Ж.Батзандан гишүүн АТГ-д дуудагдлаа

Ж.Батзандан гишүүн АТГ-д дуудагдлаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа “Эрдэнэтийн 49 хувь, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг болон Б.Хурцтай холбоотой иргэдийн өргөдөл гомдлын дагуу нээлттэй хэлэлцүүлэг хийсэн УИХ-ын гишvvдэд эрvvгийн хэрэг vvсгэ гэсэн чиглэлийг Ерөнхий Прокурор Авлигатай тэмцэх газарт өгчээ. Үүний дагуу АТГ-аас дуудлаа. Явж мэдvvлгээ өгнө өө. Иргэдээ сонссоныхоо төлөө бурууддаг болох нь. Төрд шургалсан мафийн бvлэглэлийн гар хөл яаж ажиллахыг нь харцгаая” хэмээн бичжээ.

Түүний ийн бичих болсон шалтгаан нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлын дагуу УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарт прокурор болон АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэрбээр мэдүүлэг өгснийхөө дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр, АТГ-ын үүдэнд сэтгүүлчдийг цахим хуудсаараа дамжуулан “урилаа”.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.