• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлаг

Дэлхий үнэлж, биширч байхад монголчууд өөрсдөө тоодоггүй олон салбар байдгийн нэг нь циркийн урлаг. Тиймдээ ч авьяаслаг олон уран бүтээлч эх орондоо ажиллахаас илүүтэй гадаадын алдартай, цалин хангамж, орчин нөхцөл сайтай циркүүдэд гэрээгээр ажиллахыг илүүд үзэх нь бий. Учир нь өндөр хөгжилтэй орнууд соёл урлагаа ихэд дээдлэн, хөгжүүлж, улсынхаа нэрийг алдаршуулахын төлөө хөрөнгө мөнгө, зүрх сэтгэл бүхнээ зориулан зүтгэж байгааг бид нүдээрээ харж сууна. Чадварлаг, авьяаслаг, тухайн урлагтаа хайртай сайн уран бүтээлч байна гэдэг бахадмаар зүйл боловч энэ бүхнийг ойлгодоггүй, үнэлдэггүй төртэй улсад амьдарна гэдэг асар том харуусал юм.
 
Энэ харууслыг зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа хүмүүсийн томоохон төлөөлөл нь циркийнхэн. Бэлтгэлээ хийдэг байр нь хувьчлагдсан. Хойч үеийн залгамж болсон сурагчид нь бэлтгэлээ хийх сургуульгүй.  Ийм учир хаяа хатавч хэсгийнх нь шороо ил гарсан, хаалгагүй, хүйт даасан, агааржуулагчгүй  асарт өнгөрөгч намар циркийн сургуулийн 80 жилийн ойн тоглолтоо  хийсэн.Арга барагдсан уран бүтээлчид “Циркийг эргүүлэн өгч, сургууль барьж өгдөггүй юмаа гэхэд хуучин циркийн байрыг  шинэчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг салбар Соёлын яамандаа өгсөн.
 
Гэвч “Сургууль бол боловсролын байгууллага учир БШУЯ-нд  шаардлагыг хүргүүлсэн. Үндэсний өв соёл болсон, улсын тусгай хамгаалалтад байдаг Дашчойлин хийдийн байрыг шинэчлэн засах ямар ч боломжгүй” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Ийн Соёлын яам, Боловсрол шинжлэх ухааны яамны алинд нь энэ асуудал хамаатай эсэх нь тодорхой бус байсаар сүүлдээ бид мартав. Сүм хийдийг үндэсний өв соёл хэмээн үзэж, тусгай хамгаалалтад авсан атлаа циркээ хувийн хэвшлийнхнээс авч чадахгүй байгаагаас 30 жилийн дараа шинээр байгуулсан Соёлын яамны үйл ажиллагааны ерөнхий чиглэл, сайдын урлагийн талаарх мэдлэгийг дүгнэчихэж болно.
 
Зургаан сард шинэ циркийг ашиглалтад оруулна гэсэн амлалт хаачив?
 
Одоогийн Монголын үндэсний цирк, бидний мэдэхээр “АСА” цирк 2013 онд хувьчлагдсанаас хойш эх орноо дэлхийд сурталчилдаг соёл урлагийн тэргүүлэгч салбар болох циркийн урлагийн ирээдүй бүрхэг болж эхэлсэн талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хөндсөн. Мөн   орчин үеийн шаардлагад нийцсэн уран бүтээлчид, сурагчид бэлтгэлээ хийх тусгай танхимтай шинэ циркийг  энэ оны зургадугаар сард хүлээлгэн өгнө гэсэн албан ёсны мэдэгдлийг “Монголын үндэсний цирк” гаргасан тухай бичиж байв. Гэвч зургадугаар сард дуусч байхад “Монголын үндэсний цирк” болоод Соёлын яамнаас циркийг хэзээ ашиглалтад оруулах талаар ямар ч мэдээлэл  бидэнд өгсөнгүй. Үүнээс гадна Соёлын яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Энэ талаар ямар ч мэдээлэл бидэнд алга” гэсэн хариу өглөө. Соёл урлагийг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг урлагаар дамжуулан дэлхийд сурталчлах үүрэгтэй Соёлын яам циркийн асуудлыг ор тас мартасны цаана ямар учир байгаа вэ.
 
Анх томилогдохдоо циркийн асуудалд онцгой анхаарал хандуулна гэсэн Соёлын сайд асан С.Чулуун гэнэт чив чимээгүй болсон. Түүнээс албан тушаалыг нь хүлээн авсан Ч.Номин ч сайдын суудалдаа заларснаас хойш циркийн асуудлаар ганц үг дуугарсангүй. Үүний оронд хувцас загварынхантай нягт хамтран ажиллахаа илэрхийлж, хятад загварын дээл өмсөн шүүмжлэлд өртөөд амжлаа.
 
Тодруулбал, “Төрийн алба хашиж буй сайд, үндэсний ижилсэл, амин чанарыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай соёлын бодлого хариуцсан хүн нангиад Сун Ят Сений хувцас өмсч олны өмнө гарсныг эсэргүүцнэ” гэсэн мэдэгдлүүдийг судлаачид олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байв. Учир нь Сун Ят Сен нь Тайванийн Гоминдань намыг үүсгэн байгуулагч, 1911 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч байсан билээ. Ийн дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлагаа аврахын төлөө бид юу хийх вэ. Одоо сургууль ч, цирк ч Монголд алга.
 
“Циркийн барилга нь 1971 онд баригдсан  тул сантехник, агааржуулалт, халаалт, цахилгаан холбоо хэрэгслийг цоо шинээр шинэчлэхээс аргагүйд хүрсэн. Тиймээс  өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн циркийн барилгын дотор хэсгийг бүхэлд нь шинэчлэн засаж эхэлсэн” гэж Монголын үндэсний  цирк мэдэгдэж байв.Мөн  “Бид бүхэн циркийн урлагийг  цаашид улам хөгжүүлэхэд хичээнгүйлэн анхаарч ажиллах бөгөөд 2021 оны зургадугаар сард засварлан шинэчлэгдсэн байрандаа нээлтээ хийн циркийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулан үзэгчид уран бүтээлчид та бүхнийгээ хүлээн авах болно. Мөн Соёлын яамтай хамтран ажиллах зөвшилцөлд хүрэх болно” гэсэн сайхан мэдээг дуулгасан. Гэвч  энэ нь удаа дараа мэдэгдэл хийж цуцашгүй зүтгэсэн циркийн уран бүтээлчдийн амыг таглах гэсэн хий хоосон оролдлого байжээ.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.6.23 Лхагва № 125 (6602)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
Улаанбаатар хотод явуулын найм,...
Наадамлах уу, болих уу

Дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлаг

ДОЛЖИНЖАВ 2021-06-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлаг
Дэлхий үнэлж, биширч байхад монголчууд өөрсдөө тоодоггүй олон салбар байдгийн нэг нь циркийн урлаг. Тиймдээ ч авьяаслаг олон уран бүтээлч эх орондоо ажиллахаас илүүтэй гадаадын алдартай, цалин хангамж, орчин нөхцөл сайтай циркүүдэд гэрээгээр ажиллахыг илүүд үзэх нь бий. Учир нь өндөр хөгжилтэй орнууд соёл урлагаа ихэд дээдлэн, хөгжүүлж, улсынхаа нэрийг алдаршуулахын төлөө хөрөнгө мөнгө, зүрх сэтгэл бүхнээ зориулан зүтгэж байгааг бид нүдээрээ харж сууна. Чадварлаг, авьяаслаг, тухайн урлагтаа хайртай сайн уран бүтээлч байна гэдэг бахадмаар зүйл боловч энэ бүхнийг ойлгодоггүй, үнэлдэггүй төртэй улсад амьдарна гэдэг асар том харуусал юм.
 
Энэ харууслыг зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа хүмүүсийн томоохон төлөөлөл нь циркийнхэн. Бэлтгэлээ хийдэг байр нь хувьчлагдсан. Хойч үеийн залгамж болсон сурагчид нь бэлтгэлээ хийх сургуульгүй.  Ийм учир хаяа хатавч хэсгийнх нь шороо ил гарсан, хаалгагүй, хүйт даасан, агааржуулагчгүй  асарт өнгөрөгч намар циркийн сургуулийн 80 жилийн ойн тоглолтоо  хийсэн.Арга барагдсан уран бүтээлчид “Циркийг эргүүлэн өгч, сургууль барьж өгдөггүй юмаа гэхэд хуучин циркийн байрыг  шинэчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг салбар Соёлын яамандаа өгсөн.
 
Гэвч “Сургууль бол боловсролын байгууллага учир БШУЯ-нд  шаардлагыг хүргүүлсэн. Үндэсний өв соёл болсон, улсын тусгай хамгаалалтад байдаг Дашчойлин хийдийн байрыг шинэчлэн засах ямар ч боломжгүй” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Ийн Соёлын яам, Боловсрол шинжлэх ухааны яамны алинд нь энэ асуудал хамаатай эсэх нь тодорхой бус байсаар сүүлдээ бид мартав. Сүм хийдийг үндэсний өв соёл хэмээн үзэж, тусгай хамгаалалтад авсан атлаа циркээ хувийн хэвшлийнхнээс авч чадахгүй байгаагаас 30 жилийн дараа шинээр байгуулсан Соёлын яамны үйл ажиллагааны ерөнхий чиглэл, сайдын урлагийн талаарх мэдлэгийг дүгнэчихэж болно.
 
Зургаан сард шинэ циркийг ашиглалтад оруулна гэсэн амлалт хаачив?
 
Одоогийн Монголын үндэсний цирк, бидний мэдэхээр “АСА” цирк 2013 онд хувьчлагдсанаас хойш эх орноо дэлхийд сурталчилдаг соёл урлагийн тэргүүлэгч салбар болох циркийн урлагийн ирээдүй бүрхэг болж эхэлсэн талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хөндсөн. Мөн   орчин үеийн шаардлагад нийцсэн уран бүтээлчид, сурагчид бэлтгэлээ хийх тусгай танхимтай шинэ циркийг  энэ оны зургадугаар сард хүлээлгэн өгнө гэсэн албан ёсны мэдэгдлийг “Монголын үндэсний цирк” гаргасан тухай бичиж байв. Гэвч зургадугаар сард дуусч байхад “Монголын үндэсний цирк” болоод Соёлын яамнаас циркийг хэзээ ашиглалтад оруулах талаар ямар ч мэдээлэл  бидэнд өгсөнгүй. Үүнээс гадна Соёлын яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Энэ талаар ямар ч мэдээлэл бидэнд алга” гэсэн хариу өглөө. Соёл урлагийг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг урлагаар дамжуулан дэлхийд сурталчлах үүрэгтэй Соёлын яам циркийн асуудлыг ор тас мартасны цаана ямар учир байгаа вэ.
 
Анх томилогдохдоо циркийн асуудалд онцгой анхаарал хандуулна гэсэн Соёлын сайд асан С.Чулуун гэнэт чив чимээгүй болсон. Түүнээс албан тушаалыг нь хүлээн авсан Ч.Номин ч сайдын суудалдаа заларснаас хойш циркийн асуудлаар ганц үг дуугарсангүй. Үүний оронд хувцас загварынхантай нягт хамтран ажиллахаа илэрхийлж, хятад загварын дээл өмсөн шүүмжлэлд өртөөд амжлаа.
 
Тодруулбал, “Төрийн алба хашиж буй сайд, үндэсний ижилсэл, амин чанарыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай соёлын бодлого хариуцсан хүн нангиад Сун Ят Сений хувцас өмсч олны өмнө гарсныг эсэргүүцнэ” гэсэн мэдэгдлүүдийг судлаачид олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байв. Учир нь Сун Ят Сен нь Тайванийн Гоминдань намыг үүсгэн байгуулагч, 1911 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч байсан билээ. Ийн дэлхийд тэнгэрт “нисч”, Монголд газарт “булагдсан” циркийн урлагаа аврахын төлөө бид юу хийх вэ. Одоо сургууль ч, цирк ч Монголд алга.
 
“Циркийн барилга нь 1971 онд баригдсан  тул сантехник, агааржуулалт, халаалт, цахилгаан холбоо хэрэгслийг цоо шинээр шинэчлэхээс аргагүйд хүрсэн. Тиймээс  өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн циркийн барилгын дотор хэсгийг бүхэлд нь шинэчлэн засаж эхэлсэн” гэж Монголын үндэсний  цирк мэдэгдэж байв.Мөн  “Бид бүхэн циркийн урлагийг  цаашид улам хөгжүүлэхэд хичээнгүйлэн анхаарч ажиллах бөгөөд 2021 оны зургадугаар сард засварлан шинэчлэгдсэн байрандаа нээлтээ хийн циркийн бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулан үзэгчид уран бүтээлчид та бүхнийгээ хүлээн авах болно. Мөн Соёлын яамтай хамтран ажиллах зөвшилцөлд хүрэх болно” гэсэн сайхан мэдээг дуулгасан. Гэвч  энэ нь удаа дараа мэдэгдэл хийж цуцашгүй зүтгэсэн циркийн уран бүтээлчдийн амыг таглах гэсэн хий хоосон оролдлого байжээ.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.6.23 Лхагва № 125 (6602)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах