400 орчим хэлмэгдсэн иргэн нөхөн олговор аваагүй байна

400 орчим хэлмэгдсэн иргэн нөхөн олговор аваагүй байна

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн үйлчлэлийн хугацаа  дууссан байна. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар дээрх хуулийн төслийг санаачлан, өргөн барьжээ. Хууль батлагдсан өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 15.5 тэрбум төгрөг зарцуулах аж. Одоогоор 400 орчим хэлмэгдсэн иргэн нөхөн олговор аваагүй үлдсэн гэж УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хэлэв.   

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.