Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт дууслаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт дууслаа
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагт эхэлсэн билээ.
 
Хууль ёсоор оройн 22:00 цагт орон даяар санал хураалт дууслаа. Улсын хэмжээнд нийт 1896 хэсгийн хороогоор дамжуулан сонгогчдын саналыг авсан юм. Тодруулбал, Улаанбаатарт 368, аймаг сумдад 1528 хэсгийн хороод иргэдийн саналыг авлаа.
 
СЕХ-оос мэдээлснээр өнөөдөр 17:00 цагийн байдлаар дахин санал хураалтын ирц 38.44 хувьтай байсан юм. Сонгуулийн ирцтэй холбогдуулан СЕХ-оос 23:00 цагт мэдээлэл хийнэ. 
 
Н.Батзаяа 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.