• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Мөнгө олох мөрөөдөлдөө “алгадуулсан” иргэдийг яах вэ

Сенсаацийн эргэн тойронд

“Жи тайм” сүлжээний бизнестэй холбоотой мэдээллүүд дуулиан дагуулсаар байна. Фэйсбүүк, твиттер хуудаснаас “Та хуримтлалын хөтөлбөрт 135 мянган төгрөгөөр ороод хэдхэн сарын дотор 25 сая төгрөгтэй болохыг хүсвэл аргыг нь заагаад өгье. Мэдээлэл авах нь “ок” гээд коммент үлдээгээд явчихъя”. Аль эсвэл “Өнөөдөр цалингаа авлаа. 500 ам.доллар. Шууд орж ирж байна. Хамтраад сайхан баг болоод ажиллая” гэх сайхан үгтэй, ноён долларын зурагтай, үнэхээр дансанд нь их хэмжээний мөнгө шилжин орсон зурвасны зураг дүүрэн байх болсон. Мэдээж эдгээр мэдээллийг орж хараагүй, уншаагүй хүн ховор. Уг нь эдгээр сүлжээний бизнесүүд хуурамч бөгөөд иргэдийг залилж байгаа талаар цагдаагийн газраас удаа дараа анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байсан. Гэвч хурдан хугацаанд их мөнгөтэй болох хүсэл хөтлөгдсөн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тус сүлжээний захирал Ж.Маратыг их хэмжээний мөнгөтэй хилээр гарах гэж байхад нь саатуулсанаар асуудал өрнөж эхэллээ. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа “Жи тайм” сүлжээний бизнестэй холбоотой асуудлыг онцолж байна.

ЖИ-ТАЙМ СҮЛЖЭЭНИЙ ЗАХИРАЛ Ж.МАРАТЫГ ХИЛЭЭР ГАРАХ ГЭЖ БАЙХАД НЬ СААТУУЛЖЭЭ

Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ. Учир нь Ж.Марат “Монгол улсад пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан” гэсэн үндэслэлээр баривчилсан байна. Түүнд хилийн хориг энэ сарын 10-ны өдөр тавигдсан байжээ. Мөн түүний эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч тэрээр тухай өдөр монгол улсын хилээр гарч чадсан байна. Одоогийн байдлаар тэдний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа бөгөөд эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдийн хэмжээний мөнгө угаасныг тогтоохоор Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ.

ИРГЭДИЙГ ЗАЛИЛАХ ДАРААГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БОЛОВСРУУЛСАН БАЙЖЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооноос “G- Time” корпорейшн ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч газар дээр нь очиж үзэхэд энэхүү үйл ажиллагаагаа үндсэндээ хийхгүй байгаа нь тогтоогдсон байна. Мөн бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтад хүрнэ гэх мэт тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлж байжээ. Тус компаниас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа “Автомашины хөтөлбөр” нь иргэдийг 5000 ам.доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан, түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь хохироож буй “хууран мэхэлж ашиг хонжоо олох” хуулиар хориглосон үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна. Удахгүй тус компани яг энэ олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаараа “Орон сууцны хөтөлбөр” гээчийг явуулна гэж байгаа нь иргэдийн амин чухал хэрэгцээн дээр луйвар хийх, хүмүүсийг улам их хэмжээгээр хохироход хүргэх ноцтой санаархал юм” гэх дүгнэлт гаргажээ. Иргэдийг их хэмжээний буюу 20 гаруй сая төгрөгөөр элсэн оруулаад байр өгнө хэмээн төөрөгдүүлж, онц их хэмжээгээр залилан мэхлэхээр төлөвлөж байсан нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой болоод байгаа аж.

“ЖИ ТАЙМ” СҮЛЖЭЭНИЙ ХОХИРОГЧИД НЬ “ЭРДЭНЭТ” ХОТЫН ИРГЭД БАЙЖЭЭ

“Жи тайм” сүлжээний бизнестэй холбоотой мэдээллүүд дуулиан дагуулсаар байна. Энэ сарын 12-ны тус сүлжээний Монгол дахь албан ёсны захирал Ж.Маратыг  “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр саатуулсан юм. Тэгвэл өнөөдөр хохирогч иргэд гомдол мэдүүлээд байна. “Жи тайм” сүлжээнд манай улсын 12000 орчим иргэд хамрагдсан байна. Үүний 7000 орчим буюу талаас их  нь Эрдэнэт хотын иргэд байгаа аж. Иргэдийг санхүүгийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, хохирлыг түргэн шуурхай төлүүлэх тал дээр цагдаагийн байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавьж ажиллаж байгаа аж. Зарим иргэд “Жи тайм”  сүлжээг ердийн бизнесийн үйл ажиллагаа байсан мэт тайлбарладаг. Гэвч энэ сүлжээгээр дамжуулан 1.200.000 төгрөгийн үнэтэй цаг өгдөг ч уг цагийг 68 000 төгрөгөөр худалдаалдаг. Иймд энэ сүлжээнд хамрагдсан бусад иргэдийн хувьд цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалтад хүндэтгэлтэй хандаж, хуулийн байгууллагаас гарах эцсийн шийдвэрийг хүлээх нь зүйтэйг зөвлөж байна гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ажлын албанаас мэдээлэв.

ЛУЙВРЫН СҮЛЖЭЭНД СУРГУУЛИЙН БАГШ НАР ОЛНООР ЭЛСЧ, ХОХИРЧЭЭ

“Жи тайм” луйврын сүлжээний толгойлогч Ж.Марат болон холбогдох найман хүнийг цагдаагийн байгууллагаас саатуулсан байгаа. Ядруулаас аврах гаргах сүлжээ нэрийн доор Ж.Марат нь өөрийн дансандаа зургаан тэрбум төгрөг хураасан байсныг битүүмжилсэн. Өнөөдрийн байдлаар энэ луйврын сүлжээнд элсч ороод мөнгөөрөө хохирсон олон иргэн цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж байна. 21 аймгийн бүх суманд уг сүлжээнд элссэн иргэд байгааг эх сурвалж онцолж байгаа юм. Тэр ч битгий хэл улсын эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн багш нар олноор элсч мөнгөөрөө хохирсон гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.ЕБС-д багшилдаг багш М “Энэ сүлжээний талаар анх манай ажил дээр хүмүүс ирж танилцуулга хийсэн. Тэгээд гурван багш тэр өдрөө элссэн. Анх 135 мянган төгрөгөөр цаг худалдаж авсан. Тэгсэн эргүүлээд 400 мянган төгрөг авсан байсан.Бүр бидэнд үзүүлээд бөөн баяр хөөр болсон. Манай сургуулийн багш, захирал үүдний жижүүрүүд хүртэл элсэж орсон. Бүр гэрийнхнийг хүртэл оруулсан. Дороо хүн оруулахын тулд цалингийн зээл авсан. Ах дүү, найз нөхөд гээд бүгдийг ятгаж оруулсан. Сонгинохайрхан дүүргийн багш нар бүгд орсон доо. Гэтэл одоо хохирогч болчихоод сууж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард орсон одоо болтол мөнгөө олж авч чадаагүй байна” гэв. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн сургуулийн багш нарын ихэнх нь орж өнөөдөр хохирогч болчихоод сууж байгаа ажээ.

“ЖИ ТАЙМ” СҮЛЖЭЭНД ЭЛССЭН ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БАЙЖЭЭ

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт хандах “Жи тайм” сүлжээний бизнест элсээд, хохирогч болсон гэх иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Цагдаагийн байгууллагаас энэ сүлжээнд хэдэн хүн элсэж, хохирсон болон хэдэн төгрөгийн мөнгө угаасныг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт хохирогчдоос мэдүүлэг авахаар болжээ. Мэдүүлэг өгч, хохирлоо барагдуулахаар өнөөдөр /2017.02.17/ Мөрдөн байцаах газрыг зорьж ирсэн олон иргэн байна.Тэдний дунд хүүхдүүдээсээ нууцалж, 400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурал, хоёр сая 300 мянган төгрөгөө 19 сая төгрөг болгон буцаан авахаар гэрээ байгуулж, мөнгөө өгсөн төрийн албан хаагч ч байв. Тиймээс тус сүлжээнд элсч, хохирогч болсон иргэд Мөрдөн байцаах газарт очихдоо өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, төсөл хөтөлбөрт элсэх үедээ бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар, цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас, хөтөлбөрт элсэх үедээ төлсөн мөнгөний баримт, авсан урамшуулалтай холбоотой баримт тус бүрийг бүрдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Жи тайм” сүлжээнд элссэн иргэдийн ихэнх нь төрийн албан хаагч, энэ дундаа багш, эмч нар олон байжээ. Мөн одоогоор “Жи Тайм” сүлжээний хохирогчдын тоо 400-д хүрч, хохирлын хэмжээ 200 саяд хүрсэн гэх албан бус тоо ч байна.

Сэтгүүлчийн өнцөг

ГЭНЭН ХОНГОР МОНГОЛЧУУДАА ГЭГЭЭРЭХ ЦАГ БОЛООГҮЙ ЮУ

Эдийн засгийн хямралын эсрэг дэлхийн хэмжээний глобал төсөл хэмээн өөрсдийгөө сурталчилж байсан Казахстанаас ядуурлыг бууруулах төсөл буюу “G- Time” сүлжээний “буянаар” хэдэн арван сая төрөгийн өрөнд унаад, хохирсон иргэдийн тоо өдрөөс өдөрт өссөн байна. Уг нь цагдаагийн газраас энэхүү сүлжээний бизнес дөнгөж эхэлж байхад л  луйвар гэдгийг нь мэдээлсээр байсан. Гэвч иргэд хууртсаар өнөөдрийн энэ байдал хүрээд буй. Сүүлийн хагас жилийн хугацаанд  Монгол Улсыг хамгийн ихээр хэрэн сүлжсэн “Луйвар”-аар “G- Time”-ыг нэрлэж болохоор олон хүнийг хамруулсан гээд хэлчихэд хилсдэхгүй.

Хялбар аргаар баяжахыг мөрөөдсөн, гэнэн хонгор монголчуудын итгэлийг олохын тулд тус сүлжээ боломжит бүх л хувилбарыг ашигласан байгаа юм. Ялангуяа төрийн байгууллагуудын нэрийг бүр цаашлаад Засгийн газар, Ерөнхий сайдыг ч энэ бизнестээ ашиглаад авсан. Тухайлбал, “Манайх албан ёсны үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй” гээд Улсын бүртгэлийн гэрчилгээний зураг харуулдаг. Мөн татварын цэнхэр дэвтрийг элсэн орсон хүн бүрт олгодог байсан байгаа юм. Мэдээж манай байгууллага орлого олж байгаа татвараа төлнө гэхэд татварын байгууллага “Танай байгууллага сүлжээ байна. Тиймээс татвар авахгүй” гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Тиймээс албан ёсоор татвараа аваад цэнхэр дэвтрийг олгож л таараа. Түүнчлэн манай “Жи тайм” маргэжлийн хяналтаар хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлээд бас нэг тамга тэмдэг бүхий бичиг баримт харуулдаг. Тэгвэл мэргэжлийн хяналтынхан ч үүнийг өгөхгүй гэх шалтгаан байдаггүй байна.

Учир нь тухайн сүлжээний бизнесийн оруулж ирж бэлгэнд өгдөг гэх гоо сайхны бүтээгдэхүүнийг нь шинжилж үзээд стандартад нийцсэн бүтээгдэхүүн байсан учир “Стандартад нийцсэн бүтээгдэхүүн байна” гэсэн баримт өгөх нь ойлгомжтой. Иргэдийн итгэл үнэмшил төрүүлэхийн тулд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрийг барьж, цахим сүлжээнд зар тараагаад амжсан юм даг. Харин тухайн үед уг мэдээлэл ташаа болохыг Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас албан ёсоор мэдээлсэн билээ. Уг мэдэгдэлд, “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Жи тайм” гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямарч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно” гэдгийг мэдэгдэж, дэгдээд байсан шуугианыг намжаасан. Энэ мэт төрийн байгууллагууд иргэдийн итгэлийг олох хөшүүрэг нь болж хэдэн мянган хүн хохирогч болох үндэс суурь болж өгсөн нь харамсалтай. Нэг талдаа ядарсан сэтгэлгээнээсээ салж чадаагүй байгаа буюу хялбар аргаар баяжхыг мөрөөдсөн иргэдийн буруу. Гэхдээ нөгөө талдаа төрийн байгууллагууд нь манай улсыг “бай”-гаа болгож байгааг харсаар байж яаж ч чадахгүй.

Бүүр төрийн байгууллагынхаа нэр төрийг сүлжээний луйварт ашиглуулаад сууж байгаа нь өөрөө асуудал. Өөрөөр хэлбэл, тухайн бизнес сүлжээний луйвар гэдгийг мэдсэн л бол таслан зогсоох арга хэмжээг авч болдог хууль эрх зүйн орчинд хэрэгтэй байгаа гэсэн үг. Уг нь манай улсын иргэд сүлжээний бизнес луйвар гэдгийг ойлгох хангалттай хугацаа өнгөрсөн. Гэсэн хэдийн ч “Зүгээр сууж байхад л дансанд чинь мөнгө орсоор байх болно.

Ажлынхаа хажуугаар их мөнгө олж болох алтан боломжийг битгий алдаарай”. Ийм сурталчилгаанд багахан ч болов эргэлзэлгүйгээр шууд хааж орхидог хүн цөөхөн байна. Энэ нь нэг талаар эдийн засаг хямарч иргэдийн гар дээр бэлэн мөнгө ховордсоны гай байж болох. Ер нь тэгээд зүгээр сууж байгаад баяжчихдаг бол энэ амьдралын утга учир нь алдагдана биз дээ. Тиймээс гэнэн хонгор мөрөөдлөөсөө салж, гэгээрэх цаг болсон юм биш үү, монголчууд аа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
УИХ-ын гишүүдийг “оны ялгаа”...
“Хөх тэнгэрийн хаалга”...

Мөнгө олох мөрөөдөлдөө “алгадуулсан” иргэдийг яах вэ

Отгонмягмар 2017-02-20

Сэдвүүд : #Гэмт хэрэг   #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

6 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

12 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

13 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

14 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

14 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

14 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах