УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэхээр болжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэхээр болжээ

Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш хүчингийн хэрэгт сэжиглэгдээд байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад шалгагдсаар байгаа. Түүнтэй холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. 2018.01.22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн. Тухайн тогтоолыг танилцуулахаар УИХ-ын гишүүн Д.Гантулгад нийтдээ 18 удаа хандсан. Түүний өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүнд нэхэмжлэлийг илгээдэг. Гишүүн өөрөө, хуралтай, гадаадад томилолттой гэдэг шалтгаанаар прокурорын дуудах хуудсыг хүлээн аваагүй гэдэг.

Тиймээс Улсын Ерөнхий Прокурорын зүгээс Д.Гантулга гишүүнийг 48 цагийн дотор бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг өчигдөр УИХ-д хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан уг хүсэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хувийн шийдвэр гаргажээ.

Өнөөдөр болсон МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргах болсон талаараа танилцуулсан байна. Тэрбээр “Би өөрийн хүсэлтээр түдгэлзэх санал гаргаж, шүүхээр үнэн зөвөө тогтоолгохоор шийдлээ. Бүлгийн гишүүд маань миний саналыг дэмжиж өгөөрэй” гэжээ. 

УИХ-ын гишүүн өөрөө хүсэлтээ гаргаж байгаа учраас хэрэг шийдэх хугацаа хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ талаараа удахгүй мэдээлэл хийх юм.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.