“Шүүх дээр байгаа гишүүний асуудлыг шийдэж чадах уу”

“Шүүх дээр байгаа гишүүний асуудлыг шийдэж чадах уу”

УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан хожуу эхэлж, “оройхон гарч ширүүхэн дарав” гэгч болов. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн зургадугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбоотой Дэгийн тухай хуульд нэмэглт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэж, бүгдийг нь дэмжлээ. Эхний хоёр нь хэлэлцэх эсэх асуудал байсан байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг хүлэж аваагүй холбоотой асуудал юм.  Дахин нэр дэвшүүлэх юм байна. 

Дээрх хуулиудын төсөлтэй холбогдуулан гишүүд олон юм асууж ярьсангүй. Харин Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үед Ц.Даваасүрэн гишүүн хатуухан үг хэлээд авав. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн тав байсныг долоо болгож, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Болд Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг нэмж оруулж байгаа юм.

Тэрбээр “Том түрийвчтэй нь энэ хороонд орж байна. Бид УИХ-ын гишүүнтэй холбоотой чухал асуудлыг шийддэг. Одоо нэг гишүүн шүүх дээр асуудалтай байгаа. Шийдэж чадахгүй бол Монголын төр яаж цэвэр тунгалаг байх билээ. Энэ гурван дэд хороонд орохын тулд гишүүд хоорондоо өрсөлддөг болсон байна. Яах гэж улайран зүтгээд байгаа юм бэ? Монголын төрд итгэх итгэлийг бий болгохын төлөө л энэ гурван дэд хороо ажиллах ёстой” гэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.