АН хаврын чуулганыг дүгнэж, МАН хэлэлцэх асуудлын жагсаалтаа гаргажээ

АН хаврын чуулганыг дүгнэж, МАН хэлэлцэх асуудлын жагсаалтаа гаргажээ

УИХ дахь намын бүлгүүд товын дагуу хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын бүлэг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл, 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар санал солилцжээ. 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулиудын тухайд, Татварын багц хуулийн шинэчлэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслүүдийг анхаарч ажиллаж байгаагаа дуулгалаа. Мөн хурлаар УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүд болон бусад тогтоолуудын талаар бүлгийн гишүүдийн байр суурийг нэгтгэж, нэгдсэн дүгнэлтийг ирэх долоо хоногийн даваа гаригт танилцуулахаар боллоо.

Харин эрх баригч МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэсэн байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг УИХ хэлэлцэж байгаа. Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын санаачилсан хуулийн төслүүдийг тус бүлгийн хуралдаанаар нэгтгэн хэлэлцсэн байна. Уг хуулийн төсөлд бүлгийн гишүүд өөрсдийн саналаа нэмж тусгуулахаар болжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.