• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сургалтын төлбөр өрхийн төсвийг хоосолж байна

Зуны зугаатай өдрүүд аль хэдийнэ ард үлдэж, өглөө оройдоо сэрүүн салхи сэвэлзэх нь намар ойртон ирж буйг сануулах мэт. Их, дээд сургуулиуд ч үүдээ нээж, суралцагчдаа бүтгээд эхэлчихэж. Наадмын дараа намар гэж үг бий. Малчдын хувьд намар  хахирган хүйтнийг өнтэй давах бэлтгэл хангах   үе байдаг бол  ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийг  өнгөрсөн хавар төгссөн  хүүхдүүд тэдний  эцэг эхчүүдийн тухайд  хүүхдийнхээ сургалтын төлбөр, байрны зардлыг нь олох томоохон  асуудалтай тулгардаг ч гэж хэлж болно. Тиймээс “Монголын мэдээ” сонин улсын эдийн засгийн байдал хүндэрч, данс улайсан энэ үед их, дээд сургуулийн сургалтын төлбөр ямар байгаа хийгээд эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь бүрдүүлж буйг сонирхон энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ. 
 
Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй 
 
Жил бүр л оюутны сургалтын төлбөр нэмэгдэж иргэдийн нуруунд хүнд ачаа нэмдэг жишиг тогтоод хэдэн жилийн нүүрийг үзжээ. Тиймээс манай сурвалжлах хэсэг юун түрүүнд Боловсролын яамыг зорьсон юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар  Ж.Батсуурь томилогдоод удаагүй  ч тэрбээр  ажлаа авсныхаа дараахан  их, дээд, сургууль коллежийн удирдлагуудтай уулзаж, 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг хуучнаар нь хадгалах тохиролцоонд хүрч чадсан нь  нийгмээс “Ажиллаж чадах хүн байна” гэх үнэлгээг аваад буй.  Ямартай ч  улсын эдийн засаг, иргэдийн амьдрал, аж байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд сургалтын төлбөр нэмэгдэхгүй нь. 
 
Өнгөрсөн онд 73980 оюутан төлбөрөө бүрэн төлж чадаагүй байна 
 
2015-2016 оны хичээлийн жилд дээрх тооны оюутан сургалтын төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй талаархи тоон мэдээлэл байна.  Их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрийг сүүлийн жилүүдэд жил бүрийн хэрэглээний үнийн индекс, инфляцийн өөрчлөлттэй уялдуулан 5.0-20.0 хүртэл хувиар нэмэгдүүлсээр ирсэн. Улмаар  2015-2016 оны хичээлийн жилийн тайлангаас харахад төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөр 1.0-2.9 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж ирсэн байх  жишээтэй. Гэвч өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн нийт 162199 оюутны 93 хувь болох 150980 оюутан хувийн зардлаар суралцахаас 49 хувь  болох 73980 суралцагч хичээлийн жилийн төгсгөлд сургалтын төлбөрөө бүрэн төлж чадаагүй гэсэн харамсалтай мэдээлэл байна.  Үүнийг дагаад зарим сургуулиуд сургалтын төлбөрөө бүтнээр нь төлөх шаардлага тавьж байгаа сурагтай.  
 
Эцэг эхчүүд банкны зээлээр хүүхдээ сургадаг
 
Манай сурвалжлах хэсэг Боловсролын яамнаас гарч, улсын томоохон их, дээд сургуулиудийг зорилоо. Бидний эхний өртөө Монгол Улсын Боловсролын их сургуулийн   хичээлийн нэгдүгээр байр байв.  Сургуулийн нэг давхраас эхлээд хүүхдээ дагуулсан эцэг эхчүүдийн цуваа  сургалтын албаны өрөө рүү хөврөх аж. Ханын самбар, багана зэрэгт шинээр элсэн суралцагчдад хэрэгцээт мэдээллийг бичсэн цаас наалттай байх бөгөөд эцэг эхчүүд сандал дээр тухалж,  төлбөр төлсөн баримт зэргийг гартаа барьсан шинэхэн оюутнууд дугаарлан зогсоо харагдана. Нэг давхрын зүүн буланд суух ягаан цоохор цамцыг хайнгадуухан өмссөн дунд эргэм насны эмэгтэйтэй уулзсан юм. Түүнийг С.Нэргүй гэдэг. Ханхэнтий нутгаас тэрбээр хүүгээ сургуульд нь  бүртгүүлэхээр нийслэл хотноо ирсэн нь энэ аж.  С.Нэргүй эгч нутагтаа махны лангуу ажиллуулдаг бөгөөд энэ жил хүүгийнхээ сургалтын төлбөрийг бүрдүүлэх гэж багагүй мунгинаснаа  хуучилсан юм. Тэрбээр “Хүү маань Хэнтий аймагт арванхоёрдугаар ангиа төгссөн. МУБИС-ийн Газарзүйн багшийн ангид суралцана.  Багшийн сургуулийн төлбөр нэг сая 950 мянган төгрөг юм гэнэ.   Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олоогүй байгаа. Хөнгөлөлт бий юу гэж  асуухаар хүлээж байна. Болохгүй бол банкны зээлийнхээ хугацааг сунгах санаатай. Манайд ер нь зээлгүй хүн байхгүй шүү дээ.  Өмнө нь авсан банкны зээлийнхээ 50 хувийг нь төлчихсөн  учраас  зээлийнхээ хугацааг дахин хоёр жилээр сунгадаг юм билүү гэж бодож сууна. Дахиж зээл авахаас өөр аргагүй. Зээлэхгүй л бол их хэмжээний  мөнгө гар дээр бэлэн олдохгүй. Их, дээд сургуульд хүүхдээ сургана гэдэг хөдөөнийхөнд хэцүү. Сургалтын төлбөр өндөр. Дээр нь дотуур байр, хоол унднаас эхлээд зардал өндөртэй. Тэгэхээр төр, засгаас зарим  зүйлийг харгалзаж, хөдөө орон нутгийн оюутнуудад хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна.  Малчдад малчны зээл  гэж бий. Харин бидэн шиг хүмүүс  малчны зээлийг  авч болдоггүй юм” хэмээн өгүүллээ. Үнэхээр ч С.Нэргүй гуайн хэлж буй шиг банкны зээлийнхээ хугацааг сунган дахин зээл авч буй иргэд цөөнгүй байгааг нуугаад яах вэ. Ирэх намар С Нэргүй эгч маань яах юм бол доо.  
 
Давхар зээлээр төлбөрийг нь бүрдүүлжээ
 
Бидний дараагийн уулзсан хүн бол Б.Нямдорж. Шаргалдуу даавуун дээл, орос хромон гутлаар гангарч, гэргийнхээ хамт  суух ахимагдуу насны тэрбээр  2016-2017 оны хичээлийн жилд гурван оюутан сургах гэнэ. МУБИС-ийн Биеийн тамир, спортын их сургуульд   бага охин нь  элсчээ.  Чөлөөт бөхөөр хичээллэдэг, улсын аварга охиныг нь тус сургуулийн захиргаа үнэлж, сургалтын төлбөрөөсөө 70 хувийг хөнгөлүүлэх эрхийн бичгээр шагнасан байна. Хэдий тийм ч гурвын гурван хүүхдээ дээд боловсрол эзэмшүүлэхийн тулд Б.Нямдоржийнх тэтгэвэр, малчны зээлийг давхар авснаас гадна малын ашиг шимээс хумьж хурааснаа нийлүүлж байж арайхийн төлбөрийг нь гүйцэлдүүлсэн гэнэ.  Тэрбээр “Манай охин Биеийн тамир, спортын их сургуульд урилгаар, 70 хувийн хөнгөлөлттэй суралцахаар болсон. Их баяртай байгаа. Сургалтын төлбөрийн үнэ нэмэгдсэн, эдийн засгийн хямралтай үед 70 хувийн хөнгөлөлттэйгөөр сурна гэдэг маш том боломж,  их аз юм даа. Биеийн тамирын сургуулийн төлбөр хоёр сая 100 мянган төгрөг юм билээ. Хүүхдийнхээ төлбөрийг малынхаа ашиг шим, зээлээр л  бэлдлээ. Малын үнэ их буурсан. Яах вэ, нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болсон. Гэхдээ л малын түүхий эд үнэд хүрэхгүй байна шүү дээ.” хэмээн халаглан ярьсан юм. Сурвалжлах багийн  дараагийн зогсоол МУИС  байлаа. Тус их  сургууль  хоёр болон дөрөвдүгээр курсынхээ сургалтын төлбөрийг нэмсэн гэх мэдээлэл тарсан  байсан учир  хэвлэлийн төлөөлөгчтэй нь уулзаж хэд хэдэн асуултад хариулт авсан юм. 
 
А.Пагамсүрэн: Энэ жил сургалтын төлбөрөө нэмээгүй
 
/МУИС-ийн хэвлэлийн төлөөлөгч/
 
-Энэ жил танай сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэн үү?
 
-Манай сургуулийн сургалтын төлбөр нэмэгдээгүй. Өмнөх жилийн төлбөрөөрөө байгаа. Энэ жил сайд төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх талаар тушаал гаргасан. Тэр дагуу манай сургууль төлбөрөө нэмээгүй. Мөн удирдах зөвлөлийн зургадугаар сарын 13-ны  өдрийн 03  тоот тогтоолоор 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын түвшний сургалтын төлбөрийг баталсан. Уг тогтоолд зааснаар курсээс хамаарч өөр өөр үнэтэй байгаа. Тухайлбал, Шинжлэх ухааны сургуулийн нэгдүгээр курсийн нэг багц цагийн төлбөр 80.200, хоёрдугаар курс 74.600, 3-4 дүгээр курс 64.600 төгрөгийн үнэтэй.  Бусад салбар сургуулиудын  цагийн төлбөр 46-96 мянган төгрөгийн хооронд бий. 
 
-Хоёр болон дөрөвүгээр дамжааны  төлбөр нэмэгдсэн гэсэн. Энэ үнэн үү?
 
-Үгүй. Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд нэг багшийн нэг хичээл хоёр өөр төлбөрөөр ордог байсан юм. Өөрөөр хэлбэл, математик гэдэг хичээл Шинжлэх ухааны сургуульд 70.200, Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд 80.100 мянган төгрөгийн төлбөртэй заагддаг байсан гэсэн үг. Үүнийг бид өөрчилж, тогтсон нэг үнэтэй болгосон. Төлбөр нэмсэн асуудал байхгүй. Манай сургуулийн төлбөр хэвээрээ байгаа. 
 
-Оюутнуудад хөнгөлөлтэй суралцах боломж олгодог уу?
 
-Манай сургуулийн нэрэмжит тэтгэлэг байдаг. Бид бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилгын хүрээнд тэтгэлэг олгодог.  Мөн улсын чанартай олимпиадад амжилттай оролцож, медальт байр эзэлсэн оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.
 
Бид ийн ярилцсаныхаа дараа Анагаах ухааны Үндэсний их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийг зорьсон юм. 
 
Б.Дулмаа: Сургалтын төлбөр нэмэгдээгүй ч бид төлж чадахгүй юм 
 
/Баянзүрх дүүргийн иргэн/
 
-Манайх гурван хүүхэдтэй. Хамгийн том хүүхэд маань энэ жил их сургуульд орж байгаа юм. Охин маань ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ангид орохоор шийдсэн. Бид охиныхоо сургалтын төлбөрийн талыг нь бэлдсэн. Үлдсэнийг нь цалингийн зээл авч төлнө гэж бодож байгаа. Энэ жил Боловсролын  сайд их, дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй гэж мэдэгдсэн. Төлбөр нь  нэмэгдээгүй байна. Гэвч бид төлж чадахааргүй л байна. Тал төлбөрийг нь өөрсдийн цуглуулсан, ах дүүсийн хандивласан мөнгөөр  бэлдчихлээ. Талыг нь цалингийн зээлээр аргалах байх. Ямар ч байсан хүүхдээ мэргэжилтэй болгохыг хүсч байна. Айлын том учраас мэргэжил эзэмшиж  дүү нараа авч явах ёстой гэж би боддог. Тиймээс том хүүхдээ их сургуульд заавал сургана. Гэхдээ их, дээд сургуулийн төлбөр энэ янзаараа байвал бидэн шиг хүмүүст их хүнд  тусах юм. Одоо байгаа төлбөрийг нь л төлөх гэж л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна шүү дээ. Хүүхэд зөвхөн  сургалтын төлбөр төлөөд болчихгүй. Автобусны мөнгө, шинэ хувцас авна гээд л зардал өндөр. Хүн бүр л хүүхдээ бусдаас дутаахгүйг хичээдэг. Оюутан хүүхэдтэй айлын зардал  их юм байна. Одоо өөрсдөө биеэрээ мэдэрч байна. Сургалтын төлбөр оюутан хүүхэдтэй айл бүрийн том асуудал болсон байх.
 
Ц.Оюунцэцэг: Цалингийн зээл авсан 
 
/Завхан аймгийн иргэн/
 
-Би төрийн байгууллагад ажилладаг. Манай хүүхэд МУИС-ийн эдийн засгийн ангид  суралцана.  МУИС-ийн сургалтын  төлбөр гурван сая 500 мянга гэж байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд таван сая төгрөгийн цалингийн зээл авлаа. Манайх  Завханых  учраас хүүхдээ байранд суулгах шаардлагатай. Тиймээс  таван сая төгрөгийн зээл авсан юм. Миний бодлоор монголчууд хүүхдээ их сургуульд сургахын тулд өрөнд баригдаж дуусдаг юм шиг санагддаг. Би л гэхэд цалингийн зээл авч байж төлбөрийг нь төлөх жишээтэй. Нэг талаас шууд зээлээд бэлэн мөнгөтэй болох нь сайхан. Гэвч хүү гэж айхтар юм байдаг. Үндсэн мөнгөн дээрээ давхар хүү төлнө шүү дээ. Хүү гэдэг чинь төрийн байгууллагын бага цалинтай хүнд амаргүй л дээ. Би сургуулийн эмч.   Сарын  400 мянган  төгрөгийн цалин авдаг. Нөхөр бид хоёр өмнө нь хоёр оюутан  төгсгөсөн. Дараа жил бас нэг оюутан нэмэгдэнэ. Тэгэхээр дараа жил хоёр оюутны төлбөр төлөх болж байгаа юм. Ямар нэгэн төлбөрийн хөнгөлөлт байхгүй. Хэцүү л байна.   Ер нь их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг багасгах хэрэгтэй. Жил ирэх тусам л нэмэгддэг. Төлбөрөөс болж олон хүүхэд  сургуульд сурч чадахгүй, эцэг эхчүүдийн нуруундаа үүрэх ачаа нь  хүнд байгаа шүү дээ. Үүнийг тодорхой эрх мэдэлтэй хүмүүс нь ойлгох хэрэгтэй байх. Энгийн иргэд л зовж байна. Жил бүр гурван сая 500 мянган төгрөг гэдэг хатуу. Дараа жил хэд болж нэмэгдэхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.
 
н.Бат-Эрдэнэ: Их сургуулийн төлбөр  маш том ачаа болж байна
 
/Хөвсгөл аймгийн иргэн/
 
-Манай гурван хүүхэд Анагаахын их сургуульд сурдаг. Гурван хүүхдийн төлбөрийг зэрэг төлнө гэдэг хэцүү. Нэг хүүхдийнхээ төлбөр болох  хоёр сая 700 мянган төгрөгийг сая тушаалаа.  Сая захирал дээр нь орж  “Манай гурван хүүхэд сурдаг хөнгөлж өгөөч” гэж хэлтэл зөвшөөрч байна. Хөнгөлөлт үзүүлээгүй бол ч хэцүү шүү. Би Хөвсгөл аймгийнх.   Аймагтаа гутал хийдэг юм. Одоо  хүн  юм худалдаж авахаа больж. Авъя гэсэн ч хүмүүст мөнгө нь алга байна шүү дээ. Малаар авъя гэж байна. Малаар өгөхөөр мал нь эргээд мөнгө болохоо болчихсон байна. Гэхдээ яах вэ, гар хөдөлж байгаа болохоор гурван хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихлөө. Их, дээд сургуулийн төлбөр эцэг эхчүүдийн нуруун дээр маш том ачаа болж байна. Нэг их өндөр үнээр сурдаг. Гэтэл төгсөөд ажилтай болж байгаа нь хэд билээ. Би одоо гурван хүүхдээ ажилтай болоосой л гэж хүсч байна. Ямартай ч төлбөрийг нь  хийчихлээ. Төлж чадахгүй олон хүн байгаа байх.
 
н.Солонго: Аав маань цалингийн зээл авсан 
 
-Би Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд сурдаг. Манай сургуулийн төлбөр энэ жил нэмэгдээгүй байна лээ. Кредит нь 65 мянга 500 төгрөг байдаг. Хэвээрээ байна. Миний сургалтын төлбөрийг аав маань цалингийн зээл авч хийсэн.
 
Ц.Эрдэнэчимэг: Сургалтын төлбөрөө олоогүй
 
-Миний охин МУБИС-ийн Багшийн сургуульд орно. Төлбөрийг нь наймдугаар сарын 25-ны дотор хий гэсэн. Одоо болтол төлбөрөө олоогүй байгаа. Юу ч гэсэн бүртгүүлэх санаатай явж байна. Би тэтгэврийн хүн. Охины маань сургалтын төлбөрийг ах нь төлнө гэсэн. Манай хүү ажил хийдэг юм. Тэтгэврийн насныханд  хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийнэ гэдэг хэцүү. Их хүнд ачаа болдог юм.  Үүнийг оюутан хүүхэдтэй эцэг эх бүр л мэдэж байгаа байх. Төр, засгаас сургалтын төлбөрийг бууруулах эсвэл онцгой хөнгөлөх арга хэмжээ аваасай гэж хүсч байна. Зарим сургууль өндөр оноо авбал хөнгөлнө гэсэн. Үнэхээр  хүүхэд сурах сонирхолтой хэдий ч өндөр оноо авч чадаагүй бол яах вэ. Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа хүүхдүүдийн хэд нь өндөр оноо авч байгаа бол. Өндөр оноо авч байгаа хүүхдүүд нь цөөхөн л байх. Хүн бүр л хүүхдээ мэргэжилтэй болгохыг хүсдэг. Тэгэхээр хүүхдүүдийг ялгалгүй нэгдсэн журмаар сургалтын төлбөрийн асуудлыг шийдээсээ гэж хүсч байна. 
 
Ц.Оюунчимэг: Малчны зээл авсан 
 
/Завхан аймгийн иргэн/
 
Манайх  Завхан аймагт амьдардаг, малчид.   Охин маань энэ жил оюутан болсон. Бага ангийн багш мэргэжлээр сурна. Бид охиныхоо  сургалтын төлбөрийг төлөхийн тулд дөрвөн сая төгрөгийн малчны зээл авсан. Малчны зээлийн хүү 18 хувь.  Бидний санхүүгийн гол эх үүсвэр мал шүү дээ. Тэгэхээр малынхаа арьс, ноос, сүү цагаан идээг зарж л мөнгө олно. Тэгж байж л зээлээ төлнө. Жил ирэх тусам малын бүтээгдэхүүний үнэ унаж байна. Энэ нь малчин бидэнд их хүндээр тусч байгаа. Орлогын эх үүсвэр маань л жилээс жилд байхгүй болж байна. Малчны хүүхэд ч гэсэн сургуульд сурч, мэргэжил эзэмшинэ. Тэгэхээр дөрвөн жил л сургалтын төлбөр төлөх шаардлагатай. Энэ жилийнхээ зээлийг төлж амжаагүй байтал дараагийн жилийн сургалтын төлбөр нэхэгдэх байх даа. 
 
Д.Энхзаяа: Гурван сая 500 мянган төгрөг  зээллээ 
 
Би төрийн албанд ажилладаг болохоор гурван сая 500 мянган төгрөгийн  цалингийн  зээл авсан. Нөхөр маань ажил хийдэггүй. Ганц хүнд гурван сая 500 мянган төгрөгийн зээл гэдэг чанга л тусч байна. Гэхдээ яах вэ хүүхдээ сургах ёстой учраас ёстой л бүсээ чангалаад л зүтгэлээ. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг багасгах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол ихэнх энгийн иргэд бага цалингаар ажилладаг учраас цалин нь сургалтын төлбөрт хүрэлцэхгүй байна. 
 
Б.ДАВААХҮҮ
Н.БАТЗАЯА
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ
Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 4-5 жил хорих ял оноожээ
Чимээгүй баатруудын таван минутын стандарт

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
  • •Сонгууль
  • •Шүүхийн танхимаас
  • •Уул уурхай
ХУРААХ
Хэн нь “чонын арьс” нөмөрсөн...
Э.Цэндбаатар ялагдаж, боксчид...

Сургалтын төлбөр өрхийн төсвийг хоосолж байна

Даваахүү 2016-08-17

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ
Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 4-5 жил хорих ял оноожээ
Чимээгүй баатруудын таван минутын стандарт
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
41 минутын өмнө өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

43 минутын өмнө өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

45 минутын өмнө өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

46 минутын өмнө өмнө

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 4-5 жил хорих ял оноожээ

47 минутын өмнө өмнө

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

51 минутын өмнө өмнө

Чимээгүй баатруудын таван минутын стандарт

54 минутын өмнө өмнө

Үс засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

55 минутын өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

20 цагийн өмнө өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

20 цагийн өмнө өмнө

Хуурамч мэдээллийн гол талбар нь сошиал медиа, тэр дундаа Фэйсбүүк байна

23 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

23 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

23 цагийн өмнө өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

23 цагийн өмнө өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

23 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

23 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

23 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

1 өдрийн өмнө өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдийн гаалийн албаны дарга 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

САНАЛ БОЛГОХ
2026-08-28 өмнө

МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

2026-08-27 өмнө

Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

2026-08-27 өмнө

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

2026-08-28 өмнө

Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго

2026-08-28 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-28 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-08-28 өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

2026-08-27 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-28 өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-08-28 өмнө

Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

2026-08-27 өмнө

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2026-08-28 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

2026-08-28 өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2026-08-28 өмнө

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

2026-08-27 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-27 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-08-27 өмнө

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

2 өдрийн өмнө өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

1 өдрийн өмнө өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2 өдрийн өмнө өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2 өдрийн өмнө өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах