• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Гангаамаа: Винсон Массиф дээр гарах үед “За би ингээд “Summiter” болчихлоо” гэж бодогдсон

Антарктид тивийн ноён оргил болох Винсон Массифын оройд гарч, дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзэлж, “Seven Summiter” хэмээх түүхэн амжилтын эзэн болсон  ОУХМ, МУГТ Б.Гангаамаа эх орондоо хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, авиралтынхаа талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Уулчин болгон хүсч, зорьдог дэлхийн долоон тивийн ноён оргилд гарах мөрөөдлийг та биелүүлж, гайхалтай амжилтын эзэн болж чадлаа. Ерөнхийдөө авиралт ямар болов?

-Би өнгөрсөн жил нэгдүгээр сарын дундуур Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад гарч байлаа. Тэгвэл 2016 онд би дөрвөн том ноён оргилд гарч, “Seven Summiter” хийж чадсан гайхалтай он байлаа. Хүмүүс дэлхийн таван оргил биш бил үү, долоо болчихсон юм уу гээд байдаг. Тэгвэл дэлхийд байгаа хуурай газрыг тооцвол долоон тив байдаг гэж үздэг. Үндсэн таван том тивээс гадна Австрали буюу арлын орнуудыг нэг тив гэж үздэг. Долоо дахь нь цагаан тив. Үндсэндээ мөсөн тив л дээ. Монголоос гараад Антарктидтай хил залган оршдог Чилийн Пунта-Аренас хотод очиход 3000 гаруй км зам туулж очсон. Үндсэндээ 4 цаг 50 минут нисч байж очсон. Оросын ИЛ-76 онгоцоор нисч очдог юм билээ. Гадна талаас нь харахад, том бүргэд шиг ч юм шиг том онгоц байсан. Тийм онгоцоор нисч очсон. Тэгээд л цаашаа Антарктид тивийн Олон улсын том лагерт очлоо. Тэнд жижиг онгоцны буудал байсан. Тэр том лагераас гурван чиглэл рүү хүмүүс явдаг юм билээ. Би зэлүүд цагаан тив л байх юм байх гэж бодсон чинь маш том мэдээллийн бааз байсан. Гурван чиглэл гэхээр, Өмнөд туйл руу нислэг хийдэг. Туйл руу явж байгаа судлаачид, жуулчид гээд бүх хүмүүст зориулж нислэг хийдэг юм байна. Нөгөө нэг нь Винсон Массиф уул руу чиглэсэн нислэг. Гурав дахь нь эх газар руу эргэж нисдэг нислэг үйлддэг юм билээ. Би эндээс явахын өмнө хэлж байсан даа, Оросын багтай хамтарч авиралтаа хийнэ гэж. Манай багт Оросын “7 Summits” клубын зохион байгуулалт дор нэгдэж очсон туйлын болон уулчдын нэгдсэн 11 хүн багтсан. Манай Винсон Массиф ууланд авирах хүмүүс дөрвөн авирагч, нэг хөтөч, нэг туслахтайгаар зургуулаа явсан. Пунта-Аренасаас арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Антарктид тив рүү ниссэн. Зургаан цаг нисч Антарктид тивд хүрсэн. 19-ний өндөр Винсон Массиф уул руу жижиг онгоцоор ниссэн.  Улмаар 20-ны өдрөөс эхлээд л бага багаар авиралтаа эхлүүлсэн. Чилийн цагаар 25-ны өдрийн 12:00 цагийн үед оргил руу авиралтаа эхлүүлсэн. Оргил хүртэл 7 км зам туулах ёстой байсан. Бид Чилийн цагаар 19:15 цагийн үед оргил дээр гарсан. Оргил дээр маш хүйтэн, салхи ихтэй байсан учраас ахлах хөтөч маань хурдан буухыг сануулсан. Ингээд л оргил дээр дөнгөж гараад л буусан даа.

-Антарктид тивийн уур амьсгал ямар байдаг юм бэ. Асар хүйтэн үү?

-Маш их хуурай. Тэнд ямар ч чийг байхгүй.  Яагаад гэвэл тэнд ногоон ургамал гэж байхгүй. Мөн бороо орж байж, эсвэл цас хайлж гэмээнэ чийгтэй болно шүү дээ. Гэтэл тэнд тийм нөхцөл байдал байхгүй. Цас орно, хайлна гэж байхгүй. Цас ороод л хөлдөөд, хунгарлаад, мөс болоод л байна. Дээрээс нь нар жаргахгүй. Байнга нар гарна. Тийм учраас дэглэм нь их өөр. Анх оччихоод хөтчөөсөө “Өглөөний цай хэдэн цагт вэ” гэж асуулаа. Бусад ууланд авирахад өглөө эхлэх цаг их эрт байдаг. Цас зөөлөрч, нуранги буухаас өмнө явдаг. Түүнтэйгээ адилхан юм бодоод л асуухгүй юу. Гэтэл 13:00 цагт гэж байна. “Өдрийн хоолны цаг биз дээ” гэсэн чинь 18:00 цагт өдрийн хоол иднэ гэсэн. “Тэгвэл орой хэдэн цагт хоолоо идэх юм бэ” гэтэл шөнийн 23:30-01:00 цагийн хооронд гэж байна. Яагаад гэвэл нар огт жаргадаггүй учраас тэгж зохицуулдаг юм билээ. Сая миний явсан үе бол Антарктид тивийн хамгийн дулаахан цаг. Манайхаар бол долдугаар сар гэсэн үг. Өдөржин нар төөнөөд, шөнө дунд 03:00 цагаас хойш нар жаахан тонгойдог юм билээ. Тэр үед унтаж эхэлдэг. Өглөө 11:00 цагийн үеэс нар хөөрч, дулаардаг. Тэр үед нь босдог, тэгээд 13:00 цагийн үед цайгаа уудаг дэглэмтэй юм билээ. Би чинь гурван цагийн бүсийг дамжиж явсан. Монголоос Чилид, дараа нь Антарктидын бүсэд очсон. Сүүлдээ бүр учраа олохоо больсон. Нэлээд хэцүү байсан.

-Оргил дээр гарахын өмнөх мөч ямар байв. Юу бодогдож байв даа?

-Би эндээс явахынхаа өмнө “Винсон Массиф 4800-тай юм чинь би ямар ч байсан гарах л юм байна” гэж бодож явсан. Гэтэл үнэхээр чанга уул юм байна. Уул бол уул л юм байна гэж бодогдсон. Оргилын хяр дээр гарах үед маш их салхитай, хүйтэн байсан. Яг оргил дээр гарахад зураг авах боломж хэр байгаа бол гэж санаа зовж байлаа. Тэгээд яг оргил дээр нь гарахын өмнөхөн  “За би “Summiter” болчихлоо шүү дээ гэж” бодогдсон. Нуугаад яах вэ. 

-Оросын багтай хамтарч энэ ууланд авирсан гэсэн. Оросууд хэр их тусалж дэмжив?

-Оросын Алекс Абраомов гэдэг хүнтэй би Эверестэд 2011 онд авирч байхдаа танилцсан. Маш мундаг хүн байдаг. Эверестийн оргилд 7 удаа гарсан. Дэлхийд алдартай “ 7 Summits” клубын Ерөнхийлөгч. Тэр хүн хэлж байсан. “Би зөвхөн Антарктид болон Эверестэд өөрийн биеэр явдаг. Яагаад гэвэл энэ хоёр бол онцгой бүс. Харин бусад оргил руу авирах багт ажилчдаа явуулдаг” гэж ярьж байсан. Маш найрсаг, мундаг хүн байна билээ. Оросууд болохоор монгол гэхээр л их баярладаг. Намайг шууд оросоор ярь гэж байсан. Монголчууд чадахгүй гээд байдаг мөртлөө оросоор ярьдаг юм гэж байлаа. Ерөнхийдөө их сайхан хүмүүстэй хамт явсан. Тэр мундаг хүн намайг их өндрөөр үнэлсэн. Надад бараг ахадсан үнэлгээ шиг санагдсан. Авиралт дууссаны дараа “Чи маш их туршлагатай юм байна” гэж хэлсэн. Мөн Чингис хаан шигээ дэлхийг хураалаа шүү гэсэн утгатай үг хэлсэн. Тэр үгийг нь сонсоод маш их баярласан.

-Та дэлхийн долоон тивийн ноён оргилд гарч, зорилгоо биелүүллээ шүү дээ. Цаашид юу хийхээр төлөвлөж байна даа?

-Миний амьдрал, амжилтыг номоор төсөөлбөл дөрвөн бүлэгтэй роман. Эхний 10-аад жил нь бичиг үсэг тайлагдаж, суралцаж явсан. Дараагийн 10 жилд бакалаврын зэрэг авсантай зүйрлэж болохоор байлаа. Ингээд 20 жилийн турш энэ амжилтад хүрэхийн төлөө бэлтгэлээ базаасан. Харин сүүлийн 6-7 жилийн хугацаанд яг амжилтаа үзүүлээд, зорилгодоо хүрч чадлаа. Номоор ярьвал өрнөл хэсэг нь байлаа. Ном чинь төгсгөл хэсэгтэй байдаг байх аа. Би тэгэхээр төгсгөлийн бүлгээ хийгээгүй л байна гэсэн үг. Надад одоо бас нэг том зорилго байгаа. Төгсгөлийн бүлгийг та бүхэн минь бас хамт бичилцэх байх аа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа
Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа
ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Мисс А.Баярцэцэг малчин...
ЛА Лейкэрс талбай дээрээ...

Б.Гангаамаа: Винсон Массиф дээр гарах үед “За би ингээд “Summiter” болчихлоо” гэж бодогдсон

Пунцагболд 2017-01-09

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #Бусад  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа
Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа
ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

13 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

14 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

15 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

16 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

16 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

16 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах