• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.20/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцуулав.

Дэлхий нийтээр шилжин суурьшигч иргэд, тэдний гэр бүлийн нийгмийн хамгааллын эрхийг хангах, тухайн улсын иргэдийн адил харилцан тэгш эрх, үүрэгтэй байх, хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдаж шимтгэл төлөхөөс зайлсхийх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл болох нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээрийг байгуулан дээрх асуудлыг шийдвэрлэж байна.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах зорилт дэвшүүлж, Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулах хэлэлцээг 2018 оноос эхлүүлж, улмаар “Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т хоёр тал 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан.

Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн  8  дугаар зүйлийн 8.1.3-т  зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм.

“Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийн тухай” хуулийн төсөл нь нэг зүйлтэй ба Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тухай тусгасан болно гэлээ.

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.

Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм гэсэн мэдээллийг өглөө. Иймд “Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдахгүй гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгах хүрээнд төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулах замаар чадварлаг, зохион чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ гэж заасан байна гээд, есөн хувиар хэрхэн бууруулах талаар тодорхой хариулт хүслээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбат, есөн хувь гэдэг нь урьдчилсан тооцоолол. Төрийн чиг үүргийн цогц шинжилгээ хийх процессын дахин инженерчлэл, болон бусад ажлуудыг хийсний дараа ямар байгууллагаас хэдэн хувийг хэрхэн цомхотгох нь тодорхой болно. Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд төрийн урсгал зардлын ДНБ-д эзлэх хувийг 24 хувиар бууруулах, төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх зэрэг цогц ажлуудыг төлөвлөсөн байгаа. Яг аль салбараас хэдэн хувь цомхотгох, цомхотголд орсон хүмүүсийг төрийн бус байгууллагууд руу шилжүүлэх, төрийн албан хаагчдыг сэлгүүлэн ажиллуулах, цомхотголд орсон төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх зэрэг төлөвлөгөөнүүдийг ондоо багтаан эцэслэж гаргасны дараа чухам аль байгууллагаас хэдэн хувиар бууруулах нарийн тооцоо гарна гэсэн хариултыг өгөв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, төрийн бодлогын зорилтууд иргэдэд аль болох ойлгомжтой хүрч байж олон нийт төрийн бодлогыг дэмжинэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын техник хэрэгсэл, ажиллах орчныг сайжруулах, хувцас хэрэглэлтэй холбоотой асуудлууд байнга яригддаг гээд, 2026 оны төсөвт хэрхэн тусгахаар төлөвлөж байгааг тодруулсан.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс байгалийн гамшгийн эрсдэлтэй хүчин зүйлсийг байнга анхаарч, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагад анхаарч ажиллаж байгаа. 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд дэвшилтэт технологи, инновацад суурилсан гамшгаас хамгаалах, эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн систем байгуулах, шаардлагатай дүүрэг сумдад анги салбар шинээр байгуулах, онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх талаар тодорхой тусгасан. Өнгөрсөн хугацаанд гадаад зээл тусламжийн хүрээнд онцгой байдлын салбарын аврах чадавхыг бэхжүүлэх, хүчин чадал, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр томоохон төслүүд хэрэгжүүлээд, тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. Цаашдаа энэ бодлогын арга хэмжээг үргэлжлүүлж ажиллана гэсэн хариулт өгсөн юм.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Онцгой байдлын байгууллагын хувьд өнөөдөр техник, тоног төхөөрөмж, хувцас, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалт дунджаар 50 орчим хувьтай байгаа. Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээ 45 орчим хувьтай. Сүүлийн жилүүдэд Сангийн яам, эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцсан салбарын яамд манай байгууллагын төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж байгаа. Тэгэхдээ бидэнд хэрэгцээ шаардлага бий. Бидний гаргасан судалгаагаар хэрэгцээ шаардлагыг 100 хувь хангахад 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. 2026 оны жилийн төлөвлөгөөнд бид санхүүжилтийг нэмэгдлүүлэн тусгаж өгөөч гэсэн саналыг тавьсан. Ойрын жилүүдэд гамшгаас хамгаалах үйлчилгээг стандартын дагуу хэрэгжүүлэхтэй холбоотой шинээр гал унтраах анги нийслэлд 15-ыг, хөдөө орон нутагт эрэн хайх, аврах 27 бүлгийг байгуулах үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөөд ажиллаж байна гэсэн хариулт өглөө.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Олон улсын нөхцөл байдал тааварлашгүй, ээдрээтэй байна. Дипломат албаа бэхжүүлэх тал дээр анхаарч, бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, ахмад дипломатчдынхаа үгийг сонсдог болж, мэргэжлийн бодлого, судалгаанд суурилсан бодлогыг гаргадаг байх асуудлыг хөндөж тавьж байсан хэмээн сануулаад, ирэх жилүүдэд бий болох бодит харилцааны цаг үед Элчин сайдуудын томилгоог ямар бодлоготойгоор оруулж ирэхийг лавласан.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Дипломат албыг бэхжүүлэх хүрээнд, ялангуяа томоохон гүрнүүдийн маргаан зөрчилдөөн хурцдаж байгаа энэ үед манайх шиг хөгжиж байгаа орны хувьд улс төр, дипломатын аргаар аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Яамны хувьд хүмүүсээ  мэргэжлийн байлгах дээр онцгой анхаарч ажиллаж байна.

Энэ онд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалгааны ажлуудаа хийгээд, төслөө боловсруулаад явж байна. Дипломат албыг бэхжүүлэх ёстой гэдэг саналыг бүрэн хэрэгжүүлж ажиллахын төлөө байгаа. Энэ хүрээндээ дипломат албаны шалгалтуудыг хатуу хяналтын дор Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Элчин сайдуудын томилгооны хугацаа дуусахаар Гадаад харилцааны сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд Элчин сайд нарын томилгооны асуудлыг оруулж ирнэ. Бид бүх томилогдож байгаа хүмүүст өндөр шаардлага тавьж, хуулийн дагуу шалгалтуудаа аваад явж байгаа гэлээ.

УИХ-ын гишүүд тогтоолын төслийн заалт бүрээр асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
The MongolZ баг "IEM Dallas-2025" тэмцээний...
Цусны донорын тухай зэрэг...

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Kuzmo 2025-05-21

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах