• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Мөнчгөрөөрөө зүтгэдэг энэ хэдэн бизнесмэн л Монголдоо мөнгө чирж ирдэг

Саяхны нэг "алдартай" үг бий. Марзан ч гэлээ, энд яг тохирно. Нэгэн удаа УИХ-д сууж байсан Б.Наранхүү ЖДҮ “дэлбэ” үсрэхэд “...Дэргэдэх эрдэнээ анзаарсангүй” гэж байв. Дөрвөн жилийн өмнө л дөө, дүү нь ЖДҮ авсан асуудалд орж, мань эр сэтгүүлчидтэй таараад тэгж ярьсан байдаг юм.

Түүн лүгээ бид энэ хэдэн бизнесмэнээ алдалдаг болоод удлаа. Хэн нэгэн томоохон бизнесмэний хувийн амьдралд зовлон гай тохиовол алга таших нь холгүй “заналтай” баясч байхыг харж л байв. “...Тэр өвджээ, энэ шоронд оржээ” гэвэл бас л тиймэрхүү...

Уг нь Монгол маань эдийн засгийн шал өөр тогтолцоонд шилжээд 30 гаруй жил болчихсон. Чөлөөт нийгэм, зах зээлийн систем энэ тэр гээд бүгд л ойлгохоор болсон. Гэхдээ сэтгэхүйн хувьд нөгөө л соц нийгмийн үеийнхээрээ үлдчихэв үү гэж харагдаад байдаг юм. Тэр үед нийтээрээ нэг л дэлгүүрээс нэг загварын гутал хувцас авч өмсөн. Бүгдээрээ талхан дээр сахар, эсвэл молоко л түрхэж иддэг. Сонсдог дуу хөгжим ч ав адилхан. Соёл, иргэншил ч ив ижилхэн. Өөрийг идэж, өмсөж, сонсож, сонирхвол нийгмийн дайсан болдог. Ийм л байсан.

Одоо цаг өөр болсон. Өдөр бүр өөрчлөгдөж байна. Тэр байтугай сүүлийн гурван жилийн хугацаанд ковид гэдэг аймшигтай тахал, араас нь Орос Украйны дайн гэх үү, зөрчил гэх үү, нэг тийм явдал хоёр нийлээд дэлхийг донсолгож байна. Тэрнээс болоод Хятад хилээ, Орос “крант”-аа хаахад бид яаж баларч байна даа. Мэдэрсэн дээ, бүгдээрээ.

Энэ бүхэн юуг бидэнд хэлсэн бэ. Бид юу ойлгосон бэ. Маш ойлгомжтой хэлэхэд, хилээ хаачихаад хэдэн жил амьдрах чадалтай болох ёстойг л мэдрүүллээ. Үйлдвэрлэдэг, тэрийгээ экспортолдог, зөрүүлээд мөнгө оруулж ирдэг. Тэгэхгүй ч “...Мах гурил хоёр байхад монгол хүн алзахгүй” гэдэг тэнэглэлээсээ ангижрахыг сануулсан. “...Даяаршил дэлхийг нөмөрсөн ч дангааршил биднийг авч үлдэх юм байна” гэдэг л тодорхой болсон.Тэгж үлдэхийн тулд идэхээ, өмсөхөө,сонсохоо, сонирхохоо өөрсдөө бүтээх шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, үндэсний бизнесмэнүүдийн үнэ цэнийг тодруулж өгөв. Одоо цөөхөн байна. Байгаанууд нь улам том болох ёстой. Тэгээд олуулаа болох хэрэгтэй.

Их гоё нэр шүү, үндэсний бизнесмэнүүд гэж... Харин ингэж нэрлүүлэх эрхтэй бизнесмэнүүд голдуу мөнчгөрөөрөө зүтгэж өдийг хүрсэн байдаг.

Хэдийгээр тэд Монголыг дангаар орших хэмжээний үйлдвэрлэл хийхгүй ч гурван сая гаруй монгол хүний амьдрах татварын дийлэнхийг энэ хэдэн бизнесмэн л өгдөг. Яг одоо УИХ тэр мөнгөнөөс бүрдсэн ирэх оны төсвийг хэрхэн зарцуулахаар, хэдээр тогтоох вэ гээд хэлэлцэж байна.

Ер нь бол эдийн засаг цаашид хүндэрнэ. Ганц манай асуудал ч бас биш. Дэлхийгээрээ л тийм прогноз хийж байна. Бодитоор нүүрлэчихээд ч байна. Түүнтэй уялдуулаад Засгийн газар сая шинээр бүрдэхдээ гол яамд дээрээ томоохон бизнес эрхэлж байсан гишүүдийг сайдаар томилж байх жишээтэй. Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт зэрэг гишүүдийг сайдаар томилсон нь санаандгүй явдал биш. Энэ нь ирэх жилүүдэд бэлдэж буй байдал гэж ойлгогдож байна.

Мөн Засгийн газар, эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалтад гол анхаарлаа хандуулж буйгаа зарласан. Засгийн газар Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэг байгуулсан. Энэ зөв. Гэхдээ “...Гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар зорьж байна” гээд дотроо хэлмэгдэл үүсгэх вий гэсэн болгоомжлол төрж байгаа юм. Тодруулбал, ямар нэгэн бизнесийн маргаан, түр зуурын үл ойлголцол дээр ч “...Гадаадын хөрөнгө оруулагчид, гадныхан бүгд зөв, манай бизнесмэн болгоны буруу” гэдэг хандлага ажиглагдах болов. “...Уулын мод урттай богинотой” гэдэг. Мэдээж хэрэг, манай “хүнд гар”-ууд гадныхныг мулзалчихаад байдаг жишээ цөөнгүй. Бид нэр устай нь мэднэ.Заримыг нь хууль хяналтын байгууллага анхаарсан байна лээ. Хэсгийг нь хэн ч хараагүй юм шиг явж л байна.

Гэхдээ “...Нэг үхрийн эвэр доргивол” гэдэг шиг бүгдийг нь ингэж хоморголон цоллох нь нэг талаар алдаа болж байгаа юм. Гэвч ингэж болсон явдал, бодит байдлын мэдээллийг ямар нэг шүүлтүүргүйгээр олон нийтэд хүргэх сэдэл бүхий ашиг сонирхолтой этгээдүүд байдаг аж. Тэд хөрөнгө оруулалт дундаас ашиг олдог. Тэр эрх ашгаа хангахын тулд “түүхий” мэдээллийг өрдөж, соц нийгмийн сэтгэл зүйг сэрээдэг. Өөрөөр хэлбэл, ингэх нь “сэвж” буй нөхдүүдэд л сэтгэл ханамж өгдөг бололтой юм билээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр гадныхан ч бас манайхныг дөнгөчихөөд байдаг тохиолдол нэлээд байдаг. Нэлээд  шүү. Тухайлбал, Хятадын банк Монголын нэг компанийн нэр дээрх ашигт малтмалын лицензийг авах гэж ихээхэн зүтгэв. “...Зээл өгнө” гэчихээд мөнгийг нь өгөөгүй байдаг. Тэгээд тэр мөнгийг нь улсдаа байгаа нутаг нэгтэндээ өгчихсөн. Тэгчихээдманай шүүхэд хандаж  эндэх компанийн лицензийг хураана гээд дайрчихсан байгаа юм.

Энэ шүүхийн системд барин тавин асуудалтай, түүгээрээ нэгдэж бараг гэр бүл шиг болсон болдоггүй хэсэг бүлэг байхад таслан зогсоож чадаж буй шударга, зарчимч шүүгч нар ч бас байна. Товчхондоо бол, хууль хяналтын байгууллагууд бүхэлдээ авлигад идэгдчихээгүй юм байна гэдэг нь Х.Нямбаатар сайдын хэвлэлийн хурлын ярилцлагаас ойлгогдож байгаа юм. Гэхдээ Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ талаар овоо голтой дуугарч байна лээ. Тэрбээр арваад хоногийн өмнө ажлын хэсгийнхээ мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Тэгэхдээ “...Гадаадын хөрөнгө оруулагчид манайхныг хохироосон явдлууд ч байдаг” гэсэн. Ингэж хоёр талыг тэнцүү барих нь манай бодлого болох учиртай юм л даа. 

Нэг илүү дуугарахад, Засгийн газар томоохон бизнесмэнүүдээ зарим талаар ашигламаар байгаа юм. Ядаж “...Өөрсдийнхөө чиглэлээр томоохон төслүүдийг хөдөлгөх хөрөнгө оруулалт оруулаад ир” гэвэл хэн нь ч гараад явахад чирээд л ороод ирэх хүмүүс шүү. “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан, “ЭмСиЭс”-ийн Ж.Оджаргал, “Гацуурт”-ын Л.Чинбат, “МАК”-ийн Б.Нямтайшир, “Монос”-ын Л.Хүрэлбаатар, “Алтан тариа”-гийн П.Цэнгүүн, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар... гээд гадныхантай ажиллаад, хамтраад сурчихсан бизнесмэнүүдийг нэрлэж болж байна. Бас тэд өөрсдийн хөрөнгөөр төрийн хэрэгцээт стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт, авто зам, барилга байгууламж барьж чадаж байна.

Эцэст нь хэлэхэд,“...Нүд үнэнч, чих худалч” гэдэг дээ, энэ айхтар үг. Ерөөсөө л аливаад шүүлтүүртэй хандаж байх цаг ирсэн байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд шүүмжлэл, адлал хоёрт навсайтал нүдүүлж ирсэн хэдэн бизнесмэн дээрээ илүү нягт хандах нь зөв биз. Яагаад гэвэл ядаж ирэх жилүүдийн хүндрэлд идэх хоолтой байцгаая л даа. Учир нь мөнчгөрөөрөө зүтгэдэг энэ хэдэн бизнесмэн л татварыг бүрдүүлдэг. Бас Монголдоо мөнгө чирж ирдэг нь тэд юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 216 (6948)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Ажлын хэсгүүдийн хуралдаан...
Тойм: Олон улсад болсон онцлох...

Мөнчгөрөөрөө зүтгэдэг энэ хэдэн бизнесмэн л Монголдоо мөнгө чирж ирдэг

ДАМДИН-ОЧИР 2022-11-07

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

12 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

12 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

13 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

13 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

13 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-28 өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах