• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Рейдерийн гэмт хэргийг хуульчлах болоогүй юу?

Монгол Улс чөлөөт зах зээл бүхий эдийн засгийн харилцааны тогтолцоонд шилжээд  даруй 30 гаруй жилийн нүүр үзэж байгаа боловч төрийн тогтолцоо  гажуудсаны улмаас, эрх мэдлийг тэгш хуваарилах зарчим алдагдсан.

Үүний улмаас хяналтгүй, мэргэжлийн бус парламентад илүү их эрх мэдэл төвлөрч төрийн байгууламжийг тодорхойлох, түүний удирдлагын томилгоо хийх болон хууль тогтоох эрх мэдлийг хослон хэрэгжүүлж ирсэн. Иймд хууль тогтоогчоос баталж байгаа хуулиуд нь чанаргүй, лоббинд автсан, улс эх орны нийтлэг эрх ашиг сонирхолд харшилсан агуулгатай гарах болсоор удаж байна. Энэхүү гажуудлыг засаж хоёр танхимтай парламентын тогтолцоог бий болгож дээд танхим нь төрийн байгууламжаа тодорхойлж, томилгоогоо хийдэг, доод танхим нь хууль тогтоодог дэлхий нийтийн жишигт нийцүүлэх нь тун чухал юм. Үүнийг хийх эрх мэдэлтнүүд нь хүсэхгүй, ард, олон нийтийн санал бодлыг сонсохгүй, төрд очвол “тэрбумтан болгодог” тогтолцоогоо хадгалах сонирхолдоо хөтлөгдсөөр байна.

Энэ том гажуудлын улмаас төрийн аль ч салбар саажиж, гажуудал үүсэж, шийдвэрлэх асуудал уул овоо мэт хуримтлагдсаар улс эх орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, хүний эрхийг зөрчиж үзэгдэл даамжирч байгаа талаар асуудал дэвшүүлсэн цуврал нийтлэлийг Та бүхэнд хүргэхийг зорьж байна.

Энэ удаад Монгол Улсад  хуулиар халхавчлан, хуульд нийцсэн мэтээр өнгөлөн далдлагдах байдлаар, мөн авлигад идэгдсэн, ашиг сонирхол бүхий төрийн албан тушаалтнууд албан тушаалаа ашиглан хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэх, дансыг нь хаах, үйл ажиллагааг нь зогсоох, дампууруулах  байдлаар бусдын  хөрөнгө булаахад оролцох зэрэг олон  хэлбэрээр үйлдэгддэг өмчийн дээрэм буюу бизнес булаах, бусдын өмчийг булаадаг “Raider гэмт хэрэг”, түүний хор уршгийн талаар товч өгүүлье. 

Рейдерийн гэмт хэрэг:  Бусдын өмчийг булаан авч эзэмдэх гэмт хэргийг “Рейдерийн гэмт хэрэг” хэмээн олон улсад томьёолон нэрлэдэг.  “Рейдерийн гэмт хэрэг” нь олон зууны түүхтэй, бусдын өмч, хувьцаа, компанийг булаах гэмт хэрэг бөгөөд Рейдер гэх ойлголт, гэмт үйлдлийг илэрхийлэх нэр томьёо 19–р зууны эхээр үүссэн гэж үздэг.

Дайны үед байлдааны хөлөг онгоцнууд  сөргөлдөгч талынхаа худалдааны усан онгоцнуудыг устгах, булаан авах ажиллагааг нэрлэж байжээ. Рейдерийн нөгөө нэг нийтлэг хэлбэр бол үйлдвэр, компанийг түүний удирдлага, өмчлөгчөөс булаан эзэмдэн авах гэмт үйлдэл юм.

Рейдер нь акц, хувьцаа бий болсон үеэс буюу эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур түүний компанийг булаах, эзэмдэн авах боломж  бүрдсэн үеэс эрч хүчээ авч тэлэн дэлгэрсэн байдаг.

Рейдер нь компанийг болон аливаа бизнесийг булаан авах эрүүгийн гэмт аргын хувьд 1920-30 онд америкийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд үүсэх үед Америкт үүссэн түүхтэй .

Корпорациудийг бохир аргаар нийлүүлж нэгтгэх түүх Америкийн бизнесмэн Джона Дейвисона Рокфеллерээс эхтэй. Тэрээр Рейдерын арга хэрэглэх замаар асар том нефтийн импери бий болгосон. Хожим нь 100 жилийн дараа нефтийн бизнесийг Америкийн төр хяналтдаа авч,  Стандарт ойл компанийг шүүх татан буулгаж байсан түүхтэй

Барууны орнуудад бусдын өмчийг булаан авах буюу Рейдерийн гэмт хэрэг 20 дугаар зууны дунд үес эрчимтэй өссөн бөгөөд ОХУ-д өөрчлөн байгуулалтын үеэр  эхлэн бий болжээ. ОХУ-д Рейдерийн гэмт хэрэг түгээмэл  бөгөөд одоо нийслэл болон томоохон хотуудаас орон нутаг руу шилжих төлөв байдал ажиглагдах болжээ. Рейдер гэж томьёолон нэрлэх бусдын өмчийг  булаах үйлдлийн аргыг цагаан, саарал, хар гэж  гурван хэсэгт ангилж үздэг. “Цагаан” гэдэг нь өмчлөгчийн хүсэл зоригийн эсрэг боловч хуулийн хүрээнд гэж харагдахаар зохион байгуулсан булаалт, “Хар” гэдэг нь Эрүүгийн гэмт аргыг хэрэглэдэг булаалт: хуурамч баримт үйлдэх, айлган сүрдүүлэх, залилах, албан тушаалтныг худалдан авах гэх мэт. “Саарал” гэдэг нь Хууль ёсны үйл ажиллагаа болон гэмт хэргийн аргыг хослон хэрэгжүүлэх замаар булаахыг хэлнэ.

Харин 1990 оноос хойш бусдын өмчийг булаах /Рейдер/ гэмт хэрэг манай улсад бий болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэхүү гэмт үйлдлийн талаар Эрүүгийн хууль тогтоомжид өдий хүртэл тусгагдаагүй явж ирсэн байна.

Монгол дахь тохиолдлууд: Хуучин социалист орнуудын төрийн хяналтын тогтолцоо хэрхэн бүрэлдсэнээс шалтгаалан гадныхны нөлөө янз бүр байсан. Манай улс нэг танхимтай парламентын тогтолцоог сонгосон нь Монголын баялгийг хулгайлах, хуульд нийцүүлэн булаах гэсэн зарим гадныхны бодлогод таатай хөрс суурь болж улмаар  хяналтгүй, мэргэжлийн бус Их хуралд лоббигоор нөлөөлөх болсон гэж үзэх үндэслэл бий.  Иймээс, Ашиг сонирхол бүхий гадаад дотоодын бүлэглэлүүд үгсэн хуйвалдаж \лоббидож\ улс эх орон, ард түмний язгуур ашиг сонирхолд харшилсан хуулиудыг ч гаргах болсон. Жишээлбэл, гадныхны шууд оролцоотой баталсан гэх 1997 оны ашигт малтмалын тухай хуулийг нэрлэж болно. Энэ хуулийн уршгаар Монголын төр, ард түмний баялгийг “тусгай зөвшөөрөл” гэх цаасаар халхавчлан “булаах” бизнесийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бий болж төлөвшсөн гэж үзэж болно.Иймээс рейдерийн гэх бусдын өмчийг булаан авч эзэмдэх гэмт үйлдэл нийгэмд аюултай гэмт хэргийн хувьд улам төгөлдөржиж, тэлж, арга, хэлбэр нь шинэчлэгдэн дэлгэрэх төлөв байдал ажиглагдах болов.

Төрийн тогтолцоо түүний албан тушаалтнуудын үйл ажиллагааг хязгаарлах эрх зүйн зохицуулалт зөв байсан бол төрийн өндөр албан тушаалтан дураараа авирлах боломжгүй эрх нь хязгаарлагддаг, хууль тогтоомжийг дээдлэн хэрэгжүүлэх байсан.

Рейдер буюу хууль ёсны мэтээр харагдуулах замаар бизнес, өмч  булаах энэ гэмт хэргийн олон арга хэлбэр байдаг бөгөөд зарим тодорхой жишээг толилуулья. Тухайлбал:

-Хамгийн ноцтой гэмээр жишээ бол, Монгол Улсын газар нутгийн нэг хэсэг буюу Оюу толгойн тусгай зөвшөөрөл бүхий газар нутаг, асар их хэмжээний зэс, алт эрдэнэсийн орд, орчны ус, усны нөөц  гээд бүхэлд нь хөрөнгө оруулагч Рио Тинто корпораци Рейдерийн арга “Хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр халхавчлан, залилан мэхэлж, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын тусламжтайгаар (Дубайн гэрээ хийсэн Ерөнхий Сайд асан “эх орноосоо урвасан” гэмт хэрэг үйлдсэн гэж шалгагдаж, өөрөө оргон зайлсан байгаа)”  Монголын Төр, ард түмнээс булаасан. Оюу толгойн борлуулалт, экспортын орлого ч  Монголбанкаар дамждаггүй. Монгол Улс энэ тусгай зөвшөөрөл бүхий талбайд ямар ч эрх мэдэлгүй болж, энэ хэсэгт хяналтаа алдсан. Бид Оюу толгойн гэрээг өөрчлөх ёстой.

- Дараагийн жишээ бол  Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийг хэрхэн Рейдер хийж булаасан  талаар юм. Хувийн компани  төрийн өмчийн  “Хөтөлийн Цемент” ХК-тай гэрээ байгуулж дэргэд нь 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар тохиролцсон байдаг. Ингээд үйлдвэр баригдаж гэрээ дүгнэх цаг хугацаа болох үед тухайн үеийн Авлигатай тэмцэх газраас 30 гаруй машинтай десант бууж “Хөтөл Цемент” ХК-ийн бүх удирдах ажилтнуудыг баривчлан хорьж, санхүүгийн бүх компьютер, процессорууд, санхүүгийн баримтуудыг хурааж, ашигтай ажиллаж байсан Төрийн өмчит компанийн үйл ажиллагааг нь хүчээр зогсоосон. Энэ баривчилгаа бол цар хүрээний хувьд  МАХН-ын даргыг баривчилсны дараа орох 2 дахь том баривчилгаа байсан. Ингээд л түүний удирдах албан тушаалтнуудад зохиомлоор Эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг 2 жил шалгах хугацаанд “Хөтөл цемент шохой” ХК-ний үйл ажиллагааг нь зогсоосон тул дампуурсан. Энэ хугацаанд улсын үйлдвэрийг болон тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан мэт халхавчлан Рейдерийн хувийн компани булаан авсан гэж үзэхээр байгаа юм. Энэ бол Төрийн өмчийн улсын үйлдвэрийг Рейдерийн аргаар булаасан, өөрөөр хэлбэл төр, ард түмнээс  бүлэг этгээд бизнесийг нь “хуульд нийцсэн байдлаар харагдуулах замаар”  булаан авсан олон гэмт хэргийн нэг тод жишээ юм. Хожим нь энэ үйлдвэрийг Төр буцаан авсан байдаг.

Харин хилсээр шалгагдсан хүмүүс бүгд цагаатгагдсан болохыг тэдний өмгөөлөгчөөр ажиллаж байсны хувьд миний бие мэдэх билээ

-Рейдерийн бас нэг  тод жишээ бол Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг “шорон” болгох зорилгоор булаах гэсэн хууль бус үйл ажиллагааг дурьдаж болно. Засгийн газраас Үндсэн хуулийг зөрчсөн, хууль бус Тогтоол гаргаж уг эмнэлгийг татан буулгахыг оролдсон бөгөөд эмнэлгийн хамт олон эмч, ажилчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул тухайн эмнэлгийн \цэргийн алба хаагчид\ ажилтнуудыг Засгийн газрын ордонд цуглуулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хууль зүйн сайд нар “эсэргүүцлээ зогсоох”-ыг тулган шаардаж байсан. Эмнэлгийн барилгыг хүчээр Дотоодын цэргийн хамгаалалтад авч, зориулалтыг өөрчилж эхэлсэн ба эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгыг “шорон” болгож өөрчлөх гэсэн оролдлогын улмаас  улсад их хэмжээний хохирол учруулсан, мөн олон тэрбумын үнэтэй Мрай аппаратыг эвдсэн боловч хэнд ч ямар ч хариуцлага хүлээгээгүй. Ингээд бид засгийн газрын Тогтоолыг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд өгсөн боловч ҮХЦ маргаан үүсгээгүй нь “дээрээс шууд нөлөөлсөн” гэж үзэх үндэслэлтэй. Энэхүү дээрмийн ажиллагааг хууль зүй дотоод хэргийн сайд өөрчлөгдсөний дараа шинээр томилогдсон сайд таслан зогсоосон ба одоо эмнэлэг хэвийн ажиллаж байгаа болно.Эмнэлгийн хамт олны өмгөөлөгчөөр ажиллаж байсны хувьд  сайн мэдэх  билээ.

- Байгалын баялаг, орд газрыг  гаднын иргэд Рейдерийн аргаар булаах гэмт хэргийн жишээ бол Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь хууль бусаар булаан авахын тулд гадаадын иргэд Монголын “З...Д” гэх  ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авах халхавчилсан гэрээ хийж “хууль ёсны мэт харагдуулах” замаар  Тусгай зөвшөөрлийг нь булаах шийдвэрийг шүүхээр  гаргуулах гэсэн оролдлого таслан зогсоогдсон. Гадаадын иргэний нэхэмжлэлтэй Иргэний маргааныг анхан шатны болон давж заалдах шатны Шүүх хангаж шийдвэрлэснийг Дээд шүүх хүчингүй болгож компанийн хувьцааг авах халхавч дор Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл булаах гэсэн Рейдерийн оролдлогыг таслан зогсоосон, энэ хэрэгт өмгөөллөөр оролцож байсан тул жишээ болгон дурдав.

- Мөн Гадаадын хөрөнгө оруулагч зарим этгээдийг шантаажлах, Монгол Улсаас албадан гаргах замаар хөрөнгийг нь булаасан, улмаар гадаадын хөрөнгө оруулалтын бодлогод харшилсан олон Рейдерийн жишээ байдаг.

- Рейдерийн гэмт хэргийг үйлдэхийн тулд хуулийн байгууллагад өөрийн хамсаатнаа оруулах, тухайн байгууллагыг нөлөөндөө авах улмаар зохиомол хэрэг үүсгүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулж үйл ажиллагааг нь зогсоох гэх мэтээр  ашиглахын тулд удирдах албан тушаалтнуудыг нь дарамталж ажлаас чөлөөлөх, зөвшөөрөхгүй бол хилсээр гэмт хэрэгт холбогдуулж шийтгэх аргыг хэрэглэсэн тохиолдлууд гардаг байна. Тухайлбал: Авлигатай тэмцэх газрын дарга асан н.Сангирагчаа, дэд дарга н.Сундуйсүрэн нарыг ийм байдлаар хэлмэгдүүлсэн. Одоо хүртэл цагаатгаагүй. Түүнчлэн албан тушаалыг нь булаахын тулд хуулийн байгууллагаар  шалгуулах зэрэг бохир  арга хэрэглэж хэлмэгдүүлдэг нь Рейдерийн гэмт хэргийн бас нэг хэлбэр бөгөөд эдгээр жишээнээс үзэхэд Рейдерийн гэмт хэрэг нь нийгэмд маш их сөрөг үр дагавартайг харуулж байна.

 Нийгэмд үзүүлэх нөлөөлөл: Рейдерийн гэмт хэрэг нь эдийн засаг болон нийгэмд маш их хохирол учруулдаг. Жишээлбэл, хувийн хэвшлийн итгэлцлийг бууруулснаар гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт буурах, олон ажлын байр алдагдах, улсын төсвийн орлого багасах зэрэг нөлөөлөл үзүүлдэг. Мөн иргэдийн төр болон бизнесийн байгууллагуудад итгэх итгэлийг сулруулж, нийгэмд итгэлцэлгүй орчин бий болгодог. Энэ нь нийт эдийн засгийн хөгжилд сөрөг үр дагавар үүсгэдэг.

Шийдэл. Бусдын өмчийг булаах Рейдерийн гэх гэмт үйлдлийг таслан зогсоох  арга зам нь Монгол Улсад зарим хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзнэ. Жишээлбэл,  эрүүгийн хууль бусад холбогдох хуулиудад нэмэлт заалтууд оруулж, Рейдерийн гэмт хэргийг онцгой хүндэд тооцон хатуу шийтгэл оногдуулах, цагдаа болон шүүхийн байгууллагын хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ авах боломжтой. Мөн олон улсын зээл тусламж,хамтын ажиллагааг ашиглан энэ төрлийн гэмт хэргийн хяналт болон илрүүлэлтэд анхаарал хандуулж, тусгай нэгж байгуулсан ч болох юм.

Өдгөө бусдын өмчийг булаах аргаар  эзэмдэн авах, үүнтэй төстэй гэмт үйлдлийн золиос болж байгаа олон иргэд компани байдаг бөгөөд энэ талаар нийтээр хэлэлцэн Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох,эрх зүйн онол, хууль хэрэглэх арга зүй, туршлагад тулгуурлан зохих зүйл заалт оруулах замаар ийм зохион байгуулалттай гэмт хэргээс сэргийлэх, түүнийг дагаж бий болдог хэлмэгдлээс  хамгаалах  талаар санал бодлоо хуульчид болон холбогдох бусад хүмүүстэй  хуваалцах зорилгоор энэхүү СЭДВИЙГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА.

Хуульч, өмгөөлөгч  Ц.МОНГОЛ

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг
Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшлийг "дарамталж" байсан бол, Г.Дамдинням...
Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье
Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Намууд
  • •Сагсанбөмбөг
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Шүүхийн танхимаас
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Хөлбөмбөг
  • •Ярилцлага
ХУРААХ
Үл таних хүмүүстэй архидаж...
Леброн Жеймс гурван тоглолт...

Рейдерийн гэмт хэргийг хуульчлах болоогүй юу?

М. 2024-11-14

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг
Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшлийг "дарамталж" байсан бол, Г.Дамдинням...
Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье
Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

16 цагийн өмнө өмнө

Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах шийдвэр гаргалаа

16 цагийн өмнө өмнө

Орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

19 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: Монгол хүний үндэс бага боловсролоор тавигдах ёстой

21 цагийн өмнө өмнө

"The Mongolz" хожигдож, "The Huns Esports" тэмцээнээс хасагдлаа

21 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын нэг сургуулийг гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгоно

21 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа

21 цагийн өмнө өмнө

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

22 цагийн өмнө өмнө

“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”

22 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

22 цагийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

22 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Үе тэнгийн дээрэлхэлт газар авч буйд ХЭҮК шийдэл танилцуулах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөв

1 өдрийн өмнө өмнө

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" болон "The Huns Esports" багууд хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

63-р сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна

1 өдрийн өмнө өмнө

Баялгийн өгөөж 60 хувиас доошгүй байх хуулийн төслийг өргөн барьж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшлийг "дарамталж" байсан бол, Г.Дамдинням...

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх авто зам, гүүрний ажил 80 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна

2 өдрийн өмнө өмнө

Ардчилсан намын бүлэг татварын багц хуулийн мэдээллийг сонсоно

2 өдрийн өмнө өмнө

Хаврын бүх нийтээр мод тарих үйл ажиллагаанд оролцлоо

САНАЛ БОЛГОХ
2026-05-08 өмнө

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна

2026-05-08 өмнө

Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна

2026-05-07 өмнө

Төслийн үр дүнд хатуу хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц бүрдэнэ

2026-05-07 өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

2026-05-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-05-08 өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

2026-05-09 өмнө

Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна

2026-05-09 өмнө

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа

2026-05-08 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-05-07 өмнө

Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна

2026-05-08 өмнө

Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна

2026-05-09 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-05-09 өмнө

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-05-08 өмнө

“Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ”

2026-05-10 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна

2026-05-09 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-05-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна

2 өдрийн өмнө өмнө

Хаврын бүх нийтээр мод тарих үйл ажиллагаанд оролцлоо

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ

2026-05-08 өмнө

О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа

2026-05-07 өмнө

АН генсек болон дэд дарга нарынхаа асуудлыг хэлэлцэв

2026-05-10 өмнө

Техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэнэ

2026-05-08 өмнө

Цусны донорын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

1 өдрийн өмнө өмнө

63-р сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

2026-05-07 өмнө

Сан Антонио Спөрс цувралыг тэнцүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах