• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Багийн эмч нарыг анх удаа гадаадад сургалтад хамруулж байна

Хөдөөгийн багт ажилладаг эмч нарын төлөөлөл богино хугацааны сургалтад хамрагдахаар өнөөдөр /2023-12-14/ Хөх хотыг зорилоо. Эмч нарыг замд гарахын өмнө Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хүлээж авч уулзав.

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар салбарын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор гадаадад сургалтыг хамруулах хөтөлбөрийг 2023 онд зохион байгуулж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 200 сувилагч, эх баригчийг БНХАУ, БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулсан. Сургалтын хүрээг өргөжүүлж, энэ онд хөдөөгийн баг дээр ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 12 аймгийн 42 багийн эмч явсан бол ирэх ням гаригт дахин 42 эмч БНХАУ-ыг зорих юм.

            Багийн эмч нарыг үүнээс өмнө зохион байгуулалттайгаар бөөнөөр нь гадаадад сургалтад явуулж байгаагүй бөгөөд салбарын хэмжээнд анхных болж буй энэ удаагийн сургалтад Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай зэрэг 12 аймгийн алслагдсан сумдын багийн эмч нар сонгогдсоноороо онцлог юм гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмч нартай хийсэн уулзалтын үеэр онцолж, багийн эмч нарт гадаадад сургалтад хамруулах арга хэмжээний түүчээ болон мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах болсонд баяр хүргэв. Мөн анхны сургалтын үр дүнгээс хамааран дараа дараагийн улс хоорондын хамтын ажиллагаа, гадаад сургалт үргэлжлэн явагдах тул өндөр хариуцлагатай оролцож, хөдөөгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд хэрэг болох олон зүйлийг үзэж харж, сурч дадлагажаад ирэхийг хүслээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхдөө анхан шатанд хөдөөгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж буй багийн эмч нарыг сургах, чадавхижуулахад ЭМЯ онцгой анхаарч, богино хугацааны гадаад сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгасан.

Мөн эрүүл мэндийн салбарт ажиллагсад ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотой асуудалд анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсийг 10 хувиар нэмж, хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгйин мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилчид болон  багийн эмч нарт 40 хувийн нэмэгдэл өгч эхэлнэ гэдгийг хэлж байлаа.  
Энэ үеэр орон нутгаас гадаад сургалтад хамрагдаж буй багийн эмч нар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн эмч Х.Асет эрүүл мэндийн салбарт 37 жил ажиллаж байгаа бөгөөд анх удаа гадаад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй юм.  Тэрбээр хөдөөгийн багт ажиллах амаргүй, унаа тэрэг, компьютер, тоног төхөөрөмжөөс гадна яаралтай тусламжийн эм тарианы хүрэлцээ гээд асуудал олон байгааг хэлсэн. Гэвч хэцүүгээс шантралгүй ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд 30 гаруй жил зүтгэхдээ хөдөөгийн багийн эмч нарыг онцлон ийм олноор нь гадаадад сургахаар явуулж байсан удаагүй. Иймд хөдөөгийн эмч нарыг дэмжиж буйд баярлаж байна гэж байлаа.  

Өмнөговь аймгийн Ноён сумын дөрөвдүгээр багийн эмч Т.Баярбаясгалан:
-Өмнөговиос би ганцаараа сонгогдоод ирсэн. Хөгжил, дэвшилтэй орны эмнэлэгтэй танилцаж туршлага хуримтлуулж ирэх зорилготой явж байна. Би 1338 хүн амтай, хөдөөгийн алслагдсан багийг хариуцан ажилладаг. Дархан-Уул аймгийн Анагаахын коллеж төгсөөд нутагтаа очсон. 15 дахь жилдээ ажиллаж байна. Манай багийн иргэдийн дунд амьдралын буруу хэв маягтай холбоотой артерийн даралт ихсэх өвчлөл зонхилж байна. Өмнө нь сум дундын эмнэлэгтэй байсан тул шүдний кабинеттай учир хүүхдүүдийн хувьд шүдний өвчлөл харьцангуй гайгүй байдаг.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын дөрөвдүгээр багийн эмч Д.Амарсанаа:
-Миний бие эрүүл мэндийн салбарт 27 дахь жилдээ ажиллаж байна. Багийн эмчээр ажиллаад удаагүй ч сумынхаа Эрүүл мэндийн төвд насаараа ажиллаж байгаагийн хувьд хөдөөгийн иргэдийн эрүүл мэнд, тэдэднд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний тал дээр туршлагатай.
Багийн эмчээр ажиллахад ачаалал ихтэй байдаг. Өвөл, зуны алинд ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг үл хайхран ажилладаг хүмүүс юм. Багийн эмч нарыг гадаадад сургалтад хамруулах үйл ажиллагааны анхны  багт багтсандаа баяртай байгаа. Түүнээс гадна өмнө нь ийм сургалт явж байгаагүй учраас очсон газраасаа их зүйл сурч ирээд баг, сумынхандаа тус дэмтэй ажиллана гэж бодож байна.

Хэнтий аймгийн Биндэр сумын дөрөвдүгээр багийн эмч Г.Ганчимэг:
-Би багийн эмчээр тав дахь жилдээ ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 27 жил ажилласан. Манай аймгаас энэ сургалтад би ганцаараа явж байгаа. Урьд нь багийн эмч нарыг гадаадад сургалтад хамруулж байгаагүй. Бид хамгийн анхан шатанд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг хүмүүс. Манай баг 800 гаруй хүн ам, 250 гаруй өрхтэй.  Хөдөөний хүмүүс хүйтэн, нойтонд үргэлж гадаа ажилладаг учраас үе мөчний өвчин зонхилж байгаа гэв.

Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн эмч Л.Алтанцэцэг:
-Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг 1995 онд сувилагч, бага эмчээр төгсөөд сумандаа тасралтгүй 28 жил ажиллаж байна. Энэ хугацаанд багийн эмч, сувилагч, эх баригч, дүн бүртгэгчээр ажилласан. Харин 2005 оноос Урд гол багийн эмчээр 18 дахь жилдээ ажиллаж байна. Багийн эмч нарыг чадавхжуулах гадаад сургалтад анх удаа хамрагдаж байгаадаа туйлын их баяртай байгаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Нийгмийн эрүүл мэндийн тусламж...
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд...

Багийн эмч нарыг анх удаа гадаадад сургалтад хамруулж байна

Kuzmo 2023-12-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Багийн эмч нарыг анх удаа гадаадад сургалтад хамруулж байна

Хөдөөгийн багт ажилладаг эмч нарын төлөөлөл богино хугацааны сургалтад хамрагдахаар өнөөдөр /2023-12-14/ Хөх хотыг зорилоо. Эмч нарыг замд гарахын өмнө Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хүлээж авч уулзав.

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар салбарын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор гадаадад сургалтыг хамруулах хөтөлбөрийг 2023 онд зохион байгуулж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 200 сувилагч, эх баригчийг БНХАУ, БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулсан. Сургалтын хүрээг өргөжүүлж, энэ онд хөдөөгийн баг дээр ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 12 аймгийн 42 багийн эмч явсан бол ирэх ням гаригт дахин 42 эмч БНХАУ-ыг зорих юм.

            Багийн эмч нарыг үүнээс өмнө зохион байгуулалттайгаар бөөнөөр нь гадаадад сургалтад явуулж байгаагүй бөгөөд салбарын хэмжээнд анхных болж буй энэ удаагийн сургалтад Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай зэрэг 12 аймгийн алслагдсан сумдын багийн эмч нар сонгогдсоноороо онцлог юм гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмч нартай хийсэн уулзалтын үеэр онцолж, багийн эмч нарт гадаадад сургалтад хамруулах арга хэмжээний түүчээ болон мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах болсонд баяр хүргэв. Мөн анхны сургалтын үр дүнгээс хамааран дараа дараагийн улс хоорондын хамтын ажиллагаа, гадаад сургалт үргэлжлэн явагдах тул өндөр хариуцлагатай оролцож, хөдөөгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд хэрэг болох олон зүйлийг үзэж харж, сурч дадлагажаад ирэхийг хүслээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхдөө анхан шатанд хөдөөгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж буй багийн эмч нарыг сургах, чадавхижуулахад ЭМЯ онцгой анхаарч, богино хугацааны гадаад сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгасан.

Мөн эрүүл мэндийн салбарт ажиллагсад ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотой асуудалд анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсийг 10 хувиар нэмж, хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгйин мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилчид болон  багийн эмч нарт 40 хувийн нэмэгдэл өгч эхэлнэ гэдгийг хэлж байлаа.  
Энэ үеэр орон нутгаас гадаад сургалтад хамрагдаж буй багийн эмч нар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн эмч Х.Асет эрүүл мэндийн салбарт 37 жил ажиллаж байгаа бөгөөд анх удаа гадаад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй юм.  Тэрбээр хөдөөгийн багт ажиллах амаргүй, унаа тэрэг, компьютер, тоног төхөөрөмжөөс гадна яаралтай тусламжийн эм тарианы хүрэлцээ гээд асуудал олон байгааг хэлсэн. Гэвч хэцүүгээс шантралгүй ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд 30 гаруй жил зүтгэхдээ хөдөөгийн багийн эмч нарыг онцлон ийм олноор нь гадаадад сургахаар явуулж байсан удаагүй. Иймд хөдөөгийн эмч нарыг дэмжиж буйд баярлаж байна гэж байлаа.  

Өмнөговь аймгийн Ноён сумын дөрөвдүгээр багийн эмч Т.Баярбаясгалан:
-Өмнөговиос би ганцаараа сонгогдоод ирсэн. Хөгжил, дэвшилтэй орны эмнэлэгтэй танилцаж туршлага хуримтлуулж ирэх зорилготой явж байна. Би 1338 хүн амтай, хөдөөгийн алслагдсан багийг хариуцан ажилладаг. Дархан-Уул аймгийн Анагаахын коллеж төгсөөд нутагтаа очсон. 15 дахь жилдээ ажиллаж байна. Манай багийн иргэдийн дунд амьдралын буруу хэв маягтай холбоотой артерийн даралт ихсэх өвчлөл зонхилж байна. Өмнө нь сум дундын эмнэлэгтэй байсан тул шүдний кабинеттай учир хүүхдүүдийн хувьд шүдний өвчлөл харьцангуй гайгүй байдаг.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын дөрөвдүгээр багийн эмч Д.Амарсанаа:
-Миний бие эрүүл мэндийн салбарт 27 дахь жилдээ ажиллаж байна. Багийн эмчээр ажиллаад удаагүй ч сумынхаа Эрүүл мэндийн төвд насаараа ажиллаж байгаагийн хувьд хөдөөгийн иргэдийн эрүүл мэнд, тэдэднд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний тал дээр туршлагатай.
Багийн эмчээр ажиллахад ачаалал ихтэй байдаг. Өвөл, зуны алинд ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг үл хайхран ажилладаг хүмүүс юм. Багийн эмч нарыг гадаадад сургалтад хамруулах үйл ажиллагааны анхны  багт багтсандаа баяртай байгаа. Түүнээс гадна өмнө нь ийм сургалт явж байгаагүй учраас очсон газраасаа их зүйл сурч ирээд баг, сумынхандаа тус дэмтэй ажиллана гэж бодож байна.

Хэнтий аймгийн Биндэр сумын дөрөвдүгээр багийн эмч Г.Ганчимэг:
-Би багийн эмчээр тав дахь жилдээ ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 27 жил ажилласан. Манай аймгаас энэ сургалтад би ганцаараа явж байгаа. Урьд нь багийн эмч нарыг гадаадад сургалтад хамруулж байгаагүй. Бид хамгийн анхан шатанд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг хүмүүс. Манай баг 800 гаруй хүн ам, 250 гаруй өрхтэй.  Хөдөөний хүмүүс хүйтэн, нойтонд үргэлж гадаа ажилладаг учраас үе мөчний өвчин зонхилж байгаа гэв.

Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн эмч Л.Алтанцэцэг:
-Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг 1995 онд сувилагч, бага эмчээр төгсөөд сумандаа тасралтгүй 28 жил ажиллаж байна. Энэ хугацаанд багийн эмч, сувилагч, эх баригч, дүн бүртгэгчээр ажилласан. Харин 2005 оноос Урд гол багийн эмчээр 18 дахь жилдээ ажиллаж байна. Багийн эмч нарыг чадавхжуулах гадаад сургалтад анх удаа хамрагдаж байгаадаа туйлын их баяртай байгаа.

ФОТО:

Сэдвүүд : #Яам, Агентлаг   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах