• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсголоор гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлыг дэлгэлээ

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг гурван өдрийн турш зохион байгуулж, өчигдөр (2024.04.17) хаалаа. Түр хороо Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллалаа.

Сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонслоо. Сонсголд урилгаар Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний Аудитын газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагын 38 албан тушаалтан оролцсон юм. Мөн Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Хажидмаа, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, Япон Улсын Канасава үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Үүдэл эс, дархлаа судлалын тэнхимийн профессор Д.Нямбаяр нар ажиглагчаар ажиллав.

Энэ гурав хоногийн дотор асуудлыг сунжруулалгүй логик дараалалтайгаар цэгцтэй хэлэлцэх үүднээс шахуу ажиллалаа хэмээн сонсголыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн дурдаад, энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Монгол Улсын Засийн газрын явуулж байгаа 5Ш ажиллагааны үргэлжлэл боллоо хэмээн онцолсон юм. Тэрбээр, бид танил тал, сайд дарга гэлгүй эм хангамжийн тогтолцооны идээ бээрийг шахаж, нөхцөл байдал ямар байгааг ард иргэддээ ойлгуулж, болохгүй бүтэхгүй байгаа бүхний үүд хаалгыг хаахын төлөө ажилласан хэмээгээд сонсголоор тэр бүхэн өргөс авсан мэт эдгэрчихгүй ч гэлээ томоохон өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна гэв. Мөн сонсголд оролцсон, зохион байгуулсан, дүгнэлт, тайлан гаргаж ажилласан, олон нийтэд мэдээлж, өөр өөрсдийн сувгаар дамжуулсан бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлээд, бид өнөөдөр Монголдоо өвчин зовлонгоо эмчилж чаддаг, эм нь чанартай байж, ард иргэд маань өвчнөөс болж ядуурахгүй байх тогтолцоог бүрдүүлэх том алхмын эхлэлийг тавьж, энэ үйл хэргийн гэрчүүд боллоо гэсэн юм.

Эмийн салбарыг удирдаж, ахалж байгаа албан тушаалтнууд, сайд, дарга нар сэтгэл гаргаж ажиллах цаг болсон байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Туваан сонсголын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ тэмдэглэж, энэ салбар үндсэндээ “сэхээнд орчихсон” байна гэж дүгнэсэн юм. Ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна гэж тэрбээр дурдаад, лабораторийн чадавхийн талаар хэлэх ч үг алга гэлээ. Монгол Улсын иргэд чанартай, хямд, баталгаатай эмээр хангагдах эрхтэйг тэрбээр онцолж, энэ эрхийг баталгаажуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Улсын Их Хурлаас Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуульд тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн бөгөөд холбогдох журам нь ч гарсан талаар дурдаад, хууль, журмыг хэрэгжүүлж, нөхцөл байдлыг сайжруулах ажилдаа өнөөдрөөс ханцуй шамлан оръё хэмээн уриалав.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг энэ гурван өдрийн сонсголоор яригдсан бүхий л сэдвүүд, эм хангамжийн салбарын өнөөдрийн нөхцөл байдлын талаар иргэд, олон нийт нэгэнт дүгнэлтээ хийчихсэн байгаа гээд, эмийн зах зээл дээр хяналт, зохицуулалт, бодлого байхгүй, найран дундаа орчихсон мафийн сүлжээ буюу аалзны тор шиг болчихсон байна гэж дүгнэлээ. Монополь компани, төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшний хүмүүс, тэдний хамаарал бүхий компани 50 хувиас дээш байгаа нь ноцтой асуудал хэмээн тэрбээр мэдэгдээд, энэ бол зүгээр нэг салбарын тухай асуудал бус монгол хүний эрүүл мэндтэй холбоотой тул нотлох баримтуудаар хөдөлшгүй тогтоогдсон асуудлуудыг хуулийн хүрээнд ярьж, монгол хүний эрүүл мэндийг бид сахин хамгаалах ёстой гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Жаргалмаа өмнө нь гаргаж байсан аудитын дүгнэлтүүдтэй Түр хорооны шинжээчдийн дүгнэлтүүд нийцэж байгааг тэмдэглэж, эм хангамжийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд төрийн бодлого гаргах цаг болжээ гээд, Авилгатай тэмцэх газарт үүргээ биелүүлж, хуулиа хэрэгжүүлэхийг зөвлөв. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлийг яаралтай хийхэд Улсын Их Хурал, Засгийн газар анхаарах шаардлагатай байна гээд, эмийн нэгдсэн платформ бий болгох, монополийг задлах арга хэмжээг холбогдох байгууллагууд авах болсныг онцолсон юм. Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулаад, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж, хөлдүү эмээ хэрэглэгчдэд борлуулж байгаа нь шударга бус явдал болохыг тэрбээр цохож, энэ бүхэн дээр арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн юм.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын гол цөм нь хүний хөгжил бөгөөд үүний гол цөм нь эрүүл мэндийн асуудал хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Д.Батлут дурдаад, эрүүл мэндийн асуудалд нөлөөлөх гол зүйл нь эм атал энэ салбарын хил, гаалийн хяналт, тоног төхөөрөмж, лаборатори, төрийн байгууллага бүгд гүнзгий “цус ойртолтод” орчихсон байгааг бид энэ гурван өдөр харлаа гэв. Тэрбээр, улс төр, бизнесийн бүлэглэлийн гарт орчихсон энэ салбарынхан монгол хүний эрүүл мэндээр бизнес хийдэг болсон байна гээд, хэнийг, хаана аваачиж томилох вэ гэдгээ тодорхойлоод гаргачихдаг, албан тушаалыг нь зориуд бэлддэг нөхцөл байдал харагдаж байгаа тул Улсын Их Хурал, Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарал тавьж, хуулийн цоорхойг чагталж хаах, цаашлаад бий болсон нөхцөл байдлыг засаж залруулахад анхаарч ажиллахгүй бол болохгүй болжээ гэсэн юм. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг хүний оролцооноос ангид байлгах үүднээс хиймэл оюун ухаан ашиглах, мөн зах зээлээ судлах талаар төрийн байгууллагууд ажиллаж таг харанхуй байдлаа арилгах шаардлагатай зэрэг олон дүгнэлтийг тэрбээр хэллээ.

Түр хороо энэхүү хяналт шалгалтын ажлаараа эм хангамжийн салбар, түүний тогтолцоо, үнэ, чанарын асуудлыг бүрэн дүүрэн илрүүлэн тавьж чадаагүй байж болох ч гол асуудлуудыг гогодон гаргаж чадсан гэж Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Сандаг-Очир дүгнэсэн юм. Иргэд, олон нийт энэ гурван хоногийн сонсголоос эрүүл мэндийн, тэр дундаа эм хангамжийн салбарын өнөөдрийн бодит нөхцөл байдлын талаарх мэдээллийг бага ч атугай авсан бол манай Түр хорооны зорилго биелэгдлээ гэж ойлгож байна хэмээн тэрбээр дурдаад, бид эрүүл мэндийн салбарынхныг, үе үеийн сайд, дэд сайд нар, албан тушаалтнуудыг харлуулах гэсэнгүй, Монголын ард түмний эрүүл мэндийн асуудлын төлөө хэлж ярьж, дуугарч байгаа юм гэсэн юм. Нээлттэй сонсголоор яригдсан асуудал бүрээр цаашид Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд шат шатандаа, өөр өөрсдийн чиглэлээр арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр дурдаж, Түр хорооноос Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт маш нарийн төлөвлөгөөтэй үүрэг, чиглэлүүдийг өгнө гэв. Салбарыг эрүүлжүүлэх цогц ажлуудыг үе шаттай, дэс дараатайгаар тодорхой хугацаанд хийж, ашиг сонирхлыг зөрчил, хамаарлыг арилгаж, шударга өрсөлдөөнийг бий болгож байж эмийн чанар, үнийн асуудалд өөрчлөлт гарна гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлээд, энэ гурав хоногийн сонсголоор яригдсан зүйлсийн дотор хууль, хяналтын байгууллагууд цаашид эрүүгийн чиглэлээр шалгах олон сэжүүр, кэйсүүд гарсныг анхаарахгүй өнгөрч болохгүй гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Шинжлэх ухаан, технологийн...

Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсголоор гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлыг дэлгэлээ

Kuzmo 2024-04-18

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо   #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

5 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

10 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

10 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

11 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

11 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

11 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

11 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

11 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах