• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Туул голын тухай хууль санаачлах улс төрийн хүчин хэрэгтэй байна

УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байна. Улс төрийн нам, эвслүүд уламжлал ёсоор өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж, өмнөх шигээ ард олон биднийгээ сайхан амьдруулна гэж амалсан. Их ч олон ажил хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгаж. Гэхдээ энэ дунд нэг зүйлийг бас сануулах хэрэгтэй байна. Тэр энэ нам, эсвэл нь хамаагүй. Төрийн түшээ болж сонгогдсон, одоо сонгогдох бүх хүнд хамаатай нэг зүйл бол Туул голын тухай хууль юм. “Монголын мэдээ” сонин 2012 оноос өмнө энэ санаачилгыг гаргаж, олон гишүүнтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсч байлаа. 
 
“Ганц голд зориулсан хууль гэж юу байдаг юм” хэмээн ярдаглах цөөн хэдэн хүнийг эс тооцвол Улаанбаатар хотынхны ундны усны ганц эх үүсвэр болж байгаа Туулаа хуулиар хамгаалах нь зөв гэдэг дээр санал нийлж байлаа. Бүр зарим нь үүний төлөө ажиллана ч гэж ам өчиг өгч байсан нь ч бий. Гэтэл өнөөдрийг болтол хэрэгжсэн юм алга. Зөвхөн Туул гэлтгүй Улаанбаатар хотын дундуур урсч байгаа Сэлбэ, Дунд голоо ч бид амилуулах цаг болсон. Харамсалтай нь уул уурхай, уусан идсэний хэрүүл хийж байгаад байгаль экологи, ногоон хөгжилд чиглэсэн энэ ажлаа умартчихаж, манай улстөрчид. Тиймээс энэ удаагийн сонгуулиар байгаль орчинд  хандсан хууль дүрэм гаргах, ус ундаа сайжруулах, Туул голоо аврах, Сэлбэ, Дунд голоо амилуулах чиглэлд анхаарал тавих улстөрийн хүчин л хэрэгтэй байна. Яахав, зарим нэг нам, эвсэл ус гол, цаашлаад Туулд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэж амалсан байна. Ардчилсан нам гэхэд  “Усны үр ашигтай, зохистой хэрэглээг хангах зорилгоор саарал ус ашиглах технологийг дэлгэрүүлнэ. 
 
Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, хур тунадас, гадаргын ус хуримтлуулах хоёроос доошгүй улсын хэмжээний томоохон усан сан байгуулах, гидрогеологийн дунд масштабын зураглалыг газар нутгийн 15 хувьд хийнэ. Нийслэлийн ундны усны хангамжийг сайжруулах зорилгоор Туул гол дээр усан сан байгуулна” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаж. Оргүйгээс дээр гэсэн үг. Тэгвэл МАН ч гэсэн иймэрхүү утгатай заалтуудыг мөрийн хөтөлбөртөө багтааж. Тухайлбал, “Гол, горхи, булаг, шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, гол, мөрний болон хур бороо, цас, мөсний усыг хуримтлуулах сан байгуулж, усан хангамжийг нэмэгдүүлнэ” гэх мэт заалт оруулсан байна билээ. Түүнээс гадна бусад нам эвслийнхэн ч гол ус руу хандсан бодлого гаргана хэмээн мөрийн хөтөлбөртөө оруулж. Хамгийн гол нь аль ч нам, эвсэл нь ялдаг байлаа Туул, Сэлбэ, Дунд голоо сэргээх, амилуулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлээч гэж л хүсэх гээд байгаа юм. Туул голд зориулсан хууль баталсан ч болно. Монголд өч төчнөөн л элий балай хууль байдаг. Гэтэл Туул голоо хамгаалахын төлөө ганц хууль гаргачихад гишүүдээс юу л унав гэж дээ. 
 
Бидэнд ч бас ногоон ирээдүй хэрэгтэй
 
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд өнгөлж яваа. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг утгаараа агаарын бохирдол ихтэй байдаг байх. Одоохондоо Улаанбаатарын иргэдийн дийлэнх хувь нь гэр хороололд амьдарч, нүүрс түлж байгаа үед бид агаарын бохирдлыг багасгах талаар хэчнээн сайхан яриад нэмэргүй. Дээрээс нь манай дарга нар агаарын бохирдлыг бууруулах ганц арга нь орон сууцжуулах л гээд дайраад байгаа. Гэтэл Хятад улс байгаль орчныг хамгаалж, агаарын бохирдлоо шийдэж байгаа шийдэл нь олон талт байна. Энэ сарын ихээр сэтгүүлчдийн багийн хамт Хятадад айлчлахдаа Өвөрмонголын Бугат хот хэрхэн байгаль орчноо хамгаалж, ногоон ирээдүйд зорьж байгаатай танилцсан юм. Зөвхөн Бугат хотынх ч биш нийт Хятадын хийж, хэрэгжүүлж байгаа ажил ерөнхийдөө ийм чигтэй байгаа гэхэд болно. 
 
Манайхыг бодвол өмнөд хөрш төлөвлөгөөтэйгээр ажлаа урагшлуулж байна. Тэгвэл 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд байгаль орчныг хамгаалах төслийг бүх талаар хэрэгжүүлж байна. Бугат хотынхон гэхэд агаар, голын сав газрын бохирдлыг арилгах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах ажлыг цогцоор нь зохион байгуулж. Тодруулбал, 12 дугаар таван жилийн хүрээнд бохир ус цэвэршүүлэх станц 11-ийг байгуулжээ. Ингэснээр  өдөрт 501.5 мянган тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай болж.   Зөвхөн нүүрсний болоод хөрсний бохирдолттой тэмцээд зогсохгүй усаа хамгаалах, цэвэршүүлэх тал дээр цогц ажил хийж байна. Энэ нь ногоон ирээдүйг цогцлоохын хажуугаар агаарын бохирдолттой тэмцэх нэг хэлбэр болж байгаа аж.
 
Хятадын Тяньжин хотын Хайхэ гол гэж байна. Тяньжин хотын төвөөр урсдаг юм билээ. Манай Сэлбэ голыг бодвол том, 1090 км урсдаг гол юм билээ. Гэхдээ Тяньжин хотын төвдөө тус гол руу чиглэсэн мега төслийг хэрэгжүүлснээр нутгийнхан төдийгүй гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг болж. Нөгөө талаар хотын төвдөө том голтой байснаар агаарын бохирдлыг багасгах нэг том хүчин зүйл болдог аж. Тэгвэл манай улс Сэлбэ гол дээр хэрэгжүүлж байсан төслөө үр дүнг үзэх хэрэгтэй байгаа юм. Хайхэ гол том учраас үерлэж, эрэг орчмын айлууд усанд автдаг байсныг далангаар хашсан юм билээ л дээ. Сэлбэ дээр бол бид урсацийг нь нэмэгдүүлэх, цаашлаад орчныг нь сайжруулж, Улаанбаатар хотынхны амар, зугаалах, салхилах газрыг нэгээр нэммээр байна. Цаашлаад агаарын бохидолттой тэмцэхэд ч хэрэгтэй. 
 
Хятадууд байгаль хамгаалах хуулиа ингэж хэрэгжүүлж байна, харин Монголд...
 
Бид Туул голын тухай хууль санаачилмаар байна гэхээр өөдөөс Байгаль орчны багц хуулийг ярих байх. Уг нь Байгаль орчны багц хуулинд 10-аад хууль багтсан байгаа. Хуучин 30 гаруй хууль байсныг багцалж, шинэчлэн найруулан 10 болгосон юм. Уг нь энэ хуулинд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль багтсан.  Гэх мэтээр хуулиудыг задалж бичвэл цаас хүрэлцэхгүй. Хамгийн харамсалтай нь манайд хууль сурталчлах, мэдээлэх ажил орхигдсон. Өнөөдөр Байгаль орчны багц хууль гараад, ямар зөрчил гаргавал яаж торгож, шийтгэх талаар заасан гэдгийг хэдэн хүн мэдэх билээ. Энгийн иргэд  мэдэхгүй шүү дээ.
 
Тэгээд дээрээс нь хяналт гэж байхгүй. Байгаль орчны багц хууль, тэр дундаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжсэн үү. Туул голд машинаа угаасан хэдэн хүнд хариуцлага тооцсон бэ. Туул гол руу бохир усаа шууд асгаж байгаа арьс шир, ноосны үйлдвэрүүдтэй хариуцлага тооцсон бил үү. Бид нэг иймэрхүү л хуультай явж байна. Гэтэл Хятадад Байгаль орчныг хамгаалах хуулиа сайнтар сурталчилж, торгууль шийтгэлээ яс оноодог юм билээ.  Байгаль орчин хамгаалах хуулиа сурталчлах тусгай өдөртэй гэж байгаа. Дээрээс нь Байгаль орчны хууль зөрчсөн иргэд болоод аж ахуйн нэгжийн хууль зөрчсөн хэргийг сонин хэвлэлд нийтэлж, олон нийтэд анхааруулга болгодог байх жишээтэй. Тэгвэл Өвөр Монголын хүрээнд 2015 онд 50 мянга гаруй хууль хэрэгжүүлэгчийг томилж, бохир бодис гаргадаг 39582 аж ахуйн нэгжид шалгалт хийж. Улмаар 2032 аж ахуйн нэгжид үйл ажиллагааныхаа доголдлыг сайжруулах санал хүргүүлж, 332 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож. 
 
Мөн өнгөрсөн онд Өвөр Монголд байгаль орчин хамгааллын шинэ хуулийг хэрэгжүүлж, өдрөөр тооцон торгох, хураан битүүмжлэх, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга арга хэмжээ авч, хууль зөрчсөн 369 тохиолдлыг илрүүлсэн тоо баримт байна. Тэр дундаа 28 сэжигтэнд түр хорих шийтгэл оноож, найман хүнийг шүүхэд шилжүүлсэн аж. Мөн Улаанхад, Ордос, Бугат хотууд шинэ хуулийн дагуу 64, 56, 55 хэргийг шийдвэрлэсэн байна. Наад захын жишээ дурьдахад, Өвөр Монголын засаг захиргаа хуулиа ингэж сурталчилж, биелэлтэд нь анхаарч байна. Гэтэл манай тийм юм алга. Нэг л сайхан багц хууль гаргасан, хаана ч байгаа юм бүү мэд. Өнөөдөр Туул голд машинаа хээв нэг угааж байгаа иргэд олон байна. Мэдээж торгож байгаа тохилдол бий л байх. Хэрвээ тийм бол нөхдүүдийг хэдэн төгрөгөөр торгосноо мэдээлдэг болмоор байна. Өнөөдөр Хан-Уул дүүрэг үйлдвэр ихтэй. Арьс шир, ноосны үйлдвэрүүд бохир усаа Туул гол руу шууд цутгаж байгаа. Гэтэл манайхан үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ дайрч болохгүй гэх хэтэрхий нэг талыг барьсан шалтаг тоочоод, торгох, арга хэмжээ авахгүй байсаар л байдаг. Үүнээс болоод Туул гол өмхий усаар урсч байна. Цаашлаад агаар, орчны бохирдлыг улам нэмж байгаа. Тийм байтал Байгаль орчны багц хууль руу чихэж оруулчихаад, Туул голын хамгаалалтыг орхигдуулаад байна. Тиймээс л бид ядаж л өмнөд хөршөөс жишээ авч, тэдэн шиг чанга биш юм гэхэд өөрсөддөө таарахаар аятайхан хууль баталчихмаар байна шүү дээ. Туул голд зориулсан шүү. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Тэрбум мод
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ярилцлага
ХУРААХ
Их Британи ЕХ-нд үлдэх үү, эс...
Хувьцааныхаа мөнгийг салхинд...

Туул голын тухай хууль санаачлах улс төрийн хүчин хэрэгтэй байна

Пунцагболд 2016-06-21

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2 цагийн өмнө өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

5 цагийн өмнө өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

5 цагийн өмнө өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

5 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

5 цагийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

20 цагийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

20 цагийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

20 цагийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

20 цагийн өмнө өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

20 цагийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

21 цагийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

1 өдрийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

1 өдрийн өмнө өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

1 өдрийн өмнө өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2 өдрийн өмнө өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

САНАЛ БОЛГОХ
2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-13 өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-12 өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-09 өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

2026-10-12 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2026-10-12 өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026-10-09 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

2026-10-12 өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-11 өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2026-10-12 өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

20 цагийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-11 өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-10-13 өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-12 өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2026-10-13 өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-12 өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2026-10-12 өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2026-10-12 өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах