2018 онд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдав

2018 онд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдав

 “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл“-ийг өчигдөр НИТХ-ын ээлжит бус 1-р хуралдаанаар баталлаа. Ирэх онд үндсэн чиглэлд нийт 400 гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийт 1.3 их наяд төгрөгийн санхжүүжилт шаардлагатай юм. Санхүүжилтийн 90.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 114.8 тэрбумыг нийслэлийн төсвөөс гаргана. Түүнчлэн гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээс 745.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээс 349.9 тэрбум төгрөг босгохоор төлөвлөжээ.

 Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилгоор Хотын дэд төвүүдийг хөгжүүлэх, үйлдвэр, технологийн паркуудын үйл ажиллагааг эхлүүлэх, эрчимжүүлэх, гэр хорооллын 3000 айлыг дэд бүтцэд холбох, 71 нам даралтын зуухыг буулгах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор цэвэр болон бохир ус дамжуулах шугам тус бүр 4 км, 3.2 км автозам, 1.8 км 35 кВт-ын цахилгаан дамжуулах шугам барих аж. Түүнчлэн 23.5 км автозам, 57 урт метр (У/М) гүүр, 6 км үерийн хамгаалалт шинээр барих, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 3.4 ам дөрвөлжинд хүргэх юм байна.

Мөн эрүүл мэндийн  байгууллагуудын барилгын засварын ажлыг гүйцэтгэж, түргэн тусламжийн парк шинэчлэлт хийнэ.   Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж,  2018 онд  Ерөнхий боловсролын  6 сургуулийг  3 ээлжээс гаргахаар төлөвлөсөн.  Улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар  18.690 суудал бүхий  30 сургуулийн  барилгын ажлыг эхлүүлэхээр  “ Улаанбаатар хотыг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”- д  тусгаад байгаа юм.

Улаанбаатар хотын захирагч  С.  Батболдын удирдлагын баг ирэх оны төсвөө хийж, Нийслэлийн иргэдийн хуралд  хуулийн хугацаанд өргөн барина гэж Нийслэлийн Иргэдийн хурлын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.