• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үндсэн хуулийн зөрчилтэй “Ерөнхийлөгч” гишүүдээ МАН эргүүлэн татаж чадах уу

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон зарим гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэллээ. Лав гурван гишүүн УИХ-ын тухай хууль, цаашлаад Үндсэн хуулийн зөрчилтэй нь тодорхой болоод байна.

Учир нь Үндсэн хуулийн 29.1-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт бий. Мөн УИХ-ын тухай хуулийн 43.1-т “Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй” гээд 43.1.4-т “Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал” гэж заасан.

Тодруулбал, УИХ-ын гишүүн нь Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг энэ хуулиар хоригложээ.

Гэтэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч хэвээр байна. Тэдэнд УИХ-ын Тамгын газраас дээрх хуулийн зөрчил үүсээд байгааг сануулсан зөвлөмж, мэдэгдэл хүргүүлжээ.

Тэгвэл Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд МҮХАҮТ-ыг “Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн” гэж заасан. Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг тус байгууллагын дүрмээр зохицуулдаг байна. Өөрөөр хэлбэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг Их хурлаас нь сонгоно. Харин Удирдах зөвлөлийн хурлаас чөлөөлж, зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын саналаар эргүүлэн татах татах эрхтэй юм байна. Д.Энхтүвшин 2023 оны есдүгээр сард МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон. УИХ-ын гишүүн болсноор дээрх албан тушаалаас чөлөөлөгдөх, эсвэл эргүүлэн татуулах хангалттай хугацаа, боломжийг өнгөрөөсөн байгаа юм.

МҮЭХ-ны тухайд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль гэх сонин нэршилтэй хууль үйлдчилдэг. Тэнд “Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй” гэсэн заалтууд байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын тухайд 2024 оны есдүгээр сард БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын урилгаар МҮЭХ-г төлөөлж тус улсад ажилласан. Тэр айлчлалаар “Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжид тусгах талаар тодорхой ажлууд хийхээр тохиролцсон.МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Монгол Солонгосын парламентийн бүлгийн гишүүнээр сонгогдсоны хувьд хоёр орны парламент хууль тогтоох чиглэлээр ажилчин хүний эрх ашгийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхийлэн ажиллахыг чухалчлан саналаа илэрхийлсэн. Айлчлалын үeэр С.Эрдэнэбат гишүүн хөдөлмөр халамж үйлчилээний нэг цэгийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн чанадад дахь ажилчдын хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах Монголдоо буцан ирж ажиллахыг дэмжих, нийгмийн даатгал, цалин хөлсний маргааны тухай ярилцсан” гэж МҮЭХ-ноос мэдээлсэн байдаг.

Түүнчлэн ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи / цаашид "Академи" гэх/ нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төрийн байгууллага байна” гэж тодорхойлсон. Улмаар “Их чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ: …академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчид болон эрдэмтэн нарийн бичгийн даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, “Академийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилна. Хэрэв батламжлаагүй бол дахин сонгууль явуулна. Академийн ерөнхийлөгч нь Монгол Улсын Ерөнхий сайдын шинжлэх ухаан, технологийн зөвлөх байна” гэж заажээ.

Одоогоор ШУА-ийн Их чуулган хуралдаж Д.Рэгдэлийг чөлөөлөөгүй, дараагийн ерөнхийлөгчөө тодруулаагүй байна. Д.Рэгдэл өөрөө “Миний оронд үүрэг гүйцэтгэгч томилсон” гэж байгаа ч хэдхэн хоногийн Вьетнамын ерөнхийлөгч айлчлах үеэр Монгол Улсын ШУА болон Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн академи хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулахад манай талаас ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар гарын үсэг зурсан.

Ер нь бол Д.Энхтүшин, С.Эрдэнэбат, Д.Рэгдэл нар өнөөдөр тус тусын байгууллагын ерөнхийлөгчийн албан тушаалд хэвээр бөгөөд байгууллагуудынхаа албан ёсны вэбсайтын хойморт зураг, мэндчилгээтэйгээ байж л байна.

Аль ч байгууллага нь тэднийг чөлөөлсөн хийгээд орных нь хүнийг томилоогүй байна. Тэгэхээр энэ гурван гишүүн Үндсэн хуулийн 29.1, УИХ-ын тухай хуулийн 43.1.4-ийг зөрчөөд бүтэн гурван сар гаруй болчихсон байна.

Гэтэл УИХ-ын Тамгын газар сая л “анзаарч”, зөвлөмж мэдэгдэл өгч байгаа аж.

Тэгээд ч Монгол Улсын ямар ч хууль тогтоомжоор “УИХ-ын гишүүн бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч”, “УИХ-ын гишүүн бөгөөд МҮЭХ-ны ерөнхийлөгч”, “УИХ-ын гишүүн бөгөөд ШУА-ийн ерөнхийлөгч” гэдэг албан тушаал байх учиргүй юм. Харамсалтай нь өнөөдөр Д.Энхтүвшин, С.Эрдэнэбат, Д.Рэгдэл нар ийм сэтэртэй явж байна.

Хамгийн гол нь энэ гурван гишүүн эрх баригч МАН-ын жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Тиймээс бүрэн эрхээс нь чөлөөлж, эргүүлэн татаж чадахгүй гэж үзэж буй бололтой.

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуулиа барьдаг бол энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх учиртай. Тэгээд ч Ёс зүй, дэгийн байнгын хороо энэ асуудалд анхаараад эхэлжээ. Гэвч УИХ-ын гишүүн болохоосоо өмнө МАН-ын Хяналтын хорооны даргаар ажиллаж байсан Б.Баярбаатар энэ Байнгын хорооны даргаар ажиллаж байна. Гишүүдээр нь МАН-ын Нарийн бичгийн дарга байсан А.Ариунзаяа, үний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Х.Баасанжаргал, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Д.Бум-Очир, С.Лүндэг, дээрээс нь дээр нэр дурдагдсан ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл орчихжээ. Ийм нөхцөлд Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн зөрчилтэй МАН-ын жагсаалтын гурван гишүүнийн бүрэн эрхийн асуудал хөндөх нь гонжийнжоо гэж үзэж буй хүн олон байна. 

Уг нь УИХ-ын энэ Байнгын хороонд Ж.Батсуурь, Ч.Лодойсамбуу, Д.Жаргалсайхан нарын “сөрөг хүчин”-ий гишүүд бий. Харамсалтай нь тэдний АН нь засагт хамтарчихсан. Тэгэхээр сөрөх бас хэцүү. Угаасаа ч өнөөдөр бараг сөрөг хүчингүй болчихсон л доо.

Нөгөөтэйгүүр, ийм хэмжээний зөрчилтэй гурвын гурван гишүүн гурван сар гаруй явсан нь тус УИХ-ын Тамгын газартай шууд холбоотой. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дээрх гишүүдэд зөвлөмж мэдэгдэл хүргүүлээд өнгөрөөж буй нь зөвхөн уснаас хуурай үлдэж, эрх баригч намд тал зассан үйлдэл хийж байгаа л харагдаж байна. Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан. Бас УИХ-д МАН-ынхан олонхийг бүрдүүлж буй.

Тийм учраас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар хэн хэнээ харсаар, нам намаа бодсоор дугаарч чадахгүй УИХ-ын “ерөнхийлөгч” гишүүдийн зөрчлийг дараад өнгөрөх магадлал өндөр байна.

Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу анх удаа холимог тогтолцоогоор сонгогдож орж ирсэн 126 гишүүнтэй УИХ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхнаасаа ийм илтэд хуулийн, тэр дотроо Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн зөрчилтэй гишүүдтэй яваад байгаа нь чухамдаа мордохын хазгай л болж байна. Шулуухан хэлэхэд, хэрвээ эдгээр “ерөнхийлөгч” гишүүн бүрэн эрхтэй хэвээр үлдвэл энэ УИХ цаашдаа хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхэд улам л хэцүү болно. Өнгөрсөн 30 жилийг тогтолцоотой нь, 76-тай нь газар доогуур ортол муулж байгаад ийм өөрчлөлт хийсэн. Үүгээр орж ирсэн гишүүд нь хүртэл Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиа зөрчөөд сууж байх нь үнэндээ ёс зүйг халиад хуулийн хойморт гарчихсан явдал болж байгаа хэрэг юм. Тиймээс ирэх өдрүүдэд Үндсэн хуулийн зөрчилтэй “Ерөнхийлөгч” гишүүдээ МАН, тэгээд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо эргүүлэн татаж чадах уу гэдгийг харах үлдэж байна!

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАХ" НЭГДЭЛ

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин - 2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 194 (7438)

Өнөөдөр сонин - 2024.10.07 ДАВАА №191 (8006)

Өдрийн сонин - 2024.10.07 ДАВАА № 188 (7554)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Үс засуулвал эд, мал арвижна
Дмитрий Чернов: Мотоциклтой...

Үндсэн хуулийн зөрчилтэй “Ерөнхийлөгч” гишүүдээ МАН эргүүлэн татаж чадах уу

Kuzmo 2024-10-07

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах