NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Портлэнд Трэйл Блэйзэрс талбайдаа Оклахома Сити Тандер багийг хүлээн авч 123-115 харьцаагаар Тандер хожлоо.
Улмаар улирлын 20 дахь хожлоо байгуулсан бөгөөд нэг хожигдолтойгоор бүх багуудыг тэргүүлж байна. Харин Блэйзэрс найман хожил, 12 хожигдолтой болж өрнөд бүсийн 10-рт эрэмбэлэгдэж байна.
Өнөөдрийн тоглолтод Шай Гилжус Александр 26 оноо, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Чет Холмгрин 19 оноо, 9 самбар, 3 хаалт, Жэйлин Уйллиамс 16 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, 3 хаалт, сэлгээнээс Ажай Митчелл 17 оноог авсан байна. Эсрэг багаас Дэни Авдияа 37 оноо, 19 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Тоумани Камара 19 оноо, Жереми Грант 18 оноог авсан байна.