• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголын төр дахиад л хүн амын өсөлтийг дэмжих бодлогоо хөсөр хаялаа

Улсын хүн хамгийн багадаа дөрвөн саяд хүрч байж хөгжлийн дугуй нь хурдан эргэж эхэлдэг талаархи эрдэмтдийн судалгаа байдаг юм билээ. Гэтэл манайх одоогоор 3.1 сая хүнтэй л байна. 20 гаруй жилийн турш хоёрхон саяулаа гэгдэж байсныг бодвол бас ч гэж өсчихлөө. Гэхдээ л энэ их өргөн уудам нутагт хүн нь үнэхээр цөөдөх юм аа. Манайхан “Монголчууд таван сая хүрвэл дэлхийг эзэлнэ гэж бусад улсууд айдаг юм гэнэ билээ” гэж өөрсдийгөө хөөргөдөг.
 
Дэлхийг эзлэх нь ч юу юм. Гэхдээ л хүн ам нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн эргэлт хурдасч, улс орны хөгжил тэлнэ. Гэвч Монголын төр засгаас хүн амын өсөлт рүү чиглэсэн дорвитой бодлого бараг байсангүй. Ингээд бичихээр худлаа гүжирдлээ гэх эрх мэдэлтэн, элдэв сэтэртэн гарч ирэх байх. Тийм ээ, бодлого гаргаагүй биш гаргасан. 2004 онд гэхэд “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого” гээчийг гаргаж байж. Тэр баримт бичигтээ төрөлтийг дэмжих, өөрөөр хэлбэл хүн амын өсөлтийг дэмжсэн зүйл, заалтуудыг оруулж өгч байж. Тухайлбал, төрөхийн өмнөх, төрсний дараахь болон хүүхдээ өсгөхөд шаардлагатай эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ.
 
Гэр бүлийн хос гурав ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөхийг урамшуулж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх чиглэл баримтална. Хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажлын байрыг хадгалж, хүүхэд асарсаны тэтгэмжийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, улмаар түүний сарын цалингийн хэмжээнд хүргэнэ гэх мэт сайхан сайхан зүйл, заалт байгааг сайшаамаар байна. За тэгээд хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол болон бүрэн дунд боловсрол эзэмшихэд төрөөс бүхий л хөрөнгө мөнгөө зарцуулна гэж байл уу. Ямар ч л байсан цэцэрлэгээр дутаана гэж байгаагүй.
 
Биелүүлсэн бол тун ч цогц бодлого. Гэтэл өнөөдрийг хүртэл юуг нь биелүүлэв. Аль заалт нь хэрэгжив.  Аль нь ч хэрэгжээгүй. Төр хүн амын өсөлт рүү хандсан бодлогоо огт дэмжээгүй, хэрэгжүүлэхийг хүсэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Түүнээс нь болоод хүн амын өсөлтийн хурд зогсчихоод байна. Дээр дурьдсан баримт бичигт  Монгол Улсын хүн амын жилийн дундаж өсөлт 1986-2002 оны хооронд 2.8-1.4 хувь болтлоо буурсан.  Энэ бууралт цаашид хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд 0.9 хувь болох төлөвтэй гээд биччихсэн байгаа. Төлөвсөөд байх юмгүй өсөлт буурч байгаа. 1990-2000 оны хоорон дахь 10 жилийн бууралт шиг “там”-д уначихаагүй байгаа ч хурдтай өсөх шинж алга. Өнөөдөр залуу гэр бүл дунжаар хоёр л хүүхэдтэй байна.
 
Гэтэл сүүлийн үед гарч ирж байгаа эрх баригчид, Засгийн газар төрөлтийг дэмжсэн бодлогыг дандаа өрөөний мухарт хаях болов. Өнгөрсөн дөрвөн жилд хүн амын өсөлт рүү чиглэсэн бодлого яриагүй биш ярьсан. Одоогийн УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам гэж байсныг толгойлж байсан сайд асан С.Эрдэнэ гурав дахь хүүхдийг дэмжих бодлого гээчийг баахан ярьсан. Гурав дахь хүүхдээ төрүүлбэл цалингийн доод хэмжээний 50 хувьтай тэнцэх цалин олгож байхаар бодлого хэрэгжүүлнэ гээд л байлаа. 
...Харамсалтай нь МАН-ын Засгийн газар, УИХ энэ хөтөлбөрөөс төсөв харамлав. Өөр олон янзын хөтөлбөрт төсөв баталж өгчихөөд ээжүүдээс харамлаж. Хамгийн наад зах нь маш өндөр төлбөртэй сургуулиудад гэхэд 25 тэрбум төгрөгийн хувьсах зардал төсөвлөсөн.  УИХ-ын гишүүд ч өөрсдөө хэлж байна. Жилдээ 4-8 сая төгрөгийн төлбөртэй 20 цэцэрлэгт улсаас хувьсах зардал нэрийдлээр 1.3 тэрбум төгрөг өгөх гэж байна...
Уг нь маш зөв бодлого. Ямар ч байсан зүтгэж байгаад энэ бодлогыг гаргаад, хэрэгжүүлсэн бол тун сайн байх байлаа. Тэглээ гээд айл болгон гурван хүүхэд төрүүлдэггүй юм гэхэд  маш их нөлөөлөх байлаа. Гэвч тэд хүн амын өсөлт рүү чиглэсэн бодлогоос мөнгө харамласан.  АН-ынхны томчууд, эрх мэдэлтэн дунд хүн амаа өсгөхийг хүсдэг хүн байхгүй бололтой. Тэгвэл 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, олонхи болсон. Тиймдээ ч дангаараа Засгийн газраа байгуулж, яамдуудынхаа нэрийг өөрчилж, сайд нараа ч томилсон. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны нэр өөрчлөгдөж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болчихоод байгаа. Хөдөлмөрийн яамыг нийлүүлээд хүн ам гэдэг үгийг аваад хаячихсан. Хүн амын тухай ярихгүй гэдгээ хэлснээс ялгаагүй л дээ. Энэ том салбарын сайдын суудалд Н.Номтойбаяр гэдэг залуу залрав.
 
Яах вэ, сайн, муу янз бүрээр л хэлүүлж байна. Энэ хүний өнөөдрийг хүртэл хийсэн, хэрэгжүүлэхээр ярьж байсан бодлогуудын дундаас хамгийн их хүлээлт үүсгэж байсан нь “Цалинтай ээж” хөтөлбөр. Монгол Улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй. Иймээс нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байлаа. Эхэндээ 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгохоор ярьж байсан. Сүүлдээ сар бүр өгөхөөр болсон. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эхчүүд улирал бүр 240 мянган төгрөг авах боломжтой гээд л сайд нь ярьж байлаа. Ингэхдээ 0-3 насны хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эхэд өгөх юм уу, эсвэл энэ насны хүүхэдтэй ээж болгон авах уу.  
 
Гурав дахь хүүхдийг дэмжих бодлого нь юу юм гэх мэтээр маш олон зүйл тодорхой биш ч ээжүүд энэ хөтөлбөрийг хүлээж байна. Уг нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж байсан. Харамсалтай нь Монгол Улсын төр дахиад л хүн амын өсөлтийг дэмжих бодлогоо хаялаа. Бүр хөсөр хаялаа. Дахиад шүү. Өнөөдөр хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгч байгаагаа хүн амын өсөлтийг дэмжих бодлого гэж гүжирдээд байдаг. Хүүхэд бүрт ч гэж дээ, 60 хувьд нь өгч байгаа. Энэ бол үнэндээ хүн амын өсөлтийг дэмжих бодлого биш шүү дээ.
 
Харин “Цалинтай ээж” хөтөлбөрийг бол хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого гэж хэлж болно. Мэдээж цогц бодлого бол биш. Зүгээр л хүүхэд төрүүлэхийг дэмжинэ, эхчүүдэд үр хүүхдээ өсгөх 2-3 жилд нь цалин өгье л гэдэг хөтөлбөр. Хүүхэд цэцэрлэгт орох үед яах вэ, цаашлаад дунд сургуульд орох үед яаж дэмжих үү. Цэцэрлэгийн хүрэлцээг яаж шийдэх юм гээд олон асуудал тодорхой биш.  Хэдий дутуу ч оргүйгээс дээр хөтөлбөр байлаа.
 
Харамсалтай нь МАН-ын Засгийн газар, УИХ энэ хөтөлбөрөөс төсөв харамлав. Өөр олон янзын хөтөлбөрт төсөв баталж өгчихөөд ээжүүдээс харамлаж. Хамгийн наад зах нь маш өндөр төлбөртэй сургуулиудад гэхэд 25 тэрбум төгрөгийн хувьсах зардал төсөвлөсөн.  УИХ-ын гишүүд ч өөрсдөө хэлж байна. Жилдээ 4-8 сая төгрөгийн төлбөртэй 20 цэцэрлэгт улсаас хувьсах зардал нэрийдлээр 1.3 тэрбум төгрөг өгөх гэж байна. Төрийн ордныг засна гээд л хэдэн тэрбумаар төсөвлөдөг. Гэх мэтээр Засгийн газар хайр найргүй хэдэн тэрбумаар нь мөнгө үрж байна. Дээрхтэй адил гайхмаар янз бүрийн зардлууд маш их байгаа гэж... Гэтэл яагаад хүн амын өсөлт рүү чиглэсэн бодлогоосоо мөнгө харамлаад байгаа нь гайхмаар.
 
Бусад элдэв янзын халамжийг халаад, зөвхөн “Цалинтай ээж” рүүгээ мөнгө өгсөн ч яадаг юм. Болиулчихмаар хэрэгтэй хэрэггүй хөтөлбөрүүд зөндөө л байна. Оюутны 70 энэ тэр гээд л. Түүний оронд хүн амаа өсгөхөд чиглэсэн бодлогоо хэрэгжүүлье л дээ. Монгол Улсын хүн ам 2-3 сая хүртэл 30-аад жилийг зарцуулсан. Одоо 3-4 сая хүртэл дахиад л 30 жил зарцуулах уу. Хүн ам 4-5 саяд хүрчихвэл улс төртэй, төргүй хөгжчихнө.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Ярилцлага
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
ХУРААХ
Хакухо М.Даваажаргал озеки...
Д.Трамп шиг зангарагтай бай л...

Монголын төр дахиад л хүн амын өсөлтийг дэмжих бодлогоо хөсөр хаялаа

Пунцагболд 2016-11-22

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

6 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

7 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

11 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

11 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

11 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

11 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах