• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Хаврын хот”-д зорчсон тэмдэглэл

БНХАУ-ын баруун өмнөд этгээдэд 45 сая хүн амтай Юньнань муж Лаос, Вьетнам, Мьянмартай хиллэн орших ажээ. Түүнчлэн, Тайландтай Ланчан, Микон мөрнөөр холбогддог. Энэ мөрний сав нутаг учир Хятадын “Өмнөд Ази руу харсан цонх” хэмээн нэрлэдэг, аялал жуулчлалын гурван гол бvс нутгийн нэг юм.

Мужийн нийслэлийг Куньмин гэдэг. Цаг агаарын таатай уур амьсгалтай, жилийн турш +10-аас +30 хэмийн дулаан байдаг гэдгээр нь тус хотыг “Хаврын хот” хэмээн тодотгодог юм билээ. Бээжингээс онгоцоор нисэхэд дөрвөн цаг орчим хугацааг туулж хүрэх энэ хотыг “Цэцгийн хот” гэх нь ч бий.  Дөрвөн улирал ээлжлэн солигдох Монгол оронд маань  анхны цас хэдийнэ хаялж,  хүйтний эрч чангаран байх ахуйд  эсрэгээрээ цэцгийн хотод урин дулаан хаврын улирал үргэлжилсээр байх ажээ. Тийм нэгэн онцлогтой нутагт хасах хэмийн хүйтнээс өөрийн үнэнч анд үзэг, тэмдэглэлийн дэвтэр, камераа өвөртлөн зорчсон минь энэ.

Бээжин хотоос өглөө эрт хөөрсөн онгоц Куньмин хотын хамгийн том нисэх онгоцны буудал буюу Хятадад томоороо дөрөвт эрэмбэлэгдэх Чаншуй буудалд үд болох үед газардлаа.  Нисэх онгоцны буудал хотын төвөөс 24.5 км зайтай бөгөөд далайн түвшингээс 2100 метрийн өндөрт өргөгдсөн, уулархаг хэсэгт орших аж.

Энэ нисэх буудлыг 2012 оны зургадугаар сарын 28-нд хуучны Куньмин Вужиаба нисэх онгоцны буудлын туурин дээр дахин сэргээн барьжээ. Ингэхдээ уг барилгад нэг ширхэг ч багана хийгээгүйгээрээ онцлог бөгөөд 2014 онд 33 сая хүн үйлчлүүлсэн гэсэн тоон баримт байдаг юм билээ. Ийм тоо хэмжээнээс хэчнээн том байгууламж вэ гэдгийг уншигч та төвөггүйхэн ойлгох биз ээ. Харин 2020 он гэхэд 43 сая хүн хүлээн авч үйлчлэх зорилт тавин ажиллаж буй гэсэн шүү. 

Барилгын ажил нь 2009 онд эхэлсэн  ч хэд хэдэн удаагийн харамсалтай хэрэг явдлын улмаас удааширч байсан гэдэг. Тодруулбал, 2010 болон 2011 онд бүтээн байгуулалтад ажиллаж байсан ажилтнууд амиа алдаж, гэмтэж бэртэж байжээ.  Гэвч барилгын ажил 2012 онд бүрэн дуусч, ашиглалтад орсноор бүх Хятадын хамгийн том дөрвөн нисэх онгоцны буудлын нэг болж чадсан байна.  

999 сарнай өгсөн ч бүсгүйчүүд нь тоодоггүй

Чаншуй нисэх онгоцны буудалд газардмагц л ногоон байгууламж нүдэнд тусна. Нисэх онгоцны буудлаас Куньмин хотын төв хүртэл 20 гаруй км зайтай гэдгийг дээр дурьдсан билээ. Онгоцны буудал дээр тосч авсан бөөрөнхий нүдний шил, тайрмал үстэй хөөрхөн хөтөч бүсгүйг дагаж, автобус хөлөглөн хотын төвийг чиглэн явах замд янз бүрийн хэлбэр, хэмжээ сортын далдуу модод замын голоор болон хажуугаар жирэлзэн өнгөрч, өнгө өнгийн цэцэгс алаглан байлаа.

Куньмин хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дунджаар 4.96 м2 байдаг аж. Харин хотын нийт талбайн 21.8 хувийг ногоон байгууламж эзэлж байна. Хавар шиг урин дулаан уур амьсгалтай хот өнгө өнгийн үзэсгэлэнт цэцгээрээ Ази тивдээ хамгийн алдартай нь бөгөөд Азийн хамгийн том цэцгийн зах тус хотод байдаг.

Тиймдээ ч “Цэцгийн хот” гэх уг хотоос Малайз, Сингапур руу цэцэг экспортлохоос гадна үйлдвэрлэлд ашиглан цай, чихэр, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бараа  хийж зах зээлд нийлүүлдэг байна. Ерөнхийдөө Куньмины цэцгийн үнэ өсөхөд бусад хотын цэцэгсийн үнэ ч даган өсдөг аж. Нэг сонин зүйлийг дурьдахад, Куньмин хотын эмэгтэйд гэнэтийн бэлэг барихын тулд 999 сарнай цэцэг бэлэглээд хэрэггүй гэсэн шүү.

Учир нь тэнд цэцэг маш хямд. 10 юанаар л гурван боодол сарнай цэцэг худалдан авах бөгөөд нэг боодолдоо арван ширхэг сарнай байдаг. Ингэхээр 30 ширхэг цэцгийг манайхаар бол 3500 төгрөгөөр худалдан авах боломжтой болж таарч байгаа юм.  Мөн тус хотын цэцгийн захад зочлохыг  хүсвэл 01:00-05:00 цагийн хооронд очих хэрэгтэй. Өөр улс, өөр хотууд руу цэцгээ экспортолдог учир цэцгийн зах нь үүрээр ажилладаг юм билээ.

Олон үндэстний тосгон буюу “Хүн, байгалийн хүрээлэн”

Хасах хэмийн хүйтнээс дулаан орныг зорьсон би нимгэн даашинз, углаашаар гангарсан бүсгүйчүүдийг хараад нэг хэсэгтээ л дасч өгөхгүй байснаа нуух юун.  Уур амьсгал, ногоон байгууламжийнхаа онцлогоор “Хаврын хот”, “Цэцгийн хот” гэх нэрээр Зүүн Азидаа алдаршсан Куньмин хот олон үндэстний өлгий нутаг гэдгээрээ ч  ялгарна. 

Нийт хүн амын хэмжээ нь зургаан сая гаруй байх бөгөөд тэдний дөрвөн сая гаруй нь Хан үндэстэн, үлдсэн нь бага ястанд хуваагдах ажээ. Хятадын хэмжээнд 55 цөөнхи үндэстэн байдаг бол тэдний бараг тал хувь нь зөвхөн тус хотод амьдарч байна. Хотын хамгийн олон хүн амтай бага ястан бол Йи үндэстэн. Тус үндэстэн 400 орчим мянга байдаг бол Дулонг гэх үндэстэн ердөө 75 байдаг гэнэ. Үндэстэн тус бүрт өөр өөрийн хэл байх хэдий ч, бичгийн соёл байхгүй юм билээ.

Аялал жуулчлалыг дээд зэргээр хөгжүүлсэн арвин их туршлагатай Өмнөд хөршийн Засгийн газар ч Куньмин хотын дээрх байдлыг харгалзан үзэж, тэдгээр олон үндэстний аж амьдрал соёл уламжлалыг гадны жуулчдад нэг дороос үзүүлж харуулах боломжийг бий болгох зорилгоор “Олон үндэстний тосгон”-ыг 1992 онд байгуулсан түүхтэй. Аялал жуулчлалын компаниуд ч “Чулуун ой”-н дараа энэ тосгоныг санал болгодог. Тиймээс энэ газрыг “Хүн байгалийн хүрээлэн” гэж нэрлэж болохоор санагдсан.  

Газрын зургаас нь харж байгаад өөрийнхөө сонирхсон үндэстний тосгоныг сонгож болно, бас бүгдийг нь захаас нь эхлэн үзэж ч болох. Тухайн үндэстэн өөрийнхөө онцлогийг харуулсан дуу бүжиг,  хувцас эдлэл хэрэгсэл, амьдарч байсан сууц, аж амьдралынх нь нууц гээд бүгдийг нь сонирхож болно.

Түүнчлэн, үндэстний онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлийг эндээс худалдан авч болох юм билээ. Үндэстэн тус бүрт заагдсан тодорхой орон зай байх бөгөөд тэнд тухайн байгаль цаг уур, орон байр, хувцас хунар, амьдралын хэв маягийг нь гайхамшигтайгаар тод томруун харуулсан байх ажээ.

Архитектурын шийдэл нь тун өвөрмөц төдийгүй, ургаа модон дээр байшин барихаас эхлээд буддын хийд, гэр тэргийн загвараар хүртэл байшин барьсан байв.  Үндэстэн тус бүрээс хамаараад ургамал модны төрөл ч өөрчлөгдөж байсныг энд дурьдах хэрэгтэй болов уу.

Монголчууд бидний хувьд хамгийн түрүүнд заавал очиж үзэх хэрэгтэй газрын нэг нь Монгол үндэстний тосгон. Юньнаний монголчууд монголоор өвөрмонголчууд шиг ярихгүй ч, “Сайн байна уу” гэх ганц мэндчилгээний үгтэй юм билээ. Хоёр том гэр барьчихсан, дотор нь дээл, эмээл, Чингисийн зураг, нум сум зэрэг зүйлийг тавьчихсан монголоор ярьдаггүй монгол гэх залуус суучихсан байсан нь тус тосгонд байгаа бусад үндэстэнийхтэй харьцуулахад жинхэнэ монгол хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй. 

Монголчууд ч тун ховор очдог гэсэн. Өөрийгөө монгол угсаатан гэж нэрлэсэн атлаа монголоор нэг үг ч ойлгож чадахгүй залуугаас “Энд монгол хүн хэр их ирдэг вэ” гэж асуухад “Өмнө нь ирж байгаагүй байх аа, уучлаарай сайн мэдэхгүй” гэх хариултыг өгч байсан юм. Хол учраас магадгүй зорьсон хүн л тэнд очдог бололтой.

1253 онд Хубилай хаан Юньнань мужид байсан Да Ли гэх вант улсыг эзлэхэд дагаж ирсэн хүмүүсийн үр удмынхан Куньмин хотоос 127 км зайтай Фин Гуан хэмээх нурууны бэлд Чи Лү нуурын хөвөөнд оршдог аж. 753 жил өнгөрөхөд энэ цөөхөн хүн монгол ёс заншлаа чадах ядахаараа хадгалан үлджээ. Малчин байсан тэд амьдралын эрхээр загасчин, тариачин болцгоосон байна.

Гэхдээ биднээс өөр ялангуяа гадаад хүмүүсийн хувьд сонин байх нь мэдээж биз ээ. Монголчуудын тухайд мөн  сонирхолтой хэсэг нь Төвдийн тосгон. Төвдийн хэсэгт Буддын сүмтэй бөгөөд очсон хүмүүс бурханд нь мөргөж болохоор хийсэн байна билээ. Түүнчлэн, үндэсний хувцсаа өмссөн залуус ширээнийхээ ард тухлан хажуугаар нь өнгөрөх жуулчдыг анзаарсан шинжгүй сууж буй харагдсан. Энэ мэтээр нүүрэн дээрээ эрвээхийн шивээс хийлгэдэг, тогос зааныг хүндэтгэдэг, ус асган баярлаж цэнгэдэг гээд  тус мужийн 26 үндэстэн тус соёлтой танилцана гэвэл нэг өдөр хангалтгүй юм билээ.

Сонирхсон хэд хэдэн үндэстний байшин барилга, соёл уламжлалтай танилцсаныхаа дараа Дяньчи нууранд хүрээд энэ өдрийн аялал маань өндөрлөсөн юм. Дяньчи нуур “Куньмин” гэх нэрээр танигдсан бөгөөд далайн түвшингээс дээш 1886.5 метрт байрладаг, Юньнань мужийн хамгийн том нуур аж. Нуур хэвтэж буй эмэгтэй хүний дүрстэй уулын бэлд оршдог юм билээ. Нуур хэмжээгээрээ Хятаддаа наймдугаарт эрэмбэлэгддэг. Далайн төвшнөөс дээш байрладаг тул “Өндөрлөг газарт шигтгэгдсэн сувд” гэгддэг гэнэ. Нуурын нийт талбай 298 м2 талбайг эзлэн орших бөгөөд хойд хэсгээс өмнөд зах хүртлээ 39 км үргэлжилдэг байна. Харин гүн нь 4.4 метр юм билээ. Ийнхүү үзэсгэлэнт “Цэцгийн хот”-ын аялал өндөрлөж, хүлгийн жолоогоо цааш залсан билээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал өлзийтэй сайн
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Одоогоор 385 тонн бодисын нөөцтэй...
“Наполи” Кулибалиг 50 сая...

“Хаврын хот”-д зорчсон тэмдэглэл

Даваахүү 2016-11-08

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал өлзийтэй сайн
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 минутын өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

16 минутын өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

18 минутын өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

20 минутын өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

23 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

11 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

11 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

11 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

12 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

12 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

23 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

23 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

23 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

23 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

23 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

23 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

23 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах