• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Танилц, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч

АНУ-ын төрийн тэргүүнийг сонгох сонгууль энэ сарын 8-нд явагдлаа. Жил гаруй хуга­цааны турш  тус улсын дараа­гийн төрийн тэргүүн хэн байх талаархи асуулт дэлхий нийтийн анхаарлын төвд байсан билээ. Харин өчигдөр тэрхүү асуултын хариу гарч,  Нэгдсэн улсын 45 дахь удаагийн Ерөнхийлөгчөөр үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп  тодорлоо. Бизнесийн ертөнцөд аль хэдийнэ томоохон байр суурийг эзлэх болсон тэрбээр улс төрийн туршлагагүй. Гэсэн ч, Ерөнхийлөгчийн сонгуульд илт давуугаар ялалт байгуулж,  бизнесийн салбараас улс төрд “урвалаа”. 

Эдийн засагчид, тэтгэвэртээ гарсан генералууд,  экс Ерөнхийлөгчид, хэвлэлийнхэн,  бүр Бүгд найрамдах намын гишүүд өөрсдөө ч Доналд Трампыг Ерөнхийлөгч болохгүй, сонгогдож болохгүй хүн гэцгээж байв. Гэсэн ч, сонгуулийн дүн тодорхой болж эхлэх үед  тэрбумтан эр аль хэдийнэ 276 төлөөлөгчийн санал авч, харин Хиллари Клинтон 218 төлөөлөгчийн саналаар бүдэрсэн юм.

Сонгуулийн явцыг томоохон хэвлэлүүд шууд дамжуулсан бөгөөд Бүгд найрамдах намын нэр дэвшигч ялах нь нэгэнт тодорхой болж эхэлсний дараа Доналд Трамп ялалтаа зарласан. Тэрбээр “Сая Хиллари Клинтон залгаж, баяр хүргэлээ. Тэр маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Клинтон эдүгээг хүртэл Америкийн төлөө чадах бүхнээ хийсэн.  Одоо бидэнд хуваагдсан  Америк улсаа нэгтгэх  мөч ирлээ. Би Америкийн бүх иргэдийн Ерөнхийлөгч байх болно гэдгээ  улсын нийт иргэддээ амлаж байна. Энэ бол миний хувьд маш чухал.

Өнгөрсөн хугацаанд намайг дэмжээгүй ч, яг энэ цаг мөчид намайг дэмжсэн тэдгээр цөөн тооны хүмүүст гүнээ талархаж байна. Та бүхний заавар, тусламжаар би энэ амжилтад хүрлээ. Цаашдаа бүгдээрээ хамт­ран ажиллаж, аугаа улсын­хаа төлөө нэгдэцгээе.  На­майг сонгосон иргэдээ хэ­зээ ч гомдоохгүй гэдлээ ам­лая” гэлээ.

Мөн тэрбээр өөрийн эцэг эх, ах дүүс, эхнэр хүү­хэд, сурталчилгааны багийнхандаа талархал илэрхийлэв.  Түүнч­лэн, түүний хүчтэй өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон ч мөн ялагдлаа хүлээн зөвшөөрчээ.  Гэхдээ өөрийн биеэр мэдэгдэл хийсэнгүй. Сонгуулийн үр дүнгийн талаар Ардчилсан намын штабын дарга Жон Подеста мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Маш урт шөнө байлаа.

Маш урт сонгуулийн аян байлаа. АНУ-ын ард түмэн сонголтоо хийлээ. Энд цугларсан, саналаа өгсөн хүмүүс бүгдээрээ сайхан амрах хэрэгтэй. АНУ даяар хүн бүр өөрсдийн сонголтоо хийлээ. Сонгуульд маш идэвхитэй оролцсон америкчуудаараа бахархаж байна. Өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байж, Ардчилсан нам сонгуульд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрч, сонгуульд эцэслэн дүн тавилаа. Харин АН-аас нэр дэвшигч Хиллари Клинтон өнөөдөр сонгогчдод хандан үг хэлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Идэвхитэй байсан та бүхэнд баярлалаа” гэж мэдэгдсэнээр сонгуульд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрлөө.  Сонгуулийн дүн эсрэг талд гарч эхэлсний дараа Ардчилсан намынхан амаа барьж эхэлсэн тухай зарим хэвлэлд мэдээлсэн байв.  Тэдний хувьд   Хиллари Клинтоны оронд Берни Сандерсыг дэвшүүлсэн бол Доналд Трамп ялагдах байсан хэмээн харуусч буй аж.  

Доналд Трамп гэж хэн бэ

Доналд Жон Трамп 1946 оны долдугаар сарын 14-нд дөрвөн хүүхэдтэй айлд төржээ. Тэрбээр багадаа нэлээд дүрсгүй хүү байсан бөгөөд багш нарын эрлэг гэгддэг байж. Харин эцэг нь хүүгээ дэг журамд сургахын тулд 13 настайд нь Нью-Йоркийн цэргийн сургуульд сургах болжээ. Тэнд Трамп  өрсөлдөөн гэдэг ямар чухал зүйл  болохыг мэдэрч, хүссэндээ хүрэхийн тулд бага зэрэг догшин авиртай байх нь илүүдэхгүй гэдгийг ойлгосон гэдэг. 

Ирээдүйн тэрбумтны хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол мэдээж эцэг Фред нь. Тэдний зан араншин ч хоорондоо тус төстэй байжээ. Эцэг нь Доналдыг тэвчээртэй байж, өөрийнхөө хүссэнийг хүнээр хийлгэх чадварт сургажээ. 1964 онд Доналд  Фордхамийн их сургуульд орж хоёр жилийн дараа Пенсилвань мужийн Санхүү худалдааны их сургуульд шилжин суралцлаа. Тэр хугацаанд зөвхөн хичээлд анхаарлаа төвлөрүүлэлгүй эцгийнхээ ажилд туслаж, бизнест суралцахын зэрэгцээ  үл хөдлөх хөрөнгийг сонирхож эхэлжээ.

Түүний анхны ашигтай бизнес нь  Огайо мужийн Цинцинати хотын дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдан авсан явдал байсан гэдэг. Эцэгтэйгээ зөвлөлдөн авсан уг  цогцолборыг  улсаас санхүүжүүлсний эцэст тэд ганц зоос ч гарздалгүй сэргээн засварлах ажлаа хийжээ.  Ердөө зургаан саяар авсан цогцолборыг тэд 12 сая ам.доллараар эргүүлэн зарсан аж. Энэ амжилттай наймаа нь ирээдүйн барилгын магнатад тун их урам хайрласан гэдэг. Гэхдээ дээдсийн хүрээллийнхэнд танил муутай залуухан эрийн бизнес тэр бүр амжилт олж байсангүй. 

Харин 28 насны босго алхах үедээ анхны том боломжийг атгажээ. Тэрбээр Манхэттен дүүргийн баруун хэсэгт дампуурсан төмөр замын хэсэгхэн газар дээр бизнес төв барьж, үүгээр зогсохгүй  баячуудын гэгдэх “Commodore” зочид буудлыг завсарлах тендерийг авч чадсанаар олонд танигдаж эхэлжээ.  Төд удалгүй  Нью-Йорк хотын барилгын салбарт өөрийн гэсэн байр суурьтай болжээ. Харин 1979 онд Тавдугаар авенюд 58 давхар, доороо үнэтэй дэлгүүртэй, гаднаа 80 фут өндөр усан оргилууртай “Trump Tower” цогцолборыг барьж ашиглалтад оруулсан нь Д.Трампыг жинхэнэ барилгын магнат болгосон аж.

Түүний “Trump Tower”-т Саудын Арабын хаан, кино од Софи Лорен зэрэг алдартнууд байр худалдаж авсан нь бүр ч сайхан сурталчилгаа болж, Д.Трампын барьсан байшинд амьдрах нь нэр төрийн баталгаа гэсэн ойлголтыг түгээжээ. Түүний өрсөлдөгчид нь байрныхаа үнийг бууруулж байхад Доналд Трамп үнийг улам өсгөдөг.Тэгэх тусам нь хүмүүс түүнээс л байр худалдаж авахыг зүтгэдэг байв. Учир нь баян хү­мүүст мөнгө гол биш харин имиж, нэр төр гол нь гэдгийг Д.Трамп мэдрэмжээрээ ойлгодог аж.

Өнөөдөр Трамп гэдэг овог нэг ёсны брэнд болсон. Энэ нэр амжилт, эд баялгийн баталгаа тул худалдаж авахыг хүсэх хүмүүс ч бий. Казино, үл хөдлөх хөрөнгөөс гадна Доналд Трамп “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны эзэмшигч. Энэ тэмцээнийг жил бүр дэлхийн 90 оронд 2.5 тэрбум хүн үздэг. Бараг 700 гаруй гадаад, дотоодын телевизийн суваг тэмцээнийг дамжуулах эрхийг худалдан авдаг. Хувийн амьдралын тухайд Доналд Трамп гурван ч удаа гэрлэсэн.

Түүний одоогийн эхнэр нь Словени гаралтай загвар өмсөгч бүсгүй байдаг. Тэдний дундаас нэг хүү төрсөн бол анхны эхнэр Ивана Трамп нь  Доналд, Иванка, Эрик гэсэн гурван хүүхэдтэй. Хоёр дахь эхнэр Марла нь Тиффани гэдэг охин төрүүлсэн байдаг.  Доналд Трамп 2000 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан ч, дундаас нь гарч байжээ. 

Трамп цалин авахгүй

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын гол имиж бол хөрөнгө.  АНУ-ын эдийн засгийн Форбес сэтгүүлээс түүний хөрөнгийн нийт хэмжээг олон нийтэд зарласан удаатай. Тодруулж хэлбэл, түүний нийт хөрөнгийг 4.1 тэрбум ам.доллар гэж мэдэгдсэн юм.  2015 оны байдлаар тэрбээр найман тэрбумын хөрөнгөтэй байсан юм.

үүний хөрөнгийн хэмжээ ийн буурах болсныг хэвлэлүүд сонгуулийн кампаниттай холбон тайлбарлаж байсан. Гэхдээ шинжээчид зах зээл дэх үл хөдлөх хөрөнгийн бор­луу­лалт буурсантай холбож байлаа.  Тэгвэл ам.долларын тэр­бум­тан Д.Трамп сонгуулийн сур­тал­чилгааныхаа үеэр Ерөнхий­лөгчөөр хэрэв сонгогдвол цалингаасаа татгалзана гэдгээ мэдэгдсэн удаатай.  

Харин сонгуульд  ялсан тул АНУ-ын төсвөөс сар бүр  400 мянган ам.доллар хэмнэгдэх нь тодорхой  боллоо.  Үл хөдлөх хөрөнгийн магнат эр Нью Хэмпшир мужийн Рочестерт болсон уулзалтынхаа үеэр энэ талаар мэдэгджээ. Тэрбээр “Ерөн­хий­лөг­чөөр хэрэв сон­гогд­вол, юун түрүүнд юу хийхээ би та нарт хэлье. Би цалин авахгүй” гэсэн байдаг.

Ам.долларын ханш сулрав

АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуулийн явц Д.Трампын ялалтаар дуусах магадлал өндөр болсны дараа Мексикийн үндэсний мөнгөн тэмдэгт песогийн ханш унаж эхэлжээ. Д.Трампыг Охайо мужид ялсны дараа Мексикийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш найман хувиар унасан байна.

Песогийн ханш хамгийн сүүлд 1994 онд л ингэж огцом унаж байжээ. Д.Трамп Ерөнхийлөгч болох юм бол Мексиктэй харилцах харилцаандаа хатуу байр суурь баримтлахаа өмнө нь олон удаа зарлаж байсан юм. Түүний хувьд мексикчүүдийг “хүчирхийлэгчид” хэмээн тодорхойлж, АНУ-д тэд л гэмт хэрэг үйлдэж буйг шүүмжилж байсан удаатай.

Мөн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Мексик АНУ-ын хилд хана босгоно хэмээж байв.  Үүнээс гадна Трампын ялалтын мэдээлэл цацагдаж эхэлсний дараа Лондоны металлын бирж дээр алтны үнэ 2.8 хувиар өссөн ч, газрын тосны ханш унасан үзүүлэлттэй гарчээ.  Нөгөөтэйгүүр, хамгийн сонирхолтой нь Доналд Трамд ялалтаа зарлаж байх үед зах зээл дэх ам.долларын бусад валюттай харьцах ханш унаж эхэлсэн байна. Т

одруулбал, ам.долларын иен, евротой харьцах ханш огцом унажээ. Гадаад валютын зах зээлд мексик песогийн үнэ түүхэнд байгаагүй хэмжээнд хүртлээ унаж байхад, эсрэгээрээ Токио, БНХАУ-ын Шанхай, Австралийн Сидней, БНСУ-ын Сөүл, Сингапур, Тайван, Индонезын Жакарта, Филиппиний Манила, Тайландын Бангкок зэрэг хотуудын валютын зах зээлд ам.долларын ханш унаж эхэлсэн байна.  

Жорж Буш Доналд Трампыг дэмжсэнгүй

БНН-аас нэр дэвшин Ерөн­хий­лөгч болж байсан Жорж Буш Д.Трампыг сонгуульд нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж бай­сан улстөрчдийн нэг. Тиймээс түүнийг эхнэр Лоратайгаа хамт Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Клинтоны төлөө саналаа өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энэ мэдээллийг Ж.Бушийн хэвлэлийн төлөөлөгч үгүйс­гэжээ.

Түүний хэлснээр Ерөн­хийлөгч асан сонгууль өгөх­дөө Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөгчдийн нэр­ийг ч дугуйлалгүй хоо­сон орхиж, зөвхөн Сенат болон тойргийн Парламентын төлөө сонголтоо хийсэн гэнэ. Ингэхдээ өөрийнхөө БНН-ын нэр дэвшигчдийг дэмжжээ.

АНУ-ын шинэ тэргүүн хатагтай

Дональд Трампын гэргий Меланиа 1970 оны дөрөвдүгээр сарын 26-нд одоогийн Словени буюу хуучнаар Югославт төржээ. Тэрбээр 2006 онд АНУ-ын иргэн болж байсан юм.

Түүний эцэг Виктор Навс Югославын Коммунист намын гишүүн бөгөөд төрийн өм­чит автомашины ком­па­нид борлуулалтын ажил хий­дэг байжээ. Харин ээж нь хүүх­дийн хувцасны үйлдвэрт хат­га­мал­чаар ажилладаг байв. 

Меланиа 16 наснаасаа загварын салбарт ажиллаж, моделийн гараагаа эхэлжээ.  Харин 18 нас хүрээд Миланд ирж загварын агентлагуудтай гэрээ байгуулан ажиллаж байж.  Харин 1998 онд Нью-Йоркт болсон загварын шоуны үеэр тэрбумтан Трамп, загвар өмсөгч Меланиа нар анх уулзсанаар 2005 онд Флоридад албан ёсоор хуримаа хийжээ.

В.Путин Доналд Трампад баяр хүргэв

Дэлхийн хамгийн том эдийн засагтай гүрний тэргүүнд санаанд оромгүй эрхэм сонгогдсоноор АНУ-ын зарим холбоотон орнууд түргэн авч, валютын зах зээл хөдөлгөөнд орж эхэлсэн. Тухайлбал, БНСУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдсан мэдээ байна. Мөн Д.Трампын ялалтын нөлөөгөөр Азийн хөрөнгийн зах зээл тэр дундаа Никкейн индекс ихээр савлаж байгаа тул Японы эрх баригчид, санхүүгийн бодлого тодорхойлогчид ч шуурхай хурал зарласан гэнэ. Ө

мнө нь Д.Трамп Япон, Солонгос зэрэг холбоотон орнууд АНУ-ын тусламж дэмжлэгийг авч, нөмөр нөөлгийг нь ашигласныхаа төлөө мөнгө төлөх ёстой гэж үздэгээ илэрхийлж байсан юм. Тэдний хувьд урьдчилан төсөөлж байгаагүй эрхэм ийн сонгогдсон нь том цохилт байсан нь мэдээж.

Тэгвэл эсрэгээрээ оросууд баярлаж эхэлсэн гэнэ.  Доналд Трамп Ерөнхийлөгч болбол ОХУ-тай харилцаагаа сайжруулна гэдгээ амлаж байсан бөгөөд үл хөдлөхийн тэрбумтан АНУ-ыг толгойлсноор ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг цуцлагдах магадлалтай болж ирсэн. 

Тиймээс ч, В.Путин АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч руу баярын цахилгаан илгээж, хоёр улсын харилцааг сайжруулан хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын асуудлаар хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.  ОХУ-аас гадна Д.Трампын ялалтыг  эергээр харж буй улсууд бас бий. Тухайлбал, Голланд, Бельги, Чех, Итали, Серби зэрэг удирдагчид нь хэт барууны үзэлтэй орнуудын зүгээс Дональд Трампт баяр хүргэж эхэлжээ.

Хятадууд баярлаж байна

БНХАУ-ын зөнч сармагчин Геда энэ удаагийн сонгуульд үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эрийг сонгогдоно гэж зөгнөсөн. Тэгвэл үнэхээр сармагчин худал хэлсэнгүй. Түүний зөгнөл биеллээ олж, Трамп ялалт байгуулав.   Зөнч сармагчин Геда  Хиллари Клинтоны зурагтай самбарын доор тавьсан гадилыг идэхээс татгалзаж, улмаар Трампын урд тавьсан жимсийг идэж, бүр зургийг нь үнсэн сонгуулийн үр дүнг зөгнөжээ. 

Сармагчин өмнө нь Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Португалийг ялна гэж зөгнөсөн байх бөгөөд түүний зөгнөл ёсоор  болсон гэдэг. Тэгвэл энэ удаа ч худал байсангүй.  Томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын явуулсан урьдчилсан санал асуулгаар Хиллари Клинтон үргэлж тэргүүлсэн үзүүлэлттэй байсан ч, эцсийн дүндээ ялалт үл хөдлөх хөрөнгийн магнатад ирсэн. Улмаар дэлхий нийт бүхэлдээ шоконд орж байхад эсрэгээрээ Хятадын сошиал хэрэглэгчид баярлаж байна.

Тэд “Weido”-д “Трамп Америкийн Мао Зедун болно”, “Энэ бол аугаа ялалт. Хятадын иргэдийн хувьд том ялалт, Зүүний хүчнийхэн яллаа”, “Америкчууд энэ тэнэгийн төлөө саналаа өгсөнд бүхэл дэлхий баярлаж байна”, “Америк драм дууслаа. Солонгос руу шилжье” гэх зэргээр сэтгэгдлээ үлдээж эхэллээ. Гэхдээ Цагаан ордонд хэн ч суусан АНУ, Хятадын харилцаанд ноцтой өөрчлөлт орохгүй. Учир нь Ардчилсан нам, Бүгд найрамдах намын аль аль нь АНУ-Хятадын харилцаанд нэгдсэн хэв маягийг баримталдаг билээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов
Дэлхий анхаарсан Трамп–Шигийн дээд хэмжээний уулзалт

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Боловсрол
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гэмт хэрэг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Б.Эрдэнэцэцэг: Монголын кино...
Дэлхийн шилдэг гэрэл зураг:...

Танилц, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч

Даваахүү 2016-11-10

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов
Дэлхий анхаарсан Трамп–Шигийн дээд хэмжээний уулзалт
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ

7 цагийн өмнө өмнө

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

9 цагийн өмнө өмнө

Нүүрс-пиролизын үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна

9 цагийн өмнө өмнө

Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа

9 цагийн өмнө өмнө

“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

11 цагийн өмнө өмнө

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

12 цагийн өмнө өмнө

С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

12 цагийн өмнө өмнө

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг өгөв

12 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн замыг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьтай хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 38-р олимпиадад оролцохоор замд гарлаа

1 өдрийн өмнө өмнө

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

1 өдрийн өмнө өмнө

Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

1 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Хэрлэн голын 265 метр төмөрбетон гүүр 14.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багийнхаа өмнөөс 33 оноог авч багаа хожилд хөтөллөө

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-06 өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-06 өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-06 өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-07 өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2026-08-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-07 өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-07 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-07 өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2026-08-07 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-06 өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2026-08-07 өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-06 өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2026-08-06 өмнө

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2026-08-05 өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

2026-08-06 өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2026-08-04 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2026-08-06 өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

2026-08-06 өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

2026-08-06 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах