• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.12.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдриин хуралдаанаараа Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав.

Тэрбээр, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлээр ахлуулан байгуулж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажилласныг тодотгоод төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэнийг онцолж байлаа.
Ажлын хэсгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлал, зарчмыг хөндөхгүйгээр салбарын мэргэжилтэн, судлаачдын санал, зөвлөмжийг тусган боловсруулсан зарчмын зөрүүтэй 50 санал, найруулгын шинжтэй 1 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 10 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тогтолцоог тодорхой болгож, хэрэгжүүлэх чиг үүргийг оновчтой болгох, нийгмийн эрүүл мэндийн ажилтны баталгааг Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн мэргэжилтэнтэй адилтгах, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгаж хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх зэрэг асуудал тусгасныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл танилцуулгадаа дурдсан.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Т.Энхтүвшин, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Өнөрболор, М.Оюунчимэг, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, “Хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийг хэрхэн үнэлэх асуудал тодорхой бус байгааг дурдаад иргэд өвдсөн нөхцөлд ачааллыг эрүүл мэндийн салбарт үүрүүлэх бус нийгмийн бүх салбар батлагдсан төсвийнхөө тодорхой хувийг ажиллагсдынхаа эрүүл мэндийг дэмжихэд зарцуулах шаардлагатай” гэдэг байр суурийг илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Бид аливаа өвчнийг эмчлэхэд асар их хөрөнгийг зарцуулж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 2020 онд ойролцоогоор 500 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр хоёр их наяд төгрөгт хүрсэн. Эмнэлгийн үйлчилгээг өндөр үнээр худалдан авч байгаа нь эдийн засгийн талаасаа ч алдагдалтай. Бидний хувьд монгол хүнийг чанартай, урт наслуулахад чиглэсэн тогтолцоотой болох нь чухал. Иймд бүх асуудлыг тусгахаас илүүтэй нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхдагч хуулиар бий болгож, төсөв санхүүтэй байлгах нь чухал” гэсэн саналтай байлаа.

Гишүүдийн зүгээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн батлагаатай холбоотой асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан, хуулийн төслийг салбарын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн дунд хэлэлцүүлж, санал авсан эсэхийг илүүтэй тодруулав.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа, “Нийгмийн эрүүл мэндийг хамгаална гэдэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж гэсэн хоёр талтай асуудал. Харамсалтай нь  нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх эрх зүйн орчин бүрдээгүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ач холбогдол өгч, эмчилгээнд төсөв хөрөнгөө илүүтэй зарцуулаад олон жил болж байна. Иймд  салбарын суурь асуудлыг зохицуулдаг  анхдагч хуультай болох нь зүйтэй гэж үзсэн. Бусад улс орнуудын туршлагаас үзэхэд, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсөв санхүүгийнхээ дийлэнх хэсгийг зарцуулдаг бол манай улс эсрэгээрээ явж ирсэн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсвийнхөө 20 хувийг зарцуулж байна" гэв. Мөн тэрбээр, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу зохицуулна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг хангана гэж оруулсан хэмээн хариулж байлаа.

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хариултдаа, хуулийн төслийг D-parliament  цахим хуудаст тавьж олон нийтийг хамарсан гамшгийн үед нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх, мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зэрэг иргэдээс нийт 44 санал ирүүлснийг төсөлд тусгасан. Төслийг өргөн мэдүүлэхээс өмнө 60 гаруй удаа, УИХ-д өргөн мэдүүлсний дараа 19 удаа олон нийтийн дунд төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэж байлаа.
Ингээд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 61 саналын томьёоллоор санал хураасан юм.

Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийн 5.10.3-т заасан чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгана”, “Энэ хуулийн 5.11-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, эрх бүхий этгээдэд танилцуулахтай холбогдсон харилцааг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.” гэсэн агуулгатай 5.11, 5.12 гэсэн хэсэг, төслийн 6 дугаар зүйлд  “нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжин ажиллаж байгаа байгууллагыг арга зүйгээр хангаж ажиллах”, “Энэ хуулийн 8.2-т заасан тайланг нэгтгэн Зөвлөлд жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх.” гэсэн агуулгатай 9.1.4, 9.1.5 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн төслийн 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 11.1.3-т заасан байгууллагын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байна” гэсэн агуулгатай 11.5 дахь хэсэг, мөн зүйлд “сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм, орчны сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах”,“нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн удирдлага, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт, үнэлгээ хийх”, “нийгмийн эрүүл мэндийн лабораторийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн 12.2.7, 12.2.8, 12.2.9 дэх хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 11.1.4-т заасан нэгж, алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: тухайн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтанд нийгмийн эрүүл мэндийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах; тухайн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн чиглэлээр тандалт, судалгаа хийх; үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх” гэсэн агуулгатай 12.4.1, 12.4.2, 12.4.3 дахь хэсэг, мөн 15 дугаар зүйлд “Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын зарим тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлж болно” гэсэн 19.4 дэх хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн юм.

Түүнчлэн хуралдаан даргалагчаас Ажлын хэсгээс гаргасан саналыг үндэслэн 10 дугаар санал буюу төслийн 5.2.1 дэх заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний зэрэгцээ Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд “нийгмийн эрүүл мэндийн ажилтан” гэж Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3.1.17-д заасан мэргэжилтнийг” гэсэн агуулгатай 3.1.26 дахь заалт нэмэхээр болов.
Ингээд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн...
Багийн эмч нарыг анх удаа...

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Kuzmo 2023-12-15

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах