• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН-ынхан Лу.Гантөмөрийг сонгож, Дээд шүүх “мухар нүх”-нд орлоо

АН-ынхан өчигдөр хуралдлаа. “...Энэ намын дарга хэн болох вэ” гэдэг нь сүүлийн хэдэн өдрийн турш “нийгмийн хэлэлцүүлэг” болтлоо яригдсан. Эхлээд зургаан хүн нэр дэвшихээр болсон. Гурав нь нэрээ татаж, гурав нь өрсөлдөв. Эднээс АН-ын дарга болох магадлалтай нь С.Баярцогт, Лу.Гантөмөр хоёр гэж байв. Учир нь хоёулаа “ар тал” сайтай. С.Баярцогт өнгөрсөн зунаас эхлээд бэлтгэл ажилдаа орсон Уйгагүй явсан. Энэ сарын 13-нд АН-ын ҮБХ-ны хурал гээчийг зарлахад ч тэрбээр “рейтинг” өндөртэй байв. Ер нь санал хураалтын дүн гартал тийм байсан л даа. 
Лу.Гантөмөрийн хувьд сүүлд нэрээ зарласан. Бас өнгөрсөн хэд хоногт хүчтэй яригдсан ч С.Баярцогтын хэмжээнд бол байгаагүй юм. Мөн З.Нарантуяа АН-ын эмэгтэй гишүүдээ төлөөлж өрсөлдлөө. Нэрээ татсан С.Одонтуяа ингэж хэлсэн. 

Харин санал хураалтын дүн гарахад Лу.Гантөмөр 51.88 хувиар ялалт байгуулав. С.Баярцогт 43 хувь, З.Нарантуяа 4.9 хувийн санал авчээ.
Өөрөөр хэлбэл, “...Ялна” гээд бараг итгэчихсэн, оргилуун дарсаа бэлдчихээд байсан С.Баярцогтынхон том цохилт авлаа. Нөгөө талд, нэр дэвшигч Лу.Гантөмөрийгөө тултал нь PR-даж чадаагүй ч улс төрийн акц, заль хоёрыг тултал хийсэн дэмжигчид нь ялалт байгуулав.

С.Баярцогтын ард хэн хэн байсан нь тун ойлгомжтой байсан. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй баг ажиллаад байгааг ажиглагчид хэлээд л байв. Гэхдээ тэдний алдаа нь С.Эрдэнийн хаягтай нам дээр дөрөөлж ҮБХ хуралдуулсан хэрнээ С.Эрдэнийгээ хаячихсан. Нэг үгээр хэлбэл, С.Эрдэнэтэй гар барихгүйгээр АН-ыг гартаа оруулна гэж төөрсөн. Лу.Гантөмөрийн тухайд гол хүч нь нутаг усныхан нь байв. Мөн үеийнхэн нь голдуу бүрдүүлдэг фракцынхныг нь дурдах хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол дэмжлэг нь Х.Баттулга зүгээс ирсэн гэхэд болно.
Өнгөрсөн оны сүүлчээр АТГ-т мэдүүлэг өгчихөөд Солонгос руу явсан Х.Баттулгын сураг хэд хоногийн дараа Сингапураас гарсан. Тэнд томоохон уулзалтуудыг хийсэн талаар эх сурвалжууд мэдээлж байв. Тэндэх уулзалтад оролцогчдын дунд цагтаа МоАХ-ны дарга явсан, Лу.Гантөмөрийн нутгийн ах байсан. АН-ын ҮБХ-ны хурал гээч энэ сарын 13-нд зарлагдангуут Х.Баттулга Сингапураас хүрээд ирсэн. Ирэнгүүтээ С.Баярцогтыг Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хамт Цэцэд өгсөн. Гэтэл энэ нь улс төрийн шоу байсан бололтой юм. Учир нь 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр АН-ын хуульч хэмээх, өмгөөлөгч асан Г.Батбаяр яг энэ асуудлаар Цэцэд өгчихсөн. Цэц түүнийх нь дагуу хэрэг үүсгэж байх үед Х.Баттулга давхар хандсан болж таараад байгаа юм. Түүнчлэн өчигдөр АН-ын хурлын үеэр дээрх асуудлаараа АТГ-т хандсан. Энэ нь бас л цааш явахааргүй, улс төрийн бас нэг тоглолт нь гэхэд болохоор үйлдэл байв. Үүгээрээ Х.Баттулга "...Би гадна л байгаа шүү" гэсэн мессежийг өгсөн бололтой юм.

Гэхдээ С.Баярцогтын холбогдсон асуудал бол өөрийнх нь хэлдгээр “...Төр хохироогүй” зүйл биш л дээ. Өнөөдрийн илэрч байгаа том том авлига, албан тушаалын хэргүүдтэй зэрэгцүүлээд “...жижиг” хэмээж байгаа ч агуулгаараа хууль зөрчсөн үйлдлүүд болохыг олон нийт мэдээд байгаа юм. 
Мөн Лу.Гантөмөрийн энд дэмжиж буй нөлөө бүхий хүмүүсийн нэг нь АН-ын ганц эрх зүйн чадамжтай “субьект” болох О.Цогтгэрэл юм. Тэрбээр 2021 оны хавар Х.Баттулгын АН-ын даргын сунгаанд ороод “түрүүлж” байлаа. Бас “...Лу.Гантөмөрийг АН-ын дарга болох юм бол тэр генсек болно” гэсэн тохироотой хуралд орсон гэдэг. Товчхондоо, өчигдрийн АН-ын хурлыг Х.Баттулга “гудамж”-наас удирдчих шиг боллоо.    
Гэхдээ С.Баярцогтын талынхны алдааг Лу.Гантөмөрийнхэн ч гаргасан. Мөн л С.Эрдэнэтэй гар бариагүй. АН-ынхан хуралдаж, С.Эрдэнэ, түүний ҮБХ-ны дарга Д.Ганбат нар тасралтгүй сөрөг мэдэгдэл хийсээр байв. Хамгийн сүүлд “...Тэгж яривал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг эргэж харах хэрэгтэй шүү” гэсэн агуулгатай мэдэгдэл хийлээ. Энэ нь өчигдрийн хурал Дээд шүүх дээр үргэлжлэх магадлалтайг харуулж буй юм. 

Улс төрийн намын бүртгэлийг албажуулах үүрэгтэй Дээд шүүх АН-ын энэ хэрүүлээс аль болох ангид байхыг хүсч ирсэн. Гэхдээ хэрүүлийн алимыг өөрсдөө тарьсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ хариуцлагаа үүрч огцорсон. Оронд нь Ц.Туваан үүрэг гүйцэтгэгч болсон. Түүнийг бүртгэж авсан. Тэгснээ 2021 оны нэгдүгээр сард Ц.Тувааныг бүртгэлээс хассан. Үүнээс хойш АН-ын ямар ч даргыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин АН-ын дарга нэмэгдээд л байв. Тэдэн рүү чиглэсэн улс төрийн тал талын хэрчээс ч байсан биз. Тэгж тэгж 2022 оны гуравдугаар сарын 31-нд нэг тогтоол гаргасан. “...АН-ын ээлжит бус ХIII Их хурлын 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн “Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 07 дугаар тогтоолоор баталсан АН-ын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсүгэй” гэж шийдсэн байдаг. Энэ нь АН-ынханд дотоод зөрчлөө шийдэх гарц болж өгсөн. Тодруулбал, Үндсэн дүрэмд нь “...Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж орсон байдаг. 

Ер нь бол Дээд шүүх өнгөрсөн хугацаанд АН-ын дарга болоод Үндсэн дүрмүүдийг бүртгэдэггүй байсан. “...Тус намынхан дотоод асуудлаа өөрсдөө зохицуул” л гэдэг байв. Гэтэл өөрсдөө учраа олохооргүй болсон үед нь дээрх гарцыг нээж өгсөн байдаг. Гэсэн ч өчигдрийн хурлаараа “...Эвээ олсон” гэхэд бас л хэцүү болчихлоо. Гаднаас эсэргүүцээд байсан С.Эрдэнэ дээр С.Баярцогтыг дэмжиж байсан том “баг” нэмэгдэх магадлалтай болов. Энэ утгаар нь харвал, улс төрийн хэл амнаас бултсаар ирсэн Дээд шүүх “...Маш сайн гарц оллоо” гэсэн нь маргаашаас “мухар нүх” болж мэдэхээр боллоо. АН-ынхан одоо Лу.Гантөмөрийгөө аль болох хурдан бүртгүүлэхийг бодно. Өнөөдөр ч Дээд шүүхэд хандаж магадгүй. Харин Дээд шүүх энэ “мухар нүх”-нээс яаж гарах вэ. Дахиад л толгойгоо ажиллуулах шаардлагатай. Магадгүй, “...Лу.Гантөмөрийг сонгосон АН-ын ҮБХ хүчин төгөлдөр үү. 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хуралдсан ээлжит бус Их хурлын ҮБХ мөн үү” гэх зэрэг асуулт тавиад гэдийж мэдэх л юм. Гэвч “гэр”-т орсон Х.Баттулга, “гудамж”-нд үлдсэн С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар ямар яриа хөөрөө хийх вэ гэдгээс бүгд шалтгаална. Ерөөсөө л, тэд хэрэлдвэл Дээд шүүх гэдийнэ. Тэд эвлэрвэл АН Лу.Гантөмөртэйгээ цааш явна. Угаасаа тэрбээр намынхандаа "...Би С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг нэгтгэнэ" гээд амлачихсан.
Дашрамд хэлэхэд, ямартай ч Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдсоноор энэ намын удирдлага насны хувьд МАН руу нэлээд дөхлөө шүү. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 15 (7000)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийслэл
ХУРААХ
Хөөн хэлэлцэх хугацаа, торгууль,...
Х.Нямбаатар: Ц.Хуланг Төрийн...

АН-ынхан Лу.Гантөмөрийг сонгож, Дээд шүүх “мухар нүх”-нд орлоо

ДАМДИН-ОЧИР 2023-01-20

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 минутын өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

11 минутын өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

15 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

13 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

13 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

13 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах