• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Казахстаны сургамж: Гишүүдээ нэмье

Казахстанчууд он солигдсоны дараахан шингэрүүлсэн хийн түлшний үнэ нэмснийг эсэргүүцэж жагссан. Жагсаал нь үймээн болж олон хүн амиа алдаж, эмх замбараагүй явдлаар үргэлжиллээ.

Ерөнхийлөгч Токаев Засгийн газраа огцруулж, Назарбаевыг Үндэсний аюулгүй байдлын комиссын даргаас чөлөөлөв. Улмаар ХАБГБ-ын улсуудаас цэрэг дуудсанаар Орос тэргүүтэй улсын энхийг сахиулагчид Казахстанд очлоо. Ингэж гадны цэргийн хүчээр байдлыг намжаав. Үүний дараа ерөнхийлөгч Токаев “...Үндсэн хуулийн дэг журам эргэн сэргэлээ. Аюул заналхийллээс сэргийлж чадлаа. Бослого болгохыг завдсан этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна. Одоогоор 8000 орчим иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. Ойрын үед мөрдөн байцаалтыг дуусгаж, Казахстаны эсрэг түрэмгийлэлд бэлтгэж, зохион байгуулсан талаарх нэмэлт нотлох баримтыг олж, дэлхийн хамтын нийгэмлэгийн шүүхэд  танилцуулна” гэж мэдэгдэв.

Ингээд Засгийн газраа шинээр байгууллаа. Казахстанд болсон энэ явдал нь зөвхөн тус улсын асуудал биш гэдгийг гадаад, дотоодын олон улсын тоймчид бичиж байна.

Өрнөж буй үйл явдлуудаас ингэж дүгнэж буй бололтой. Оросын ерөнхийлөгч Путин энэ сарын 11-нд болсон ХАБГБ-ын цахим хурлын үеэр “...Казахстаныг гаднын түрэмгийлэгчдээс хамгаалж чадлаа” гэв. Тэрбээр хөрш орнуудаа “өнгөт хувьсгал” гарахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь олон улсын анхаарлыг татаад байгаа юм.

Мөн өдөр Хятадын ГХЯ-наас мэдэгдэл хийхдээ “ Казахстанд энх тайвныг сэргээн тогтоох, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд Хятад улс боломжоороо туслахад бэлэн байна. Хятад, Казахстан нөхөрсөг харилцаатай сайн хөршүүд, стратегийн түншүүд юм” гэжээ.

Бас Америкт төвтэй “Хүний эрхийн ажиглагч” байгууллагаас “..Казахстаны эрх баригчид жагсагчид руу ямар ч сануулгагүйгээр буудах тушаал өгсөн нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн хууль бус явдал. Тиймээс тушаалаа даруй хүчингүй болгох ёстой” гэсэн мэдэгдлийг гаргасан.

Ер нь бол, Казахстаны бослого тэмцэл, түүнийг намжаасан явдал, ерөнхийлөгч Токаевийн байр суурийн бодит үнэнийг одоогоор дүгнэх боломжгүй. Бас үүнээс хойшх тус улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын талаар хэлэхэд эрт. Ямартай ч сүүлийн 30 жилд явж ирсэн Назарбаев төвтэй Казахстаны тогтолцоо нуран унасан нь үнэн бөгөөд тодорхой болоод байна.

Нөгөө талаас, ардчилсан дэглэмтэй, ерөнхийлөгчийн давуу эрх бүхий бүгд найрамдах засагтай Казахстан улс цаашид ямар хэлбэрээр оршин тогтнох вэ гэдгээрээ олон улсын анхааралд орлоо.

Казахстан бол Монгол Улстай байршлын хувьд ойрхон. Газар нутгийн хүртээмж, газрын доорх баялгийн өгөөжөөрөө төстэй гэж болно. Харин хөгжлийн тухайд өөр асуудал яригдана. Хамгийн гол нь тус улс дотоод асуудлаа гадны хүчээр зохицуулчихлаа. Чухам үүнийг л бид сургамж хэмээн харах хэрэгтэй юм.

Монгол ардчилсан дэглэм бүхий парламентын Бүгд найрамдах улс юм. “...Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх бөгөөд сонгож байгуулсан төлөөллийн байгууллага болох УИХ уламжлан энэ эрхээ эдэлнэ” гэдгээ тунхагласан.

Гэхдээ энэ хэрэгждэг үү. Монголд парламент засаглаж чадаж байгаа юу. Өөрөөр хэлбэл, улсын хувь заяаг олуулаа шийддэг үү. Энэ их эргэлзээтэй. Учир нь 1992 онд Үндсэн хуулийг баталсан нь нийгмийн шилжилтийн үетэй давхацсан. Тиймээс хууль боловсруулагчид төрийг “атаман”-гүйгээр байгуулах бодлогыг баримталсан гэдэг. Үүгээрээ манай Үндсэн хуулийг аль нэг улсынхтай жиших, зэрэгцүүлэхэд хүндрэлтэй байдаг аж. Тухайн үед Үндсэн хуулийн зөвлөх ажлаар ирсэн герман эрдэмтэн “...Танай Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л байна” гэсэн гэх яриа бий. Энэ үг өнөөдөр буруу “орчуулга”-аар хэрэглэгддэг болохоос угтаа “...Танай Үндсэн хуульд хэнийг ч “атаман” болгож товойлгоогүй байна” гэсэн үг юм билээ.

Тиймээс цаг өөрчлөгдөхийн хэрээр Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгцээ гарч ирсэн. Монгол Улс Үндсэн хуульдаа 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнээс хойш Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүдээс 2011, 2012, 2015, 2019 онуудад өргөн мэдүүлж байв. 

 Эндээс үзэхээр, мөн өнгөрсөн хугацаанд гарсан “...Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя” гэсэн санал бүрээс “...Парламент тунхагласнаараа эрх мэдэл хэрэгжүүлж чаддаггүй”, “...Ерөнхийлөгч “сувинер” биш хүчтэй субьект болсон”, “...Засгийн газар улс төрийн сонирхлуудын дуртай цагтаа огцруулдаг тоглоом болсон” зэрэг гажуудал бий болсныг засах санаачилга үнэртдэг. Үүнийг 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр бага зэрэг зассан гэхэд болно. Гэхдээ гүйцэд биш.

Үе үеийн УИХ өөрчлөлт хийж зүрхэлдэггүй, хийсэн ч хамгийн гол өөрчлөлтийг орхигдуулж ирсэн нэг томоохон шаардлага байдаг. Тэр бол парламент гишүүдийн тоог нэмэх өөрчлөлт юм. Өнгөрсөн жилүүдэд улс төр судлаачид, хуульчид Үндсэн хуулийн тогтолцоо, улс төрийн үйл явц, хууль тогтоох  байгууллагын үйл ажиллагаа, чадавхийн талаар олон арван судалгаа хийж, зөвлөмж гаргажээ. Тэндээс “...Парламентын гишүүдийн тоог нэмснээр хууль тогтоох байгууллагын чадавхи нэмэгдэнэ” гэсэн байр суурь байнга гардаг байгаа юм. Тодруулбал, гишүүдийн тоо нэмснээр нэг гишүүнд ногдох эрх мэдэл багасч, нөгөө талдаа парламентаас гүйцэтгэх засаглалыг байгуулах, хяналт тавих, бодлого боловсруулах, мэргэшсэн байх  чадварууд бас нэмэгдэнэ гэж үздэг. Эдгээр нь манайд зайлшгүй хэрэгцээтэй байгаа хуваарилалт.

Тэгээд ч 1992 оны Үндсэн хуулийг батлах үед УИХ-ын 76 гишүүнийг тухайн үеийн сонгуулийн насны иргэдийн тоонд харьцуулж тогтоосон байдаг. Нэг гишүүн 15-20 мянган сонгогчийг төлөөлнө гэсэн зарчим барьжээ. 1992 онд 2.1 сая хүн амтай байсан бол өдгөө 3.3 сая хүн амтай болж, тэр хэрээр сонгогчдын тоо нэмэгдсэн. Мөн улсын эрх ашгийг худалдана гэж хардвал 76, эсвэл 100-аас дээш хүний ялгааг харахад амархан.

Тооны хувьд 99, бас 108 гишүүнтэй болъё гэсэн саналууд гарч ирдэг. Санаачлагчид 99 тэнгэр, аль эсвэл эрхиний бөөрний тоогоор 108 гэж “тогтоосон” байж болно. Тиймээс тооны хувьд заавал ийм байх ёсгүй гэсэн үг. 1992 оны тооцооллоор 130-аас дээш ч тогтоож болох юм. Тооны дараа парламентын гишүүд сонгогчдыг тэгш төлөөлж чадаж байна уу гэдгийг бас ярих ёстой. Улстөрч нь бяртай бол цөөхөн сонгогчтой, түүнээс 40-50 хувиар илүү олон сонгогчтой аймгуудын тойргийн тоо ижилхэн байдаг гажуудал бас байна.

Ер нь бол, энэ нь дам утгаараа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болохыг Казахстаны үйл явдлаас бидэнд тодорхой сургамжиллаа шүү дээ. Бодоцгооно биз.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 11 (6743)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
ХУРААХ
Үс засуулвал өлзийтэй сайн
Концессын хууль төсөвт дарамт...

Казахстаны сургамж: Гишүүдээ нэмье

ДАМДИН-ОЧИР 2022-01-17

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
21 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

21 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

21 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

21 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

22 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

22 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

22 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

22 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

22 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах