• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2023 онд нийслэлд 32.4 тэрбум төгрөгийн арга хэмжээг ОНХС-гаас санхүүжүүлэхээр танилцуулав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ. Иргэдээс санал авсны үндсэн дээр үр дүнгийг нь нэгтгэсэн бөгөөд орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн 5 үе шаттай хэрэгжих хуультай. Энэ жилийн хувьд Сангийн яамнаас орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахим хэлбэрээр авсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хоёр сарын хугацаанд зохион байгуулсан санал асуулгын дүнгээр нийт 1,140,376 төсөл хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналыг иргэд ирүүлжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбайд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах 216,157 санал ирсэн байна. Мөн гэрэлтүүлэг, явган хүний зам, камержуулалт, орон сууцны байрны гадна дулаалгын засвар, цахилгаан шугам хүчдэлийг сайжруулах, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж зэрэгт хамгийн олон санал иржээ. Мөн автозамын засвар шинэчлэл, орон сууцны байрны дээвэр засвар, үерийн ус зайлуулах суваг шуудуу, хоолой хийх, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэгт иргэд саналаа өгсөн бөгөөд эдгээрийг эрэмбэлж, хамгийн олон иргэний нийтлэг эрх ашгийг хангахуйц төслийг эхлээд санхүүжүүлэх юм. 

Тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын санхүүжилт хэрхэн нэмэгдсэнийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр тодруулсан юм. Улсын төсөв болон ОНХС-гийн нэгдсэн сангаас тодорхой аргачлалаар дүүрэг болон нийслэлд 50:50 гэсэн харьцаагаар санхүүжилт нь хуваарилагддаг. 2023 онд нийслэлд 32.4 тэрбум төгрөгийн төсвийг нийслэлийн ОНХС-д хуваарилжээ. Хөрөнгийн хуваарилалтыг хийхдээ иргэдийн санал асуулга дээр үндэслэн, хамгийн өндөр саналтай эрэмбээр хэрэгжүүлэх аж. Төлөөлөгч Л.Отгонбаатар ОНХС-гаас 2022 онд Хан-Уул дүүргийн 4 хороо, Вива сити хороололд ахмад настан, хүүхдүүдэд зориулсан чийрэгжүүлэлтийн ажлын явц удаан байна. Ямар шалтгааны улмаас ажил явахгүй байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар төлөөлөгчдөд өгдөггүй бөгөөд тендер амжилтгүй болсон шалтгаанаар хийх ажил нь багасаж байгааг шүүмжиллээ. Уг ажил дээр нийт 5 удаа тендер зарласан бөгөөд батлагдсан төсөв нь хийх ажилдаа тэнцэхгүй байгаа учраас ажлын даалгаварт өөрчлөлт оруулсан гэдгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга тайлбарлав. Төлөөлөгч Ү.Оюунзулын хувьд ОНХС-гаар хийсэн бүтээн байгуулалтын ажлын арчлалт хамгаалалтыг хэн хариуцдаг вэ гэдгийг тодруулсан юм. Мөн ажлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхэд ажил хариуцсан хүмүүс анхаарч ажиллахыг сануулав. Танилцуулгатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-аас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг даргад чиглэл хүргүүлнэ. 

 Нийслэлийн ИТХ-ын 75 дугаар тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг явцын мэдээллээ танилцуулав

Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга барих үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, байгууллагын үйл ажиллагаатай танилцах, илэрсэн зөрчлийг шалгах, шүүхийн байгууллагад маргаан бүхий актын талаар судлах болон холбогдох зөвшөөрлийг олгосон төрийн байгууллага, албан тушаалтны талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах зорилготойгоор Нийслэлийн ИТХ-аас 75 дугаар тоот Ажлын хэсэг байгуулсан. 15 хүний бүрэлдэхүүнтэй тус Ажлын хэсэг 4 удаагийн хурлыг зохион байгуулж, НЗДТГ-ын Хууль эрх зйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт хөгжлийн газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох мэдээллүүдтэй танилцсан байна. Ажлын хэсгийн явцын талаарх танилцуулгыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар хийлээ. 

Ажлын хэсгээс мэргэжлийн чиг хандлагатай асуудалд хууль ёсны байгууллагыг байлцуулан шалгалт хийлгэх талаар хөндөж, мэргэжлийн хяналтын байгууллагад энэ талаарх хүсэлтийг хүргүүлжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар түүврийн аргачлалаар хяналт шалгалтыг хийсэн байна. Төлөөлөгч Б.Сүхбаатар танилцуулгадаа НИТХ-ын 2014 оны 05/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаар захирамжийг зөрчсөн байна гэж хэллээ. Ингэснээр иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар нягтаршил ихтэй суурьшлын бүсийн хязгаарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх зохицуулалтыг хийсээр байхад барилга байгууламжтай холбоотой зөвшөөрлүүдийг олгосон гэж танилцуулгадаа дурдлаа. Уг танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид ажил хариуцсан хүмүүсээс тодруулга мэдээллийг авч, саналаа хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч П.Наранбаяр “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд Наран трейд компанийн барилга барихтай холбоотой асуудал энд яригдаж байна. Сүүлийн үед барилга барих зөвшөөрлийг хууль зөрчиж олгох явдал нэмэгдсэн нь Ерөнхий архитектур Н.Нацагдоржтой холбоотой гэж харж байна. Түүнээс гадна тогтолцооны асуудал бий. Наран трейд компанийн барилгатай холбоотойгоор сургуулиас бусад обьектыг бариулахгүй байх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад бид хүргүүлсэн. Энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байна вэ…” гэдгийг тодрууллаа.

Мөн энэ талаар Д.Гантулга төлөөлөгч асуусан бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өнөөдөр албан ёсоор 14:00 цагт тус хорооны иргэдэд Засаг дарга өөрийн биеэр танилцуулна” гэлээ. Төлөөлөгч Б.Мөнхбат Улаанбаатар хотын нягтаршил ихтэй бүсэд ямар нэгэн барилга байгууламж барих, түүнтэй холбоотой зөвшөөрөл олгохгүй байх захирамж 2018 онд гарсан. Гэтэл 2022 онд уг захирамжийг хүчингүй болгосноор өнөөдрийн маргаан үүссэн. Тиймээс Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргахдаа мэргэжлийн комиссын бүтэц бүрэлдэхүүнд анхаарах талаар зөвлөмжийг хүргүүлэх саналыг гаргалаа.

16 байршлын 3.8 га газрын нийтийн эдэлбэрт бүртгэлээ

16 байршлын 3.8 га газрын нийтийн эдэлбэр газрын хамгаалалтад авах асуудлыг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн тогтоолын хэрэгжилтийг төлөөлөгчдөд танилцууллаа. Нийслэлд нийт 219 байршилд 285.23 га газрыг нийтийн эзэмшилд баталгаажуулж авсан бөгөөд байршлын хилийн зааг болон эргэлтийн цэг тэмдэгтийг мэдээллийн санд бүртгэлжүүлэн ажиллаж байна. 2019-2022 онд нийтийн эзэмшилд бүртгэсэн 3 байршилд зөрчил гарчээ. Мөн Хан-Уул дүүрэг морин тойруулгын орчим, БЗД-т Жуковын талбай орчимд нийтийн эдэлбэр газрыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болсныг тэрбээр танилцуулгадаа дурдлаа. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдаваа Баянзүрх дүүрэг, Жуковын талбай орчим болон Чингис зочид буудлын орчим дахь нийтийн эдэлбэр газарт орон сууцны хотхон барих зөвшөөрлийг хаанаас, хэн олгосныг тодрууллаа. Мөн Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК орчмын газрыг тэрбээр тодотгон асуусан юм. РЦНК орчмын хувьд тухайн хэсэгт газар эзэмшигч аж ахуйн нэгж нь шүүхийн шийдвэрээр эрх нь сэргэсэн тул нийтийн эзэмшилд бүртгэх боломжгүй байгаа аж. Энэ асуудалтай цуг “Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс”, “Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалтын бүс”-д өөрчлөлт оруулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хасгийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хийлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Налайх дүүрэгт 15-16 насны 19...
Их-20: Украины асуудлыг хэт...

2023 онд нийслэлд 32.4 тэрбум төгрөгийн арга хэмжээг ОНХС-гаас санхүүжүүлэхээр танилцуулав

Kuzmo 2022-11-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах