Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгууль хойшилж магадгүй

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгууль хойшилж магадгүй

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нэхэмжлэл гаргаж энэхүү шийдвэрийг гаргуулжээ.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гэх хэдхэн хүнд Баянзүрх дүүргийн 10, 19-р хорооны иргэд бүтэн 2 жил ямар ч төлөөлөлгүй байж цаашдаа ч төлөөлөх эрх нь хязгаарлагдсаар байх нь огт хамаагүй болж иргэдийн сонгох сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж шүүхэд бүрэн гүйцэд нотлох баримт өгөлгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үл хүндэтгэн шүүхийг хуурч түдгэлзүүлэх шийдвэр гаргуулсан гэж үзэж байна хэмээн мэдээлэл хийлээ.

Эцэст нь тэд сонгууль будлиантуулж иргэдээс авдаг татварын мөнгийг болон хорооны оршин суугчдын эрхийг ноцтой хохироосон Ардчилсан нам увиагүй үйлдлээ зогсоохыг улс төрийн намууд шаардаж байна гэсэн юм.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.