• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн гэдгээ, юугаар бахархахаа мэддэг байгаасай

Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон билээ.
 
Тэгвэл Чингис хааны мэндэлсэн эл өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэхээр тогтоод буй. Энэхүү Монголоороо бахархах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод өдгөө дөрвөн жилийн нүүр үзэж байгаа. Гэтэл энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр л гэж мэдэхээс ямар учиртайг мэдэх хүүхэд цөөхөн байна. Хүүхэд битгий хэл учир мэдэх томчууд нь энэ баяраа ойлгохгүй, мэдэхгүй байна. 
 
Энэ жилийн тухайд “Монгол бахархлын өдөр” өнөөх халловений баярын өдөртэй давхцан тохиосон. Тиймээс ч бахархлын баяр маань элдэв цус нөж нүүрэн дээрээ зурсан залуусын сүнсний сүрт баярт дарагдсан гэхэд хилсдэхгүй. 
 
Уг нь жилд ганцхан тохиох энэ баярт өдөр хэвлэл мэдээллийн байгууллагаасаа эхлээд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг үйлчилгээний газрууд ч ач холбогдол өгдөг байж яагаад болохгүй гэж. Соён гэгээрүүлэх үүргээ ухамсарлаж, телевизүүд нь Монгол хүн гэдгээрээ бахархах түүхэн кино, баримтат нэвтрүүлэг гээд юу эсийг үзүүлж болно шүү дээ. Гэтэл харин ч эсрэгээрээ кино театрууд халловений баярт зориулан аймшигт сүнснүүдийн хөрөг, тус баярын бэлгэдэл гэх хулуу зэргээр чигмэглэчихсэн байх юм.
 
Мөн баярт зориулан айшгийн кинонуудыг ар араас нь гаргаж байх жишээтэй. Харин элдэв аймшигт сүнсний дүрд хувирсан багачууд түүнийг нь үзэж хөл хөөр болон өнгөрлөө. Харин цэнхэр дэлгэцээр өнөөх л Солонгос сериалууд нь гарсаар л... Хэрвээ танайх орон сууцанд амьдардаг бол учир мэдэхгүй хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсчихсөн хаалгыг чинь тогшоод чихэр нэхээгүй байх учиргүй. Өөрөөр хэлбэл, сүнсний баярт өртөөгүй айл ховорхон байлаа.
 
Мэдээж тэр хүүхдүүд өөрсдөө нүүрээ будаад, элдэв хувцас олж өмсөөд ингэж яваагүй нь ойлгомжтой. Түүний аав, ээж, ах, эгч нар нь халловений баяраар ингэдэг гэдгийг зааж, тусалж байгаа хэрэг. Уг нь ингэж сүнс сүгээр хүүхдүүдээ хөөрөгдөхийн оронд “Монгол бахархлын өдөр” үр хүүхэддээ хэн болохыг нь хэлж, Монгол гэх зургаан үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гангарах ухааныг зааж, сургасан бол сайн байхсан. 
 
Монголынхоо түүхийг ч мэдэхгүй байж, халловений баяр ямар учиртай, ямар бэлгэдэлтэй гэдгийг мэдэх нь юу л бол. Түүхээ мэдэхгүй бол ойд төрсөн сармагчин лугаа адил гэдэг дээ. Нээрээ ч өнгөрсөн түүхээ мэдэхгүй хүүхдүүд юугаараа бахархаж, яаж баярлахаа ч мэдэхгүй байх нь тэдний буруу биш. Яг үнэндээ Амеркийг, барууныг дуурайна, дуурайна гэхэд элдэв болгоныг нь ингэж дуурайх болсон нь “толгойгүй” томчуудын буруу. Харь орны баяр тэндээ л сайхан биз. Монгол хүн гэдэг үүх түүхтэй, цээрлэх ёстой, ёс заншлаа дээдэлдэг ард түмэн гэдгийг учир мэдэхгүй бяцхан үрсдээ зааж, сургах цаг нь болсон монголчууд аа.
 
Гэхдээ бүгдийг хараар будах гэсэнгүй. “Монгол бахархлын өдөр” үр хүүхдээ дагуулаад, Монгол дээлээрээ гоёод төв талбайд байгаа Чингис хааны хөшөөнд мөргөж, адис хүртэх нэгэн ч байлаа. Тиймээс Чингис хааны хөшөөнд очоод мөргөхгүй юм гэхэд “Монгол бахархлын өдөр” хүүхдүүддээ хэн гэдгийг нь, юугаар бахархах ёстойг нь хэлээд өгдөг байвал яаж байна. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
ХУРААХ
З.Нарантуяа: Монгол Улс “Стэнд...
Б.Чойжилсүрэн: Сангийн яам...

Хэн гэдгээ, юугаар бахархахаа мэддэг байгаасай

Отгонмягмар 2016-11-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хэн гэдгээ, юугаар бахархахаа мэддэг байгаасай
Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон билээ.
 
Тэгвэл Чингис хааны мэндэлсэн эл өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэхээр тогтоод буй. Энэхүү Монголоороо бахархах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод өдгөө дөрвөн жилийн нүүр үзэж байгаа. Гэтэл энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр л гэж мэдэхээс ямар учиртайг мэдэх хүүхэд цөөхөн байна. Хүүхэд битгий хэл учир мэдэх томчууд нь энэ баяраа ойлгохгүй, мэдэхгүй байна. 
 
Энэ жилийн тухайд “Монгол бахархлын өдөр” өнөөх халловений баярын өдөртэй давхцан тохиосон. Тиймээс ч бахархлын баяр маань элдэв цус нөж нүүрэн дээрээ зурсан залуусын сүнсний сүрт баярт дарагдсан гэхэд хилсдэхгүй. 
 
Уг нь жилд ганцхан тохиох энэ баярт өдөр хэвлэл мэдээллийн байгууллагаасаа эхлээд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг үйлчилгээний газрууд ч ач холбогдол өгдөг байж яагаад болохгүй гэж. Соён гэгээрүүлэх үүргээ ухамсарлаж, телевизүүд нь Монгол хүн гэдгээрээ бахархах түүхэн кино, баримтат нэвтрүүлэг гээд юу эсийг үзүүлж болно шүү дээ. Гэтэл харин ч эсрэгээрээ кино театрууд халловений баярт зориулан аймшигт сүнснүүдийн хөрөг, тус баярын бэлгэдэл гэх хулуу зэргээр чигмэглэчихсэн байх юм.
 
Мөн баярт зориулан айшгийн кинонуудыг ар араас нь гаргаж байх жишээтэй. Харин элдэв аймшигт сүнсний дүрд хувирсан багачууд түүнийг нь үзэж хөл хөөр болон өнгөрлөө. Харин цэнхэр дэлгэцээр өнөөх л Солонгос сериалууд нь гарсаар л... Хэрвээ танайх орон сууцанд амьдардаг бол учир мэдэхгүй хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсчихсөн хаалгыг чинь тогшоод чихэр нэхээгүй байх учиргүй. Өөрөөр хэлбэл, сүнсний баярт өртөөгүй айл ховорхон байлаа.
 
Мэдээж тэр хүүхдүүд өөрсдөө нүүрээ будаад, элдэв хувцас олж өмсөөд ингэж яваагүй нь ойлгомжтой. Түүний аав, ээж, ах, эгч нар нь халловений баяраар ингэдэг гэдгийг зааж, тусалж байгаа хэрэг. Уг нь ингэж сүнс сүгээр хүүхдүүдээ хөөрөгдөхийн оронд “Монгол бахархлын өдөр” үр хүүхэддээ хэн болохыг нь хэлж, Монгол гэх зургаан үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гангарах ухааныг зааж, сургасан бол сайн байхсан. 
 
Монголынхоо түүхийг ч мэдэхгүй байж, халловений баяр ямар учиртай, ямар бэлгэдэлтэй гэдгийг мэдэх нь юу л бол. Түүхээ мэдэхгүй бол ойд төрсөн сармагчин лугаа адил гэдэг дээ. Нээрээ ч өнгөрсөн түүхээ мэдэхгүй хүүхдүүд юугаараа бахархаж, яаж баярлахаа ч мэдэхгүй байх нь тэдний буруу биш. Яг үнэндээ Амеркийг, барууныг дуурайна, дуурайна гэхэд элдэв болгоныг нь ингэж дуурайх болсон нь “толгойгүй” томчуудын буруу. Харь орны баяр тэндээ л сайхан биз. Монгол хүн гэдэг үүх түүхтэй, цээрлэх ёстой, ёс заншлаа дээдэлдэг ард түмэн гэдгийг учир мэдэхгүй бяцхан үрсдээ зааж, сургах цаг нь болсон монголчууд аа.
 
Гэхдээ бүгдийг хараар будах гэсэнгүй. “Монгол бахархлын өдөр” үр хүүхдээ дагуулаад, Монгол дээлээрээ гоёод төв талбайд байгаа Чингис хааны хөшөөнд мөргөж, адис хүртэх нэгэн ч байлаа. Тиймээс Чингис хааны хөшөөнд очоод мөргөхгүй юм гэхэд “Монгол бахархлын өдөр” хүүхдүүддээ хэн гэдгийг нь, юугаар бахархах ёстойг нь хэлээд өгдөг байвал яаж байна. 
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

9 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

9 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

9 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

9 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

9 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

10 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

10 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

23 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

23 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

23 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах