• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Энхбаяр: Улаанбаатарыг утаагүй болгосон гэж ТУЗ-ын гишүүд өөрсдийгөө 1.1 тэрбум төгрөгөөр шагнасан байна

Нүүрсний сонсгол гурав дахь өдрөө үргэлжлэв. Өчигдөр /2023.12.20/  “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компаниудад оруулсан бусад санхүүжилт, үүнд “Тавантолгой түлш” компани болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар, Загийн усны хоолой, “Тавантолгой” дулааны цахилгаан станц, уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл, кокс эрчим хүчний үйлдвэр, “Шивээ-Овоо” ХК болон “Багануур” ХК-тай холбоотой асуудлыг сонслоо. 

“Тавантолгой түлш” компани болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар есөн  гэрчийг дууджээ. Тодруулбал, тус компанийн захирал асан М.Ганбаатар,  тус компанийн захирал Ц.Даваацэрэн  эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болж, өөрийг нь төлөөлж сонсголд өөр хүн оролцуулах хүсэлтийг 2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд ирүүлсэн байна. Тэднийг төлөөлж Ц.Алтансүх, А.Батзориг нар ирсэн. Мөн Зүүн үйлдвэрийн инженер Н.Жавхлан, Г.Гансүх нарын гар утас холбогдоогүй, Зүүн үйлдвэрийн дарга Б.Жигжид ирсэн байна. Харин Т.Тулгабат эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй, ТУЗ-ийн дарга,  НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ар гэрийн гачигдлын улмаас оролцох боломжгүй гэсэн байна. 

Шинжээчийн дүгнэлт:

-Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай 18 дугаар тэмдэглэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 23 дугаар тогтоолыг үндэслэн үйлдвэр байгуулах “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан. Хувьцааныхаа 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг байна. 

ТУЗ-ийн 2022 оны 33 дугаар тогтоолоор сүүлийн байдлаар тус компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчилсэн зургийг харуулъя. Нийт баруун, зүүн, төв гэсэн гурван үйлдвэртэй. Баруун бүсийн үйлдвэр СХД-т байрладаг бөгөөд жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Төвийн бүсийн үйлдвэр Баянгол дүүрэгт байрладаг 200 мянган тонн хүчин чадалтай. Зүүн үйлдвэр нь Төв аймагт байрладаг бөгөөд жил 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг. Энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна. 

Нийт хөрөнгийн 57.6 хувийг үндсэн хөрөнгө, 27.5 хувийг бараа материалын үлдэгдэл эзэлж байгаа бол нийт өр төлбөрийн 96 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын дүн эзэлж байна. Түлшний өөрийн өртгөөс алдагдалтай үнээр борлуулдаг. Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 2018-2022 онд жилд нэг удаа тооцсон байх бөгөөд ингэхдээ ачих буулгах, харуул хамгаалалтын зардлыг тооцолгүй алдаа гаргасан. Энэ оны нэгдүгээр сараас санхүүгийн програмаа шинэчилж, нэгжийн өртгийг тооцдог болсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 15 гэрээний дагуу 1.069.4 тэрбум төгрөгийн санхүүжилт  олгосон байна. 

2018 онд 18.6 тэрбум төгрөгийг үйлдвэр барьж байгуулах төсөлд зарцуулж, 2019 онд 111.7 тэрбум төгрөгийг шахмал түлшний шинэ үйлдвэр барихад, 2020 онд 90.5 тэрбум төгрөгийг Зүүн бүсийн үйлдвэрт, 2021 онд 111.3 тэрбум төгрөгийг цар тахлаар гэр хороололд хөнгөлөлттэй үнээр олгосон түлшний үнийн зөрүүг нөхөн санхүүжүүлэхэд, 15.2 тэрбумыг түлшний үндсэн түүхий эд мидлинг барьцалдуулагчийн нөөц эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон. 2021 онд 700 тоот гэрээгээр 58.1 тэрбум төгрөгийг, 2022 онд 46.1 тэрбум төгрөгийг цар тахалтай холбоотойгоор хөнгөлөлттэй түлш нөхөн санхүүжүүлсэн бол 2023 онд 84 тэрбумыг баяжуулах үйлдвэрийн барилга барихад зарцуулжээ. 2022 оны 160 тоот гэрээгээр 15.5 тэрбум төгрөгийг нүүрс худалдах гэрээгээр тоног төхөөрөмж худалдан авах гурвалсан гэрээг байгуулсан. 2022 оны 502 тоот гэрээгээр 4 тэрбумаар хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын төсөлд эргэн төлөхөөр санхүүжүүлсэн. 2022 оны наймдугаар сард 518 тоот гэрээгээр 6.6 тэрбумаар “Хонгконг..” компаниас сайжруулсан шахмал түлш авах гэрээ байгуулж, санхүүжүүлсэн. 2022 онд 199.5 тэрбум төгрөгийг өвлийн бэлтгэл хангахаар санхүүжүүлсэн. 2022 онд 199.5 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зориулалтаар, 2023 оны хоёрдугаар сард 247.4 тэрбумыг 621 мянган тонн түлш үйлдвэрлэх, өр төлбөрт төлөхөөр эргэн төлөх нөхцөлтэйгөөр тус тус санхүүжүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03 дугаартай Агаар орчны тухай зөвлөмж, Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 01, 414 тоот албан бичиг, ЗГХЭГ-ын 2019 оны 278 тоот албан бичгийг үндэслэн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаснаар нууцын зэрэгт хамааруулан гүйцэтгэгч буюу нийлүүлэгч аж ахуй нэгжтэй шууд гэрээ байгуулах замаар худалдан авалт хийсэн. 

Худалдан авалттай холбоотойгоор архивын болон санхүүгийн баримт материал бүрэн бус байснаас шинжээч иж бүрэн дүгнэлт гаргах үндэслэл бүрдээгүй. Тиймээс холбогдох албан тушаалтнаас бараа материал, тоног төхөөрөмж, томоохон харилцагчдын жагсаалтыг гаргуулан авсан. Түлшний голлох түүхий эдийн худалдан авалтад тус компани 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт мидлингийг 2.5 сая тонн, барьцалдуулагчийг 140.3 мянган тонн, шуудай 85 сая ширхгийг худалдан авсан. “Тавантолгой түлш” ХХК-ийн  2020 оны хөрөнгийн тооллогоос харахад 120.8 сая тонн гурил акталж, 3.2 тэрбум төгрөгийг зардалд бүртгээгүйг залруулж бүртгэх, огт ашиглаагүй 208.7 сая эргэлтийн хөрөнгийг худалдахаар тайлагнасан байгаагаас ажиглахад хэт үрэлгэн худалдан авалт  хийж, бараа матеиралын бүрдэл дутуу, гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй гэх мэт санхүүгийн зөрчил их байна. 

Алдагдалтай ажиллахад голлох нөлөөг үзүүлсэн. Захиргааны хэлтсийн нэгжээс архивын материал байхгүй байгаа талаар тайлбар хүргүүлсэн. ТУЗ-ийн гишүүд нь компани нь алдагдалтай ажиллаж байхад  их хэмжээний урамшуулал авдаг байсан. ТУЗ-ийн гишүүдийн урамшуулал, цалингаас ажиглагдаж байна. Нийт 1.1 тэрбум төгрөгийг  урамшуулалд зарцуулжээ.  2018 онд “Зерован” ХХК-иас програм худалдан авч, санхүүгийн үйл ажиллагаандаа ашигладаг байсан бөгөөд нийлүүлсэн програмаас 2018-2022 оны мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байгаа талаар одоогийн ажилчид нь мэдээлсэн. Шинжээчийн зүгээс худалдан авалтын гүйлгээг нь нарийвчлан шалгахад тус компанид найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Тус компанийн Б.Энхчулуунд бэлэн мөнгөөр зарлагадаж, тухайн өдрөө “Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлангаар ажиллаж П.Амарцэцэгийн нөхөр болох Ө.Ууганбаярын Төрийн банкны хадгаламжид шилжүүлсэн байна. Лавлагаагаар нотлогдсон болно гэсэн дүгнэлт  танилцууллаа. 

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд  Б.Энхбаяр:

-Энэ асуудалтай холбоотой албаны дарга нар ирээгүй байна. Ж.Батбаясгалан, М.Ганбаатар нар ирээгүй. Утас нь холбогдохгүй байна. Ажлаа хариуцаж байсан хүмүүс шүү дээ. Гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлагагүй. Эрх ямбыг нь эдэлдэг. Ард түмний сонсголд оролцох болохоор ирдэггүй. Одоо ажил хариуцаж байгаа Ц.Даваасүрэн бас ирсэнгүй.  Нэг их наяд төгрөгийн  санхүүжилт авсан, маш их алдагдалтай, өртэй компанийн ТУЗ-ийн 2022.04.04-ний тогтоолоор “Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн Үндэсний аудитын газрын “зөрчилгүй” дүгнэлтийг харгалзан ТУЗ-ийн гишүүдэд үр дүнгийн урамшуулал олгохыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.

Санхүүгийн ямар ч тайлан, архив, материалгүй, бүх ажил тендергүй явагддаг, ерөнхий нягтлан нь нөхрийнхөө хадгаламж руу мөнгө хийсэн байхад Монгол Улсын аудитын байгууллага зөрчилгүй гэж дүгнэсэн байна. ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан гэхэд 2018-2022 онд 38 сая төгрөгийн цалин авч, 22 сая төгрөгийн урамшуулал авсан бол бусад хэлбэрээр 3.3 сая нийтдээ 64 сая төгрөг авсан байна. ТУЗ-ийн гишүүд нийт 1.1 тэрбум төгрөгөөр Улаанбаатарыг утаагүй болгосон гэж  өөрсдийгөө шагнасан байна.  

УИХ-ийн гишүүн Б.Жаргалмаа:

-Нийслэлчүүд анхааралтай харж байгаа байх. Анх 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэж үзэж байсан. Харамсалтай нь өнөөдөр ямар хэмжээнд байгааг олон нийт харж байгаа. Баруун бүсийн үйлдвэр анх ашиглалтад орж байсан. Энэ үйлдвэр 2024 оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа зогсооно гэсэн. Агаарт тоосонцор тортог их гардаг үйлдвэр. Зарим материал устгаж, алга болсон байна. Төрийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд яагаад архивын баримтаа устгачихдаг юм бэ. Гүйцэтгэсэн гэрээнүүдийн тайланг авах бүрэн боломжтой юу. Нийт санхүүжилтийн 96 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК гаргадаг гэхээр их алдагдалтай ажилладаг гэдэг нь харагдаж байна. Актлахаар санал оруулж байгаа эргэлтийн хөрөнгөнд 2019 оны худалдан авалтаас үлдсэн 860 мянган тонн 668.3 төгрөг, 2021 онд худалдан авсан 160 мянган тонн буюу 120 сая. 840 мянган төгрөгийн гурил байна. Туршилтаар барьцуулагч хийхэд ашиглахаар авч байсан боловч зориулалтын бус газар гурван жил хадгалсан нь тогтоогдсон. Мөн 2019, 2020 онд агаарын бохирдол буурчихаад яагаад энэ жил утаатай байна вэ?

Гэрч Ц.Алтансүх:

-Анх компани байгуулагдсан 2019 онд утаа эрс багассан. Энэ бүхэн үйлдвэрлэсэн түлшний хэмжээ, нийслэлчүүдийн хэрэглээтэй шууд холбоотой. 2019-2020 онд 350 орчим мянган шахмал түлш хэрэглэсэн. Тэрнээс хойш хэрэглээ өсч, 550-600 орчим мянган тонн түлш хэрэглэж байна. Чанарын хувьд нарийн технологи байхгүй. Үндсэн түүхий эд нь мидлинг нь 96, барьцалдуулагч нь 4-5 хувьтай. Бид өөрийн болон хөндлөнгийн лабораториудад байнгын хяналт шинжилгээг хийдэг. Бид одоо чиг үүргийн яам, нийслэлийн харьяа байгууллагад шинжилгээг хийлгэж байна.

Гурилын тухайд, цар тахлаар буюу 2019-2020 онд хил хаалттай барьцалдуулагч тасалдах эрсдэл үүсч байсан учраас техникийн гурилыг туршилтаар хэрэглэж, тодорхой үр дүн гараагүй учраас актлахаас өөр аргагүй байна. 

-“Зерован” ХХК-иас найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн. Тус компанийн захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагадаж, таны гэр бүлийн хүн Ө.Ууганбаярын Төрийн банкны данс  руу шилжүүлсэн байна. Үүнд тайлбар өгнө үү?

“Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан П.Амарцэцэг:

-Би 2018-2021 он хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажилласан.  Санхүүгийн програмыг сонгон шалгаруулахад тендер зарлах шалгуур өндөр байсан. Худалдан авалтын материал, үнийн харьцуулалтыг оруулсан бол 40 сая гэж өндөр үнэтэй байсан. Тэгээд аргагүйн эрхэнд санхүүгийн бүртгэлээ хийхийн тулд програм авахаар болсон. Үнэхээр авах програм тэр үед 10 сая төгрөгт олдоогүй учраас програмыг авсан. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Одоо тус компани 997 тэрбум төгрөгийн өртэй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 1.69 их наяд төгрөгийг авч, маш их үрэлгэн хандаж, олон бичиг баримт алга болж байна. Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 31-нд 15.5 тэрбум төгрөгөөр “Иннэр монголиа” болон өөр нэг компаниас нүүрс худалдан авах гэрээ хийсэн байх юм. Мөн 2022 оны наймдугаар сарын 31-нд 6.6 тэрбум “Интерпрайс” компаниас сайжруулсан түлш хийхээр 23 тэрбумаас нүүрс худалдан авсан байх юм. Ямар учиртай юм бэ?

Мөн Хятадын нэг компаниас 86.4 тэрбум, 47.2 тэрбум, 14.4 тэрбум, 6.8 тэрбум, 3.8 тэрбум гээд барьцалдуулагч авсан байна. Тендерийн материалуудыг үзсэн болов уу. Тендерээр авдаг юм гэж байна уу. Асар их алдагдалтай компани байхад ТУЗ-ийн 30 хүн 1.1 тэрбумын урамшуулал, цалин авсан байна. Удирдлага нь ямар гэрээгээр явдаг юм бэ. Хамгийн өндөр цалинтай хүн 125 сая төгрөг авчээ. Гэтэл компани нь их наядын алдагдалтай байдаг. Юу хийсэн гэж ийм их мөнгө аваад байдаг юм бэ?

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны арванхоёрдугаар сарын 21. Пүрэв. №186 (5914)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Тэрбум мод
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Монгол Улсын зүүн босоо...
Хэнтийнхэн биш нийслэлийнхэн...

Б.Энхбаяр: Улаанбаатарыг утаагүй болгосон гэж ТУЗ-ын гишүүд өөрсдийгөө 1.1 тэрбум төгрөгөөр шагнасан байна

Kuzmo 2023-12-21

ФОТО:

Сэдвүүд : #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

11 цагийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

11 цагийн өмнө өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

11 цагийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

12 цагийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

17 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

17 цагийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

17 цагийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

17 цагийн өмнө өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

17 цагийн өмнө өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

17 цагийн өмнө өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

17 цагийн өмнө өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

17 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

1 өдрийн өмнө өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

1 өдрийн өмнө өмнө

Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2 өдрийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

2 өдрийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2 өдрийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-12 өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-12 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2026-10-09 өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

2026-10-12 өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-12 өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026-10-12 өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-11 өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2026-10-09 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

2026-10-11 өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-10-12 өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2 өдрийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-12 өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2026-10-12 өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

2 өдрийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-12 өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах