Д.Гантулга, Д.Мурат нар гишүүнээр үлдэх эсэх нь 48 цагийн дотор шийдэгдэнэ

Д.Гантулга, Д.Мурат нар гишүүнээр үлдэх эсэх нь 48 цагийн дотор шийдэгдэнэ

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хоёулаа өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болсныг УИХ-ын дарга М.Энхболд чуулганы үеэр хуралдааны танхимд зарласан. Ээлжит бусаар хуралдах болсон шалтгаан нь ёсзүйн доголдол гаргасан ч өдий хүртэл чуулганы танхимд суух эрхтэй байгаа гишүүдийн асуудал гэнэ. Д.Гантулга, Д.Мурат гэсэн хоёр гишүүнтэй холбоотой асуудал дэгдээд багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдөр гэнэтхэн намын бүлгүүд хуралдах болсон нь учиртай. Тодруулбал, тэдний ёс зүйн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх санал Прокурорын байгууллагаас ирсэн учраас ийнхүү намын бүлгүүд ээлжит бусаар хуралдахаар болсон гэнэ. Прокуророос эгүүлэн татах санал ирүүлснийг УИХ 48 цагийн дотор хуралдаж, хүлээж авах эсэхээ шийдвэрлэх ёстой юм. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.