PGL Сингапур мажор 2026 тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээн гурван үе шаттай болох бөгөөд манай улсаас "The Mongolz" хоёрдугаар шатнаас тоглож эхлэх бол эхний шатанд "Chinggis Warriors" болон Senzu /М.Азбаяр/, Mzinho /Б.Аюуш/ нарын "GOSH" багууд эхний шатны тоглолтуудаа хийлээ.
"Chinggis Warriors" баг эхний тоглолтоо АНУ-ын "100 Thieves" багтай тоглож Dust2 (6-13) дараагийн тоглолтоо Норвегийн "HEROIC" багтай тоглож Nuke (3-13) харьцаагаар тус тус хожигдлоо.
Харин Арабын нэгдсэн Эмират улсын GOSH (BC.G) багийн хувьд эхний тоглолтдоо Хойд Америкийн "Team Liquid" багтай тоглож Nuke (1-13) дараагийн тоглолтоо Европын холбооны "FaZe Clan" багтай тоглож (3-13) харьцаагаар тус тус хожигдлоо.
Улмаар хоёр баг маргааш хоорондоо учраа таарч 18:30 цагт тоглохоор боллоо. Улмаар хожигдсон баг нь тэмцээнийг өндөрлүүлэх бол хожсон баг нь тэмцээнээ цааш үргэлжүүлнэ
