Элчин сайдуудыг шинээр томиллоо

Элчин сайдуудыг шинээр томиллоо

УИХ-ын чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэн баталж, томиллоо.

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг гишүүдийн 87.1 хувийн саналаар томилов. Тэрбээр “Швед улсад 6000 иргэн амьдардаг. Үүнээс зарим нь удаан хугацаанд амьдрах зөвшөөрөл авсан байдаг. Швед улстай Монгол Улс бол худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын харилцаатай байдаг. Эдийн засгийн эргэлт нь 33,4 сая ам.доллар бөгөөд экспортын хэмжээ 628 мянган ам.доллар юм. Манай улсаас сүлжмэл, оёмол, гэрийн угсармал хийц гаргадаг. Импорт бол 32,7 сая доллар бөгөөд томоохон хэмжээний машин, техник төхөөрөмж оруулж ирдэг. Цаашид инноваци болон ногоон хөгжил, тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллана” гэлээ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг гишүүдийн 83.6 хувийн саналаар томилов. Тэрбээр “Хоёр улсын эдийн Засгийн харилцааг цааш хөгжүүлэх гол зүйл бол мал эмнэлгийн чиглэлээр нягт хамтран ажиллана. Иргэдэд өгөх үйлчилгээг ойртуулж жилд 2 удаа консулын үйлчилгээ үзүүлж байгаа” гэсэн юм.

Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг гишүүдийн 90.2 хувийн саналаар томилов. Мөн Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг гишүүдийн 90.3 хувийн саналаар томилов.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.