• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

3-хан сая хүнийг ядуу амьдруулж байж бас байгалийн баялгаа харамлах уу

Монгол Улсын эдийн засаг элгээр мөлхлөө, хэзээ мөдгүй “амь тавих” нь. Өвчнөөр ярьвал хорт хавдрын дөрөвдүгээр шат руугаа орох гээд байна. Одоо л мэс засал хийх хэрэгтэй гэх айхтар үгийг бид сүүлийн сар гаруйн хугацаанд хангалттай сонслоо. Мэс засал хийх гээд байгаа нөхдүүд нь одоогийн эрх баригчид. Гэхдээ энд намчирхах гэсэн юм биш. Аль ч нам, хүчин нь засгийн эрх авсан ч ийм байдалтай тулж, мэс засал байна уу, эмчилгээ байна уу хийх л байсан. 
 
Харин арга нь өөр өөр байх. Одоо бол МАН-ынхан бүх зүйлийг хэмнэх бодлого барьж эхэллээ. Зөв өө, зөв. Тэр дундаа хэтэрхий их баяжчихсан, автобусны мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй. Сарын цалингаар яаж амьдарч чадаж байгаагийн нууцыг хэчнээн тайлбарлаад ч ойлгохгүй баячууд, дээдсүүд, тансаглалдаа умбачихсан нөхдүүдийн бүсийг нь чангалаад, бэлхүүсийг нь нарийсгах хэрэгтэй. Гэвч хэмнэх бодлого тийм байж чадахгүй нь. Яах аргагүй ард иргэдийн халаас руу гар дүрээд л байна, эрх баригчид.
Түүгээр ч зогсохгүй самар, жимсээ түүж, амьдралаа залгуулж, өрнөөсөө ч болов гарах гэж зүтгэж байгаа иргэдээ боомилж, дарамталж, дарлаж байна. Өнөөдөр “Самарчидтай тэмцэнэ” гэх сүржин уриа гараад ирчихэж. Хаа сайгүй дарга нар “Самар түүхийг хатуу хорь. Болц нь гүйцэхээс өмнө битгий оруул” гэж ирээд л хангинаж байна. Хэрвээ хууль бусаар самар түүвэл сая төгрөгөөр торгоно ч гэж байх шиг. Бүр сүүлдээ дөрвөн кг-аас дээш самар түүсэн иргэнийг 3-6 сар хорино ч гэж байх шиг.
 
Эсвэл цагдаа нар тэр ч уулын ам руу явж, самарчдыг буулгалаа. Төчнөөн кг самар хураалаа гэж мэдээлээд л. Монголын төр үнэхээр иргэдээ дарлаж чаддаг юм байна. Байгалиа хамгаалдаг болчихож, ямар бахархмаар юм бэ. Нэгэнт очоод түүчихсэн хэдэн кг самрыг нь дарамталж, хууль журам ярьж хурааж авчихаад, түүнийгээ байгаль хамгаалсан болгож сүржигнүүлж байгаа чинь ариун явдал уу. Гэтэл цаана чинь алтны компаниуд байгалийг яаж сүйтгэж байна.
 
Орхон гол улаанаараа урсч байгаагийн буруутанд яагаад төрийн “төмөр нүүр” үйлчлэхгүй байна. Ажлын хэсэг байгууллаа, очиж шалгалаа, алдаа дутагдлаа засахгүй бол тусгай зөвшөөрлийг чинь хураана гэж хэлчихээд ирлээ л гэдэг. Ингэж л эрхлүүлж байна. Гэтэл ууланд гараад, ядарсан иргэдийн нэгэнт түүчихсэн самрыг нь шууд хураагаад авчихдаг. Энэ удаа явууллаа, дараа ингэж журам зөрчвөл самрыг чинь хураана гэсэн сануулга энгийн иргэдэд хэт зөөлдөх юм байна л даа.
 
Монголын төр өнөөдөр гуравхан сая иргэнээ сайхан амьдруулж чадаж байгаа бил үү. Сайхан амьдрах нөхцлийг нь бүрдүүлсэн үү. Хоорондоо уралцаж, эрх мэдлээ булаалдаж, ярдаг нохой шиг хэмлэлдэж, төсвийн мөнгийг хувьдаа завшиж, эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн. Ард түмнийг хэчнээн жил тэжээх боломжтой том том ордууд байж л байна. Гадаадынханд тавьж туугаад, өөрсдөө хувь хүртээд л дууссан. Тэгээд монголчууд ажилгүй, арчаагүй гэж дуудаж тавлаад л.  
 
Өнөөдөр өгч байсан хэдэн төгрөг, хүүхдийн 20 мянгаа ч харамлаж эхэлсэн. Тийм байж байгальд байгаа самар, жимсхэн түүгээд, амьдралаа болгох гэж зүтгэж байгаа ард иргэддээ хатуу хандчихалгүй, аятайхан бодлого яагаад гаргачихаж, зохицуулчихаж чаддаггүй юм бэ. Ямар та нараас мөнгө өгөөч гэж гуйсан биш дээ. Ингэснээрээ хууль, журам зөрчиж, байгаль орчноо сүйдэлж, дураараа дургих ёстой гэж байгаа юм биш  шүү. Нөгөө “Найрах арга чинь буруудаад байна” гэдэг шиг самарчид гэж харлуулаад байгаа ядарсан иргэдтэй тэмцэх арга чинь буруу байна. Өнөөдөр Монголын хушин ойн нөөц бага гэдгийг мэднэ.
 
Самар боловсорч дуусаагүй, гүйцэд болоогүй байхад түүх нь байгаль орчинд сөрөг нөлөөтэйг ч хэн хүнгүй л мэдэж байгаа. Дээрээс нь самар, жимс түүж байгаад гал алдаж, түймэр гарах нөхцөл ч нэмэгддэг. Ядаж л самар түүх гэж байгаа хүмүүс наймдугаар сард биш есдүгээр сарын дундуур “ажил”-даа гардаг бол дээр шүү дээ.
 
Мөн самар түүж яваад, модон дээрээс унаж амиа алдаж байгаа хүний тоо ихсэх шинжтэй. Гэх мэтээр асуудал бий бий, үнэн. Гэхдээ энэ бүхнийг  худлаа хорьсон дүр үзүүлснээр, цагдаа нар нь иргэдийн түүсэн самрыг хурааснаар алга болчихно гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Самар түүхийг хориглоно гээд л байдаг. Гэтэл наймдугаар сарын дунд хүрэв үү үгүй юу Улаанбаатар хотын гудамжинд самар зараад эхэлдэг биз дээ. Цаашлаад ченжүүд нь энд тэнд мэр сэр  самар худалдаж аваад байдаг. Гэтэл тэдэнтэй хэн тэмцэж байгаа юм.
 
Зүгээр л заруулаад байгаа биз дээ. Ийм байхад хүмүүс уул руу явж, самар түүхгүй гээд яах юм. 10, 20 кг самар түүж ирээд, шилэн аягалаад зарчихад 30, 40, цаашлаад 50 мянган төгрөг олчихно.  Эсвэл кг-ийг нь 2-3 мянган төгрөгөөр зарчихвал шуудай гурил, хэдэн кг махны мөнгөтэй болчих л байх. Ийм байхад хүмүүс уул руу дайрахгүй гээд яах юм.  Хотын төвд зарж байгааг нь хорихгүй, уул руу явж байгааг нь хорьсон маягтай байхаар яаж бүтэх вэ дээ.
 
Ам болгон дээр цагдаа зогсоогоод ч хэрэг байхгүй. Зарим байгаль хамгаалагч, байцаагч нь хэд гурван төгрөг аваад л хүн оруулчихаж байгаа. Түүний оронд хэзээ самар худалдаж авч эхлэх хугацаагаар нь зохицуулж өгмөөр байна. Мөн гудамжинд зарахыг хатуухан хорьчихооч.  Тэгвэл самар түүж байгаа иргэдийн ууланд гарах хугацааг наймдугаар сард биш есдүгээр сард болох магадлалтай.
 
Өөр ямар арга байна, тэр бүхнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш баахан цагдаа гаргаж, уулын аман дээр зогсоочихоод, иргэдийг дарамтлаад байвал бүтэхгүй. Саяхан Өвөрхангай аймгийн Хужирт суманд самар түүлгэхгүй гэж хорьж, иргэдийг дарамталж, түүсэн самрыг нь хурааж байсан цагдаа нарыг зодож, уул руу дайрсан байна билээ. Тиймээс Хужирт, Бат-Өлзий сумын удирдлагууд иргэдийг самар түүхийг хориглохгүй ууланд гаргаж эхэлж. Нэгэнт хориод дийлэхгүй бол одоо байгаль хамгаалагчид нь яваад, иргэддээ зөвлөгөө өгөөд, гал алдахаас сэргийлээрэй гээд л ажиллах хэрэгтэй байх. Өнөөдөр иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Хүнд л байгаа шүү дээ.
 
Ядаж байхад жил бүр оюутны сургалтын төлбөр нэмэгдэж байна. Банкны зээлийн хүү хэд билээ. Иргэд арай л гэж амь амьдралаа залгуулж байна. Дээрээс нь Засгийн газрынхан нь хасна, танана, хэмнэнэ, бүсийг чинь чангална, та нар тансаг байдалд автаад байна гээд дайраад л байгаа. Ийм үед иргэдээс самар,  жимсхэн харамлаад, дарамтлаад байвал цагдааг битгий хэл зодох байлгүй, ард түмэн.
 
Ядаж байхад Япон-Монголын хамтарсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу манай улс арлын орон руу 9300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй гаргах нөхцөл бүрдээд буй. Тэр дунд хуш модны самар багтсан. Тиймдээ ч есдүгээр сарын 15-наас хойш самрын ханш тогтож, өмнөх жилүүдийнхээс илүү үнэд хүрнэ гэсэн цуурхал гарчихсан. Аль хэдийнэ энэ яриа газар авчихсан, барьж тогтоохоосоо өнгөрсөн. Тэгээд Япон руу гарах барааны жагсаалтад самар багтсан болохоор зах зээлтэй болчихлоо.
 
Одоо хятадууд ч өндөр үнээр авч эхэлнэ гэсэн яриа байна. Ийм байхад ард иргэдийг хорино, торгоно, самрыг нь хураана гээд юунд хүрэх билээ. Эцэстээ самарнаас болж зодоон цохион, бослого тэмцэлдээ ч хүрч эхэллээ. Ингэж муйхарлаж байхын оронд арай эвтэйхэн бодлого бариач. Ченжүүд нь самрын болц гүйцсэн үеэс эхлээд боломжийн үнээр авдаг, тэр болтол ухуулга сурталчилгаа хийх замаар иргэддээ ойлгуулах гэж үздэг болмоор байна.  
 
Хэтэрхий хориод, цагдаад, хууль сахиулж байгаа нөхдүүд нь зүгээр сууж байгаад хэн нэгэн иргэний түүсэн самрыг хурааж авч, магадгүй цааш нь өөрөө зараад байдаг бол ямар нэмэр байна. Уг нь бид байгалийн баялаг, самар, жимсээ гадагш нь гаргаад, мөнгө төгрөг олоод, ард түмний амьдрал дээшилж л байвал сайнсан. Гэтэл самар түүх нэрийдлээр байгальд хохирол учруулж байгаа гэсэн шалтгаанаар хилээр гаргахыг хориглочихсон.
 
Гэтэл хориглолоо гээд самар түүхээ больсон бил үү, хүмүүс. Хятадууд авахаа зогссон уу. Харин ч хориглосон барааг бид энэ зэргийн үнээр авч байгаа нь их юм гэсэн байдлаар хандаж, үнийг нь унагаж л байгаа байх. Яг хөрсөн дээр иймэрхүү л юм болж байна даа, эрх баригчид минь. Дашрамд дурьдахад, газар дор байгаа шавхагддаг баялгаа дуусгаж байхаар газар дээрх шавхагддаггүй баялгаа мөнгө болгоё л доо.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
О.Баасанхүү: МАН-ын 47 гишүүн...
Байр түрээслэж бизнес хийгчдээс...

3-хан сая хүнийг ядуу амьдруулж байж бас байгалийн баялгаа харамлах уу

Пунцагболд 2016-08-30

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

14 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

14 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-03 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах