Дээд шүүх О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзлаа

Дээд шүүх О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзлаа

Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ны даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэрийг дөнгөж сая хуралдаанаар гаргалаа.

Оны өмнөхөн МАХН-ын II их чуулган Төрийн ордонд болсон. Энэхүү хурлаар намын даргын албан тушаалаас Н.Энхбаярыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилсон шийдвэрийг намын даргын талынхан хууль бус шийдвэр хэмээн хүлээж авахгүй, тамга тэмдгээ өгөхгүй байсан юм. Угтаа дээрх хууль бус томилгоог хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд О.Баасанхүү гишүүн намын даргаар сонгогдсоноо бүртгүүлэхээр, намын дүрэмдээ өөрчлөлт оруулахаар Дээд шүүхэд хандсан байсан юм. Түүнийг МАХН-ын даргаар бүртгэх эсэх хурлыг шүүх нэгдүгээр сарын 05-ны өдөр товлосон ч МАХН-ын дарга Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан байсан. Тэгвэл өнөөдөр хурал нь болж шинэ тамгагүй дарга О.Баасанхүүг намын даргаар бүртгэхээс татгалзлаа. Ямар үндэслэлээр татгалзсан шалтгааныг удахгүй хүргэх болно.

О.Онон

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.