С.Баярцогт, Бямбасайхан нарыг батлан даалтад гаргалаа

С.Баярцогт, Бямбасайхан нарыг батлан даалтад гаргалаа

Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа бусдад илт давуу байдал өгсөн байж болзошгүй гэх  асуудлаар  "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш тэднийг таслан сэргийлсэн.

Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа шүүх хурал болж, тэднийг хорих хугацааг 30 хоногоор сунгах шийдвэрүүд гарч нийт хоёр сар гарангийн хугацаанд хоригдсон юм.

Харин прокурорын байгууллагаас тэднийг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих шийдвэрээ цуцалж, хилийн хориг тавьж гаргах саналыг гаргасан. Түүнийг өчигдөр шүүх байгууллага хэлэлцэн,  тэдэнд хилийн хориг тавьж, суллах шийдвэрийг гаргалаа.

Шүүх хурлын дараа С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Прокурорын зүгээс цагдан хорих хугацааг үргэлжлүүлэн сунгахгүй, өөрчлөх санал гаргаж, 74 хоног хорьж, шалгасны эцэст суллах шийдвэрийг шүүх гаргалаа.  С.Баярцогтын хувьд энэ хугацаанд өөрийгөө буруу зүйл хийгээгүй, Монгол Улсын эдийн засаг нөлөөлөх сайн гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа учраас энэ асуудлыг үнэн мөнөөр шийдүүлнэ гэдэгтэй итгэлтэй байгаагаа илэрхийлж буй.  Хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй, гэрээ байгуулахдаа буруу зүйл хийсэн эсэхэд дүгнэлт хийх байх. С.Баярцогтын хувьд энэ талаар бүх мэдээ, мэдээллийг гаргаж өгнө гэдгээ хэлж байгаа. Биеийн байдал нь сайнгүй байгаа, хоригдсоноос хойш 10 гаруй кг турсан.  Хоригдсон хугацаанд 3-4 удаа байцаалт авсан. Шүүхээс хилийн хориг тавьсан” гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.