• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудад үргэлжилсэн.

Энэ хүрээнд Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн ажлын явцтай танилцав. Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2017 оноос БНЭУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн. 

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт дөрвөн үе шаттай. Үүний “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил 2021 оны нэгдүгээр сараас эхэлж, энэ хүрээнд иргэний есөн барилга, түүхий ус хадгалах сав, усны шугам хоолой, үйлдвэрийн зам сувагчлал зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл 92.4 хувьтай байна.

Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил үргэлжилж байна. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын автозам, 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгөөд байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн 1, 2, 3-р багцын ажлууд хийгдэж буй бөгөөд 4-р багцын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Бүгд Найрамдах Энэтхэг улсын Экзим банктай Монгол Улсын Сангийн яам зээлийн хэлэлцээрийг шинэчлэн  тохиролцсоноор үйлдвэрийн бүтээн байгуулалт саадгүй явах боломж бүрдсэн байна. Зээлийн эргэн төлөлтийг 2030 он хүртэл сунгажээ. Ерөнхий сайд тус үйлдвэрт ажиллах үеэрээ Засгийн газар бүтээн байгуулалтыг бүхий л талаар дэмжихээ илэрхийлээд Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрийн 4-р багцын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргана гэдгийг хэллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх юм.

Үүний дараагаар Ерөнхий сайд энэ өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байрлах

 “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн ажлын явцтай танилцсан юм. 

Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжин гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мянган тонн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бүтээн байгуулалт 40 гаруй хувьтай байна.

Мөн Дорноговь аймгийн Хөвсгөл суманд “Гэрэлт говь” аж үйлдвэрийн парк баригдаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг гүйцэтгэгч компаниудад 15 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолыг гардуулж өглөө. "Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн ажлууд эрчимтэй өрнөж байна. Дараагийнх нь Аж үйлдвэржилтийн сэргэлт. Дорноговь аймаг аж үйлдвэрийн бүс болон хөгжиж байна. Түүхэнд анх удаагаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн гол салбар болох ширмийн үйлдвэрлэлийг эхлүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Алтан ширээт”-ийн  үйлдвэрлэл технологийн парк нь ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн эхлэл юм” гэлээ.

Ийнхүү дээрх гурван аймгаар явсан томилолт өндөрлөж өчигдөр засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн “EPC-1” буюу дэд бүтцийн багц ажлын гүйцэтгэл 92.4 хувьтай байна

Монгол Улсын Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлыг эрчимжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Ковидын үед алдсан 13 сарын ажлыг нөхөж ажиллах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үй лдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 онд Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д нэг тэрбум 236 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг шийдвэрлүүлэхээр зээлийн хэлэлцээрийг 2019 оны аравдугаар сард байгуулсан.

Тус зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2023 оны хоёрдугаар сараас эхлэн жил бүр 64.5 сая ам.доллароор төлөх хуваарьтай байсан юм. Гэвч 2023 оны хоёрдугаар сарын байдлаар зээлийн нэг тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг авч ашиглаад байна. Тиймээс маш бага ашиглалттай байгаа уг зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх саналыг Энэтхэгийн талд тавьж, 2023 оны наймдугаар сарын 17-нд дэд зээлийн гэрээнүүд байгуулж, эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Дэд зээлийн гэрээ нь зээлийн үндсэн төлбөрийг 64.5 сая ам.доллар байсныг 13.1 сая ам.доллар болгон бууруулж байна. Мөн EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн санхүүжилт болох 789.0 сая ам.долларын үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг дахин долоон жилээр сунгалаа.

Энэхүү гэрээгээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн дөрвөн багц ажлууд нэг гэрээгээр зохицуулагдаж байсан, хоорондоо хамааралтай, удаашралтай байсныг гурав салгаж багц ажлуудын хэрэгжилт эрчимжих боломжтой болж байна.

Одоо EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ажил хүлээгдэж байна.  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас EPC-04 багц ажлын төсөвт өртөг болох 236 сая ам.доллар нь тендерийн явцад 422.0 орчим сая ам.доллароор нэмэгдэж нийт 648 сая ам.доллар болох талаар мэдэгдээд байна.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас EPC-04 багц ажлын хамгийн их хугацаа шаардах гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэр гэсэн 3 байгууламжийн ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс эхний өртөг болох 236 сая ам.долларын зээлийн гэрээг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкинд хүргүүлэхийг даалгалаа.

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодоос хангана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ургацын урьдчилсан балансыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Урьдчилсан балансаар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн  тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, таван мянган тонн жимс жимсгэнэ хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдлээ.

Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 79 мянган тонн буюу 19 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 25.7 мянган тонн буюу 18.3 хувиар, малын тэжээл 67.2 мянган тонн буюу 42.4 хувиар, жимс, жимсгэнэ нэг мянган тонн буюу 25 хувиар өсөхөөр байна.

Улаанбуудайн үр технологийн шинэчлэл хийсний дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.9 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдэж чанарын дэвшил гарлаа. Нэгжийн ургац сүүлийн арван жилийн үзүүлэлтээр хамгийн өндөр байна.

Хүнсний ногооны борлуулалтад урамшуулал олгох, үрийн дэмжлэг, техникийн хөнгөлөлт үзүүлсний үр дүнд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 18.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилт тавьж, 2023-2024 онд шинээр арав орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд Америкийн Нэгдсэн Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлж, хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурсан болно.

“Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ийнхүү байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр манай улсын иргэд АНУ руу хямд зардлаар тав тухтай зорчих, олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байна.

Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл Бүгд Найрамдах Эстони улсын нийслэл Таллин хотноо 2023 оны есдүгээр сарын 5-7нд “Цахим Таллин Чуулган 2023”, наймдахь удаагийн “Нээлттэй Засаглалын Түншлэл” олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, өндөр технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд шаардлагатай хууль эрх зүй, техник технологи болон бусад арга хэмжээг авч Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад үүрэг болголоо.  НҮБ-аас байгуулагдсан “Нээлттэй засаглалын түншлэл” байгууллага  Монгол Улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, идэвх чармайлтыг үнэлэн “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээжээ.

Монгол Улсын төлөөлөгчид чуулганд оролцох хугацаандаа Эстони Улсын цахим шилжилтийн өнөөгийн явцтай танилцаж, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тогтоожээ. Тухайлбал, Эстонийн “И-Засаглалын академи”-тай байгуулсан санамж бичгийг шинэчилж, Зөвшөөрлийн цахимжилт, ”Үндэсний танилт, нэвтрэлтийн систем”, “Цахим оршин суугч”  хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын 208-250 км-ийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засварлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч
УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
  • •Сонгууль
  • •Шүүхийн танхимаас
  • •Уул уурхай
ХУРААХ
Түрээсийн дугуй, цахилгаан...
“Зайсангийн хос гүүр”-ний...

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулна

Kuzmo 2023-09-14

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч
УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

7 цагийн өмнө өмнө

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 4-5 жил хорих ял оноожээ

7 цагийн өмнө өмнө

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

7 цагийн өмнө өмнө

Чимээгүй баатруудын таван минутын стандарт

7 цагийн өмнө өмнө

Үс засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч мэдээллийн гол талбар нь сошиал медиа, тэр дундаа Фэйсбүүк байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

1 өдрийн өмнө өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

1 өдрийн өмнө өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдийн гаалийн албаны дарга 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

2 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

САНАЛ БОЛГОХ
2026-08-27 өмнө

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

2026-08-28 өмнө

МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

2026-08-27 өмнө

Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

2026-08-28 өмнө

Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго

2026-08-28 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-27 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-28 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-08-28 өмнө

Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

2026-08-28 өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

2026-08-28 өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-08-27 өмнө

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2026-08-28 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

2026-08-28 өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2026-08-28 өмнө

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

2026-08-27 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-27 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-08-27 өмнө

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

2026-08-31 өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

1 өдрийн өмнө өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2026-08-31 өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-31 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

2026-08-31 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2026-08-31 өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

2026-08-31 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-08-31 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-08-31 өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2026-08-31 өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах