг зэрэг рестораны тухай ярих ч хэрэггүй. Тэнд хүүхэд идчихээр хоол бараг л байхгүй учраас монгол хоолтой ресторанаа сонгож хооллохыг чухалчилдаг юм. Гэтэл тэнд хүүхдэд зориулсан хоолны цэс бараг л алга. Хаа нэгхэн сүлжээ ресторанд хүүхдийн хоолны цэс харагддаг ч тэр нь шаржигнуур тахиа, тефтель, бантан гэх мэт тун цөөхөн хоолны сонголттой. Мэдээж таваас дээш насны хүүхэд бол энэ хоолыг идчихэж болно.

Гэтэл хоёроос доош настай хүүхэдтэй гэр бүлийн тухайд гэртээ хүүхэддээ хоол хийж өгөх, эс бөгөөс томчуудын хоолны цэснээс аль нэгийг нь сонгож, бантан зэргээр аргалахаас өөр аргагүй байдгийг өөрийн биеэр мэдэрсэн учраас бичиж сууна. Миний үеийн залуу гэр бүлүүдэд энэ асуудал нийтлэг байдаг биз. Монголын нийгмийн талаас илүү хувь нь залуучууд.

Тэд бүгд л гэр бүл зохиочихсон, 0-2 насны хүүхдүүдтэй. Томчуудын иддэг хоол, эсвэл багачуудын дурладаг шаржигнуур тахиа зэргийг идэх болоогүй насны хүүхэдтэй гэр бүлүүд хангалттай олон бий. 0-2 насныхан бантан, каш, ногооны нухаш, шөл зэргийг л арайхийн иддэг. Суух сандал ч тэдэнд тусдаа зориулагдсан байх учиртай.

Гэтэл энэ бүхнийг бүрдүүлсэн газар манайд гарын таван хуруунд л багтахаар цөөхөн байдгийг хөндөж бичихийг хүссэн хэрэг. Бүрдүүлсэн газрууд нь ч хангалттай биш. Хүүхдийн суух сандал ганц нэгхэн байвал их юм. Хоолны цэсэндээ хүүхдийг мартаж орхисон тэдэнтэй суух сандлын талаар маргах нь илүүц биз. Ерөөс чөлөөт цагаа гадуур гарч өнгөрөөхийг хүсвэл хүүхдээ орхих сонголт л эцэг эхчүүдийн өмнө хүссэн ч эс хүссэн ч тулгарч байна.

Тэр ч байтугай Монголдоо ганцхан байгаа хүүхдийн тоглоомын төв нь үүдэндээ түргэн хоолны цэг ажиллуулж байгааг худлаа гэж хэлэхгүй биз ээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд очсон эцэг, эхчүүд хүүхдээ өлсгөхгүйн тулд бургер авч өгөхөөс өөр сонголтгүй болдог. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулж буй газруудад ч хүүхэд идчихээр хоол байхгүй.

Дандаа түргэн хоол. Хэдэн ч удаа хэрэглэсэн нь үл мэдэгдэх тосонд хайрсан хуушуур, шарсан зайдас, бургер гэх мэтээр хоолны цэс нь дуусна. Хүүхдэд зориулсан хоолтой, тоглоомын төвтэй ганц газар нь KFC. Тахиа л болохоос мөн л түргэн хоолны сүлжээ гэхэд хэтийдэхгүй.

Энэ мэтээр манай нийгэмд хүүхэд үндсэндээ орхигдчихсон. Хүүхэд залуусын амарч аялах газар байтугай, аятайхан идчих хоол ч байхгүй байгаа нь нийтлэг төрх гэхээс өөр яалтай. Уг нь Монгол Улс хөгжиж буй орнуудын жишигтэй хөл нийлүүлэн алхаж буйгаа сайрхан ярьдаг. Шөнийн гэрэлт гудамж хүртэл байгуулж залууст ээлтэй хот гэдгээ батлахыг хүсдэг. Гэтэл байшин болгоны буланд байрлах ресторан, зоогийн газрууд нь багачуудыг хүний тооноос хасчихаад сууж байна.

Мэдээж хэн нэг байцаагч очоод танайх хүүхдийн хоол хий, суух сандал тавь гэж тулган шаардах боломжгүй. Тийм хууль ч байхгүй биз. Гэхдээ мэдрэмжтэй, үйлчлүүлэгч татахыг хичээдэг газрууд хүүхдийн хоолны цэс, суух сандал гаргаж тавиад манайх гэр бүлийн ресторан хэмээн сурталчилгаа хийвэл мөн ч их ашиг олох байх даа. Суух сандал нь биш юм гэхэд ногооны зутан, каш зэрэг хэдхэн хоолыг цэсэндээ нэмчихэд буруудах зүйл байхгүй шүү дээ.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

11 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

21 цагийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

21 цагийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

22 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

22 цагийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

22 цагийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

22 цагийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2 өдрийн өмнө өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах