• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хар тамхины хэргийн ялыг хөнгөлөхөө больё

Өршөөх гэдэг нь хэн нэгний гэм зэмийг уучлах, хэлтрүүлэх хэмээх утгыг илэрхийлнэ гэж Монгол хэлний их тайлбар толинд заажээ. Тэгэхээр санаандгүй байдлаар эс бөгөөс хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдэж, “аавын гэр”-т ял эдэлж байгаа хүмүүсийн хувьд Өршөөлийн хууль гэдэг өнөөх авралын бурхан нь юм. Харин тухайн зүйлийг үйлдэх нь хууль бус, өөрийн эрүүл мэнд, оюун санаанд асар их хортой гэдгийг мэдсэн атлаа тухайн үйлийг хийсэн хүмүүсийг өршөөх нь зөв үү. Чухамдаа хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсний улмаас хуулийн дагуу ял эдэлж байгаа хүмүүсийг төр нь уучлах нь хэр оночвтой шийдвэр вэ гэсэн асуудлыг хөндөж байгаа юм. Учир нь манай улсад энэ оны долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд энэ сарын 3-ны байдлаар 5000 орчим хүн хамрагджээ. 

Ингэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн 92 хүнд хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор шийдвэрлэсэн нь ихээхэн анхаарал татав. Нийт 1061 ялтны хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсны 92 нь хар тамхиар “хооллогчид” байна.  Мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх, худалдаалах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж буй энэ цаг үед энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийг өршөөх нь хувь хүндээ ч нийгэмд ч асар их хор хөнөөлтэй. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмтэн суллагдаж очоод улам ихээр хохирогсдыг зовоодог шиг мансууруулах бодисыг нэгэнтээ хэрэглэж үзсэн бол “ходоод” нь байнга л нэхэж байдаг гэдгийг мэргэжилтнүүд цаг үргэлж анхааруулдаг.

Хар тамхи гэсэн “хөлгүй далай”-д залуу үеэ живэхээс Монголын төр хамгаалах ёстой байтал гэмтнүүдийг нь өршөөж, “хаацайлах” нь мянга мянган хүүхэд, залуусыг өнөөх хөлгүй далай руу түлхэж байгаатай агаар нэг юм. Учир нь дэлхийн улс орнууд энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хуулийн хатуу арга хэмжээ авч байхад манай улсад эсрэгээр мансууруулах бодис ашигласан хүмүүстээ өршөөл үзүүлэн суллах нь гэмт хэрэг нэмэгдэх үндэс суурь болж байна. Уг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд  “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.Гэвч хуулийн энэ арга хэмжээ төдийлөн оновчтой биш гэдгийг мансуурагчдын тоо нэмэгдэж, нас залуужиж байгаагаас мэдэж болно. Тухайлбал, цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах  107 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 84 нь нийслэлд 23 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг 2002 оноос хойш тасралтгүй өссөөр байна. Энэ нь хар тамхи мансууруулах бодисын хэрэглэгчид нэмэгдсэн, нийлүүлэлтийг даган улсын хилээр хууль бусаар оруулах, бэлтгэх, бусдад зарж борлуулах нь ихэсч байгаатай холбоотой. Бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад 35 хүртэлх насныхан энэ  төрлийн гэмт хэргийн хохирогч болдог нь харамсалтай. 

 Аливаа зүйлд зохист хэм хэмжээ байх ёстой тул хэнийг өршөөх, хэнийг эс өршөөхөө шийдвэрлэхдээ туйлын нухацтай хандах нь чухал. Зарим хүмүүс “аавын гэр”-ээс гараад засардаг бол зарим нь гэмт хэргээ дахин үйлдэх нь бий. Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулиар  эмэгтэй 16, эрэгтэй 137, насанд хүрээгүй 13 хүүхэд  суллагдсан байна. Эдгээрээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн 90, хоёр удаа гэмт хэрэг үйлдсэн 58,  гурав түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн 16 хүн байгаа нь үүний нотолгоо юм. Хар тамхиар “хооллогчид”-ын тухайд ходоод нь “хоолоо” нэхвэл өгөхгүйгээр тэсвэрлэх нь асар их эргэлзээтэй асуудал. Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ялыг хөнгөлөхөө больё.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.16 ПҮРЭВ № 182 (6659)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Т.Золжаргал: “Хариуцлагын...
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн...

Хар тамхины хэргийн ялыг хөнгөлөхөө больё

ДОЛЖИНЖАВ 2021-09-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хар тамхины хэргийн ялыг хөнгөлөхөө больё

Өршөөх гэдэг нь хэн нэгний гэм зэмийг уучлах, хэлтрүүлэх хэмээх утгыг илэрхийлнэ гэж Монгол хэлний их тайлбар толинд заажээ. Тэгэхээр санаандгүй байдлаар эс бөгөөс хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдэж, “аавын гэр”-т ял эдэлж байгаа хүмүүсийн хувьд Өршөөлийн хууль гэдэг өнөөх авралын бурхан нь юм. Харин тухайн зүйлийг үйлдэх нь хууль бус, өөрийн эрүүл мэнд, оюун санаанд асар их хортой гэдгийг мэдсэн атлаа тухайн үйлийг хийсэн хүмүүсийг өршөөх нь зөв үү. Чухамдаа хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсний улмаас хуулийн дагуу ял эдэлж байгаа хүмүүсийг төр нь уучлах нь хэр оночвтой шийдвэр вэ гэсэн асуудлыг хөндөж байгаа юм. Учир нь манай улсад энэ оны долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд энэ сарын 3-ны байдлаар 5000 орчим хүн хамрагджээ. 

Ингэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн 92 хүнд хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор шийдвэрлэсэн нь ихээхэн анхаарал татав. Нийт 1061 ялтны хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсны 92 нь хар тамхиар “хооллогчид” байна.  Мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх, худалдаалах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж буй энэ цаг үед энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийг өршөөх нь хувь хүндээ ч нийгэмд ч асар их хор хөнөөлтэй. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмтэн суллагдаж очоод улам ихээр хохирогсдыг зовоодог шиг мансууруулах бодисыг нэгэнтээ хэрэглэж үзсэн бол “ходоод” нь байнга л нэхэж байдаг гэдгийг мэргэжилтнүүд цаг үргэлж анхааруулдаг.

Хар тамхи гэсэн “хөлгүй далай”-д залуу үеэ живэхээс Монголын төр хамгаалах ёстой байтал гэмтнүүдийг нь өршөөж, “хаацайлах” нь мянга мянган хүүхэд, залуусыг өнөөх хөлгүй далай руу түлхэж байгаатай агаар нэг юм. Учир нь дэлхийн улс орнууд энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хуулийн хатуу арга хэмжээ авч байхад манай улсад эсрэгээр мансууруулах бодис ашигласан хүмүүстээ өршөөл үзүүлэн суллах нь гэмт хэрэг нэмэгдэх үндэс суурь болж байна. Уг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд  “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.Гэвч хуулийн энэ арга хэмжээ төдийлөн оновчтой биш гэдгийг мансуурагчдын тоо нэмэгдэж, нас залуужиж байгаагаас мэдэж болно. Тухайлбал, цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах  107 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 84 нь нийслэлд 23 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг 2002 оноос хойш тасралтгүй өссөөр байна. Энэ нь хар тамхи мансууруулах бодисын хэрэглэгчид нэмэгдсэн, нийлүүлэлтийг даган улсын хилээр хууль бусаар оруулах, бэлтгэх, бусдад зарж борлуулах нь ихэсч байгаатай холбоотой. Бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад 35 хүртэлх насныхан энэ  төрлийн гэмт хэргийн хохирогч болдог нь харамсалтай. 

 Аливаа зүйлд зохист хэм хэмжээ байх ёстой тул хэнийг өршөөх, хэнийг эс өршөөхөө шийдвэрлэхдээ туйлын нухацтай хандах нь чухал. Зарим хүмүүс “аавын гэр”-ээс гараад засардаг бол зарим нь гэмт хэргээ дахин үйлдэх нь бий. Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулиар  эмэгтэй 16, эрэгтэй 137, насанд хүрээгүй 13 хүүхэд  суллагдсан байна. Эдгээрээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн 90, хоёр удаа гэмт хэрэг үйлдсэн 58,  гурав түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн 16 хүн байгаа нь үүний нотолгоо юм. Хар тамхиар “хооллогчид”-ын тухайд ходоод нь “хоолоо” нэхвэл өгөхгүйгээр тэсвэрлэх нь асар их эргэлзээтэй асуудал. Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ялыг хөнгөлөхөө больё.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.16 ПҮРЭВ № 182 (6659)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Гэмт хэрэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах