• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Д.Бямба-Очир

Дулаан хангамжийн холбооны тэргүүн, доктор /Ph.D/ 

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цагийн дулааны эрчим хүчний дутагдал үүссэн байна. Мөн төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдох техникийн нөхцөл олгогдсон нийт 500 гкал/цагийн хэрэглээ бий. Энэ хэрэглээг холбох шаардлага мөн манай эрчим хүч, дулааны салбарынханд бий. Тиймээс Дулаан хангамжийн холбооны инженерүүдийн багт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн одоо байгаа Дулааны II цахилгаан станцын суурин дээр шинэ өргөтгөлийн станц барьж дулаанаар хангах шийдэл, Амгалан дулааны станцын дулаан түгээлтийг нэмэгдүүлэх боломжийг судлах зэрэг зөвлөмж өгсөн билээ. Үүний дагуу Улаанбаатар хотын дулаан хангамжийн чадлын дутагдлыг хэрхэн шийдэх асуудлаар судалгаа, тооцоо хийж, манай инженерүүд гурван шийдэл, санаа гаргаж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. 

Ийнхүү инженерүүдийнхээ эрчим хүчний хэмнэлт хийх боломжийг илэрхийлсэн судалгааны ажлаас та бүхэнтэйгээ товч хуваалцъя.  Инженерүүдийг маань хийсэн энэхүү тооцоо судалгааны ажил нь манай эрчим хүч, дулааны салбарт хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд хууль эрх зүй, дэд бүтцийн хувьд өнөөгийн нөхцөл байдал дээр тулгуурлан гаргасан гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ.  Мөн тооцоо судалгаан дээр тулгуурласан энэхүү гурван ажлыг хэрэгжүүлснээр  Улаанбаатар хот дулаан хангамжийн дутагдлаас гаргахаас гадна, энэ чиглэлд дараа дараагийн шинэ технологиудыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.  

Нэгдүгээрт, Толгойтын цахилгаан станц (II цахилгаан станц) 1961 онд ашиглалтад ороод өнөөдрийг хүртэл 63 жил анх орсон хүчин чадлаараа ажиллаж байна. 48 орчим мегаватт цахилгаан үйлдвэрлэж, Таван шар орчмын айл өрхийг 100 гкал/цагийн дулааны эрчим хүчээр хангадаг.  Энэ станц өөрийн эзэмшлийн 20 орчим га талбайтай. Шинээр  300 мегаватт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг II цахилгаан станцын баруун урд талд барих ТЭЗҮ-г /Техник эдийн засгийн үндэслэл/  боловсруулж тендер зарлах түвшинд явж байна. Үүнийг зөв шийдэл гэж харж байна. Гэхдээ энэ цахилгаан станц ашиглалтад орсноор бид 300 гаруй мегаватт цахилгаан эрчим хүч, 370 Гкал/цагийн дулаан үйлдвэрлэнэ. Энэ бол бидний хүссэн хэмжээний тоо, үр дүн биш. Тэгэхээр Дулааны II цахилгаан станцыг бүрэн буулгаж 400-500 мегаваттын станцыг шинэчлэн барих боломжтой. Ингэснээр нэгдүгээр ээлжийн 300 мегаватт хүчин чадалтай станц II ээлжийн 400-500 мегаваттын хүчин чадалтай станцтайгаа нийлээд 700-800 мегаватт хүчин чадалтай Дулааны V цахилгаан станц ашиглалтад орно. Дулааны шугамыг зүүн хойд зүгт ф1200 голчтой шугамаар холбон өргөтгөснөөр 1,10,3,4 дүгээр хорооллын 500 Гкал/цагийн дулааны хэрэглээг хангах боломжтой инженерийн тооцоо гарсан. Дулааны V цахилгаан станц урагшаагаа Дулааны IV цахилгаан станцтай хоорондоо дулааны шугамаар холбогдсоноор дулааны эрчим хүчийг экспорт, импорт хийж хослон ашиглах боломж бүрдэх юм. Ингэснээр эрчим хүч дулааны үр ашгийг нэмэгдүүлж, найдвартай ирээдүйтэй эх үүсвэр нэмэгдэнэ гэж харж байна. Энэхүү дулааны эрчим хүчээр хангах суурь дэд бүтэц, дамжуулах шугам сүлжээ хийгдсэн учраас шинэчлэлийг хийхэд асуудал байхгүй болсон.

Хоёрдугаарт, Амгалан дулааны станц маань нүүрс түлдэг дөрвөн зуухтай. Сая өргөтгөхдөө мөн нүүрс түлж эрчим хүч үйлдвэрлэх байдлаар 100 Гкал/цагийн хэрэглээг нэмэгдүүлсэн байдаг. Дулааны III цахилгаан станцын Дунд даралтын хэсгийг зогсоох үетэй тооцоолж, Амгалан дулааны станцыг нэмж гурван зуухаар өргөтгөх боломжтой. Гурван зуухаар өргөтгөснөөр 300 Гкал/цагийн эрчим хүч үйлдвэрлэж, шинээр ф800 мм голчтой 5.6 км урттай шугамыг Шар хадны зам дагуу татаж 12 дугаар хорооллын шатахуун түгээх клонк, Туул Жин пан орчимд байрлах 6д магистраль шугамтай холбосноор 11, 12, 15 дугаар хорооллын хэрэглэгчдийг бүхэлд нь Амгалан дулааны станцаас дулааны эрчим хүчээр хангах боломжтой болж байна. Гэхдээ Амгалан дулааны станцын өргөтгөлийн гурван зуухыг өмнөх шиг нүүрсээр галлах биш орчин үеийн технологиудтай хослуулан, хэрэгжүүлэх хэрэгтэй. Шахмал түлш, био түлш буюу хаягдал хог шатаах дэвшилтэт технологитой ТЭЗҮ-г боловсруулж, дулаан хуримтлуулах технологитой байхаар шийдэх нь дэвшилттэй технологийн шийдэл болно. Дулаан хуримтлуулах технологийг ашигласнаар халаалтын улиралд Амгалан дулааны станц шатаадаг 173.000 тонн нүүрс түлэхгүй болно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эрчим хүчний технологид аль хэдийн нэвтрүүлж эхэлсэн бөгөөд манай улс ч энэ технологийн дэвшлээс хоцрохгүй явах нь зүйтэй. Ингэснээр Амгалан дулааны станц маань нийтдээ 700 Гкал/цагийн дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг болж, эрчим хүчний өөрийн өртөг буурч, үр ашигтай ажиллаж эхэлнэ.

Дулаан хуримтлуулах технологитой байхаар шийдэх нь дэвшилттэй технологийн шийдэл болно

Гуравдугаарт, Өнөөдөр Улаанбаатар хотод 197 гаруй үйлдвэр технологидоо өндөр температуртай нийт 1300 тонн/ц-ийн зарцуулалттай технологийн уур хэрэглэж байна. Энэхүү уурын хувирсан ус /конденсат/ болох 80-90 хэмийн температуртай дулааны энерги агуулсан хувирсан усыг станц руу буцаах шугам байхгүйгээс шууд бохир руу хаяж байгаа нь жаахан харамсалтай, арвич хямгач үйлдэл биш юм. Уг нь дулааны энерги агуулсан хувирсан усыг дахин ашиглаж, үйлдвэрийн халаалт, хэрэглээний халуун усны системд хуримтлуулж дахин ашигласнаар 248 Гкал/цагийн дулааны эрчим хүчний нөөц бий болох тооцоо гарсан юм. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн цаг хугацаа шаардахгүйгээр ойрын хугацаанд хэрэгжүүлж дулааны хэмнэлт хийх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, холбогдох төрийн байгууллагаас тухайн үйлдвэрүүдэд хувирсан усаа дахин ашиглах албан даалгавар өгснөөр үйлдвэрүүдэд өгч байгаа дулаанаасаа 248 Гкал/цагийн дулааны эрчим хүчийг хэмнэж болно. Энэ бол чамлахааргүй томоохон хэмнэлт болно. Үүнийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин, дэд бүтэц нь бүрэн бий. 

Улаанбаатар хот маань дэлхийн бусад хотуудтай харьцуулахад нэлээд хүйтэн, хахир өвөл болдог. Цар хүрээгээ ч нэлээд тэлж байна. Үүнийгээ дагаад гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, дулааны эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа билээ. Энэ өсөлтөд манай салбарынхан бэлтгэлтэй, гарц шийдэлтэй байж, түүнийгээ шат дараатай хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Тэр ч утгаараа салбарын сайд маань монгол инженерүүддээ тооцоо судалгаа хийх чиглэл өгч, бидний зүгээс эхний ээлжийн санал санаачилгаа ийнхүү бэлэн болгож, холбогдох газруудад хүргүүлэхээр бэлдсэн байгаа. Эдгээр төслүүдийг цаашид үе шаттай үйлдвэрлэлд нэвтрүүлснээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хүндрэлтэй тулгамдсан асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 229 (7473)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Тавантолгойг 100 жилээр...
Засгийн газар хуралдаж байна

Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Kuzmo 2024-11-27

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

19 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

20 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

20 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

20 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

20 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах