• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Таван цэрэг тутмын нэг нь дэглүүлж байна

Цэргийн анги байгууллагуудад хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг судалж 2016 онд ХЭҮК парламентад өргөн барьж байв. Гэтэл зургаан жил өнгөрсөн ч энэ салбар бахь байдгаараа. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар дахь хүний эрхийн зөрчил, яргалал даамжирч дэглэдэг арга хэлбэр улам нэмэгдсэн ноцтой судалгаа гарчээ.

Тэр бүү хэл цэргийн анги, байгууллага дахь хүний эрхийн төлөв байдлыг тодорхойлоход цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэнд хохирсон болон хүнлэг бус харьцсан гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх нэгдсэн тогтолцоо, мэдээллийн сан аль ч байгууллагад байхгүй. Үүний улмаас нөхцөл байдлыг бодитойгоор тодорхойлоход хүндрэл учруулж байгаа учраас ХЭҮК-т холбогдох байгууллагуудаас ирүүлсэн баримт бичиг, социологийн судалгаанд үндэслэн дүрмийн бус харьцааны нөхцөл байдлыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, судалгаагаар харуулснаас илүү ноцтой хэлбэр цэргийн ангиудад байна гэсэн үг юм.

ЗЭВСЭГТ ХҮЧИН, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ БҮРТГЭГДСЭН 242  ЗӨРЧЛИЙН 144 НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ

Юуны өмнө цэргийн анги, салбарт дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлийн улмаас хугацаат цэргийн алба хаагч амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна гэдгийг тусгайлан дурдсан байв. Сүүлийн 10 жилд цэргийн анги, байгууллагад 468 эрх зүйн зөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, ес нь дотоодын цэрэгт хамаарч байна. Тэр дундаа зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242  зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байгаа юм. Эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон долоон  тохиолдлын гурав нь усанд живсэн, хоёр нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, нэг нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, нэг нь амиа хорлосон байх жишээтэй. Мөн энэ хугацаанд 27 хугацаат цэргийн алба хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай дүр зураг батлан хамгаалах салбарт давтагдсаар байна.

Дээр дурдсан 98 сахилгын зөрчлийн 41 нь дүрмийн бус харьцаа, 24 нь хугацаат цэргийн албанаас оргон зайлсан зөрчил гэжээ. Прокурорын байгууллагын судалгаагаар 2013-2021 онд цэргийн анги байгууллагад үйлдэгдсэн 260 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны 80.7 хувь нь хүний амьд явах, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусад эрх, эрх чөлөөнд халдсан болон цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг эзэлж байгааг онцолжээ.

ХЭҮК-оос 2011-2022 оны хооронд цэргийн алба хаагчтай холбоотой шийдвэрлэгдсэн болон мөрдөн байцаалтын 124 хавтаст хэргийн материалд дүн шинжилгээ хийхэд хүний амь нас хохирсон 15, цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан 77, цэргийн албанаас оргон зайлсан 30 тохиолдол байв. Дээрх судалгаануудаас дүгнэхэд цэргийн анги, салбарт цэргийн дүрмийн бус харьцаанаас шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил өнөөг хүртэл байсаар байна. Өөрөөр хэлбэл, таван хугацаат цэргийн алба хаагч тутмын нэг нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртөж байна. Түүнчлэн 2021 онтой харьцуулахад илэрч байгаагүй өөр хэлбэрүүдийг цэргийн алба хаагчид нэрлэжээ.Тодруулбал, хүссэн үед бие засуулахгүй байх, хугацаа зааж биелэгдэх боломжгүй үүрэг өгөх, удирдах албан тушаалтан хувийн ажлаа хийлгэх, халуун хүйтэнд удаан хугацаагаар гадаа зогсоох, зодох цохих, согтуугаар чиглэл зүй бус тушаал өгөх, мөнгө эд зүйл нэхэх, цээжин дээр буу цэнэглэх, буугаар цохих, хуваарийн дагуу хоол идэх боломжгүй болгох, бусдыг зодуулах, алгадаад ир гэх мэтээр тушаахыг цэргийн алба хаагчид нэрлэжээ. Мөн хөл нүцгэн гаргах, бэлтгэл сургуулилтын цагийг уртасгах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсвэл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуяны махтай цохих, ус өгдөггүй эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх, өвдөлт мэдрүүлэхэд чиглэсэн үйлдэл хийх гэсэн бие махбодын шинжтэй дүрмийн бус харьцаа байдаг гэдгийг дурджээ. Энэ мэтээр цэргийн анги байгууллагуудад хүний наад захын хэрэгцээ хангагдахгүй байна. Үүний хор уршгаар ялгаварлан гадуурхалтад өртсөн хугацаат цэргийн алба хаагчдын 8.4-8.7 хувь нь зарим үед, 3.2-6.9 хувь нь байнга сэтгэл санаагаар унах, сэтгэл санааны тавгүй байдалд ордог гэж хариулжээ. Ярилцлагаар офицер, ахлагч нар тааруухан гүйдэг байлдагчийг хэл амаар доромжлох, боловсрол, ар гэрийн байдлаар нь ялгаварлан гадуурхах, нэр хоч өгөх, шоглох тохиолдол цөөнгүй байдаг гэж хариулсан байна. Мөн цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, сахилгын дүрэмд заагаагүй арга хэмжээ авах, цэргийн дүрэмд заагаагүй ажил хийлгэх хэлбэрээр илэрч байгаагаас гадна бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд цөөнгүй тохиолдож байгаа нь ноцтой.

СЭТГЭЛ ЗҮЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХОД ТАЙВАН БУС, ЗОВУУРЬТАЙ, ШАНАЛГААТАЙ ГЭЖ СОНГОСНООС 108 НЬ ИХ БАГА ХЭМЖЭЭНД СЭТГЭЛ ЗҮЙН ТӨЛӨВ БАЙДАЛ НЬ ТАЙВАН БУС БАЙВ

ХЭҮК-оос 2021 онд хийсэн хэргийн түүвэр судалгаагаар 2009-2021 оны хооронд цэргийн анги, байгууллагад хүний амь нас хохирсон 15 тохиолдлын найм нь хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон, нэг нь хугацаат цэргийн алба хаагч захирагч даргынхаа амь насыг хохироосон байгаагаас хоёр нь зодож цохисон, дөрөв нь галт зэвсэг ашигласан, нэг нь амьсгал боогдуулсан, гурав нь өөрийгөө боомилсон гэмт хэрэг байгаа нь цэргийн алба хаагчийн дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ.

Харин цэргийн алба хаагчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан 77 тохиолдлоос 44 хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд хохирсон байна. Эдгээрийн 18 нь офицер, ахлагчийн, 25 нь хугацаат цэргийн алба хаагчийн хоорондын дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ. Үйлдлийг аргаар нь авч үзвэл 56 нь зодож цохих байдлаар хүч хэрэглэсэн, найм нь галт  зэвсэг ашигласан, найм нь хутга хэрэглэсэн, хоёр нь зодохоос бусад хэлбэрээр үйлдэгдсэн бол гурав нь болгоомжгүй байдлаас болсон гэжээ.

Зэвсэгт хүчний ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын 11.6 хувь нь “амиа хорлох тухай бодож байсан” гэж хариулсан байна. Амиа хорлох бодол төрж байсан гэж хариулсан оролцогчдын 67.7  хувь нь “нэр төр гутаагдсан”, 8.9 хувь нь “хайртай хүн урвасан”, 7.3 хувь нь “басамжлан доромжлуулсан”, дөрвөн хувь нь “эцэг эх, гэр бүлийн зүгээс зэмлэгдсэн”, 3.2 хувь нь “олны өмнө үзэн ядагдсан”, 3.3 хувь нь “олны өмнө ичгүүрт байдалд орсон” учраас гэж хариулжээ. Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн төлөв байдлыг тодорхойлоход 107 нь тайван, 73 нь тайван бус, 20 нь зовуурьтай, 12 нь шаналгаатай, гурав нь их шаналгаатай төлвийг сонгосноос 108 нь их бага хэмжээнд сэтгэл зүйн төлөв байдал нь тайван бус байв.

Сэтгэл зүйн таагүй төлөв байдлыг тодруулахад офицер, ахлагч нарын дэглэлт, дарамт, ирээдүйд санаа зовнисон байдал, алба хааж буй газар орон, орчин нөхцөл, хүмүүс хоорондын таарамж, ар гэрээ санах шалтгаантай холбоотой байлаа. Хэргийн түүвэр судалгаанаас үзэхэд амиа хорлосон таван тохиолдлын гурав нь нь ямар нэгэн байдлаар офицер, ахлагч нарын дүрмийн бус харьцаа, цэргийн  алба хаахтай холбоотой үүссэн сэтгэл гутралын хам шинжээс шалтгаалжээ. Дээр дурдсанчлан батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар хэзээ хүртэл дарга нар нь согтуугаар тушаал өгч, хоол, нойр, бие засах хэрэгцээг нь “хаах” вэ Г.Сайханбаяр сайд аа. Бид дараа дараагийн дугаартаа үүнээс ноцтой үр дагаврыг үргэлжлүүлэн хөндөх болно.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 88 (6820)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Миами Хит талбайдаа хожиж...
АН баруун төвийн либерал орон...

Таван цэрэг тутмын нэг нь дэглүүлж байна

УЯНГА 2022-05-03

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

14 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

14 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

15 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

15 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

15 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

15 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах