• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хагас зууныг элээсэн 1071 угсармал орон сууцыг дулаална

Нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш  баригдсан мянга гаруй орон сууц бий гэсэн тооцоо бий. Тэдгээр орон сууцнуудад 45 гаруй мянган өрх амьдардаг гэх ч судалгааны  дүн гарсан байдаг.  Бүхэл бүтэн хагас зуун жил ашиглагдсан хуучны орон сууцнууд хуучирч муудан өнгө үзэмж нь гундаж, хана, шал, цонхноосоо дулаан алдсаны улмаас иргэд нь өвлийн улиралд гэртээ хэдий ч, гадаа яваа мэт зузаан хувцастай бээрч суух тохиолдол энүүхэнд байсан гээд хэлчихвэл хэдийдэхгүй болов уу. Харин зундаа борооны ус цонх, дээврээр нь гоожиж, СӨХ нь “Гал унтраах” төдийд түр аргацааж өдийг хүрсэн байх юм.  
 
Тиймээс нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хуучны орон сууцнуудыг шат дараалан дулаалах ажлыг үндсэндээ өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас эхлүүлж, хуучны орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөрийг  боловсруулж байсныг уншигчид санаж буй биз ээ. Тиймээс ч, тус ажил  хуучны орон сууцтай  иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан юм.  
 
Тэгвэл  эдүгээ энэ ажил биеллээ олоход тун ойртсон байна. Нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш барьсан угсармал 1071 орон сууц байдаг юм байна. Эдгээр барилгуудыг цогцоор нь шинэчлэх үйл ажиллагааг нийслэлийн удирдлагууд шат дараатай зохион байгуулсны дунд эдүгээ бодит байдалд хэрэгжихэд бэлэн болжээ. Энэ талаар өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны иргэдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өглөө.
 
Д.Баттулга даргыг ирнэ гэсэн сургаар хорооны иргэд ч уулзалтад оролцохоор өргөн бүрэлдэхүүнтэй цугларсан байв.  Тэр дор бүрнээ өөрт тулгарч буй асуудлаа тоочиж, шийдэж өгөхийг хүсэхийг зэрэгцээ  орон сууц дулаалахтай холбоотой бүхий л асуудлаар мэдээлэл авч байсан юм. Сүүлийн үед хотын төвд өндөр өндөр барилгууд сүндэрлэн босч, хотын өнгө үзэмж улам бүр сайжирч буй. Гэсэн ч хагас зууныг элээсэн  хуучин барилгууд  “Сүрэг хунгийн дунд орсон хэрээ” лугаа адил харагдаж байсан гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Эдгээр барилгыг хуучин ЗХУ-ын технологиор барьсан байдаг бөгөөд олон жил болсон тул дулаанаа маш ихээр алддаг байна.
 
Тиймээс хотын удирдлагууд угсармал орон сууц дулаалах ажлыг Новосибирск хоттой хамтарч хийхээр тохиролцсон ажээ. Ингэхдээ зөвхөн гадна талаас нь дулаалаад орхих биш дээвэр, сантехник гээд цогцоор нь шинэчлэхээр төлөвлөжээ.  1071 орон сууцны барилгыг ийнхүү шинэчлэн засварлахад 431 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Үүний 60 хувийг хотын төсвөөс үлдсэн хэсгийг айл өрх, СӨХ-өөс гаргахаар тооцож байгаа аж.  
 
Гэхдээ айлууд 15-20 жилийн хугацаанд байрны мөнгөн дээрээ тодорхой хэмжээний төлбөр нэмж төлөх байдлаар зохицуулах боломжтой бөгөөд ингэж засварласнаар уг барилгуудын насжилт дахиад 50 жилээр нэмэгдэнэ гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тайлбарлалаа.  Мөн тэрбээр хамгийн гол нь оршин суугчид өөрсдөө нэг саналтай байх хэрэгтэйг онцолж байсан юм. Ирэх дөрвөн жилд хийх хамгийн чухал ажлуудын нэг нь угсармал орон сууцыг дулаалах асуудал  байгааг Д.Баттулга иргэдэд онцоллоо. Орон сууцыг дулаалж, дулааны алдагдлыг бууруулснаар айл өрхийн болон цахилгаан станцуудад эдийн засгийн хэмнэлт ч гарах давуу талтай юм.  
 
Хуучны орон сууцнуудыг шинэчлэн дулаалах ажлыг  Новосибирск хоттой хамтран ажиллана гэдгийг дээр дурьдсан. Тус хотын удирдлагууд ч гэсэн хуучин байруудаа дулаалах ажлыг зохион байгуулсан арвин туршлагатай аж.  Зөвлөлтийн мэргэжилтнүүд барьсан гэдэг утгаараа ОХУ-ын барилгын компаниуд хуучин байруудын их засварыг хийхэд хамтран ажиллахаар тохирсон  байдаг. Нэгдүгээрт, анх барьсан технологийг нь сайн мэднэ. Хоёрдугаарт, яг ийм барилгуудыг засах, дулаалах ажлыг гүйцэтгэх арвин туршлагатай.
 
Тиймээс Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн аравдугаар сард Новосибирскийн барилгын компаниудтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байсан юм. Түүнээс хойш нарийвчилсан судалгаануудыг ч хийж эхэлсэн байх бөгөөд өнгөрсөн сард  Нийслэлийн ИТХ-аар дулаалгыг хэрхэн хийх талаар журам баталжээ. Тиймээс 45 гаруй мянган хүний сураг чагнан хүлээж буй ажил тун удахгүй хэрэгжиж,  иргэд олон жил амьдарсан хуучны байрандаа дулаахан ая тухтай амьдрах боломж бүрдэх нь.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
Ибрагимович Шведийн шигшээгээс...
Британичууд сонголтоо хийлээ

Хагас зууныг элээсэн 1071 угсармал орон сууцыг дулаална

Даваахүү 2016-06-24
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хагас зууныг элээсэн 1071 угсармал орон сууцыг дулаална
Нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш  баригдсан мянга гаруй орон сууц бий гэсэн тооцоо бий. Тэдгээр орон сууцнуудад 45 гаруй мянган өрх амьдардаг гэх ч судалгааны  дүн гарсан байдаг.  Бүхэл бүтэн хагас зуун жил ашиглагдсан хуучны орон сууцнууд хуучирч муудан өнгө үзэмж нь гундаж, хана, шал, цонхноосоо дулаан алдсаны улмаас иргэд нь өвлийн улиралд гэртээ хэдий ч, гадаа яваа мэт зузаан хувцастай бээрч суух тохиолдол энүүхэнд байсан гээд хэлчихвэл хэдийдэхгүй болов уу. Харин зундаа борооны ус цонх, дээврээр нь гоожиж, СӨХ нь “Гал унтраах” төдийд түр аргацааж өдийг хүрсэн байх юм.  
 
Тиймээс нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хуучны орон сууцнуудыг шат дараалан дулаалах ажлыг үндсэндээ өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас эхлүүлж, хуучны орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөрийг  боловсруулж байсныг уншигчид санаж буй биз ээ. Тиймээс ч, тус ажил  хуучны орон сууцтай  иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан юм.  
 
Тэгвэл  эдүгээ энэ ажил биеллээ олоход тун ойртсон байна. Нийслэлийн хэмжээнд 1960 оноос хойш барьсан угсармал 1071 орон сууц байдаг юм байна. Эдгээр барилгуудыг цогцоор нь шинэчлэх үйл ажиллагааг нийслэлийн удирдлагууд шат дараатай зохион байгуулсны дунд эдүгээ бодит байдалд хэрэгжихэд бэлэн болжээ. Энэ талаар өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны иргэдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өглөө.
 
Д.Баттулга даргыг ирнэ гэсэн сургаар хорооны иргэд ч уулзалтад оролцохоор өргөн бүрэлдэхүүнтэй цугларсан байв.  Тэр дор бүрнээ өөрт тулгарч буй асуудлаа тоочиж, шийдэж өгөхийг хүсэхийг зэрэгцээ  орон сууц дулаалахтай холбоотой бүхий л асуудлаар мэдээлэл авч байсан юм. Сүүлийн үед хотын төвд өндөр өндөр барилгууд сүндэрлэн босч, хотын өнгө үзэмж улам бүр сайжирч буй. Гэсэн ч хагас зууныг элээсэн  хуучин барилгууд  “Сүрэг хунгийн дунд орсон хэрээ” лугаа адил харагдаж байсан гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Эдгээр барилгыг хуучин ЗХУ-ын технологиор барьсан байдаг бөгөөд олон жил болсон тул дулаанаа маш ихээр алддаг байна.
 
Тиймээс хотын удирдлагууд угсармал орон сууц дулаалах ажлыг Новосибирск хоттой хамтарч хийхээр тохиролцсон ажээ. Ингэхдээ зөвхөн гадна талаас нь дулаалаад орхих биш дээвэр, сантехник гээд цогцоор нь шинэчлэхээр төлөвлөжээ.  1071 орон сууцны барилгыг ийнхүү шинэчлэн засварлахад 431 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Үүний 60 хувийг хотын төсвөөс үлдсэн хэсгийг айл өрх, СӨХ-өөс гаргахаар тооцож байгаа аж.  
 
Гэхдээ айлууд 15-20 жилийн хугацаанд байрны мөнгөн дээрээ тодорхой хэмжээний төлбөр нэмж төлөх байдлаар зохицуулах боломжтой бөгөөд ингэж засварласнаар уг барилгуудын насжилт дахиад 50 жилээр нэмэгдэнэ гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тайлбарлалаа.  Мөн тэрбээр хамгийн гол нь оршин суугчид өөрсдөө нэг саналтай байх хэрэгтэйг онцолж байсан юм. Ирэх дөрвөн жилд хийх хамгийн чухал ажлуудын нэг нь угсармал орон сууцыг дулаалах асуудал  байгааг Д.Баттулга иргэдэд онцоллоо. Орон сууцыг дулаалж, дулааны алдагдлыг бууруулснаар айл өрхийн болон цахилгаан станцуудад эдийн засгийн хэмнэлт ч гарах давуу талтай юм.  
 
Хуучны орон сууцнуудыг шинэчлэн дулаалах ажлыг  Новосибирск хоттой хамтран ажиллана гэдгийг дээр дурьдсан. Тус хотын удирдлагууд ч гэсэн хуучин байруудаа дулаалах ажлыг зохион байгуулсан арвин туршлагатай аж.  Зөвлөлтийн мэргэжилтнүүд барьсан гэдэг утгаараа ОХУ-ын барилгын компаниуд хуучин байруудын их засварыг хийхэд хамтран ажиллахаар тохирсон  байдаг. Нэгдүгээрт, анх барьсан технологийг нь сайн мэднэ. Хоёрдугаарт, яг ийм барилгуудыг засах, дулаалах ажлыг гүйцэтгэх арвин туршлагатай.
 
Тиймээс Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн аравдугаар сард Новосибирскийн барилгын компаниудтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байсан юм. Түүнээс хойш нарийвчилсан судалгаануудыг ч хийж эхэлсэн байх бөгөөд өнгөрсөн сард  Нийслэлийн ИТХ-аар дулаалгыг хэрхэн хийх талаар журам баталжээ. Тиймээс 45 гаруй мянган хүний сураг чагнан хүлээж буй ажил тун удахгүй хэрэгжиж,  иргэд олон жил амьдарсан хуучны байрандаа дулаахан ая тухтай амьдрах боломж бүрдэх нь.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах