• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цагаар “тоглох” шаардлага алга

Манай улсын Засгийн газар ард иргэдийнхээ өдөр тутмын амьдралын хэв ма­ягийг өөрчилдөг уламжлал тог­тоо­гоод нэг жилтэй зол­гох гэж байна. Ингээд хэл­бэл та гайхаж байж магад­гүй. Тэртээ 1985 оноос эхлэлтэй “Зуны цагийн тоо­лолд шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоол бид­ний амьдралын хэв маягт нөлөөлсөөр өдийг хүрчээ. Тэгэхдээ энэ тог­тоол тасралтгүй 31 жил хэ­рэг­жиж байна гэвэл өрөөс­гөл. Тус тогтоолыг тухайн үеийн Засгийн газ­рын бодлого, шийдвэрээс хамаа­ран хэд хэдэн удаа хүчингүй бол­госон удаатай.

Тод­руул­бал, Манай улс 1985-1999 оныг хүртэл 14 жил гуравдугаар сарын сүүлийн бямба гаригийн шөнө зуны цагийн тоололд шилжиж ирсэн.  Үүний дараа 1999 онд Засгийн газрын “Зарим тогтоолыг хүчингүй болгох тухай” 48 тоот тогтоолоор Монгол Улсад зуны цагийн тооллыг хэрэглэх  ажлыг зогсоосон байдаг.

Харин дараа нь 2001 онд Засгийн газрын 93 дугаар тоот тогтоолоор зуны цагийн тооллыг 2006 он хүртэл дахин мөрдсөн. 2006 оноос хойш мөрдөгдөөгүй тус тогтоол өнгөрсөн жилээс дахин хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Ингэснээр жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт зуны цагийн хуваарьт,  есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт өвлийн хуваарьт шилждэг болсон. Тэгвэл бид Шийдлийн Засгийн газраас гаргасан тус тогтоолын дагуу долоохон хоногийн өмнөөс өвлийн цагийн хуваарьт шилжээд буй.

Биднийг унтаж, амарч байх хугацаанд цагийг урагшлуулахаар зохицуулсан хэдий ч энэ нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маяг, ажлын идэвхэд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ талаар ч эрдэмтэн, судлаачид ярьсан нь олонтаа. Тухайлбал, цаг урагшлуулж, хойшлуулснаар хүний биед ямар өөрчлөлт гардаг талаар хроно биологи, био хэмнэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.Лхагва гадаадын судалгааны үр дүнг ярихдаа “Цаг шилжүүлсний дараа хүмүүсийн 75 хувьд нойрны хямрал бий болж, унтах болон сэрэхэд хүндрэл тохиолдож байна. Харин 20 хувь нь өөрчлөлтийг мэдрээгүй, таван хувь нь өмнөхөө бодвол аятайхан унтаж, сэрж байсан. Энгийнээр хэлбэл 100 хүний 75 нь асуудалтай байна гэсэн үг. Мөн цагийг өөрчилснөөр хүний биед стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хүнд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болдог. Энэ нь хүний биеийг хямраана, өвчлүүлнэ, цаашилбал үхэлд хүргэнэ. Үүнийг шинжлэх ухаан баталсан” хэмээн өгүүлсэн байдаг.

Байгалийн жам ёсны цагийг өөрчилдөг энэ тогтолцоо бидний эрүүл мэнд гэлтгүй Монгол тооллын цагтай ч зөрчилдөөд эхэллээ. Монголчууд эрт дээр үеэс хурим, найр, хүүхдийн сэвлэг үргээх зэрэг уламжлалт заншлыг тухайн өдрийн сайн цагт үйлдэхийг эрхэмлэж ирсэн.

Энд нэгэн жишээ дурдья. Таны хүүхдийн сайн цаг нь морь цаг байлаа гэж бодъё. Уламжлалт заншил ёсоор сайн цагт даахийг нь үргээвэл тэр хүүхэддээ сайн хэмээн бэлгэшээдэг. Харин монгол цаг тооллоор 11.40-13.40 хүртэлх хугацааг морь цаг гэж заадаг.

Тэгвэл Засгийн газраас гаргасан тогтоолоор бидний өдөр тутмын амьдралаа зохицуулж буй цагийн 11:40 нь морь цаг болж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо ашиглаж байгаа цагийн 11:40 цаг нь монгол тооллын 12:40 цаг болчихож байна гэсэн үг. Ингээд Монгол цаг тоолол маань бидний амьдралаас нэг цагаар хоцорч яваад эхэлчихлээ.

Монголчууд бид сүсэг, бишрэлтэй ард түмэн. Бид сэжгээр өвдөж, сүсгээр эдгэрнэ ч гэж ярьдаг. Тэгвэл Засгийн газраас гаргасан тогтоолоос болж бидний сүсэг бишрэл талаар өнгөрөх нь. Сайн цагт ном уншуулчихлаа, сайн цагт нь хүүхдийнхээ сэвлэгийг үргээчихлээ гэж яриад л байдаг. Гэтэл бодит амьдрал дээр тэр нь сайн цаг биш болчихлоо. Энэ нь ч ард иргэдийг төөрөгдөлд оруулж гүйцлээ. Уламжлалт ёс заншлаа биелүүлэхдээ байгалийн жам ёсны цагаар явах уу эсвэл Засгийн газраас гаргасан тогтоолын цагаар явах уу гэдэг толгойны өвчин болох нь.

Хэн энэ тогтоолыг гаргахыг хүсэв, энэ тогтоол гарснаар хэнд ашигтай байв. Ард иргэд энэ тогтоолыг гаргахыг ч хүсээгүй, тэдэнд ч ашиг байхгүй. Ядахдаа ард иргэдийхээ дунд цагийг урагшуулах талаар санал асуулга авч, тэдний санаа бодлыг сонссон бил үү.

Засгийн газраас “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай” тогтоолын талаар анх 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэмнэх боломжтой хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл бодит байдал дээр тийм хэмжээний хэмнэлт хийж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Бид зуны цагийн хуваарьт шилжин байгалийн гэрлийг ашигласнаар ийм хэмжээний эрчим хүч хэмнэлээ гээд ярьж, хэлж байгаа ч хүн алга.

Нэгэнт л эрчим хүч хангалттай хэмнэж чадахгүй байгаа бол зуны цагийн хуваарь гэж ард иргэдийнхээ эрүүл мэндийг золиосонд гаргах шаардлага байна уу. Тэртэй тэргүй бид чинь гуравхан саяулаа. Мөн элдэв янзын өвчний хавдар, тархалтаараа дэлхийд тэргүүлж байхад дээрээс нь цагийн хуваарийг нь өөрчилж, ард иргэдээ ядаргааны туйл болгох хэрэг байна уу.

Тиймээс л нэгэнт эрчим хүчээ хэмнэж чадахгүй, хүний эрүүл мэндэд ч хортой, Монгол цаг тоололтой хүртэл зөрчилдөөд байхад зүгээр л стандарт цагаа мөрдвөл яасан юм бэ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Тим Данкан багийнхаа бэлтгэл...
Ц.Нямдорж: Энэ бүх ажиллагааны...

Цагаар “тоглох” шаардлага алга

Батзаяа 2016-09-30
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Цагаар “тоглох” шаардлага алга

Манай улсын Засгийн газар ард иргэдийнхээ өдөр тутмын амьдралын хэв ма­ягийг өөрчилдөг уламжлал тог­тоо­гоод нэг жилтэй зол­гох гэж байна. Ингээд хэл­бэл та гайхаж байж магад­гүй. Тэртээ 1985 оноос эхлэлтэй “Зуны цагийн тоо­лолд шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоол бид­ний амьдралын хэв маягт нөлөөлсөөр өдийг хүрчээ. Тэгэхдээ энэ тог­тоол тасралтгүй 31 жил хэ­рэг­жиж байна гэвэл өрөөс­гөл. Тус тогтоолыг тухайн үеийн Засгийн газ­рын бодлого, шийдвэрээс хамаа­ран хэд хэдэн удаа хүчингүй бол­госон удаатай.

Тод­руул­бал, Манай улс 1985-1999 оныг хүртэл 14 жил гуравдугаар сарын сүүлийн бямба гаригийн шөнө зуны цагийн тоололд шилжиж ирсэн.  Үүний дараа 1999 онд Засгийн газрын “Зарим тогтоолыг хүчингүй болгох тухай” 48 тоот тогтоолоор Монгол Улсад зуны цагийн тооллыг хэрэглэх  ажлыг зогсоосон байдаг.

Харин дараа нь 2001 онд Засгийн газрын 93 дугаар тоот тогтоолоор зуны цагийн тооллыг 2006 он хүртэл дахин мөрдсөн. 2006 оноос хойш мөрдөгдөөгүй тус тогтоол өнгөрсөн жилээс дахин хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Ингэснээр жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт зуны цагийн хуваарьт,  есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт өвлийн хуваарьт шилждэг болсон. Тэгвэл бид Шийдлийн Засгийн газраас гаргасан тус тогтоолын дагуу долоохон хоногийн өмнөөс өвлийн цагийн хуваарьт шилжээд буй.

Биднийг унтаж, амарч байх хугацаанд цагийг урагшлуулахаар зохицуулсан хэдий ч энэ нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маяг, ажлын идэвхэд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ талаар ч эрдэмтэн, судлаачид ярьсан нь олонтаа. Тухайлбал, цаг урагшлуулж, хойшлуулснаар хүний биед ямар өөрчлөлт гардаг талаар хроно биологи, био хэмнэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.Лхагва гадаадын судалгааны үр дүнг ярихдаа “Цаг шилжүүлсний дараа хүмүүсийн 75 хувьд нойрны хямрал бий болж, унтах болон сэрэхэд хүндрэл тохиолдож байна. Харин 20 хувь нь өөрчлөлтийг мэдрээгүй, таван хувь нь өмнөхөө бодвол аятайхан унтаж, сэрж байсан. Энгийнээр хэлбэл 100 хүний 75 нь асуудалтай байна гэсэн үг. Мөн цагийг өөрчилснөөр хүний биед стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн хүнд дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болдог. Энэ нь хүний биеийг хямраана, өвчлүүлнэ, цаашилбал үхэлд хүргэнэ. Үүнийг шинжлэх ухаан баталсан” хэмээн өгүүлсэн байдаг.

Байгалийн жам ёсны цагийг өөрчилдөг энэ тогтолцоо бидний эрүүл мэнд гэлтгүй Монгол тооллын цагтай ч зөрчилдөөд эхэллээ. Монголчууд эрт дээр үеэс хурим, найр, хүүхдийн сэвлэг үргээх зэрэг уламжлалт заншлыг тухайн өдрийн сайн цагт үйлдэхийг эрхэмлэж ирсэн.

Энд нэгэн жишээ дурдья. Таны хүүхдийн сайн цаг нь морь цаг байлаа гэж бодъё. Уламжлалт заншил ёсоор сайн цагт даахийг нь үргээвэл тэр хүүхэддээ сайн хэмээн бэлгэшээдэг. Харин монгол цаг тооллоор 11.40-13.40 хүртэлх хугацааг морь цаг гэж заадаг.

Тэгвэл Засгийн газраас гаргасан тогтоолоор бидний өдөр тутмын амьдралаа зохицуулж буй цагийн 11:40 нь морь цаг болж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо ашиглаж байгаа цагийн 11:40 цаг нь монгол тооллын 12:40 цаг болчихож байна гэсэн үг. Ингээд Монгол цаг тоолол маань бидний амьдралаас нэг цагаар хоцорч яваад эхэлчихлээ.

Монголчууд бид сүсэг, бишрэлтэй ард түмэн. Бид сэжгээр өвдөж, сүсгээр эдгэрнэ ч гэж ярьдаг. Тэгвэл Засгийн газраас гаргасан тогтоолоос болж бидний сүсэг бишрэл талаар өнгөрөх нь. Сайн цагт ном уншуулчихлаа, сайн цагт нь хүүхдийнхээ сэвлэгийг үргээчихлээ гэж яриад л байдаг. Гэтэл бодит амьдрал дээр тэр нь сайн цаг биш болчихлоо. Энэ нь ч ард иргэдийг төөрөгдөлд оруулж гүйцлээ. Уламжлалт ёс заншлаа биелүүлэхдээ байгалийн жам ёсны цагаар явах уу эсвэл Засгийн газраас гаргасан тогтоолын цагаар явах уу гэдэг толгойны өвчин болох нь.

Хэн энэ тогтоолыг гаргахыг хүсэв, энэ тогтоол гарснаар хэнд ашигтай байв. Ард иргэд энэ тогтоолыг гаргахыг ч хүсээгүй, тэдэнд ч ашиг байхгүй. Ядахдаа ард иргэдийхээ дунд цагийг урагшуулах талаар санал асуулга авч, тэдний санаа бодлыг сонссон бил үү.

Засгийн газраас “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай” тогтоолын талаар анх 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэмнэх боломжтой хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл бодит байдал дээр тийм хэмжээний хэмнэлт хийж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Бид зуны цагийн хуваарьт шилжин байгалийн гэрлийг ашигласнаар ийм хэмжээний эрчим хүч хэмнэлээ гээд ярьж, хэлж байгаа ч хүн алга.

Нэгэнт л эрчим хүч хангалттай хэмнэж чадахгүй байгаа бол зуны цагийн хуваарь гэж ард иргэдийнхээ эрүүл мэндийг золиосонд гаргах шаардлага байна уу. Тэртэй тэргүй бид чинь гуравхан саяулаа. Мөн элдэв янзын өвчний хавдар, тархалтаараа дэлхийд тэргүүлж байхад дээрээс нь цагийн хуваарийг нь өөрчилж, ард иргэдээ ядаргааны туйл болгох хэрэг байна уу.

Тиймээс л нэгэнт эрчим хүчээ хэмнэж чадахгүй, хүний эрүүл мэндэд ч хортой, Монгол цаг тоололтой хүртэл зөрчилдөөд байхад зүгээр л стандарт цагаа мөрдвөл яасан юм бэ.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах