• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

Баялгийг гартаа оруулах гэсэн компанийн захирлуудын хүсэл, түүнийг нь ёсоор болгож шан хүртэх гэсэн эрх мэдэлтний шунал хоёр нийлсэн байдаг. Эсвэл хариуцлагаас зугтсан хулгайч мөн л эрх мэдлийн шуналтай нийлж аваад улс төрийн “түймэр” тавьж, олны анхаарлыг өөрийнхөө хэргээс холдуулдаг. Тэгээд санасандаа хүрдэг. Ойлгоход ийм энгийн л дээ. Гэвч олон нийт үүнийг анзаардаггүй. Шидсэн чулуу, тавьсан түймрийг нь л олж хараад байдаг.

Монголд улс төрийн тогтворгүй байдал ийм шалтгаантай л үүсдэг. Шулуухан ингээд ойлгочих нь амар шүү.

Тийм учраас эрх мэдэлд хүрсэн этгээд

хамгийн түрүүнд хэдэн хүний хүсэл үү, олон нийтийн эрх ашиг уу гэдгээ сонгох хэрэгтэй болдог. Сонголт нь түүний сандал ширээний бат бөхийг тодорхойлно. Сүүлийн 30 гаруй жилийг байг гэхэд улсын хөгжилд зайлшгүй хэрэгтэй том төслүүдээ хөдөлгөхөөр ярьж эхэлсэн 10 гаруй жилийг харахад л үүнийг ойлгоно. Тэгээд ч унасан дарга нар дандаа л ямар нэг том төслийг хэн нэгэн даргын нэртэй хамт “…Миний огцорсон шалтгаан” хэмээн зарладаг шүү дээ. Ийм л юм.

Сүүлд л гэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын төрд авахад, Хөгжлийн банкны луйврыг илрүүлж, зээл нэрээр тоночихсон хүмүүсийг зарлахад юу юу боллоо доо. Нүүрсний хулгайч нар илрэх үеэр жагсаал хүртэл болж байв шүү.

Тэгвэл сүүлийн үед Гашуунсухайт-Ганцмодны хил холболт, мөн Тавантолгой ордын ашиглалттай холбоотой төслүүдээс болоод улс төр бужигнаж гарлаа.

Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг Хятадын талаас хариуцах “Чайна энержи”-гээс “…Олборлолт, тээвэрлэлт, худалдаж борлуулах ажлыг гурван цогцоор нь гэрээлье” саналыг манайд тавиад байгаа юм.

Уг нь анх Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам, Тавантолгой ордын ашиглалт хоёр тусдаа яригдаад явж байв. Тэгж байгаад нийлсэн. Нийлүүлсэн хүмүүстэй /ер нь хүнтэй ч гэж болно/ холбоотой өдгөө “Тавантолгойн ордыг 100 жилээр гадныханд өгөх гэж байсан. Ингэхдээ гаднын компанид 49 хувийг өгч, Монголын компаниуд 51 хувийг эзэмших нөхцөлтэй байсан. Монголын компаниудын энэ 51 хувийн 17-г нь нэгэн “экс” авахаар тохирсон. Мань эр түүнийгээ төрийн шийдвэр болгож гаргах ажлыг хариуцаж зүтгүүлсэн” гэсэн мэдээлэл үлдсэн. Ер нь төмөр зам, Тавантолгой хоёрын товч түүхийг харахад л энэ бүхэн тодорхой болно.

2008 онд Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих лицензийг “Энержи ресурс”-д олгосон. Ингээд “Шеньхуа” компанитай техникийн түвшинд санал солилцсон. 2014 оны дөрөвдүгээр сард Боомтын зориулалттай “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Компанид “Шеньхуа” 49, манай гурван компани тус бүр 17 хувь эзэмшсэн.

Ингээд 2013 оны аравдугаар сарын 25-нд төслийг хэрэгжүүлэх хоёр талын төлөөлөл Бээжинд уулзаж “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан.

Санамж бичигт “Гашуунсухайт төмөр замын өртөө нь одоо барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замын хамгийн өмнөд өртөө байна”, “…“Монголын төмөр зам”-ын зүгээс Боомтын төмөр замыг барьж ашиглалтад оруулахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, түүнчлэн Монголын төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас шаардлагатай лицензийг авахад дэмжлэг үзүүлнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг барих төслийн санхүүжилт, зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх үүргийг дангаараа хариуцна”, “…Ухаа худаг-Гашуунсухайт төмөр зам баригдаж дууссаны дараа Боомтын төмөр замтай холбогдмогц Боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам”-д шилжинэ”, “Төслийн хөрөнгө оруулалтын зардлын төсвийг Консорциум боловсруулж, талууд харилцан тохиролцож батална”, ” …“Монголын төмөр зам” нь Консорциумын барьсан Боомтын төмөр замыг харилцан тохиролцсон шударга үнээр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авна”, “Төлбөрийг шууд бэлэн мөнгөөр, эсвэл “Монголын төмөр зам”-ын барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замыг өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хэлбэрээр хийнэ”,  “Консорциум нь Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлэн авах хүртэлх хугацаанд Боомтын төмөр замын ашиглалт, тээвэрлэлт, засвар үйлчилгээг хариуцна. Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлсний дараа цаашдын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Талууд хэлэлцэж тохиролцоно” гэсэн байдаг. Тэгсээр Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 20-ны 268 дугаар тогтоолоор Тавантолгой уурхайд хөрөнгө оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, уул уурхайн хөрөнгө оруулалтыг цогцоор нь гүйцэтгэхийг шийдвэрлэсэн. Түүнээс өмнө Тавантолгой ордын тухайд 2003 оны есдүгээр сард Монголын талаас “Тавантолгойн нүүрсний ордыг цогцолбор байдлаар ашиглахтай холбогдсон эрчим хүчний эх үүсвэр, төмөр зам зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх, ашиглах” төслийг Хятадын талд санал болгосон. 2008 онд Засгийн газрын 266 дугаар тогтооллор “Эрдэнэс МГЛ” ХК-ийг байгуулсан. Тухайн үед “Энержи Ресурс” ХК-ийн мэдэлд шилжсэн байсан Тавантолгой ордын 49 хувиас Ухаа худагийн хэсгийг үлдээж бусдыг нь төр буцааж мэдэлдээ авсан байдаг юм. 2009 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн сайд Сү. Батболдтой “Шэньхуа” группын төлөөлөл уулзаж “Хятадын тал Тавантолгой төсөлд оролцох юм бол Хятадын нутагт төмөр зам барих шаардлага бий. Олон улсын Консорциум байдлаар хөрөнгө оруулж, “Шэньхуа” групп идэвхтэй оролцоно. Хятадын зах зээл рүү оруулж, түүгээр дамжаад гуравдагч оронд гаргана. Хэрэв Тавантолгой төсөлд оролцож чадахгүй бол Хятадын нутаг дээрх төмөр зам барихад хүндрэлтэй болох юм” гэсэн. 2010 онд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан. 2011 оны долдугаар сарын 26-нд “Чалко”-тай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, анхны экспортоо хийсэн. Ингэсээр 2014 оны наймдугаар сарын 20-нд Засгийн газрын 268 дугаар тогтоолоор Тавантолгой орд, Гашуунсухайтын төмөр зам хоёр нэг “сав”-нд орсон. Ер нь бол оруулсан байдаг юм.

Тэгээд маргааш нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Ши Жиньпин Монголд Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын  үеэр Ши Жиньпин “Хэрэв Монгол Улс өмнөд чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барьсан тохиолдолд Хятадын тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн. Улмаар Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээг байгуулсан. Мөн “Монгол, Хятадын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан. Тунхаглалын 2-т Талууд эрдэс баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчмын дагуу бүх талын харилцан ашигтай хамтын ажиллах байдлаар тохиролцсон. Ингээд 2014 оны арванхоёрдугаар сард “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлийг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан. Ажлын хэсэг шалгарсан талтай Тавантолгой ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлсэн. Гэвч 2015 оны тавдугаар сард УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санал гаргаж төмөр замын концессын хэлэлцээр, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зогсоосон. Ингээд долоон жил таг болсон. 2022 оны наймдугаар сард Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах талаар тус тус санамж бичиг байгуулсан.

Тэр явсаар өнөөдөр Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах нь бодитой ажил болоод явчихлаа. Гэвч Засгийн газар Хятадын талтай дундын зуучгүйгээр шууд яриа хэлэлцээр хийж байна. Чухам энэ нь Тавантолгойг 100 жилээр “зуучилж” байгаад ч болов 17 хувийг нь хүртэх хүсэлд хясал болсон бололтой. Өөрөөр хэлбэл, энэ талаарх гэрээг Шанхайд албажуулснаас хойш Монголын улс төр амаргүй болоод байна. Ер нь бол том төслүүд ингэж л гацаж ирсэн түүхтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 229 (7473)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100...
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо...

Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

ГАРЬД 2024-11-27

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

18 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

19 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

19 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

19 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

19 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах