• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Наадамлах уу, болих уу

Энэ цаг үед Монгол Улс яг л ийм асуултыг өмнө зогсож байна. Уг  нь улс орны маань түүхийн нэгэн том үеийг туулж Ардын хувьсгалын  100 жилийн ой тохиож байгаа юмсан.Гэтэл дэлхийг чичрээж байгаа цар тахал өвчин  манайхыг нөмөрч тун хэцүүтэй  тулгарчихаад байна.Хоногтоо "COVID-19”-ын халдвар авсан хүн  2400-2700 -д хэлбэлзэж нас барагсдын  тоо хоёр оронтойгоор тэмдэглэгдэх болов.
 
Энэ тахал өвчин жаахан намжих үе бий л дээ. Гэтэл  хэд хэдэн удаагийн хөл хорионы дараа Ерөнхиййлөгчийн сонгууль гэж нэг хэсэг бужигнуулав. Одон медалийн шагнал гэж олон өдөр холилдуулав даа.
Тэдгээрийг дагалдсан  хөөр хөгсөөн  найр нэмэгдэж  өвчний халдвар тараах нөхцөлтэй үйл явц олширсон. Эндээс л хот хөдөөгүй гайтай өвчин улам дэлгэрсэн гэдгийг олон хүн хэлж байгаа.
Гэтэл Засгийн газраас  бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд  байгаа гэсэн нэрийн дор саяхан улсын баяр наадмыг  цахимаар үзэгчгүй зохион байгуулна  гээд  аймаг, сумдын наадмыг хориглолоо гэсэн шийдвэр гарсан юм.
 
Уг шийдвэр нэлээд маргаан дагуулж байна Зарим нь  цахим наадмаар ч яадаг юм.Нэг бол цуцлаач. Тэр наадамд зарцуулах олон тэрбум төгрөгөө  цар тахлын эсрэг улаан гараараа тэмцэж байгаа  эрүүл мэндийнхэн болоод өвчлөгсдөд  зориул гэх. Нөгөө хэсэг нь  дахиад тохиолдохгүй 100  жилийн ойг цуцалж болохгүй, цахимдаж ор нэр болгоод ч хэрэггүй хойшуулах нь зөв гэцгээж байна. Үнэндээ наадам чухал уу, хүний амь нас чухал уу  гэсэн асуудлын өмнө бөхөлзөж  байна л даа.
 
Яатугай ч наадам хэзээ болохыг товлох гол юм биш хэдийд ч бай хэрхэн наадахаа  хэлцэж байхад буруудахгүй биз ээ. Ингээд  наадмынхаа бөхийн тухай жаахан ярья. Яагаад гэхээр наадам боллоо гэхэд бөхийн барилдаан ямар болохыг хэлэхэд  тун ярвигтай байгаа шүү дээ.
 
БӨХИЙН ХОЛБООНЫ АЖИЛ СЭРГЭМ ЯНЗТАЙ
 
Монголын үндэсний бөхийн холбоо  өнгөрсөн сард  өчнөөн жилээр дуншаад  байсан "Их эе" ээ хуралдуулж  гол үр дүн нь холбооны тэргүүнээ сонгоод авсан. Холбоо жинхэнэ эзэнтэй  болсон гэсэн үг л дээ. Дээр нь цэцдийн зөвлөлөө байгуулж  холбооны дүрэм журмаа  шинэчилж эхэлсэн. Баяр наадмын хуульд  оруулах  нэмэлт өөрчлөлтийн саналаа нэгтгэж  Улсын их хурал болон наадам зохион байгуулах  хороонд хүргүүлсэн бий. Уг өргөн барьсан саналаар бол бөхийн  цол  олгоход зарим өөрчлөлт оруулсан байгаа. Тухайлбал,  улсын баяр наадамд  1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслан цолтон үзүүрлэбэл аварга, Харин  арслан цолтон түрүүлбэл бас аварга цолтой бөх үзүүрлэсэн нөхцөлд даян аварга цол олгоно гэжээ. Мөн улсын аварга, даян аварга цолтнуудыг эрэмблэхдээ уг цол хүртсэн он дарааллыг баримтлана гэсэн байна. Мөн бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдвол  тухайн баяр наадмаар олгосон цол, байрыг хүчингүй болгож   аль ч шатны  барилдаанд барилдах эрхийг дөрвөн жилээ хасна тэр бөхөд унасан  бөхчүүдэд цол чимгийг нөхөн олгохоор заажээ. Бас нэг тодорхой заалт байгаа нь наадамд амжилт гаргасан бөхийн цолыг  нэг бол допингийн шинжилгээний хариу гарсны дараа олгож байхаар төслийн саналд тусгажээ. Уг хуулийн өөрчлөлтийг Улсын их хурал наадмаас өмнө буюу хаврын чуулганы хугацаандаа  хэлэлцэж батална гэсэн мэдээ бий.
 
Ер нь улсын заан Ц.Магалжав тэргүүнтэй  МҮБХ  допингийн асуудалд нэлээд хатуухан байр суурьтай хандахаа илэрхийлээд байгаа юм. Холбооны цэцдийн бүрэлдэхүүндээ шинэчлэл хийсний дараа  бөхчүүдийнхээ шударга өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж  допингийн асуудалтай  хатуухан тэмцэхээ  мэдэгдэж цаашид ёс бус үйлдэл бүртэй эрсхэн тэмцэж шударгаар барилддаг бөхчүүдийнхээ эрх ашгийг   чанд хамгаалж  ажиллахаар  зоригтой  алхам хийж  байгаа юм. Улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс холбооныхоо нэр дээр ирүүлсэн "Допинггүй наадам-Монгол бөх” уриалгад үндэслэн  Улсыг баяр наадмаас өмнө  нэр бүхий 40 бөхөөс допингийн шинжилгээ авч  хариуг   17 хоногт багтаан ирүүлэх боломж  байна уу гэсэн хүсэлтээ Монголын допингийн эсрэг үндэснийй  төвд өгсөн бий. Гагцхүү уг хүсэлтэд  хариу ирүүлээгүй байгаа. Бас  өнгөрсөн жилийн наадмын дараа  допинг хэрэглэсэн нь илэрсэн Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарт ердөө 11-хэн сараар барилдах эрхийг нь хасах шийтгэл  ногдуулсныг  МҮБХ –ны зүгээс эсэргүүцэж  ийм ая тал харсан мэт  шийдвэрээ цуцлахыг шаардаж тэдгээр бөхчүүдийг наадам барилдуулах боломжгүй гэж мэдэгдээд байгаа.  Тэдэнд оноох  шийтгэл наад зах нь барилдах эрхийг нь хоёр жилээс доошгүйгээр  хасах ёстой гэж үзжээ. Мөн улсын арслан Э.Оюунболдын талаар гаргасан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй нөхцөлд  наадамд барилдуулах боломжгүй гэжээ.
Энэ нь зөвхөн МҮБХ-ны бодлого биш  шударгыг эрхэмлэдэг олон бөх ийм саналтай байдаг юм билээ.Энэ талаар аварга Ч.Санжаадамбын цэцдийн зөвлөлийн хурал дээр хэлсэн үг  их анхаарал татаж байна. Тэр хэлэхдээ
-Багш дасгалжуулагчид  шавь нартаа  допингийн хор хөнөөлийг сайн хэлж ойлгуулж байх ёстой.Допингоос болж олон хүн эрүүл мэнд, эрх ашгаа хохироож  цаашлаад үр удмаа балладаг гэдэг. Энэ үгийг хэлэхдээ би зөвхөн өөрийнхөө эрх ашгийн  төлөө ярьж байгаа юм биш. Нийт бөхчүүддээ анхааруулга болгож байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмаар бөх бүрийг зодоглоно гэж олон түмэн харж байгаа байх л даа.  Миний хувьд шударга  шийдвэрүүд гаргавал барилдана аа. Харин допингийн асуудалд хайнга хандах юмуу  тэр допингтой холбогдсон  бөхчүүд барилдахад хүрвэл над мэтийн  барилдахгүй гэсэн хүн олон байгаа шүү гэсэн юм.  Урьд нь допингийн шийтгэлтэй бөхчүүд  Бөхийн өргөөнд болсон нэг барилдаанд  зодоглох гэсэн үед  олон бөх дургүйцлээ илэрхийлж барилдааныг бүтэн цагаар саатуулж байсан  даа. Тэгвэл наадмаар ийм явдал давтагдаж магадгүйг ганц Ч.Санжаадамба аварга биш олон хүн хэлдэг юм билээ. Өмнөх жилийн түрүү бөх Э.Оюунболдын барилдах эрх сэргээгдсэн ч  аварга цолыг хураах шүүхийн шийдвэр хэрэгжээгүй л байгаа. Тэгэхээр Э.Оюунболд   аварга гэж дуудуулаад  гарч ирвэл наадмын бөхөд бас нэг садаа тохиолдож мэднээ. МҮБХ  шүүхийн шийдвэрийг бүрэн албажуулж хураах цол байвал хурааж, нөхөн олгох ёстойг нь  олгох тухайд  мөн дээээ саналаа хүргүүлсэн байдаг юм.
 
   Мөн Авлигатай тэмцэх газраас хийсэн мэдээллийг үндэслэн  допингийн асуудалд нэр холбогдсон гэх З8 бөхийн нэрийг манайд өгнө үү гэсэн хүсэлтийг МҮБХ гаргасан удаа бий. Бас хариу өгөөгүй ээ. 
 
Энэ мэтээр мэргэжлийн газруудынхаа гаргасан санал  хүсэлтийг  дээд байгуулагууд нь анзаарч үздэггүй  нэг муу зуршил тогтжээ гэж болно:.. Тиймээс олон жил үргэлжилсэн  талцал, маргаанаа сая нэг юм эцэслэж МҮБХ  бүтэц бүрэлдэхүүнээрээ гайгүй ажилах эхлэлтэй байхад  дээд байгуулагууд нь дэмжиж ажиллах нь тун чухал байна шүү. Энэ бүхнээс үүдээд хэлэхэд  шинэчилэгдсэн МҮБХ-ноос гаргаж байгаа санал санаачилгыг дэмжиж даруйхан ажил хэрэг болгоогүй нөхцөлд улсын баяр наадмын  бөх маргаангүй сайхан болно гэж үгүй л байх гэсэн бодол байх юм.
Наадам хэзээ болохыг таашгүй ээ. Гагцхүү болсон цагт нь  бөхөө хэрхэн барилдуулах вэ гэдгийг  л чухалчилж   байна л даа. Засгийн газрын хувьд   олон түмний дунд яригдаж байгаа санал бодолд түшиглэн нэгийг хэлэх л үлдлээ. Баяр наадмын нээлтийг бүр гурван найруулагч найруулах юм гэсэн. Тэгвэл арван найруулагчтай байгаад ч цаг хугацааг наашлуулж бас чанартай юм хийнэ гэдэг юу л бол. Ер нь манай Монголд   алив асуудлыг авч үзэх гэж  их янцаглаж,хуралдсаар байгаад цаг алддаг тэгээд бодит байдалдаа нийцсэн, амьдралын хөрсөн дээр буухуйц зөв шийдвэр гаргахдаа тааруу нь энэ наадамлах уу болих уу гэсэн асуудал дээр харагдаж байна.
Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд  С.Амарсайхан  өмнө гаргасан  цахимаар наадья гэсэн шийдвэрийг  иргэдийн зарим хэсэг таагүйхэн хүлээн авч байгаад ундууцах янзтайгаар   тэгвэл наадмаа цуцалсан ч яадаг юм гэсэн байна лээ. Аливааг цуцлах болих гэдэг амархан ч  Монголын маань түүхэнд ганцхан тохиолдох  зуун жилийнхээ ойг  огтоос хийхгүй   гэх ч юу юм бэ. Харин тодорхой хугацаагаар хойшлуулаад “Ковид” хэмээх  балагт өвчин  цаашаа болсон үед сэтгэлдээ сэвгүй сайхан наадаж болно шүүдээ. Эрүүл явбал улсын наадам үзнэ гэсэн сайхан үг ч бий. Дэлхийн спортын хамгийн том баяр-Олимпийн наадам хүртэл бүтэн жилээр хойшлоод  одоо л нэг юм  болох нь. Нэр нь хүртэл “Токио-2020” хэвээр хэрэглэгдэж  буй билээ. Тиймээс ард иргэдийн дийлэнх нь наадмаа хойшлуулчихаас ай гэсэн бодолтой байх шиг байна. МҮБХ саяхан Монголын харваачид болон Морин спорт, уяачдын холбоотой хамтарч  аймаг сумын наадмыг  Улсын баяр наадамтай  зэрэг хийвэл  зохистой, тэгээгүй нөхцөлд ганцхан наадамт хэт бөөгнөрөл  үусэх магадлалтай байна гэсэн саналаа  Засгийн газарт саяхан хүргүүлээд байгаа юм. Энэ ч бас нэг л санаа шүү.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.6.23 Лхагва № 125 (6602)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Дэлхийд тэнгэрт “нисч”,...
Англи хэсэгтээ хожигдолгүй D...

Наадамлах уу, болих уу

Kuzmo 2021-06-23

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах