Бөхийн өргөөнд хийх тоглолт нь цуцлагдсан уран бүтээлчид мэдээлэл хийнэ

Бөхийн өргөөнд хийх тоглолт нь цуцлагдсан уран бүтээлчид мэдээлэл хийнэ

09.00 цагт “Кемпински” зочид буудалд “Бүс хоорондын Стандартчиллын холбоо”-ны 27 дугаар чуулган болно.

09.20 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден Сити” төслийн барилга угсралтын талбайд “Барилгын аюулгүй ажиллагаа”үзүүлэх сургалт болно. Утас:99222605

10.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд "Green talks" уулзалт, ярилцлага болно.

10.00 цагт МУБИС-ийн хичээлийн I байранд “Монголын оюутны дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөн” болно.

10.00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд тус байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд ЦЕГ, Монголын сурагчдын холбоо, “School Police” төв хамтран ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, эцэг эхийн зөвлөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулна.

11.00 цагт Спортын төв ордонд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадам”-ын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮЭХ-нд Монгол Улс “Ослыг тэглэх алсын хараа” үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний гаралтыг бууруулах дэлхий нийтийн хөдөлгөөнд нэгдэх талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана

11.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн нүүрсний уурхайн талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

12.00 цагт “Чоно” хамтлагаас “Чоно 2018” тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Монголын үндэсний бөхийн холбооны маргааны улмаас Монгол бөхийн өргөөнд тоглолтоо хийх боломжгүй болсон уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо”-ноос газар шороо, уул ус, байгалийн баялгийг хайрлан хамгаалахын төлөө үйлдэх Монгол зан үйлийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын драмын урлагийг шинэ төвшинд гаргах холограмм технологийн шийдлийг ашигласан "ФАУСТ" жүжгийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.